Төрийн үйлчилгээ

Монгол улсын Засгийн газрын 2017 оны 269 тоот тогтоолын хүрээнд зохион байгуулагдах Үндэсний спортын 6 дугаар их наадмын аймгийн аварга шалгаруулах шигшээ тэмцээний нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр спортын ордонд боллоо. Наадам дараах спортын төрлүүдээр 2018 оны 06 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм байна. 

1. Үндэсний бөхийн барилдаан /багийн болон нийтийн монгол бөх/ - 6-р сарын 16-нд 09:00 цагаас Спортын ордонд

2. Үндэсний сурын харваа /багийн болон цуваа харваа/- 6-р сарын 16-нд 09:00 цагаас сурын талбайд
3. Шагайн харваа /багийн болон цуваа харваа/- 6-р сарын 16-нд 09:00 цагаас Спорт зааланд
4. Ширээний шагайн тэмцээн: Шагай няслах, шагай шүүрэх, морь уралдуулах - 6-р сарын 16-нд 09:00 цагаас Спорт зааланд тус тус зохион байгуулагдана.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах
3 Татаж авах

ҮНДЭСНИЙ СПОРТЫН 6-Р ИХ НААДАМ

Монголын уламжлалт үндэсний спортын төрлүүд, уламжлалт тоглоом, зан үйл, ёс заншил, өв соёлыг өсвөр үеийнхэнд өвлүүлэн үлдээх зорилготой "Үндэсний спортын 6-р их наадам"-ыг зохион байгуулах гэж байна 
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 06-р сарын 15 нд 16 цагаас аймгийн спортын ордонд эхлээд 17 хүртэл үргэлжлэн явагдана.
Тэмцээнд:
- Үндэсний бөх 
- Үндэсний сурын харваа 
- Шагайн харваа 
- Ширээний шагай 
- Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалт тус тус зохион байгуулагдана. 
Жич: Морин спортын тэмцээнүүд 2018 оны 06-р сарын 04 нд Хяргас суманд зохион байгуулагдана.

Зохион байгуулагч 
Аймгийн ЗДТГ 
Аймгийн БТСГ
Хяргас сумын ЗДТГ

Бүрдүүлэх материал
1 Татаж авах

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж санал, хүсэлт, өргөдөл гомдлыг бичгээр, биечлэн/ ЗДТГазар 15 тоот өрөө/ цахимаар болон утсаар хүлээн авна.

Хариуцсан мэргэжилтэн: Ч.Номин-Эрдэнэ

Утасны дугаар: 90198589

Нээлттэй утас: 90198589

Е-Mail хаяг: nomioch7@gmail.com

 

Бүрдүүлэх материал
1
2ЗАСАГ ДАРГАД ХАНДАЖ ТУСЛАМЖ ТЭМЖЛЭГ ХҮССЭН ӨРГӨДӨЛ ГАРГАХ

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, ажиллагсадын авьяас чадварыг хөгжүүлэх, сурталчлах зорилгоор БАГШ НАРЫН УРЛАГИЙН БАГА НААДМЫГ ДАРААХ 7 төрлөөр 2018 оны 06 дугаар сарын 14-15-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
• Гоцлол дуу
• Гоцлол хөгжим
• Гоцлол бүжиг
• Харилцаа дуу
• Хамтлаг бүжиг
• Язгуур урлаг
• Гоц авьяастны үзүүлбэр

Бүрдүүлэх материал

Сагил сумын малчдын зөвлөгөөнд аймаг, сум, улсын сайн малчид болон АЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлт, Нийгмийн даатгалын байцаагч, Тогтвортой аялал жуулчлал-хүртээмжтэй эдийн засаг төслийн багийнхан зэрэг мэргэжилтнүүд оролцож малчдад мэдээлэл өглөө. 
Зөвлөгөөний үеэр сумын МАА-н салбарын өнөөгийн байдал цаашдын зорилт, “Малын генетик нөөцийн тухай” хуулийн танилцуулга, Бэлчээрийн төлөв байдлын талаарх мэдээлэл, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн танилцуулга, Малчинд тэтгэвэр тогтоолгоход баримтлах журмын танилцуулга мэдээлэл , Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн танилцуулга, Малын хулгай цаашид авах арга хэмжээ, зөрчлийн тухай хуулийн зарим зүйл заалт зэрэг малчдад хэрэгтэй мэдээллүүдийг өгсөн юм. Мөн хөдөлмөр, үйлсээрээ манлайлсан малчдыг шагнаж урамшуулах, уралдаан тэмцээн явуулах, багуудын дунд цагаан идээний үзэсгэлэн гаргаж байр эзлүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.Сагил сумын малчдын зөвлөгөөнд аймаг, сум, улсын сайн малчид болон АЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлт, Нийгмийн даатгалын байцаагч, Тогтвортой аялал жуулчлал-хүртээмжтэй эдийн засаг төслийн багийнхан зэрэг мэргэжилтнүүд оролцож малчдад мэдээлэл өглөө. 
Зөвлөгөөний үеэр сумын МАА-н салбарын өнөөгийн байдал цаашдын зорилт, “Малын генетик нөөцийн тухай” хуулийн танилцуулга, Бэлчээрийн төлөв байдлын талаарх мэдээлэл, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн танилцуулга, Малчинд тэтгэвэр тогтоолгоход баримтлах журмын танилцуулга мэдээлэл , Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн танилцуулга, Малын хулгай цаашид авах арга хэмжээ, зөрчлийн тухай хуулийн зарим зүйл заалт зэрэг малчдад хэрэгтэй мэдээллүүдийг өгсөн юм. Мөн хөдөлмөр, үйлсээрээ манлайлсан малчдыг шагнаж урамшуулах, уралдаан тэмцээн явуулах, багуудын дунд цагаан идээний үзэсгэлэн гаргаж байр эзлүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.

Бүрдүүлэх материал

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Шүүх эмнэлгийн үйлчилгээний журам/

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2017 оны 5 дугаар сарын 3-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

Дугаар А/115,А/176,142

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 39.3 дахь заалт, Засгийн газрын 2009 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан Зарим цогцос оршуулах журам-ыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Шүүх эмнэлгийн үйлчилгээний журам -ыг нэгдүгээр, Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ-г хоёрдугаар, Эзэнгүй цогцос оршуулах зардлын жишиг хэмжээ-г гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн /Д.Батжаргал/-д үүрэг болгосугай.

3.Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2008 оны 170/271 дүгээр тушаалаар батлагдсан Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам-ыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД САНГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ А.ЦОГЦЭЦЭГ Б.ЧОЙЖИЛСҮРЭН

/ХЗДХС,ЭМС, СС-ын 2017 оны А,263, А/406, 321 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/

 

_________oOo_________

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд,

Сангийн сайдын хамтарсан 2017 оны А/115,А/176,142  дугаар

тушаалын нэгдүгээр хавсралт

 

ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ТӨЛБӨРТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү журмын зорилго нь шүүх эмнэлгээс үзүүлж буй төлбөрт үйлчилгээний хэмжээг тогтоох, чөлөөлөх, төлбөр төлөх, хураах, түүнийг тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2. Шүүхийн шинжилгээний байгууллага нь шүүх эмнэлгээс үзүүлж буй  төлбөрт үйлчилгээндээ Төсвийн тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Шилэн дансны тухай хууль болон бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам болон энэхүү журмыг мөрдлөг болгоно.

         

Хоёр. Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний төрөл

 

2.1. Дараах үйлчилгээнээс төлбөр авна. Үүнд:

2.1.1. Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ;

2.1.2. Лабораторийн шинжилгээ;

2.1.3. Цогцост хийх шинжилгээ.

 

Гурав. Төлбөр төлөх

3.1. Үйлчилгээний төлбөрийг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан Монгол улсын болон гадаад улсын иргэн төлнө.

3.2. Ар гэрийнхний хүсэлтийн дагуу шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, шийдвэр гарч шарилыг дахин шинжилсэн тохиолдолд төлбөрийг талийгаачийн ар гэр хариуцна.

3.3. Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шарилыг дахин шинжлүүлсэн тохиолдолд гарсан зардлыг тухайн байгууллага хариуцна.

3.4. Амьдралын баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу иргэнийг холбогдох байгууллагын тодорхойлолт болон бусад нотлох баримтыг үндэслэн үзлэг, цогцост хийх шинжилгээний төлбөрөөс чөлөөлж болно.

3.5. Насанд хүрээгүй иргэнийг үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна.

3.6. Яаралтай үзлэг, шинжилгээ хийх шаардлагатай тохиолдолд энэ журмын 3.4-д заасан баримтыг шаардахгүй./3.5, 3.6 дахь заалтыг ХЗДХС, ЭМС, СС-ын 2017 оны  А,263, А/406, 321 дугаар тушаалаар нэмсэн.

 

Дөрөв. Төлбөрт үйлчилгээний орлогын бүртгэл зарцуулалт

4.1. Энэхүү журмын хавсралтаар батлагдсан төлбөрийг Төрийн сан дахь байгууллагын дансанд шилжүүлж, төлбөрийн баримтыг бүртгэлийн ажилтанд авчирч өгнө.

4.2. Орон нутаг болон нийслэлийн Налайх, Багануур дүүрэгт төлбөрийг Нийслэлийн шүүхийн шинжилгээний газар, Аймгийн шүүхийн шинжилгээний албаны Төрийн сангийн дансанд төвлөрүүлнэ.

4.3.Төлбөрт үйлчилгээний орлогоор Шүүх эмнэлгийн үзлэг шинжилгээ, оношилгооны зардлыг санхүүжүүлнэ.

4.4. Журмын хэрэгжилтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Санхүү төлөвлөлт, хангамжийн газар, Шүүх эмнэлгийн шинжилгээний газар болон Тусгай шинжилгээний газар зохион байгуулж, Шүүхийн шинжилгээний төв байгууллагын Тэргүүн дэд дарга хяналт тавьж ажиллана.

 

Тав. Хүлээлгэх хариуцлага

5.1. Энэхүү журмыг зөрчсөн албан хаагчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлагыг хүлээлгэнэ.

  

_________oOo_________

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд,

Сангийн сайдын хамтарсан 2017 оны А/115,А/176,142 дугаар

тушаалын хоёрдугаар хавсралт

 

ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ

ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

д/д

Шинжилгээний төрөл

Төлбөрийн хэмжээ

/төгрөгөөр/

Амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ

1

Нарийн мэргэжлийн эмчийн үзлэг /нүд, чих, хамар хоолой, эмэгтэйчүүд/

10.000

2

Бэлгийн гэмт хэргийн үзлэг

10.000

3

Эдийн шинжилгээ

10.000

4

Гэмтлийн зэрэг тогтоох үзлэг

8.000

5

Нас тогтоох үзлэг

8.000

6

ЭХО-д харуулах

10.000

7

Рентген зураг авах

20.000

8

Компьютер томографийн зураг унших

4.000

9

Рентген зураг унших

3.000

Лабораторийн шинжилгээ

1

ДНХ-ээр эцэг, эх тогтоох /нэг хүний/

100.000

2

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээ

45.000

3

Шээсэнд мансууруулах бодис тодорхойлох шинжилгээ

30.000

4

ДНХ-ийн аргаар хийх бактериологийн шинжилгээ

15.000

5

Бичил харуурын аргаар хийх бактериологийн шинжилгээ

8.000

6

Ийлдэс судлалын аргаар хийх бактериологийн шинжилгээ

5.000

7

Спиртийн агууламж тодорхойлох шинжилгээ

5.000

8

Цусны бүлэг тогтоох

3.000

Цогцост хийх шинжилгээ

1

Гадаад иргэний цогцост хийх шинжилгээ

800.000

2

Шарил дахин шинжлэх /Эксгумаци/

300.000

3

Хэн болох нь тодорхойгүй цогцсыг оршуулсаны дараа ар гэр нь тодорч, ёс заншлын дагуу оршуулах хүсэлт гаргавал цогцсыг оршуулсан газраас нь гаргаж өгөх ажлын болон тээвэрлэлтийн зардал

300.000

4

Цогцост хийх шинжилгээ /18 наснаас дээш/ Үүнд цогцосыг задлан шинжлэх, спиртийн агууламжийг тодорхойлох, түүнчлэн эд эсийн шинжилгээг хийж, цусны бүлгийн тогтоох болон засал хийх төлбөр багтсан болно. Мөн хорт болон мансууруулах бодис хэрэглэсэн эсэх, бусад нэмэлт лабораторийн шинжилгээнүүд хамаарна.

60.000

5

Цогцост хийх шинжилгээ /0-18 насны/ /ХЗДХС,ЭМС, СС-ын 2017 оны А,263, А/406, 321 дугаар тушаалаар хүчингүй болсон/

30.000

6

Иргэдийн хүсэлтээр цогцос хөргөгчинд хадгалахад хоногийн

20.000

7

Шинжилгээ хийгдсэн цогцсыг 3 хоног хөргөгчинд үнэгүй хадгална. 3 хоногоос дээш хугацаагаар хадгалсан тохиолдолд хоногийн

10.000

8

Зориулалтын машинаар цогцос тээвэрлэх зардал

5.000

/км тутамд/

_________oOo_________

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2017 оны 10 дугаар сарын 31-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/263, А/406, 321

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2, 39.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан “Журам батлах тухай” 2017 оны А/115, А/176,142 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Шүүх эмнэлгийн төлбөрт үйлчилгээний журам”-ын гуравдугаар зүйлд дор дурдсан агуулгатай 3.5, 3.6 дахь заалт нэмсүгэй.

3.5. Насанд хүрээгүй иргэнийг үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулна.

3.6. Яаралтай үзлэг, шинжилгээ хийх шаардлагатай тохиолдолд энэ журмын 3.4-д заасан баримтыг шаардахгүй.

2. Дээрхи тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Шүүх эмнэлгийн үйлчилгээний төлбөрийн хэмжээ”-ний Цогцост хийх шинжилгээний хэсгийн 5-д заасан “Цогцост хийх шинжилгээ /0-18 насны/- 30000“ гэснийг хүчингүй болгосугай.

 

 

 

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД                                       ЭРҮҮЛ МЭНДИЙНСАЙД                            САНГИЙН САЙД

ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ                           Д.САРАНГЭРЭЛ                                          Ч.ХҮРЭЛБААТАР

 

_________oOo_________

                                                                              

 

 

Бүрдүүлэх материал

гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор хааш хаашаа 5 км-т хардаг, 360 гарадус эргэдэг, 90 хоногийн доторх үйлдлийг бичих чадалтай хяналтын камертай боллоо.

Бүрдүүлэх материал

2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр "Одонгоо зүүцгээе" арга хэмжээг сумын ЗДТГ, эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.

"Алдар эх"-ийн одон шагналаар 
1. Бат-Өлзий Туул
2. Даваа Гэрэлмаа

3. Диваа Бямбасүрэн

4. Доноров Булган

5. Дүгэрээ Оюунхүү

6. Золжаргал Энхзаяа

7. Нямгэрэл Сийлэгмаа

8. Өлзийдэлгэр Отгон

9. Пунгаа Сарнай

10. Цэвэгмэд Цэцэгсүрэн нарын эхчүүд шагнагдлаа. Олон улсын хэмжээний мастер, Ахмад тамирчдын Ази тивийн мөнгө, хүрэл медальт, "Алтангадас одон "-т Жамцаагийн Арьяагийн хөдөлмөрийн амжилтыг тэмдэглэв. Мөн 3-аас дээш нуган үр төрүүлсэн ээжийг "Дархан ээж", олон хүүхэд төрүүлж өсгөн бойжуулсан ээж нарыг "Энэрэлт ээж", "Хатан ээж"-ээр өргөмжилж алдаршуулсан арга хэмжээ боллоо. 

Бүрдүүлэх материал
  • Хүсэлт /дахин олголтын маягт хорооноосоо авах/

  • Иргэний паспорт / улаан /

  • Оршин суугаа баг, хорооны хаягийн бүртгэлийн тодорхойлолт

  • Шаардлагатай тохиолдолд бусад нотлох баримт бичиг

  • Үнэ -18300 /15000 төгрөгийг голомт банкны 1165004534 дансанд тушаах, 3300 төг тэмдэгтийн хураамж/

Биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлэхдээ эзэн заавал өөрийн биеэр оршин суугаа газрынхаа сум, дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандана.

Бүрдүүлэх материал
  • Өргөдөл./Хүүхдийг бүртгүүлэхийг хүссэн/

  • Эцэг эхийн иргэний үнэмлэх

  • Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ

  • Гэрлэсний гэрчилгээгүй бол эцэг эхийн хамтран гаргасан өргөдөл./ Хүүхдээ эцгээр нь овоглохыг хүссэн /

Шинээр төрсөн хүүхдийг эцэг, эхийн оршин суугаа газрын, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад төв суурин газарт 15, хөдөө орон нутгийн алслагдсан сум, багт 30 хоногийн дотор хандан үнэ төлбөргүй бүртгүүлнэ.

Бүрдүүлэх материал
  • Гэрлэлтээ батлуулахыг хүссэн тухай өргөдөл

  • Гэрлэсэн эсэх лавлагаа авах / УБЕГ-ын ИБА-аас /

  • Гэрлэгсдийн иргэний үнэмлэх

  • Өмнө нь гэрлэж, гэр бүл цуцалсан бол гэрлэлт цуцлалтын гэрчилгээ

  • Иргэний баримтын архивын лавлагаа./Гэрлэлт цуцалснаас хойш гэрлээгүй тухай/

  • Эрүүл мэндийн тодорхойлолт гаргуулах /дох,сэтгэц, сүрьеэ /

  • Гэрчилгээний үнэ 2500

Бүрдүүлэх материал
  • Гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр

  • Эхнэр, нөхрийн иргэний үнэмлэх

  • Захиргааны журмаар гэрлэлт цуцлах бол эд хөрөнгийн маргаангүй, дундаас төрсөн болон үрчилж авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй тухай өргөдөлдөө дурьдсан байна.

  • 18 насанд хүрсэн хүүхэдгүй тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт

  • Гэрлэлтийн гэрчилгээ үрэгдүүлсэн бол иргэний баримтын архивын лавлагаа

  • Эхнэр,нөхөр өөрийн биеэр байх ба хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэн нэг нь байхгүй тохиолдолд өргөдлийг нотариатаар батлуулна.

  • Гэрчилгээний үнэ 2500

Бүрдүүлэх материал
  • Гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэр

  • Эхнэр, нөхрийн иргэний үнэмлэх

  • Захиргааны журмаар гэрлэлт цуцлах бол эд хөрөнгийн маргаангүй, дундаас төрсөн болон үрчилж авсан 18 хүртэлх насны хүүхэдгүй тухай өргөдөлдөө дурьдсан байна.

  • 18 насанд хүрсэн хүүхэдгүй тухай сум, хорооны Засаг даргын тодорхойлолт

  • Гэрлэлтийн гэрчилгээ үрэгдүүлсэн бол иргэний баримтын архивын лавлагаа

  • Эхнэр,нөхөр өөрийн биеэр байх ба хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэн нэг нь байхгүй тохиолдолд өргөдлийг нотариатаар батлуулна.

  • Гэрчилгээний үнэ 2500

Бүрдүүлэх материал
  • Шүүхийн шийдвэр

  • Эцэг, эх хамтран гаргасан өргөдөл

  • Эцэг, эхийн иргэний үнэмлэх

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ, төрсний бүртгэлийн лавлагаа 7-оос дээш насны хүүхдийн өргөдөл

  • Гэрчилгээний үнэ 2500

  • УБ: Н.Бадмаараг

  • Утас: 95808008

Бүрдүүлэх материал
  • Төрсний гэрчилгээ, иргэний баримтын архивын лавлагаа

  • Иргэний үнэмлэхийн хуулбар

  • 16 нас хүрээгүй хүүхэдтэй бол төрсний гэрчилгээ, иргэний баримтын архивын лавлагаа

  • 16 ба түүнээс дээш насны хүүхэдтэй бол тэдгээрийн бичгээр гаргасан зөвшөөрөл, иргэний үнэмлэхийн хуулбар

  • Гэр бүлтэй бол гэрлэлтийн гэрчилгээ

  • Өргөдөл

  • ЦЕГ-ын тодорхойлолт

  • Харьяа дүүргийн татварын хэлтсийн тодорхойлол

  • Өмнө нь овог, эцэг /эх/-ийн нэр, нэрээ өөрчилж байсан эсэх талаар иргэний баримтын архивын лавлагаа

  • 0-16 насны хүүхдийн нэрийг өөрчлөхөд:

  • Өргөдөл

  • Төрсний гэрчилгээ, иргэний баримтын архивын лавлагаа

  • Эцэг /эх/-ийн иргэний үнэмлэхийн хуулбар

  • 7 ба түүнээс дээш насны хүүхдийн бичгээр гаргасан хүсэлт

  • Гэрчилгээний үнэ 2500

  • УБ: Н.Бадмаараг

  • Утас: 95808008

Бүрдүүлэх материал
  • Төрсөн эцэг, эхийн зөвшөөрсөн өргөдөл

  • Үрчлэн авагч эцэг /эх/-ийн өргөдөл

  • Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар

  • Үрчлэн авагч болон үрчлүүлж байгаа эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ 7-оос дээш насны хүүхдийн бичгээр гаргасан зөвшөөрөл

  • Үрчлэн авагч талын эрүүл мэндийн шинжилгээ /дох, сэтгэц, сүрьеэ/

  • Үрчлэн авагч талын цагдаагийн байгууллагын тодорхойлолт

  • Оршин суугаа газрын тодорхойлолт

  • Үрчлүүлэгч болон үрчлэгч талын эцэг эх өөрсдийн биеээр байна

  • Гэрчилгээний үнэ 2500

Өөрийн оршин суугаа дүүргийн Засаг даргын захирамж гарсаны дараа хүүхдийн эцэг, эх өөрийн биеэр сум, дүүргийнхээ улсын бүртгэлийн байгууллагад хандана.

Н.Бадмаараг

Утас: 95808008

Бүрдүүлэх материал
  • Нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, нас барагчийг оршуулсан тухай тодорхойлолт

  • Тухайн иргэнийг нас барсан тухай зарласан шүүхийн шийдвэр буюу түүний хуулбар

  • Нас барсан шалтгааны талаар гарсан шүүх эмнэлгийн дүгнэлт

  • Иргэний үнэмлэх./Нас барсан иргэний болон нас барагчийг бүртгүүлэхээр ирсэн иргэний/

Бүртгүүлэхээр ирэх иргэн иргэний үнэмлэхтэйгээ өөрийн оршин суугаа газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн байгууллагад хандана.

Бүрдүүлэх материал

Иргэний үнэмлэх /16-аас доош насны хүүхэдтэй бол төрсний гэрчилгээ/
Үнэ -2500 /1500 төгрөгийг голомт банкны 1165004534 дансанд тушаах, тэмдэгтийн хураамж 1000 төгрөгийг тухайн дүүрэг, орон нутгийн татварын албанд тушаасан байна./
Өөрийн оршин сууж байсан сум, хорооноос ИУБ-22 маягтын «Б» талыг хасалт хийлгэн шинээр оршин суух сум, хороондоо бүртгүүлнэ. Харин түр оршин суугаа нутаг дэвсгэрийн баг, хорооны Засаг даргад 7 хоногийн дотор бүртгүүлж байх үүрэгтэй.

Бүрдүүлэх материал
  • Иргэний үнэмлэх
  • Төрсний гэрчилгээ /1951 оноос хойш төрсөн иргэн/
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Үнэгүй

Өөрийн оршин газрын улсын бүртгэгчид хандах

Бүрдүүлэх материал
  1. Иргэний үнэмлэхний хуулбар
  2. Нийгмийн даатгалын дэвтэр
  3. Сайн дурын даатгал төлсөн төлбөрийн баримт
  4. 2 хувь цээж зураг
Бүрдүүлэх материал
  1. Нас барсны гэрчилгээ
  2. Хөдөлмөрийн дэвтэр
  3. Нийгмийн даатгалын дэвтэр /байхгүй тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн архивын лавлагаа/
  4. Багийн засаг даргын тодорхойлолт
  5. Тэтгэврийн дэвтэр /тэтгэвэр авагч бол/
Бүрдүүлэх материал
  1. Нийгмийн даатгалын дэвтэр
  2. Ажлаас чөлөөлөгдсөн тушаал
  3. Хөдөлмөр зохьцуулалтын албанаас ажилгүй иргэнээр бүртгүүлсэн тухай тодорхойлолт
  4. Оршин суугаа газрын тодорхойлолт
Бүрдүүлэх материал
  1. Хөдөлмөрийн дэвтэр /1995 оноос өмнөх хугацаанд хөтлөгдсөн байдаг/
  2. Нийгмийн даатгалын дэвтэр /1995 оноос хойшх хугацаанд хөтлөгдсөн байдаг/
  3. Цалингийн тодорхойлолт, архивын лавлагаа /1995 оноос өмнөх хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт/
  4. Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт
  5. Гэрлэлтийн баталгааны эх хувь буюу шүүхийн шийдвэр
  6. Иргэний бүртгэлийн албанаас олгосон тэжээгчийн нас барсан тухай гэрчилгээ
  7. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар батлуулсан тэжээгчийг үйлдвэрийн ослоор нас барсныг тогтоосон тухай акт /ажилаа хийж яваад осолд өртсөн бол/
  8. 3х4 харьцаатай цээж зураг 2 хувь /тэтгэвэр тогтоолгох гэж иргэний /
Бүрдүүлэх материал
  1. Хөдөлмөрийн дэвтэр /1995 оноос өмнөх хугацаанд хөтлөгдсөн байдаг/
  2. Нийгмийн даатгалын дэвтэр /1995 оноос хойшх хугацаанд хөтлөгдсөн байдаг/
  3. Цалингийн тодорхойлолт, архивын лавлагаа /1995 оноос өмнөх хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт/
  4. Тахир дутуугийн тэтгэвэр гэр бүлийн хөдөлмөрийн чадвар алдалтын тухай эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр
  5. Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчаар батлуулсан үйлдвэрийн осол тогтоосон тухай акт / үйлдвэрийн осолд өртсөн бол/
  6. 3х4 харьцаатай цээж зураг 2 хувь
Бүрдүүлэх материал
  1. Хөдөлмөрийн дэвтэр /1995 оноос өмнөх хугацаанд хөтлөгдсөн байдаг/
  2. Нийгмийн даатгалын дэвтэр /1995 оноос хойшх хугацаанд хөтлөгдсөн байдаг/
  3. Цалингийн тодорхойлолт, архивын лавлагаа /1995 оноос өмнөх хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт/
  4. 4 хүүхдийн төрсний гэрчилгээ / 50 настай 4 хүүхэд төрүүлж өсгөсөн улсад 20 жил ажилласан бол /
  5. 3х4 харьцаатай 2 хувь цээж зураг
Бүрдүүлэх материал

ОХУ-ын Тувагийн БНУ-ын Кызыл хотноо 2018 оны 05 сарын 25,26 зохион байгуулагдсан “Увсын өдрүүд”-ийн хүрээнд “Хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх” Олон улсын дугуй ширээний уулзалт ярилцлагад Красноярск, Томск, Хакаси зэрэг бүс нутгийн аялал жуулчлалын салбарын төлөөллүүд болон Увс аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлт, БОАЖГ-ын дарга Б.Батбаяр, мэргэжилтнүүд болон “Сайхан халиун” ХХК”, “ССТ-Од” ХХК , хэвлэл мэдээллийн төлөөллүүд оролцлоо.

Тува улсын Засгийн газрын тэргүүний эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Брокерт А.В. мэндчилгээ дэвшүүлж энэ дугуй ширээний ярилцлагын дүнд бүс нутгууд аялал жуулчлалын хөтөлбөрөө уялдуулан гаргаж, жуулчдын аюулгүй байдлыг хангаж, хил гаалиар нэвтрэх асуудлыг шуурхай болгож чадвал жуулчдын урсгал нэмэгдэж одоо хүлээн авч буйгаасаа 2 дахин их жуулчин хүлээн авах боломжтойг онцоллоо.

Увс аймгийн БОАЖГ-ын дарга Б.Батбаяр Увс аймгийн аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдал ба хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар баримталж буй бодлого болон Увс аймаг зохион байгуулагдаж буй аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийн талаар илтгэл тавьж цаашид аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжтой саналуудыг уламжиллаа.

Енисейская Сибирь төсөл: Бүc нутгийн хамтын ажиллагаа аялал жуулчлалын салбарын хөгжлийн томоохон түлхэц болохыг дурьдаж, Тува улс бол Монголд нэвтрэх хаалга хэмээгээд Монгол улстай аялал жуулчлал хөгжүүлэхэд агаарын тээвэр чухал суурь болохыг онцоллоо. Мөн Енисейская Сибирь төслийн зүгээс зохион байгуулдаг аялал жуулчлалын үзэсгэлэн болон бусад арга хэмжээнд монголын төлөөллийг урьж оролцуулахаа мэдэгдлээ. Цаашид нэг стандарт шаардлагад нийцсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, хүний нөөцийг бий болгож жуулчдын харилцан урсгалыг нэмэгдүүлэхийг уриаллаа.

Аюулгүй байдал: хил дамнасан аялал жуулчлал бол эдийн засгийн нэг хэсэг төдийгүй улсын болон нийгмийн аюулгүй байдлын чухал бүрдүүлэгч. Жуулчид ямар нэгэн улс руу аялахаасаа өмнө юу хийж болохгүй вэ, хаана ямар зэрлэг ан амьтан байдаг вэ, газар хөдлөлтийн аюултай бүс нутаг уу зэрэг мэдээллийг авсан байх ёстой. Мөн жуулчид хилийн бүc рүү санаатай болон санамсаргүйгээр нэвтэрч торгуулах нь их байдаг, хил гаалиар нэвтрүүлэхийг хориглосон эсвэл хязгаарлагдсан бараа бүтээгдэхүүний талаар жуулчид мэдээлэл багатай байдгаас зөрчил гаргадаг талаар БНТува улсын хил, гааль, онцгой байдлын газрын төлөөллүүд мэдээлэл хийлээ.  

Мөн тус хэлэлцүүлэг ярилцлагад Боршоо-Хандгайт чиглэлийн боомтыг олон улсын статустай болгох санал ихээр дурдагдаж байлаа. Олон улсын статустай болсоноор гуравдагч орны жуулчид нэвтэрч жуулчны урсгал нэмэгдэхээс гадна ОХУ-ын Тува хандгайт Монгол улсын Увс боршоо боомт Ховд аймгийн Булган боомтыг холбосон эдийн засгийн өндөр ач холбдогдол бүхий коридор бий болох юм. Энэ онд Увс аймгийн Дэглий цагаан нисэх онгоцны буудлын буух зурвас өргөтгөж олон улсын статустай болох ажлууд хийгдэж Кызыл-Улаангом чиглэлд онгоц нисэх ба одоогоор Хүннү эйр компани судалгаа шинжилгээний ажлуудыг хийж байна.

Дугуй ширээний ярилцлагын төсгөлд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Батбаяр ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын соёлын сайд Алдар Константинович Тамдынтай аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Бүрдүүлэх материал
1Хил дамнасан аялал жуулчлал ба аюулгүй байдлыг хангах нь» олон улсын дугуй ширээний ярилцлага Татаж авах
 

2018 оны 05 дугаар сарын 16-ний өдөр Увс аймгийн Сагил сумын ЕБС-иас "Эх хэлний баяр"-ыг угтаж иргэд хөдөлмөрчид, төрийн болон ТББ, баг малчдын дунд Монгол бичиг бичих, унших сарын аян ажлыг зохион байгуулж дүнгээ гаргаж шалгарсан иргэн, ажилтан, багш, сурагч нараа шагнаж урамшууллаа. 

Бүрдүүлэх материал
  1. 1 хувь цээж зураг
  2. Багийн Засаг даргын тодорхойлолт
  3. Иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  4. Одонгийн үнэмлэх, хуулбарын хамт
  5. Мөнгөн тусламжид хамрагдах тухай хувийн өргөдөл
Бүрдүүлэх материал

Татвар төлөгчдийн өдрүүдээр улс орон даяар зохион байгуулсан гар зураг, зохион бичлэгийн уралдаанд оролцсон сурагчдыг хүлээн авч талархал илэрхийлэв. Манай аймгаас 3-р 10 жилийн 12Г ангийн сурагч Г. Намуунаагийн бичсэн зохион бичлэг улсад 3-р байр, Наранбулаг сумын сургуулийн багш Э. Жавзангийн бүтээсэн тоглоом улсад 3-р байранд шалгарсан байна.
Уралдаанд идэвхтэй оролцсон сурагчдадаа баяр хүргэе.

2018 оны Баруун бүсийн Хонхтой бөмбөгийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээн 05-р сарын 12-13ны өдрүүдэд Увс аймгийн биеийн тамир, спортын газрын спортын ордонд зохион байгуулагдана.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах

Увс аймгийн ЗДТГ-аас төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Сангийн яамны дэмжлэгтэйгээр “ХАМТДАА ХӨГЖЬЕ” бизнес форумыг зохион байгууллаа.

ФОРУМД ДАРААХ БАЙГУУЛЛАГУУД ОРОЛЦОЖ БАЙНА. Үүнд:

• Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар

• Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Этис хөтөлбөр

• Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл”

• Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төсөл

• Зээлийн батлан даалтын сан

• Азийн хөгжлийн банкны “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төсөл болон АЗДТГ, ХХҮГ, ХХААГ, БОАЖГ, Улаангом политехник коллеж, үйлдвэрлэл эрхлэгчид, сумдын Засаг даргын орлогч нийт 170 гаруй хүн оролцож байна.

ТУС ФОРУМЫН ҮР ДҮНД

1. Хувийн хэвшлийн байгууллагууд бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх, экспортод бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргах, талаар мэдээлэл мэдлэгтэй болно.

2. Хувийн хэвшлийг дэмжих төрийн бодлогыг танилцуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулна.

3. Аймгийн үйлдвэрлэлийн тэргүүлэх салбаруулын хэлэлцүүлэг зохион байгуулж, тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх зөвлөмж гарч үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх бодлого тодорхойлогдоно.

 

Увс аймгийн Засаг даргын Тамгын газраас төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулж буй “ХАМТДАА ХӨГЖЬЕ” бизнес форум 2018 оны 5 дугаар сарын 09-ны 08 цагт “ССТАВАН ОД” Зочид буудлын танхимд зохион байгуулагдана.

ФОРУМД ДАРААХ БАЙГУУЛЛАГУУД ОРОЛЦОНО:

  • ЗАСГИЙН ГАЗРЫН ТОХИРУУЛАГЧ АГЕНТЛАГ ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗАР
  • Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн ЭТИС хөтөлбөр
  • Дэлхийн банкны “Экспортыг дэмжих төсөл”
  • Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төсөл
  • Зээлийн батлан даалтын сан
  • Азийн хөгжлийн банкны “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлэх, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төсөл
Бүрдүүлэх материал

 Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж санал, хүсэлт, өргөдөл гомдлыг бичгээр, биечлэн/Давст сумын ЗДТГазар 110 тоот өрөө/ цахимаар, бичгээр болон утсаар  хүлээн авна. 

Хариуцсан мэргэжилтэн: Б.Мөнхцэцэг

Утасны дугаар: 99535134

Нээлттэй утас: 

Е-Mail хаяг: 

 

Бичгээр гаргахдаа

Бүрдүүлэх материал
1 бичгээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу шуудангийн хаягаа бичиж, гарын үсгээ зурна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсгээ зурж чадахгүй бол бусдаар төлүүлэн зурж болно.
2 өргөдөл гомдолд иргэний регестирийн дугаар, гэрийн хаяг болон утасы дугаарыг тодорхой бичнэ
Бүрдүүлэх материал

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 05-р сарын 07-ны 10:00 цагаас иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийнэ. Уулзалт Ойрад хөгжимт драмын театрт болно.

Иргэд хөдөлмөрчид та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Увс аймгийн ЗДТГ

Бүрдүүлэх материал

Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Сумдын Засаг даргын тамгын газрын дарга нарт Засгийн газрын 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 71 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/77 дугаар тушаалаар баталсан “Даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрэм”-ийг тус тус танилцуулж орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнийг хэрхэн батлах тараал сургалт мэдээлэл хийлээ.

Бүрдүүлэх материал

Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс Улаангом сумын 12 багийн иргэдийг Нийгмийн даатгалын сайн дурын даатгал, Эрүүл мэндийн даатгалд хамруулах зорилгоор багийн Засаг дарга нарын дунд болзолт уралдаан зарласан бөгөөд энэ ажлын хүрээнд багийн засаг дарга нар нэг өдрийг Нийгмийн даатгалын байцаагч хийж "ХИШИГ ӨДӨР" арга хэмжээг зохион байгуулаад байна.

Бүрдүүлэх материал

2018.04.30-нд Увс аймгийн Цагдаагийн газар, ГБХЗХГазраас зохион байгуулсан Хүүхдийг зодож шийтгэхгүй байх дэлхийн өдрийг тохиолдуулан Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон мөн төрийн болон төрийн бус нийт 70 орчим байгууллага, 600 гаруй иргэд нэгдлээ.

Бүрдүүлэх материал

Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2018.05.07-ны 10.00 цагаас Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан хүлээн авах баталгаажуулах журам гарсантай холбогдуулан байгууллага, ААНэгжээс ирүүлж байгаа тайланд гарч буй нийтлэг алдаа дутагдалыг арилгах зорилгоор сургалт зохион байгуулах тул байгууллагын дарга, нягтлан нар идвэхтэй хамрагдана уу?

Бүрдүүлэх материал

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат тамирчин Одвогийн Балжиннямын нэрэмжит "Аваргын гараа" жудо бөхийн олон хотын аварга шалгаруулах тэмцээн 2018 оны 05-р сарын 04-06-ны өдрүүдэд Увс аймгийн Наранбулаг суманд зохион байгуулагдана.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах

"Болдоггүй бор өвгөн" хошин урлагийн наадам 2018 оны 05-р сарын 02,03-нд зохион байгуулагдана.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах

Увс аймаг ба ОХУ-ын Томск мужийн хамтын ажиллагааны хүрээнд Томск мужийн политехникийн их сургуулийн багш, хэлзүйн ухааны доктор Вера Владимировна Вныдрина Увс аймагт байгуулагдсан Орос хэлний төвд 2018 оны 05 сарын 01-ээс эхлэн орос хэлний багш нарт аргазүйн чиглэлээр сургалт, семинар, мөн боомт дээр үйл ажиллагаа явуулдаг хил, гаалийн ажилтнуудын орос хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор яриа хөгжүүлэх сургалтуудыг явуулна.

Бүрдүүлэх материал

Увс аймгийн соёл, урлагийн ажилтны "Увсчуудын өв соёл" зөвлөгөөн 2018 оны 04-р сарын 30- наас 05-р сарын 01-ны өдрүүдэд зохион байгуулагдана. 

Бүрдүүлэх материал
1 Татаж авах

"АХМАДАА ДЭЭДЭЛЬЕ "ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсээс “Эрүүл насжилтыг дэмжих, ахмадаа дээдлэх улирал болгон зарласан билээ. Энэ ажлын хүрээнд 2018 оны 4-р сарын 21-ны өдөр Боловсролын салбарын 120 гаруй ахмад багш ажилтнуудын дунд “Ахмадаа дээдэлье” өдөрлөгийг Улаангом сумын 1,2,3,4,5,6,7,8,9,10-р цэцэрлэгүүд хамтран зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд 120 гаруй ахмад багш, ажилтан оролцсон төдийгүй “Идэвхитэй хөдөлгөөн-Эрүүл амьдралын үндэс” уриан дор цэцэрлэгийн багш нар урлагийн тоглолтоор мэндчилгээ дэвшүүлж, ахмадуудтай хамтран дасгал хөдөлгөөн хийж, эрүүл агаарт нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүллээ.

Бүрдүүлэх материал

ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШАА БАЯРЛАЛАА
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч М.Туяагийн санаачилгаар СӨБ-ын багш нарын ажил хөдөлмөрийн онцлогийг олон нийтэд таниулах, алдаршуулах зорилгоор NTN телевизийн “Цэцэрлэгийн багшаа баярлалаа” нэвтрүүлэгийн төслийн баг манай аймагт 14 хоног ажиллаа. Уг төслийн хүрээнд олон жил үр бүтээлтэй ажилласан, арга зүй, ур чадвар, сайн арга туршлагатай багш нар, орон нутгийн цэцэрлэгүүдэд тэргүүн туршлагаа түгээн дэлгэрүүлж буй 10 цэцэрлэг үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлах нэвтрүүлэгт оролцлоо. “Цэцэрлэгийн багшаа баярлалаа” нэвтрүүлэгийн хаалтын үйл ажиллагааг Маршал Ю.Цэдэнбалын талбайд үе үеийн цэцэрлэгийн багш нар хуран цугларч амжилтай зохион байгуулагдлаа.

ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ӨЛГИЙ, ТАРИАЛАН СУМДАД ҮРГЭЛЖИЛЛЭЭ.

Боловсрол, Соёл урлагийн газрын 2018 оны зөвлөн туслах ажлын удирдамжийн дагуу сургууль, цэцэрлэгийн багш нарын арга зүй, ур чадварыг дээшлүүлэх, сургалтын орчныг оновчтой төлөвлөх, сурагчдын сурлагын чанарыг сайжруулахад багш нарт дэмжлэг үзүүлэх, ЭЕШ-д бэлтгэх чиглэлээр ӨЛГИЙ,ТАРИАЛАН сумын сургууль, цэцэрлэг дээр 2018-4 сарын 5-10 өдрүүдэд ажиллаа. Ажиллах хугацаандаа БСУГ-н мэргэжилтэнүүд багш нартайгаа хамтран үзүүлэх хичээл бэлтгэн зааж, чанарын үнэлгээний задгай даалгавар боловсруулан шалгалт авч анализ хийж ажиллаа. Мөн 12 ангийн сурагчид, эцэг эхчүүд, багш нарт сургалт мэдээллийг хийж тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх хүрээнд зөвлөн тусалж, хамтран ажиллаж байна.

Боловсрол, соёл урлагийн газраас 2018 онд аймгийн Засаг дарга, БСШУС-ын сайдтай хийсэн гэрээний 3.12.3 “Соёлын төвүүдийг хөгжим, бүжгийн мэргэжлийн багш нараар хангах, багш ажилтныг чадваржуулах сургалтыг мэргэжлийн урлагийн байгууллагатай хамтран зохион байгуулах” тухай заалтыг үндэслэн соёлын төвийн хөгжмийн багш, бүжгийн багш нарын заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх, ажлын байрны чиг үүргээ хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 04 дүгээр сарын 02-06-ны өдрүүдэд Ойрад ХЖТ-ын уран бүтээлчидтэй хамтран сургалт зохион байгуулж байна. Нийт соёлын төвийн 28 багш сургалтад хамрагдаж байна. Сургалтад хамрагдсанаар дараах үр дүнд хүрсэн байна. Үүнд: 
- Ёочин, ятга, морин хуур хөгжим заах арга зүй
- Иргэд хүүхэд, залуучуудад бүжгийн мэдлэгийг оновчтой, зөв, цэгцтэй байдлаар олгох
- Дуулах, жүжиглэх урлагийн анхан шатны мэдлэг
- Гэрэл, дуу авианы техник хэрэгсэл дээр ажиллах анхан шатны мэдлэг зэрэг чадварыг эзэмшсэн байна.

МОНГОЛ ХЭЛ БИЧИГ
12-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Г.Оюунтүлхүүр – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Д.Мөнхжаргал – 3-р сургууль
3. 3-р байр Б.Номин – 1-р сургууль
4. 3-р байр С.Бүрнээбаяр – 2-р цогцолбор сургууль
Багшийн төрөл
1. 1-р байр С.Баасанхүү- 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Г.Нарангэрэл - 1-р цогцолбор сургууль
3. 2-р байр Д.Ариунаа - 2-р цогцолбор сургууль
4. 3-р байр М.Мягмаржав – 1-р цогцолбор сургууль
МОНГОЛ БИЧИГ 
12-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Г.Оюун-Эрдэнэ – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр С.Бүрнээбаяр – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Б.Одонтунгалаг – 6-р сургууль
Багшийн төрөл
1. 1-р байр С.Баасанхүү – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Б.Оюунмөнх – Тэс сумын 1-р сургууль
3. 3-р байр Ц.Ариунтунгалаг 2-р цогцолбор сургууль
ФИЗИК 
9-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Ц.Амартүвшин – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр О.Болороо – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр А.Номиншагай – 2-р цогцолбор сургууль
12-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр С.Идэр – 4-р сургууль
2. 2-р байр А.Мөнхзаяа – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Д.Маралмаа – 2-р сургууль
Багшийн төрөл 
1. 1-р байр Л.Гантулга – 3-р сургууль
2. 2-р байр Ш.Батчулуун –Өмнөговь сумын 1-р сургууль
3. 3-р байр Д.Даваадорж – 1-р цогцолбор сургууль
МЭДЭЭЛЭЛЗҮЙ 
7-10-р анги сурагч төрөл
1. 1-р байр Н.Төрмандах – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Г.Дөлгөөн – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Ц.Одонхүү – 1-р цогцолбор сургууль

11-12 анги сурагч төрөл 
1. 1-р байр Б.Бат-Оргил – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Ц.Саруул – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр Д.Батсүх – Баруунтуруун сумын ЕБС
Багшийн төрөл
1. 1-р байр Б.Бямбасүрэн -1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Ц.Цэдэвсүрэн - 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр Б.Тунгалаг - 1-р цогцолбор сургууль
ГАЗАРЗҮЙ 
9-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Б.Ганбаяр – Баруунтуруун сумын ЕБС
2. 2-р байр З.Номинзул – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр Д.Анхбаяр – 5-р сургууль
12-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Д.Ганцоож – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Д.Батбаяр – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Б.Гантогтох – Хяргас сумын ЕБС
Багшийн төрөл
1. 1-р байр Д.Адьяа – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Т.Өлзийбаяр – 4-р сургууль 
3. 3-р байр М.Баялаг – Хяргас сумын ЕБС
БИОЛОГИ
9-р ангийн сурагч төрөлд
1. М.Уянга – 2-р цогцолбор сургууль
2. Б.Батцэцэг – 1-р цогцолбор сургууль
3. З.Туул – 1-р цогцолбор сургууль
12-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Д.Ундармаа – 1-р цогцолбор сургууль 
2. 2-р байр Б.Мөнх-Ундрах – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Л.Онон – Баруунтуруун сумын ЕБС
4. 3-р байр Д.Мөнхтулга – 2-р цогцолбор сургууль
Багш төрөл
1. 1-р байр Ц.Сарантуяа – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Ж.Баасанжав – Наранбулаг сумын ЕБС
3. 3-р байр Д.Түвшинбилэг – 3-р сургууль
ХИМИ
9-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр А.Халиун – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Т.Баасанжав – Тариалан сумын ЕБС
3. 3-р байр Б.Өлзийхишиг- 1-р цогцолбор сургууль
12-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Д.Мөнхбат – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр М.Гончигдорж – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр Ц.Шинэбаяр – 1-р цогцолбор сургууль
Багшийн төрөл
1. 1-р байр П.Амгалан – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Д.Жавзан – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Г.Намуунсарнай – 2-р цогцолбор сургууль
4. 3-р байр Н.Болормаа – 6-р сургууль
АНГЛИ ХЭЛ 
9-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Л.Энхбүжин – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Б.Болд-Эрдэнэ – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Б.Саруултуяа – 1-р цогцолбор сургууль
12-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр М.Бүрэн-Эрдэнэ – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Э.Солонго – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Б.Наранцэцэг – 4-р сургууль
Багшийн төрөл 
1. 1-р байр А.Батцэцэг – 1 -р цогцолбо сургууль 
2. 2-р байр Л.Ууганцэцэг – Улаангом политехник коллеж
3. 3-р байр Б.Цэнгэлмаа – 2-р цогцолбор сургууль
ОРОС ХЭЛ 
9-р ангийн сурагч төрөлд
1. 1-р байр Б.Энхжаргал – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр М.Марал-Од – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Э.Энхтуул – 1-р цогцолбор сургууль
12-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Э.Солонго – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Г.Цэгмид – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр Б.Мөнхзаяа – 2-р цогцолбор сургууль
Багшийн төрөл
1. 1-р байр С.Чимис – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Л.Чимгээ – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр Р.Чойжилсүрэн – Тэс сумын 1-р сургууль
ТҮҮХ 
12-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр А.Гунгоодорж – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Ц.Отгонхишиг – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр Ганцэцэг – 2-р цогцолбор сургууль
Багшийн төрөл
1. 1-р байр Ц.Рейс – 4-р сургууль
2. 2-р байр Г.Ганбаатар – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр Б.Өлзийтэгш – 1-р цогцолбор сургууль
НИЙГЭМ 
12-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Д.Алтжин – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Б.Байгалмаа – Зүүнговь сумын ЕБС
3. 3-р байр Ч.Урангоо- Баруунтуруун сумын ЕБС
4. 3-р байр Сувд-Эрдэнэ Өмнөговь сумын ЕБС
Багшийн төрөл
1. 1-р байр Д.Чинзориг - 3-р сургууль
2. 2-р байр Ц.Мягмар - 4-р сургууль
3. 3-р байр Ц.Түвшинжаргал - 4-р сургууль
ЭРХ ЗҮЙ 
9-р ангийн төрөл
1. 1-р байр Б.Мөнхболд – 6-р сургууль
2. 2-р байр Д.Болормаа – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Б.Намуунаа – 1-р цогцолбор сургууль
Багшийн төрөлд
1. 1-р байр Б.Баянтөгс –Давст сумын ЕБС
2. 2-р байр Б.Урангоо – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Ц.Наранцэцэг- 5-р сургууль
БИЕИЙН ТАМИР 
8-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Б.Саранмөнх – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Б.Золбоот – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Б.Баярмагнай – Баруунтуруун сумын ЕБС
Багшийн төрөл
1. 1-р байр Б.Буянтогтох – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Д.Мөнхбаяр – Баруунтуруун сумын ЕБС
3. 3-р байр М.Хүдэрхуяг – Зүүнхангай сумын ЕБС
ТЕХНИК, ТЕХНОЛОГИ
Дизайн технологи эрэгтэй багш төрөл
1. 1-р байр С.Ганболд – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Б.Бадамжав – Бөхмөрөн сумын ЕБС
3. 3-р байр О.Зонховжав – 4-р сургууль
Дизайн технологи эмэгтэй багш төрөл
1. 1-р байр Ч.Булгаа – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Ж.Золжаргал – 3-р сургууль
3. 3-р байр Д.Алтанцэцэг – 4-р сургууль
Дүрслэх урлаг багшийн төрөл
1. 1-р байр Б.Мэндсайхан - 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Б.Мөнх-Оргил - 3-р сургууль
3. 3-р байр Ц.Дүгэрсүрэн - 3-р сургууль 
Дизайн технологи эмэгтэй сурагч төрөл
1. 1-р байр Б.Ичинноров – Зүүнговь сумын ЕБС
2. 2-р байр Г.Ганчимэг – 5-р сургууль
3. 3-р байр Б.Гэрэлтуяа – 3-р сургууль
Дизайн технологи эрэгтэй сурагч төрөл
1. 1-р байр Б.Чинзориг – 4-р сургууль
2. 2-р байр Д.Басанжав – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Б.Бямбасүрэн – 2-р цогцолбор сургууль
Авто загвар 
1. 1-р байр Л.Сод-Эрдэнэ – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Г.Дөлгөөн – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр О.Балдорж – 1-р цогцолбор сургууль
Усан загвар 
1. 1-р байр Б.Ганболд – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Т.Бадрах – 6-р сургууль
3. 3-р байр Э.Одбаяр – 2-р цогцолбор сургууль
Нисэх загвар 
1. 1-р байр М.Түмэн-Өлзий – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр О.Хүрэлсүх – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Б.Чойжилсүрэн – Зүүнговь сумын ЕБС
МАТЕМАТИК
6-р анги сурагч төрөл
1. 1-р байр Б.Отгонсүх – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Н.Мөнх-Оргил – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр С. Баярбилэг – 1-р цогцолбор сургууль
7-р анги сурагч төрөл
1. 1-р байр Г.Чинзориг – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Б.Буяндорж – 3-р сургууль
3. 3-р байр Э.Оргил – Өмнөговь сумын 1-р сургууль
8-р анги сурагч төрөл
1. 1-р байр О.Уянга – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Д.Батжаргал – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр Н.Төгөлдөр – 1-р цогцолбор сургууль
9-р анги сурагч төрөл
1. 1-р байр Т.Чойжамц- 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Э.Зулбилэг – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр О.Саруулзаяа – 2-р цогцолбор сургууль
10-р анги сурагч төрөл
1. 1-р байр З.Тэмүүжин – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Э.Аззаяа – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Г.Мөнхцэцэг – 3-р сургууль
11-р анги сурагч төрөл
1. 1-р байр З.Тэмүүжин – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Я.Шинэбаяр – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр Б.Батхишиг – 1-р цогцолбор сургууль

12-р анги сурагч төрөл 
1. 1-р байр Х.Лхагвабаяр – 4-р сургууль
2. 2-р байр Э.Өсөхбаяр – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Г.Мөнхзаяа – 1-р цогцолбор сургууль
Бага ангийн багш төрөл
1. 1-р байр Ж.Энхцэцэг – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр З.Сайжмаа – Тариалан сумын 1-р сургууль
3. 3-р байр О.Цээпил – Түргэм сумын ЕБС
Багшийн төрөл
1. 1-р байр Р.Одгэрэл – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр Л.Лхагвагэрэл - 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр Н.Батгэрэл - 1-р цогцолбор сургууль
СЭТГЭХ ЧАДВАР
2-3-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Н.Түвшинбаяр – Тариалан сумын 1-р сургууль
2. 2-р байр Б.Бат-Эрдэнэ – Тэс сумын 1-р сургууль
3. 3-р байр Ц.Болормаа – Өлгий сумын ЕБС
4-5-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Ц.Мягмарсүрэн – Бөхмөрөн сумын ЕБС
2. 2-р байр Г.Наранбаатар – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр А.Баттогтох – 1-р цогцолбор сургууль
6-7-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Б.Уранзаяа – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр А.Гүнжидмаа – 4-р сургууль
3. 3-р байр А.Навчаа – Хяргас сумын ЕБС
8-9-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Д.Батжаргал – 1-р цогцолбор сургууль
2. 2-р байр Б.Дэлгэрмаа – Бөхмөрөн сумын ЕБС
3. 3-р байр Б.Мөнхзаяа – 3-р сургууль
10-11-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр Д.Баатаржав – 4-р сургууль
2. 2-р байр Н.Төрмандах – 2-р цогцолбор сургууль
3. 3-р байр Б.Одгэрэл – 5-р сургууль
12-р ангийн сурагч төрөл
1. 1-р байр С.Пагмажав – Хяргас сумын ЕБС
2. 2-р байр Б.Сүхбат – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр Г.Оюунтүлхүүр – 2-р цогцолбор сургууль
Багшийн төрөл
1. 1-р байр С.Дээшинбаяр, У.Гантөмөр, А.Кулчаря, Ц.Соёлмаа нарын баг – 2-р цогцолбор сургууль
2. 2-р байр С.Янжмаа, Б.Уранцэцэг, Ж.Туяа нарын баг – 1-р цогцолбор сургууль
3. 3-р байр Д.Бямбасүрэн, Б.Эрхэмбаяр нарын баг – 4-р сургууль

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах
3 Татаж авах

Хариуцсан мэргэжилтэн:  О.Энхсаруул 

Утасны дугаар: 9985467

Нээлттэй утас: 70453176

Е-Mail хаяг:  uvs_bo@yahoo.com

                     otgonbayar.saruul@yahoo.com

Бичгээр гаргахдаа

Бүрдүүлэх материал
1БАЙГАЛЬ ОРЧНЫ МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ, ХЯНАН БАТЛАХ, ТАЙЛАГНАХ ЖУРАМ Татаж авах

          Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчлах, иргэд, даатгуулагчдад нийгмийн даатгалын үйл ажиллагааг таниулах, үйлчилгээг нэг дороос хүргэх, нийгмийн даатгалын ач холбогдол, тэтгэвэр, тэтгэмжийн талаар ойлголт өгөх, хууль тогтоомж, эрх зүйн актуудыг тайлбарлан мэдээлэл, зөвлөгөө өгөх, иргэдийн санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэх зорилгоор Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2018.04.21-ны Бямба гаригт Улаангом битүү зах дээр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.

Бүрдүүлэх материал

Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын үйл ажиллагаа, 2018 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг танилцуулах “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ГХБХБГазарт зохион байгуулагдах тул иргэд та бүхнийг урьж байна.

Бүрдүүлэх материал

Хэлтсийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018 оны 1-р улиралд шинээр бүртгүүлсэн хуулийн этгээдийн захирал, нягтлан бодогч нарт төлөвшүүлэх сургалтыг хийж, ТЕХууль, татвар төлөгчийн эрх үүрэг, татварын хууль тогтоомж зөрчих эрсдлээс урьдчилан сэргийлэх, Зөрчлийн тухай хууль, цахим тайлагналын талаар мэдээлэл өгч, тоон гарын үсгийн олгож, тайлангаа илгээх боломжоор хангаж ажиллаа. Сургалтын үеэр татвар төлөгч нараас санал асуулга авч ажилласан нь үр дүнтэй боллоо.

Бүрдүүлэх материал

Элэг бүтэн монгол хөтөлбөрийн 2 дугаар шатны нээлтийн арга хэмжээнд Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хамт олон оролцлоо.

Бүрдүүлэх материал

Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын хамт олонд Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар Хяналтын байцаагч Д.Ганхуяг, Тэтгэврийн байцаагч Ц.Түмэнжаргал, ССХМэргэжилтэн Л.Амарсанаа нар мэдээлэл хийж цагдаагийн албан хаагчдын асуусан асуултанд хариулт өгч харилцан ярилцлаа.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатны нээлтийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр улс орон даяар нэгэн зэрэг хийлээ.  Уг хөтөлбөрийн хүрээнд хепатитийн В, С вирусийн халдварын талаархи иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхэнийгээ халдвараас хамгаалах мэдлэг дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал болон хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийх юм. Манай аймгийн хувьд 15-39 насны 33674 иргэнийг хепатитийн В, С вирүсийн эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулахаар болсон байна.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах

Аймгийн Татварын  хэлтэс нь  2018 оны  1 дүгээр  улирлын  сургалт, сурталчилгааны ажлын  төлөвлөгөөнд  тусгасны  дагуу    татвар  төлөгчдөд  зориулсан сургалт, сурталчилгаа, зөвлөгөө  өгөх, тайлбарлан таниулах ажлуудыг хийж гүйцэтгэв.  ХХОАТ-н хуульд  орсон өөрчлөлтийг   тайлбарлан таниулах,  зөвлөгөө өгөх ажлын  хүрээнд Монгол банктай хамтран  арилжааны банкны  ерөнхий ня-бо, ахлах теллер, теллерүүдэд  “Мөнгөн хадгаламжийн  хүүгээс суутгасан албан татварыг  хэрхэн  тайлагнах, Маягт 12а”  сэдвээр,  Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран  төсөвт  газрын  нягтлан бодогч  нарт   “ХХОАТ-н  хуульд  орсон өөрчлөлт, цалингийн ашгийн татварын  шатлал,  хөнгөлөлтийг хэрхэн  тооцох нь”    сэдвээр,  МХС ТӨХК-ний ажилчдад  “Орон сууц, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хэрхэн хамрагдах нь”, “Цахим төлбөрийн баримтыг бүртгэхэд анхаарах асуудлууд” сэдвээр,  ГХБХГ-н  мэргэжилтэн, даамлуудад  “Газрыг ашиглах, эзэмших  эрх  шилжүүлэхэд  татвар  ногдуулах аргачлал”  сэдвээр  тус тус сургалт хийж,   112 ажилтан, албан тушаалтныг хамрууллаа. 

НӨАТ-н хуулийн  хэрэгжилтийг сайжруулж,  иргэдэд цахим төлбөрийн баримтаа  хэрхэн бүртгүүлэх  талаар  зөвлөгөө өгөх ажлыг тогтмол  зохион байгуулж,  1-р улиралд  аймгийн төвийн 10 багийн 383 иргэнд  мэйл хаяг нээж, ebarimt.mn- д  сайтад  шинээр бүртгэж,  570  гаруй иргэний  бүртгэлийг  засах, баримтын зөрчлийг арилгах, хонжвор  хожсон иргэдийн хүсэлт баталгаажуулах   зэрэг  үйлчилгээ үзүүлж,  зөвлөгөө өгсөн  байна.  Мөн  13  үйлчилгээний цэгт Зөрчлийн хуулийн  дагуу  хяналт шалгалт хийж,  9,950.9 мян.төгрөгийн   торгуулийн арга хэмжээ авч ажилласан байна.   

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх журам”-д заасны дагуу 2018.03.29 өдрийн 15 цагт дуугарлаа. Гамшигийн үед иргэдийн бүртгэл мэдээллийг хийх Увс аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн "иргэний бүртгэл мэдээллийн" бүлгийн бие бүрэлдхүүн бүрэн жагслаа.

Бүрдүүлэх материал

 

 

 

 

 

2018.03.31-ны өдөр СӨБ болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагад эхний нэг жил ажиллах эрх олгох шалгалтыг БМДИ болон БСУГ хамтран зохион байгууллаа. Шалгалтад нийт 115 багш бүртгүүлснээс 95 багш онлайн тестын шалгалтад оролцож 67 багш тэнцэж, ЭССЕ бичих шалгалтад хамрагдлаа. Эссэ бичих шалгалтын дүн 14 хонгийн дараа www.itpd.mn сайт дээр тавигдана.

 

Бүрдүүлэх материал

Увс аймгийн Сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулсан 2017-2018 оны улирлын "УВС ЛИГ"-ийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний БИЛЭГДЛИЙН ГАРААНЫ 5 ТОГЛОГЧ тодорлоо.
- "ШИЛДЭГ ХОЛБОН ТОГЛОГЧ"-оор "ДУЛААНЫ ХАРЦАГУУД" багийн тоглогч Г.Наранмандах,
- "ШИЛДЭГ ХАМГААЛАН ТОГЛОГЧ"-оор "ЦАГДАА" багийн тоглогч Ч.Гантөгс
- "ШИЛДЭГ ДОВТЛОГЧ"-оор "АЛТАН ШОНХОР" багийн тоглогч Б.Намхай
- "ШИЛДЭГ ХҮЧНИЙ ТОГЛОГЧ"-оор "ХИЛЧИН" багийн тоглогч Ч.Мэндтогтох
- "ШИЛДЭГ ТӨВИЙН ТОГЛОГЧ"-оор "WESTERN WARRIORS" багийн тоглогч Ц.Баянмөнх нар тодорлоо.
"УВС ЛИГ"-ийн "ТЭРГҮҮН ТОГЛОГЧ"-оор "АЛТАН ШОНХОР" багийн тоглогч Я.Бат-орших
- "ШИЛДЭГ 6 ДАХЬ ТОГЛОГЧ"-оор "АЛТАН ШОНХОР"-багийн тоглогч Ч.Гантүлхүүр
- "ШИЛДЭГ ЗАЛУУ ТОГЛОГЧ"-оор "ТАМГЫН ХҮЛГҮҮД" багийн тоглогч Б.Энхманлай нар тус тус шалгарлаа.

Аймгийн Засаг Даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар хамтран “ХАВРЫН УРЬ” бүх нийтийн арга хэмжээг өнөөдөр Чандмань Улаан ууланд амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр олс таталт, Цасны сумо, Уулын оргил булаалдах зэрэг олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулагдлаа

Бүрдүүлэх материал

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолын дагуу 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн 16.00 цагт Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургалт явагдаж нийт ажилтнууд “Цугларах цэгт” цугларч дадлага сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Бүрдүүлэх материал

2017 оны 5 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын үйл ажиллагаанд тусгагдсаны дагуу тус аймгийн Сагил суманд удирдах бүрэлдэхүүний сургуулийг зохион байгуулж явууллаа. Сургуульд тус сумын гамшгаас хамгалах алба, мэргэжлийн ангийн 94 томилгоот бүрэлдэхүүн оролцож сургуулийн удирдагчаас *ХАНГАЛТТАЙ* үнэлгээ авлаа. Сургуулийн үеэр газар хөдлөлтийн гамшиг сэдвээр үзүүлэх сургуулийг зохион байгууллаа. УВС АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР.

Бүрдүүлэх материал

Аймгийн Боловсрол соёлын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэстэй хамтран хүүхдийн бүтээлээр дамжуулан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн үзэл санааг шийдвэр гаргах түвшинд хүргэх, хүүхдэд чиглэсэн гамшгийн эрсдэлийг бууруулахад нөлөөлөх зорилгоор “АЮУЛГҮЙ АМЬДРАХ УХААНД СУРАЛЦЪЯ!, ХЭВШҮҮЛЬЕ!, НӨЛӨӨЛЬЕ!” сэдэвт хүүхдийн гар зураг, эссэ бичлэгийн уралдааны орон нутгийн түвшинд зохион байгуулагдах 1-р үе шатыг аймгийн хэмжээнд амжилттай зохион байгуулж явууллаа. 

Бүрдүүлэх материал

Аймгийн ИТХ-ын 2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу сумдын ИТХ-ын дарга болон сумдын ИТХТ-ийн нарийн бичгийн дарга нарын нэгдсэн сургалт семинар 2018 оны 01-р сарын 24-ний өдөр Улаангом хотноо зохион байгуулагдлаа.

      Уг семинарын зорилго нь сумдын ИТХ-ын дарга болон сумдын ИТХТ-ийн нарийн бичгийн дарга нарт НӨУБ-ын 2017 оны ажлын үр дүн, 2018 онд хэрэгжүүлэх зорилтууд мөн бусад асуудлын талаар танилцуулах тэднийг нэгдсэн ойлголт, чиглэлтэй болгох, хурлын дотоод ажил, цаг үеийн ажлаар зөвлөмж, чиглэл өгөхөд оршиж байгаа юм.

Сургалтын үеэр ИТХ-ын дарга Э.Насанбат, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн НБД Х.Дашзэвэг, ажлын албаны мэргэжилтнүүд болон аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ, ХШҮДАХ, аймгийн Цагдаагийн газар, аймгийн Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийсэн юм.

     Мөн хийсэн бүх сумдын ИТХ-ын дарга нар 2017 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон санаачлан хэрэгжүүлсэн онцлох ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Бүрдүүлэх материал

Аймгийн Засаг даргын зөвлөлд сумдын Засаг дарга нар 2017 онд хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнасан.

Ажлын үзүүлэлтэнд үнэлгээ өгч сумуудыг байр эзлүүлэн шалгаруулахад: 1-р байранд Бөхмөрөн сум

 2-р байранд Завхан сум

 3-р байранд Өмнөговь сум  тус тус шалгарсан.

 Бөхмөрөнчүүд бид бүхний хамтын амжилт байлаа. 

Цаашид төрийн бүх шатны ажил үйлчилгээгээ сайжруулан Улсын тэргүүний сумаар шалгарах зорилт тавин ажиллаж байна.

Бүрдүүлэх материал

Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нараар ахлуулсан Улсын онцгой комиссын шуурхай бүлэг Баян-өлгий аймгаас явахдаа дамжин өнгөрлөө.

Шуурхай бүлгийг тосож авахаар аймгийн Засаг даргын орлогч Ч.Батболдоор ахлуулсан ажлын баг ирсэн ба сумын удирдлагуудтай хамт очиж илтгэл мэдээлэл өглөө.
         Аймгийн Засаг даргын орлогч Ч.Батболд өвөлжилтийн нөхцөл байдлын тухай танилцуулгыг хийлээ. Увс аймгийн 2017 оны зуншлагын нөхцөл байдал, бэлчээрийн даац, багтаамжийн судалгаагаар нийт нутгийн 20 орчим хувь нь хэвийн, 50 орчим хувь нь гандуу, 30 орчим хувь нь гантай зуссан ба аймгийн хэмжээнд 2018 онд 93 багийн 10892 өрхийн 3.129.697 толгой мал өвөлжиж байна.
Бүрдүүлэх материал

Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс жилд 2 удаа нийт байцаагч нарын нэгдсэн сургалтыг зохион байгуулдаг уламжлалтай. 2018 оны 1 дүгээр ээлжийн сургалтыг 2018 оны 03 сарын 22,23-нд  зохион байгуулахаар шийдвэр гарсаны дагуу сургалт зохион байгуулах ажлын хэсэг гарган ажиллаж байна. Сургалтанд 18 сумын 19 байцаагч, мөн Улаангом сумын хэлтсийн дарга, тасгийн дарга, байцаагч, мэргэжилтэн гэсэн нийт 40 гаруй байцаагч нар оролцоно.

Бүрдүүлэх материал

Татварын хэлтсээс татвар төлөгчид, бизнес эрхлэгчдэд зориулан Татварын багц хуулийн шинэчлэлийн төслийг танилцуулж, мэдээлэл өгч, санал хүсэлтийг хүлээж авах ажлыг зохион байгуулав.

УИХ- ын гишүүн ЗГ- ын гишүүн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Улаангом сумын иргэд хөдөлмөрчидтэй дараах өдрүүдэд уулзалт хийнэ. Үүнд: 2018 оны 3- р сарын 21- нд 16 цагаас 4- р багийн иргэдтэй Ахлах 4-р сургуулийн спортын зааланд, 3-р сарын 21-ний 19 цагаас 11- р багийн иргэдтэй Нийгэмлэг зааланд, 3-р сарын 22-нд 17 цагаас 9,10-р багийн иргэдтэй Увс-Эрдэм Ахлах сургуулийн спорт зааланд тус тус уулзалт хийнэ.

Иргэд хөдөлмөрчид та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Увс аймгийн ЗДТГ

Бүрдүүлэх материал

УВС АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН
ДЭС, ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

2018.03.02                                                                                                                                 Улаангом сум

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Увс аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд байршуулсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

Тус аймгийн нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг аймгийн Засаг даргын тамгын газрын Иргэний танхимд 2018 оны 03 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 09.00-12.30, 14,00-18.00 цагийн хооронд бүртгэнэ.

Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх семинар /зааварчилга/-ыг Салбар комисс тус аймгийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарын хурлын зааланд 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16.00 цагт өгнө.

Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 6000 /Зургаан мянган/ төгрөг байна.

Гурав. Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

1. Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

3. Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;

4. Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

5. “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;

6. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт

7. Шалгалтын үйлчилгээний төлбөр

Жич: Цэргийн үүрэгтний үнэмлэх /Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх/

Дөрөв. Шалгалтын хуваарь

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шалгалтыг доорх байдлаар зохион байгуулна.

1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

 

Шалгалт авах газар, хуваарийг бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааруулан 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16.00 цагт Засаг даргын Тамгын газрын 2 давхарын хурлын зааланд мэдээлнэ.

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Тав. Мэдээлэл лавлагаа

Дэлгэрэнгүй мэдээллийг www.csc.gov.mn, www.uvs.gov.mn, Фэйсбүүкийн Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөл фэйж хуудас, Твитерийн Төрийн Албаны Зөвлөл гэсэн хаягуудаас авах боломжтой.

Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын 70453620 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах

Увс аймгийн Төрийн байгууллагууд, ИТХ, сумдын нэгдсэн мэдээллийн сайтыг ашиглалтанд орууллаа.

Бүрдүүлэх материал

“Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх” сургалтанд хамрагдлаа.

Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал

Төсөл сонгон шалгаруулалтын нэр: Аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/92 дугаар захирамжийн дагуу дараах байршлуудад Худалдаа үйлчилгээ, Авто засварын зориулалтаар эзэмшүүлэхээр төсөл сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:
1. Зүүнхангай сум Далан булаг багийн эх Хотгорт Авто засвар, үйлчилгээний зориулалтаар 300м2 газар
2. Зүүнхангай сум Далан булаг багийн эх Хотгорт Худалдаа үйлчилгээний зориулалтаар 400м2 газар
3. Зүүнхангай сум Далан булаг багийн эх Хотгорт Худалдаа үйлчилгээний зориулалтаар 400 м2 газар
4. Зүүнхангай сум Далан булаг багийн эх Хотгорт Худалдаа үйлчилгээний зориулалтаар 400м2 газар
5. Зүүнхангай сум Далан булаг багийн эх Хотгорт Худалдаа үйлчилгээний зориулалтаар 400м2 газар
Төсөл сонгон шалгаруулалтын дугаар: ГХБХБГ – А/92
Төсөл сонгон шалгаруулалт нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 60 хоногийн дотор хүчинтэй. 
Төслийн материалыг Засгийн 2016 оны 10 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалт явуулах журам”-ын дагуу шалгаруулалтыг явуулна. 
Төслийг Монгол улсын стандарт MNS 4946:2005-ын хүрээнд боловсруулж, доор дурдсан шаардлагуудыг хангасан байна. 
1. Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх. /Төлбөрийн чавдартай эсэхийг нотолсон банкны тодорхойлолт/
2. Мэргэжлийн ажиллах хүчний болон техник, технологи, тоног төхөөрөмжийн чадавхтай байх. 
 Мэргэжлийн ажиллах хүчний баталгаа /MNS 4946:2005-ын 5.7 дахь заалтыг үндэслэх/
3. Үйлчилгээний газрын барилга байгууламжийн шаардлага /MNS 4946:2005 -ын 5.5 дахь заалтыг үндэслэх/
4. Үйлчилгээний газрын ерөнхий төлөвлөгөө, тохижилтод тавигдах шаардлага /MNS 4946:2005-ын 5.6 дахь заалтыг үндэслэх/ 
5. Хоолны газрын аюулгүй байдлын шаардлага /MNS 4946:2005-ын 5.3 дахь заалтыг үндэслэх/
6. Хоолны газарт тавих эрүүл ахуйн шаардлага /MNS 4946:2005-ын 5.4 дэх заалтыг үндэслэх/
7. Төсөл нь зарласан нөхцөл шаардлага, стандартыг хангасан байх
8. Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх
Төслийн материалыг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цагаас өмнө доорхи хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цагт нээнэ. 
Төсөл сонгон шалгаруулалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.gazar.gov.mn, www.facebook.com/uvs.gazar цахим хаягнаас авна уу.
Төсөл сонгон шалгаруулалтын материалыг буцаан төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 20000 төгрөгөөр ГХБХБГ-ын 102 тоот өрөөнөөс авна.

Увс аймгийн Засаг даргын тамгын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар
Утас: 70453122

Бүрдүүлэх материал
1ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА. Татаж авах
2ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖ БАЙНА. Татаж авах

Нийгмийн даатгалын хэлтсээс 2018.03.22-24-ны хооронд сумдын байцаагч нарын сургалтыг зохион байгуулна.

Бүрдүүлэх материал

Орон нутгийн өмчийн газар

Бүрдүүлэх материал

Монгол Улсын Засгийн Газрын бодлого, үйл ажиллагааны чиглэлийн хүрээнд төрийн алба бүх шатандаа сахилга хариуцлагыг өндөржүүлэх, хариуцсан ажилдаа аливаа албан хаагч хариуцлагатай байх жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд АЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга У.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар дээр ажиллалаа. Өнөөдрөөс эхлэн бүх байгууллага дээр ийнхүү ажиллахаар төлөвлөж байна.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах
3 Татаж авах

 Үйл ажиллагаа

Бүрдүүлэх материал

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр

Бүрдүүлэх материал

Төлөвлөгөөны биелэлт

Бүрдүүлэх материал

Төлөвлөгөө

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах

Тайлан

Бүрдүүлэх материал
Бүрдүүлэх материал
1 Татаж авах

Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн иргэдийн жагсаалт

Бүрдүүлэх материал

Хязгааргүй нөөцөд бүртгэлтэй иргэдийн жагсаалт

Бүрдүүлэх материал

аймгийн ЗДТГ

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах
3 Татаж авах

Аймгийн төсөв - Батлагдсан төсөв

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах
3 Татаж авах
4 Татаж авах
5 Татаж авах
6Аймгийн 2018 оны батлагдсан төсөв Татаж авах
7Аймгийн 2018 оны төсвийн зарлага -эдийн засгийн ангилалаар Татаж авах
8Аймгийн 2017 оны төсвийн зарлага- эдийн засгийн ангилалаар Татаж авах

Аймгийн төсөв - Сарын хуваарь

Бүрдүүлэх материал
12017 оны төсвийн сар улирлын хуваарь

Аймгийн төсөв - Дараа жилийн төсвийн төсөл

Бүрдүүлэх материал

Төсвийн гүйцэтгэл - Санхүүгийн тайлан

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах
3 Татаж авах
4 Татаж авах
52016 оны аймгийн нэгтгэсэн санхүүгийн тайлан Татаж авах

Төсвийн гүйцэтгэл - Хэтрэлт&Хэмнэлт түүний шалтгаан тайлбар

Бүрдүүлэх материал

Төсвийн гүйцэтгэл - Аудитын дүгнэлт

Бүрдүүлэх материал
12016 оны санхүүгийн нэгдсэн тайланд төрийн аудит хийсэн дүгнэлт Татаж авах
Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах
3Увс аймаг Төсвийн зарлагын 2018 оны 03-р сарын мэдээ Татаж авах
4Увс аймаг Төсвийн зарлагын 2018 оны 02-р сарын мэдээ Татаж авах
5Увс аймаг Төсвийн зарлагын 2018 оны 01-р сарын мэдээ Татаж авах
6Увс аймаг Төсвийн зарлагын 2017 оны 12-р сарын мэдээ Татаж авах
7Увс аймаг Төсвийн зарлагын 2017 оны 11-р сарын мэдээ Татаж авах
8Увс аймаг Төсвийн зарлагын 2017 оны 10-р сарын мэдээ Татаж авах
9Увс аймаг Төсвийн зарлагын 2017 оны 09-р сарын мэдээ Татаж авах
10Увс аймаг Төсвийн зарлагын 2017 оны 08-р сарын мэдээ Татаж авах
11Увс аймаг Төсвийн зарлагын 2017 оны 07-р сарын мэдээ Татаж авах
12Увс аймаг Төсвийн зарлагын 2017 оны 06-р сарын мэдээ Татаж авах
13Увс аймаг Төсвийн зарлагын 2017 оны 05-р сарын мэдээ Татаж авах
14Увс аймаг Төсвийн зарлагын 2017 оны 04-р сарын мэдээ Татаж авах
15Увс аймаг Төсвийн зарлагын 2017 оны 03-р сарын мэдээ Татаж авах
16Увс аймаг Төсвийн зарлагын 2017 оны 02-р сарын мэдэ Татаж авах
17Увс аймаг Төсвийн зарлагын 2017 оны 01-р сарын мэдээ Татаж авах

Төсвийн гүйцэтгэл - Гүйцэтгэлийн орлогын мэдээ

Бүрдүүлэх материал

Хөрөнгө оруулалт - ОНХС-ын төлөвлөгөө

Бүрдүүлэх материал
1

Хөрөнгө оруулалт - ОНХО-ын төлөвлөгөө

Бүрдүүлэх материал
1 Татаж авах

Хөрөнгө оруулалт - Замын сангийн төлөвлөгөө

Бүрдүүлэх материал
1Замын сангийн хөрөнгөөр хийгдэх төсөл, арга хэмжээ 2017 оны 06-р сар Татаж авах
2 Татаж авах

Уг наадмыг Увс аймгийн ЗДТГ, Завхан сумын ЗДТГ, БОАЖГ, БТСГ, Ойрад ХЖТ, "Сайхан Халиун" ХХК хамтран зохион байгууллаа,

Наадмыг нээж Завхан сумын засаг дарга Б.Пүрэвгончиг, Увс аймгийн засаг дарга Д.Батсайхан, Завхан сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга "Сайхан Халиун" ХХК-ийн захирал С.Хийморьсан нар үг хэллээ.

УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар
УИХ-ын гишүүн ЗГ-ын гишүүн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн
Япон улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн Эрхт элчин сайд ноён Масато Такаока нар хүрэлцэн ирж үзэж сонирхсон юм.

Тэмээний баярын гол арга хэмжээ бол Тэмээний уралдаан юм. Энэ жилийн тэмээний уралдаанд 70 гаруй тэмээ уралдсанаа:
-Завхан сумын Шар булаг багийн тэмээчин А.Батмөнхийн хар тэмээ түрүүлж
-Завхан сумын Айраг багийн тэмээчин, МУ-ын аварга малчин Д.Дамдинсүрэнгийн хөх аман хүзүүдэж
-Завхан аймгийн Ургамал сумын М.Мөнхболдын шар тэмээ айргийн гуравт
-Завхан сумын Айраг багийн М.Нарантулгийн хар айргийн дөрөвт
-Завхан сумын Шар булаг багийн уяач Ж.Оргилын хүрэн айргийн тавд тус тус хурдаллаа

Тэмээг эдэлж хэрэглэх нарийн арга ухааныг Завхан сумын ард түмэн өнөөг хүртэл өвлөн тээсээр ирснийг илтгэх олон тэмцээн уралдаанууд зохион байгуулагдлаа. 
"Буйл зорох" "Бурантаг томох" Тэмээний сэдэвтэй гар зургийн уралдаан, Ганган тэмээтэй хос, Шилмэл ингэ, Шилмэл буур шалгаруулах, Тэмээн бухиа тус тус боллоо.
Тэмээний баярт хүрэлцэн ирсэн наадамчдын дунд
Элсний сумо олс таталтын тэмцээнүүд тус тус зохион байгуулагдлаа.

Увс аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай үр дүнгийн гэрээ байгуулах, чадавхжуулах сургалт зохион байгуулах, мэдээлэл өгөх арга хэмжээ өнөөдөр болж байна. Энэ үеэр ТЗУХ-ийн дарга У.Ганзориг хамтын ажиллагаа, сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах талаар мэдээлэл хийлээ. Мөн БСУГ-ын 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжүүлэх чиглэл, жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай, хууль эрхзүй, төсөв санхүү, зэрэг бүхий л салбарын удирдлагууд болон ахлах мэргэжилтнүүд мэдээлэл хүргэж байна.

Үр дүнгийн гэрээнд үйл ажиллагаагаа оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, ажлын байрны шаардлагад нийцүүлэн мэдлэг чадвараа дээшлүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомж, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, ашиг сонирхлын зөрчилгүй ажиллах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, төсвийн болон эд хөрөнгийг зохистой ашиглах, хүний нөөцийн манлайллын зорилтуудыг хангах талаар төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг, хүлээх хариуцлага зэргийг тодорхойлж тусгалаа. 
Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор баталсан “Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүнэх журам”-ын дагуу 2018 оны жилийн эцэст гэрээнд тусгагдсан ажил, үйлчилгээний хэрэгжилтийн гүйцэтгэлийг шалгуур үзүүлэлт бүрээр тооцсоны үндсэн дээр сумдын үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх юм.

Мөн 2017 оны ажлаараа аймагтаа 1-р байр эзэлсэн Бөхмөрөн сум, 2-р байр эзэлсэн Завхан сум, 3-р байр эзэлсэн Өмнөговь сумын засаг дарга нарт батламж гардууллаа.

Төсөл 
ЗАХИРАМЖ 
Худалдаа, үйлчилгээний газрын согтууруулах ундаа худалдах 
түүгээр үйлчлэх цагийн хязгаарыг тогтоох тухай



Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “ж”, 29.2, 29.3, 30 дугаар зүйлийн 30.1.16, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: 
1. Согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй худалдааны газрын согтууруулах ундаа худалдах цагийн хуваарийг 07.00 – 17.00 цаг болгосугай. 
2. Долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглосугай. 
3. Үйлчилгээний газрын ажиллах цагийн хуваарийг улирал харгалзахгүй 09.00 – 00.00 цаг байхаар баталсугай. 
4. Цагийн хуваарийг мөрдөж, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахыг тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын захирал /дарга/ нарт даалгасугай. 
5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар /Ч.Лхагвадорж/, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосугай. 
6. Энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2017 оны А/761 дүгээр захирамжийг хүчингүй болгосугай. 
 


ЗАСАГ ДАРГА Д.БАТСАЙХАН 

Бүрдүүлэх материал

Монгол Улсын Цэргийн албаны тухай хууль, Цэргийн бүртгэл явуулах журмыг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын А/563 дугаар захирамжийн дагуу 2018 оны цэргийн бүртгэл 2017 оны 12 дугаар сарын 08-наас 01 дүгээр сарын 20-ны хооронд аймгийн хэмжээнд явагдаж байгаа тул цэргийн жинхэнэ алба хааж байгаа офицер, ахлагч, бэлтгэл албанд байгаа дунд офицер 55 нас, ахлах офицер 60 нас, ахлагч 55 нас, эмэгтэй офицер, ахлагч, хугацаат цэргийн алба хаасан нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн байлдагч, түрүүч 50 нас, цэргийн алба хаагаагүй 18-50 насны хоёрдугаар зэргийн бэлтгэл үүрэгтэнгүүд өөрийн харьяа баг дээрээ цахим үнэмлэх, бэлтгэл офицер, ахлагчийн үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхтэйгээ очиж бүртгүүлнэ үү. 

Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб

Бүрдүүлэх материал

Монгол улсад Статистикийн алба үүсэж хөгжсөний 93 жилийн ойн баярыг тохиолдуулан Увс аймгийн статистикийн хэлтсээс статистик мэдээ, мэдээллийн ашиглалт болон түүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “статистик – хөгжилд хөтлөх хүч” сарын аяныг 2017 оны 10-р сарын 11-ээс 11-р сарын 11-ний хооронд зохион байгууллаа. Улс, бүс, аймаг, сум, багийн түвшинд олон улсын арга аргачлалаар боловсруулан бэлтгэн гаргаж байгаа Статистик мэдээ, мэдээллийн ашиглалт болон хэрэглээг эрчимтэй нэмэгдүүлж, статистикийн салбарын үйл ажиллагааг аймгийн ард иргэддээ сурталчлах, статистик мэдээллийн ач холбогдол танилцуулах, аймгийн бодлого боловсруулагчид цахим орчноос статистик мэдээллийг хурдан шуурхай авах чадварыг сайжруулах, хэрэглэгчдийг нэмэгдүүлэхэд тус аяны зорилго оршиж байгаа ажээ. Аяны хүрээнд Аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд, ДНБ тооцоо болон нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний тооцоо зэргийг сүүлийн 10 жилээр бэлтгэн өврийн дэвтэр хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэх, нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах, Малчин, Зүүнговь, Баруунтуруун, Наранбулаг, Тэс, Ховд сумдын тамгын газрын ажилтан албан хаагч нарт тухайн сумын статистик үзүүлэлтүүдээр танилцуулга бэлтгэж, мэдээлэл хүргэх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлжээ. Мөн Их дээд сургуулийн оюутан болон ЕБС-ийн сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “СТАТИСТИК УВС АЙМГИЙН ХӨГЖИЛД” сэдэвт ЭССЭ бичлэгийн уралдаан, Хүн ам, өрхийн бүртгэлийн мэдээллийн баазыг анхан шатанд бүрдуулж байгаа 93 багийн Засаг нарын дунд мэдээллийн баазын шинэчлэлт, ашиглалт, хэрэглээн дээр уралдаан зарлаж “ШИЛДЭГ БАГИЙН ЗАСАГ ДАРГА” шалгаруулах зэрэг уралдааныг аяны хүрээнд зохион байгуулжээ. Эссэ бичлэгийн уралдаанд 1-р байрыг Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит “Алтан гадас” одонт Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуулийн 12а ангийн сурагч Д.Цолмонгэрэл , 2-р байрыг Цогцолбор 1-р сургуулийн 12ж ангийн сурагч Н.Мөнхтуяа , 3-р байрыг Увс аймгийн Улаангом сумын ахлах 3-р сургуулийн 12а ангийн сурагч Ц.Мөнхсаруул нар эзлэжээ. Харин аймгийн 93 багаас ХАӨМС-ын алдаа болон ХАӨМС-г сайжруулсан ажил, шинэ санаа гарган ажилласан Улаангом сумын 3-р багийн Засаг дарга Т.Болдбаатар “ШИЛДЭГ БАГИЙН ЗАСАГ ДАРГА”-р шалгарлаа.

Бүрдүүлэх материал

Монгол Улсын Их Хурал шатрын спортыг ивээлдээ аван улсын хэмжээнд шатрыг жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсийг 2012 онд эхлүүлж, Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр бүрийн 01-р сарын сарын эхээр зохион байгуулж ирсэн. Тус тэмцээний цар хүрээг тэлж 2014 оноос эхлэн анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай болсон. Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөрт зориулсан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулагдах шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 11-р сарын 18-19-ний өдрүүдэд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдах тул шатар сонирхогч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Тус тэмцээнд оролцож эрэгтэй төрөлд эхний 3-н байр, эмэгтэй төрөлд эхний байрыг эзэлсэн шатарчдыг аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагнагдах юм. Тэмцээнд оролцогч нь МоШХ-ны рейтингийн жагсаалтаар сүүлийн 2 жилийн хугацаанд рейтинг нь 2000-аас хэтрээгүй, шатрын спортоор улсын цолгүй, зөвхөн насанд хүрсэн шатар сонирхогчид байна.

Бүрдүүлэх материал

Аймаг, нийслэлийн Засаг дарга түүний Тамгын газрын 2014 оны ажлыг дүгнэж бүс бүсдээ өндөр үнэлгээ авсан аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шагнал гардуулах арга хэмжээ Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр боллоо. Аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын 2014 оны үйл ажиллагааг Засгийн газраас (2013 оны 322 дугаар тогтоолоор) баталсан журмын дагуу УИХ, Засгийн газраас батлан мөрдүүлсэн бодлогын баримт бичгүүд, Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, байгууллагын чиг үүрэг, ил тод, нээлттэй байдал зэргийг харуулсан 8 бүлэг үзүүлэлтээр үнэлж дүгнэсэн байна. Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, 2014 оны үнэлгээний дүнгээр Өвөрхангай аймаг 4.13 оноо, нийслэл Улаанбаатар 4.06 оноо, Орхон аймаг 4.04 оноо, Сүхбаатар аймаг 4.03 оноо, Увс, Дархан-Уул аймгууд тус бүр 4.01 оноотой байгаа нь бусад аймгаас өндөр байна. Засгийн газраас тогтоосон журмын дагуу аймаг, нийслэлийг 5 бүс болгон бүс бүсээс нэг аймгийн Засаг даргын Тамгын газрыг шалгаруулдаг учраас Өвөрхангай аймаг 4.13 оноо, нийслэл Улаанбаатар 4.06 оноо, Сүхбаатар аймаг 4.03 оноо, Увс аймаг 4.01 оноо, Сэлэнгэ аймаг 3.94 оноо авч тус тусын бүсдээ тэргүүллээ гэж хэллээ. Бүс бүсдээ өндөр оноо авсан нийслэл Улаанбаатар хот болон Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймгийн ЗДТГ-ыг тус бүр 10.0 сая төгрөгөөр, эдгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг тус бүр нэг сарын цалингаар шагнаж урамшуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод зөвшөөрлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ

Бүрдүүлэх материал

БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлсэн төрийн албан хаагчдаас ярианы шалгалт авахаар БНЭУ-ын элчин сайдын яамын хоёр ажилтан 11 сарын 24-25 ны өдрүүдэд Увс аймагт ажиллалаа. Ярианы шалгалтад Увс аймгаас 9, Ховд аймгаас 8, Баян-Өлгий аймгаас 1 хүн оролцлоо. Тэнцсэн төрийн албан хаагчид Энэтхэг улсад мэдээллийн технологи, англи хэл, аялал жуулчлалын чиглэлээр 3 сарын курсад хамрагдах эрхтэй болох юм.

Бүрдүүлэх материал

БНЭУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлсэн төрийн албан хаагчдаас ярианы шалгалт авахаар БНЭУ-ын элчин сайдын яамын хоёр ажилтан 11 сарын 24-25 ны өдрүүдэд Увс аймагт ажиллалаа. 
Ярианы шалгалтад Увс аймгаас 9, Ховд аймгаас 8, Баян-Өлгий аймгаас 1 хүн оролцлоо. Тэнцсэн төрийн албан хаагчид Энэтхэг улсад мэдээллийн технологи, англи хэл, аялал жуулчлалын чиглэлээр 3 сарын курсад хамрагдах эрхтэй болох юм.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Аймгийн засаг даргын нэрэмжит "Увсын дуулиан-2017" заалны хөлбөмбөгийн тэмцээн 11-р сарын 09-11 хооронд спортын ордонд зохион байгуулагдлаа. 
11 НАСНЫ АНГИЛАЛД: 
1-р байр Цогцолбор II-р сургууль “Chelsea” баг 
2-р байр Цогцолбор II-р сургууль “FC Гиваан” баг 
3-р байр Ахлах III-р сургуулийн баг 
12-13 НАСНЫ АНГИЛАЛД: 
1-р байр Цогцолбор I-р сургууль “Улаан чөтгөрүүд” баг 
2-р байр Увс Эрдэм сургууль 
3-р байр Цогцолбор II-р сургууль “Little Champion” баг 
14-15 НАСНЫ АНГИЛАЛД: 
1-р байр Цогцолбор II-р сургууль “Их буучид” баг 
2-р байр Ахлах III-р сургууль 
3-р байр Цогцолбор II-р сургууль “Андууд” баг 
16-17 НАСНЫ АНГИЛАЛД: 
1-р байр Цогцолбор II-р сургууль “11-ийн А” баг 
2-р байр Чандмань эрдэм сургууль 
3-р байр Цогцолбор I-р сургууль “Schalke 04” баг 
ОХИДЫН АНГИЛАЛД: 
1-р байр Ахлах III-р сургууль II-р баг 
2-р байр Увс Эрдэм сургууль 
3-р байр Ахлах III-р сургууль I-р баг тус тус шалгарлаа.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах

Увс аймгийн Төв номын сангийн дэргэдэх Америкийн соёл мэдээллийн төвөөс сумуудын англи хэлний багш нарыг чадавхижуулах сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтыг энх тайвны корпусын сайн дурын ажилтан 5 гадаад багш удирдан явуулсан учраас ихээхэн үр дүнтэй болжээ. Мөн 9-10 р ангийн сурагчдад англи хэл дээр эссэ хэрхэн бичих талаар сургалтыг явуулж амжилттай суралцсан хүүхдүүдэд сертификат гардуулсан байна.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах

Монгол Улсын Их Хурал шатрын спортыг ивээлдээ аван улсын хэмжээнд шатрыг жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсийг 2012 онд эхлүүлж, Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр бүрийн 01-р сарын сарын эхээр зохион байгуулж ирсэн. Тус тэмцээний цар хүрээг тэлж 2014 оноос эхлэн анхан шат буюу сум, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай болсон. 
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөрт зориулсан УИХ-ын дарга М.Энхболдын ивээл дор зохион байгуулагдах шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн 2017 оны 11-р сарын 18-19-ний өдрүүдэд орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдах тул шатар сонирхогч та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. 
Тус тэмцээнд оролцож эрэгтэй төрөлд эхний 3-н байр, эмэгтэй төрөлд эхний байрыг эзэлсэн шатарчдыг аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн бичгээр шагнагдах юм. 
Тэмцээнд оролцогч нь МоШХ-ны рейтингийн жагсаалтаар сүүлийн 2 жилийн хугацаанд рейтинг нь 2000-аас хэтрээгүй, шатрын спортоор улсын цолгүй, зөвхөн насанд хүрсэн шатар сонирхогчид байна.

Бүрдүүлэх материал

Саяхан Увс аймгийн Засаг дарга Дайвийнямын Батсайхан Томск мужийн Амбан захирагчид хандан Увс аймагт байгуулагдсан Орос хэлний төвд дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасныг нааштайгаар хүлээн авч шийдвэрлэж буй талаар Томск мужийн захиргааны албан цахим хуудсанд мэдээлжээ. Томск мужийн Амбан захирагч Сергей Жвачкин хэлэхдээ: «Орос, Монгол улс болон Томск муж, Увс аймгийг олон жилийн найрамдалт харилцаа холбож байгаа. Бид Монгол ахан дүүстээ орос хэлний ном, материалаар дуртайяа тусална. Олон Монгол хүүхэд орос хэл судлах тусам манай их дээд сургуулиудад олон сурагчид хамрагдан суралцах боломжтой болж, манай хоёр ард түмний хооронд хамтын ажиллагааны болон бизнесийн харилцаа холбоо илүү үр дүнд хүрч, ард түмний найрамдал нөхөрлөл илүү бэхжинэ».гэжээ. 
Томск мужаас ийнхүү Увс аймгийн Орос хэлний төвд 2000 гаруй ширхэг ном, сурах бичгийг явуулахаар бэлтгэл ажил хангагдаж байгаа төдийгүй Томск мужийн улсын багшийн их сургуулиас өнгөрсөн зун Увс аймагт багш явуулж байсныг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой талаар мэдээллээ. Энэ нь орос хэл суралцах, хэлний мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй Увс аймгийн иргэд, хүүхэд багачуудад оруулж буй томоохон оюуны хөрөнгө оруулалт юм. 
Увс аймгийнхаа нийт иргэд, хүүхэд багачуудын өмнөөс ОХУ-ын Томск мужийн Амбан захирагч Сергей Жвачкин танд талархсанаа илэрхийлье.

Бүрдүүлэх материал

Монгол улсад Статистикийн алба үүсэж хөгжсөний 93 жилийн ойн баярыг тохиолдуулан Увс аймгийн статистикийн хэлтсээс статистик мэдээ, мэдээллийн ашиглалт болон түүний хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор “статистик – хөгжилд хөтлөх хүч” сарын аяныг 2017 оны 10-р сарын 11-ээс 11-р сарын 11-ний хооронд зохион байгууллаа. 
Улс, бүс, аймаг, сум, багийн түвшинд олон улсын арга аргачлалаар боловсруулан бэлтгэн гаргаж байгаа Статистик мэдээ, мэдээллийн ашиглалт болон хэрэглээг эрчимтэй нэмэгдүүлж, статистикийн салбарын үйл ажиллагааг аймгийн ард иргэддээ сурталчлах, статистик мэдээллийн ач холбогдол танилцуулах, аймгийн бодлого боловсруулагчид цахим орчноос статистик мэдээллийг хурдан шуурхай авах чадварыг сайжруулах, хэрэглэгчдийг нэмэгдүүлэхэд тус аяны зорилго оршиж байгаа ажээ. 
Аяны хүрээнд Аймгийн нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд, ДНБ тооцоо болон нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний тооцоо зэргийг сүүлийн 10 жилээр бэлтгэн өврийн дэвтэр хэлбэрээр хэрэглэгчдэд хүргэх, нээлттэй хаалганы өдөр зохион байгуулах, Малчин, Зүүнговь, Баруунтуруун, Наранбулаг, Тэс, Ховд сумдын тамгын газрын ажилтан албан хаагч нарт тухайн сумын статистик үзүүлэлтүүдээр танилцуулга бэлтгэж, мэдээлэл хүргэх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлжээ. 
Мөн Их дээд сургуулийн оюутан болон ЕБС-ийн сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд “СТАТИСТИК УВС АЙМГИЙН ХӨГЖИЛД” сэдэвт ЭССЭ бичлэгийн уралдаан, Хүн ам, өрхийн бүртгэлийн мэдээллийн баазыг анхан шатанд бүрдуулж байгаа 93 багийн Засаг нарын дунд мэдээллийн баазын шинэчлэлт, ашиглалт, хэрэглээн дээр уралдаан зарлаж “ШИЛДЭГ БАГИЙН ЗАСАГ ДАРГА” шалгаруулах зэрэг уралдааныг аяны хүрээнд зохион байгуулжээ. 
Эссэ бичлэгийн уралдаанд 1-р байрыг Увс аймгийн Улаангом сумын Ю.Цэдэнбалын нэрэмжит “Алтан гадас” одонт Улсын тэргүүний Цогцолбор 1-р сургуулийн 12а ангийн сурагч Д.Цолмонгэрэл , 2-р байрыг Цогцолбор 1-р сургуулийн 12ж ангийн сурагч Н.Мөнхтуяа , 3-р байрыг Увс аймгийн Улаангом сумын ахлах 3-р сургуулийн 12а ангийн сурагч Ц.Мөнхсаруул нар эзлэжээ. 
Харин аймгийн 93 багаас ХАӨМС-ын алдаа болон ХАӨМС-г сайжруулсан ажил, шинэ санаа гарган ажилласан Улаангом сумын 3-р багийн Засаг дарга Т.Болдбаатар “ШИЛДЭГ БАГИЙН ЗАСАГ ДАРГА”-р шалгарлаа.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах

Монгол Улсын архивын байгууллага үүсч хөгжсөний 90 жил, Увс аймгийн архив үүссэний 60 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд “Орчин цагийн төрийн архив 90 жил” нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр БСУГ-ын хоёр давхарт зохион байгуулж байна. 
БСУГ-ын хоёр давхарт зохион байгуулагдаж буй тус арга хэмжээнд аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал, АЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Б.Алтан нар оролцож, иргэдийн болоод тухайн байгууллагад тулгамдаж буй асуудлыг сонсож, санал солилцлоо. 
Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр архивын бүх үйл ажиллагааг үнэ төлбөргүй хүргэх бөгөөд, санал хүсэлт, судалгаа шүүмжийг ч мөн хүлээн авах юм байна.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах

Увс аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдаж буй Увс аймгийн Сагил сумын уугуул, МУ-ын Гавъяат тамирчин Лувсангийн Энхбаяр агсны нэрэмжит Өсвөр үеийн "Олон хотын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн" амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Төв, Орхон, Завхан, Ховд, Баян-Өлгий, Увс аймаг, Улаанбаатар хотын Арслан дэвжээ, Төгс дэвжээний багш дасгалжуулагчдын дасгалжуулсан нийт 300 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин барилдаж аваргуудаа тодрууллаа. 
ЭРЭГТЭЙ АНГИЛАЛД: 
1-р байр: Ш.Бат-Очир дасгалжуулагчтай Увс аймгийн баг 78 оноогоор /5 алт, 2 мөнгө, 2 хүрэл, нийт 9 медаль/ 
2-р байр: Т.Буянт дасгалжуулагчтай Увс аймгийн Цогцолбор 2-р сургуулийн баг 52 оноогоор /4 алт, 1 хүрэл, нийт 5 медаль/ 
3-р байр: Б.Идэрсайхан дасгалжуулагчтай Орхон аймгийн баг 46 оноогоор /2 мөнгө, 5 хүрэл, нийт 7 медаль/ 
ЭМЭГТЭЙ АНГИЛАЛД: 
1-р байр: Д.Гомбожав дасгалжуулагчтай Увс аймгийн баг 72 оноогоор /3 алт, 3 мөнгө, 3 хүрэл, нийт 9 медаль/ 
2-р байр: С.Банзрагч дасгалжуулагчтай Увс аймгийн Наранбулаг сумын баг 30 оноогоор /1 алт, 1 мөнгө, 2 хүрэл, нийт 4 медаль/ 
3-р байр: н.Энхбаяр дасгалжуулагчтай Төв аймгийн баг 28 оноогоор /2 мөнгө, 2 хүрэл, нийт 4 медаль/

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 16-р зүйлийн 16.11 дэхь заалтыг үндэслэн Аймгийн Засаг даргын 2017 оны 01-р сарын 31-ны өдрийн А/59 тоот захирамжаар байгуулсан Хүүхдийн төлөө зөвлөл, Хүүхдийн эрхийн Хуульзүйн хорооны өргөтгөсөн анхдугаар хуралдаан 2017 оны 11-р сарын 02-ны өдөр зохион байгуулагдлаа. 
Тус хуралдаанаар Зөвлөлийн гишүүдийн ажлын чиг үүрэг, дүрэм, журам хэлэлцэн баталж, зөвлөлийн 2017 онд хийх ажлыг тодорхойллоо. Мөн 2018 онд хүүхдийн талаарх анхаарах асуудлуудыг хөндөж аймгийн хэмжээнд Кино театр, Нийтийн номын сан байгуулах, Хүүхдэд ээлтэй орон нутаг, Аз жаргалтай гэр бүл гэсэн 2 дэд хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх, Баруун бүсийн хүүхдийн чуулган, Бүтэн өнчин хүүхдийн “Амьдралын гараа” дэмжлэгийн сан, Угийн бичиг гэх зэрэг томоохон ажлууд хийхээр төлөвлөн хэлэлцлээ.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах
3 Татаж авах

Аймгийн ЗДТГ, Нийгмийн бодлогын хэлтэс, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг хамтран багийн эмч нарын зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтад Увс аймгийн 19 сумын 65 багийн эмч нар мөн сумдын засаг дарга нар оролцож байна. 
Уулзалтын үеэр багийн эмч нарт тулгамдаж байгаа асуудал, дутагдаж байгаа тоног төхөөрөмж мөн тэдний санал хүсэлтийг өөрсдөөс нь сонсож, шийдвэрлэх талаар зөвлөлдөж, хэлэлцлээ. Мөн энэ үеэр олон жил үр бүтээлтэй ажилласан эмч нарыг аймгийн засаг даргын хүндэт өргөмжлөл, баярын бичиг, Цэдэнбал даргын 100 жилийн ойн медаль зэргээр шагнаж урамшууллаа. 
Мөн аймаг орон нутгийн удирдлагууд, аймгийн эрүүл мэндийн газар болон багийн эмч нарын хоорондын харилцаа холбоог сайжруулахад тус хэлэлцүүлгийн гол зорилго оршиж байгаа ажээ. Түүнчлэн багийн эмч нарын чадавхийг дээшлүүлэх зорилгоор хүүхдийн өвчны цогц менежмент сэдвээр сургалт зохион байгуулж байна. 
Тус уулзалт 2017 оны 11-р сарын 3-5-ны хооронд зохион байгуулагдах юм. Сургалт хэлэлцүүлгийн үеэр багийн эмч нарт гол тулгамдаж буй асуудал нь унаа тэрэг байдаг цаашлаад эмийн нийлүүлэлт, бинзен шатахууны хүрэлцээ, хадгалах орчин муу байдаг талаар ярьж байна.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах

“Бичил уурхайн эрх зүйн орчны шинэчлэл” сэдэвт баруун бүсийн сургалт манай аймагт боллоо. Тус сургалтыг Увс аймгийн ЗДТГ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл, хамтран зохион байгууллаа. 
Сургалтанд Говь-Алтай, Завхан, Ховд аймгуудын бичил уурхай бүхий сумдын удирдлага, төрийн албан хаагчид, бичил уурхайчдын төлөөлөл хамрагдлаа. 2017 онд Монгол Улсын Их хурал, Засгийн газар, яамдын сайдын тушаалаар шинээр батлагдсан бичил уурхайтай холбогдох хууль, журам, дүрэм, аргачлалыг орон нутгийн удирдлагууд болон бичил уурхайчдын байгууллагын төлөөлөлд танилцуулсан. Энэхүү хууль, журмын талаар нэгдсэн нэг ойлголттой болж хэрэгжүүлэх, хувиараа ашигт малтмал олборлогчдыг бичил уурхайн зохион байгуулалтанд оруулах, ашигт малтмалын хууль бус олборлолтыг зогсооход хувь нэмэр оруулахад энэ удаагийн бүсийн сургалтын зорилго чиглэгдлээ. Зохион байгуулагчдын зүгээс сургалтанд оролцогчдод Засгийн газраас баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлал”, “Зөрчлийн тухай хууль”-ийн холбогдох заалтыг танилцуулж шинэ мэдээлэл өглөө. 
Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл нь 2005 оноос хойш Монгол Улсад бичил уурхайг зохион байгуулах, албажуулах, байгаль орчинд хор хөнөөл багатай бичил уурхайн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, оролцогч талуудын хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллаж байна. Тогтвортой бичил уурхай төслийн 4 дэх үе шат нь эдийн засгийн хувьд тогтвортой, байгаль орчны хариуцлагатай, хүний эрхэнд суурилсан Монгол Улсын бичил уурхайн салбар нь бичил уурхайн талаарх олон улсын сайн туршлагаас суралцах, үр шимийг хүртэх, хувь нэмэр оруулах зорилготой юм. Уг сургалтыг улсын хэмжээнд дөрвөн бүсэд зохион байгуулж байгаа бөгөөд сургалтаар бичил уурхай бүхий 17 аймаг, 69 сумын удирдлага, төрийн албан хаагчид, бичил уурхайчдын төлөөлөл 500 хүн шинээр батладсан бичил уурхайн хууль тогтоомжийн талаар нэгдсэн ойлголттой болж, гарын авлагаар хангагдаж байгаа юм байна.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах
3 Татаж авах

ХХААХҮ-ийн төсвийн ерөнхийлөн захирагчийн багцаас бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр манай аймгийн 8 суманд инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг MNS6088-2010 стандартын дагуу хийхээр болсон. Энэхүү худгийг "Тэнхлэг-Ус" ХХК, туслан гүйцэтгэгчээр “Ус-Эрдэнэ” ХХК, “Энержи-Импайр” ХХК-ууд хийж гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар Аймгийн Засаг даргын захирамжаар баталсан ажлын комисс Түргэн, Давст сумдын 2 худгийг хүлээн аваад байна.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах

2020 оныг хүртэл Увс аймгийн боловсролын салбарыг хөгжүүлэх багц хөтөлбөрт багшийн хөгжил, сурагчийн хөгжил, сургуулийн хөгжил гэсэн 3 зорилтыг тусгасан байдаг. 
Энэ хүрээнд ялангуяа 1-5 жил ажилласан залуу багш нарын онолын мэдлэг, багшлах ур чадварыг сайжруулах зорилгоор ур чадварын уралдаан зохион байгуулагдлаа. Энэхүү уралдааны эхний шат бүсийн хэмжээнд зохион байгуулагдсан бөгөөд үүнд 140 гаруй багш оролцсоноос 24 багш шалгарчээ. Эдгээр багш нар өнөөдөр 2-р шатны шалгаруулалтад 4 төрлийн хичээлээр ур чадвараа сорин өрсөлдөж байна. 
Тодруулбал, баруун, зүүн, хойд бүс гэсэн 3 бүсийн хэмжээнд зохион байгуулагдсан ур чадварын уралдаанаас мэдлэг ур чадвараараа шалгарсан шилдэг 24 багшийн дунд сүүлийн шатны шалгаруулалт явагдаж байна. Энэ хүрээнд багш нарыг заах арга барил, онолын мэдлэг, хүүхдийг сэдэлжүүлсэн байдал, бүтээлч сэтгэлгээ гэх мэтчилэн 20 шалгуур үзүүлэлтээр үнэлж дүгнэн шагнаж урамшуулах ба шалгарсан сайн хичээлийг бусад сургуулиудад түгээн дэлгэрүүлэх юм. Үүнээс гадна илтгэлийн уралдаанд тэргүүсэн шилдэг илтгэгч багшийг улсын уралдаанд оролцуулах юм байна. Үндсэндээ хүүхдийг сургуулийн орчинд хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэгч субьект бол багш байдаг. Энэ ч утгаараа багш нар мэдлэг, ур чадварын хувьд бэлтгэгдсэн, туршлагатай, цаг ямагт өөрийгөө хөгжүүлдэг байх ёстой гэсэн үүднээс энэхүү ур чадварын уралдааныг цаашид жил бүр ихээхэн ач холбогдол өгч зохион байгуулна гэдгээ БСУГ-ын дарга С.Дашням хэллээ.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах
3 Татаж авах

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайханаар ахлуулсан, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Отгонбаяр, БСУГ-ын ахлах мэргэжилтэн И.Ганболд, ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга П.Баттогтох гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Завхан, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумдын сумын төвийн болон хөдөөгийн малчдын өвөлжилтийн бэлтгэл байдал, эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагаа, сургууль цэцэрлэг, соёлын төвүүдийн өвөлжилтийн бэлтгэл, Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, 2017 оны нийгэм эдийн засгийн зорилтын хэрэгжилт зэрэгтэй танилцаж, заавар зөвлөгөө өгч, санал бодлоо солилцож, тулгамдаж буй асуудлуудыг нь сонслоо. 
Баруун 6 сумын өвөлжилтийн бэлтгэл ерөнхийдөө 90 гаруй хувийн биелэлттэй байгаа бөгөөд сумд өвс, тэжээлийн нөөцөө хангалттай татаж, отор нүүдэл хийх сумуудтайгаа гэрээ хэлэлцээр хийсэн байна. Мөн эмнэлэг, сургууль цэцэрлэг, соёлын төвүүдийн халаалт хэвийн явагдаж, үйл ажиллагаа сайн байгаа гэдгийг сумдын засаг дарга нар хэлж байлаа. 
Онцлох нь: Биднийг Ховд сумын эрүүл мэндийн төвийн ажилтай танилцахаар орох яг тэр үед 3,5 кг жинтэй охин мэндэлсэн билэг дэмбэрэлтэй үйл явдал тохиосон юм. Ээж охин 2-ын биеийн байдал сайн байгаа талаар Тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч А.Назгүл бидэнд мэдээллийг өглөө.

Бүрдүүлэх материал
1file download Татаж авах
2fsdafdsa Татаж авах
3dddd Татаж авах
4title Татаж авах

Манай аймаг энэ жил төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний шат дамжлага, хүнд суртал чирэгдэлийг арилгах зорилгоор 10-р сарын 20-ноос 11-р сарын 20-ныг хүртэлх хугацааг “Иргэдээ сонсох, иргэндээ үйлчлэх” сарын аян болгон зарласан билээ. 
Энэхүү аяны хүрээнд Аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал, ТЗУХ-ийн дарга У.Ганзориг, ХЭЗХ-ийн дарга Б.Алтан, ХЭЗХ-ийн Авлига, хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Тэсхүү, СТСХ-ийн дарга Б.Эрдэнэсүрэн, ХШҮДА-ын хэлтэсийн дарга Б.Баяртайханцэцэг, Бичиг хэргийн эрхлэгч Л.Амарзаяа гэсэн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр ХХААГ, Улсын бүртгэлийн хэлтсийн үр дүнгийн гэрээ, бичиг хэргийн хөтлөлт, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, мэдээллийн ил тод байдал, шилэн дансны мэдээлэл, тулгамдаж буй асуудал зэрэгтэй танилцаж, заавар зөвлөмж өгч ажиллалаа. 
Цаашдаа хуваарийн дагуу бүх агентлаг, албан байгууллагуудтай ийнхүү ажиллаж, заавар зөвлөгөө өгөх юм. 
Мөн аяны хүрээнд төрийн үйлчилгээний нэгдсэн төв дээр агентлаг, албан байгууллагууд нэг, нэг өдрөөр ээлжлэн байгууллагаа сурталчлах, иргэдэд үйлчилгээ хүргэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх арга хэмжээ зохион байгуулна. Мөн Аймгийн ЗДТГ-ын 70452222 нээлттэй утсаар иргэдэд мэдээлэл хүргэх, санал хүсэлтийг хүлээн авах ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах
3 Татаж авах

Увс аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, “Нитэнт” ХХК-ийн захирал А.Хилэнбаатар, аймгийн ЗДТГ-ын гадаад харилцааны мэргэжилтэн О.Саруул, “Увс хүнс” ХК-ийн ерөнхий захирал Л.Мөнхнаран, “Дөрвөн булаг” ХХК-ийн захирал Б.Гомбо нар Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн М.Түвшинбаяраар ахлуулсан нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй төр, бизнесийн төлөөлөгчид 2017 оны 10 сарын 14-21-ны хооронд БНХАУ-ын Шаньдун мужийн Жинан хотноо бизнес аялалд хамрагдлаа. 
10 сарын 15-ны орой Монголын төлөөлөгчид Шаньдун мужийн Жинан хотод очиход хотын Ардын хурлын байнгын хорооны дарга Ин Лү Чиан тэргүүтэй төлөөлөгчид Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. 
Уулзалтын үеэр Увс аймаг ба Жинан хотын хооронд 2017 оны 09 сарын 26-нд УБ хотноо байгуулсан найрсаг хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Увс аймгийн Засаг даргаас цаашид хамтран ажиллах талаар ирүүлсэн саналын дагуу Увс аймгаас 5 оюутныг Жинан хотын их дээд сургуульд суралцуулахаар шийдвэрлэснээ албан ёсоор илэрхийллээ. 
10 сарын 16-ны өдөр Жинан хотын орлогч дарга Ли Зү Жүн, Жинан хотын худалдаа, хөрөнгө оруулалтын газар, гадаад харилцааны газрын дарга нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид Жинан хотын орлогч даргатай хийсэн уулзалтын үеэр Жинан хотын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч Хятад Монгол улс эдийн засаг, улс төрийн стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг хөгжүүлж 2 орны худалдааны эргэлт 270,0 сая ам.долларт хүрч экспортын хэмжээ 80% хүрсэн үзүүлэлттэй байгааг дурьдав. 
Шаньдун мужийн нийслэл Жинан хот 7,0 сая хүн амтай, 7,8 км.кв нутаг дэвсгэртэй, дэд бүтэц, зам харилцаа маш сайн хөгжсөн. Хурдны галт тэрэгний 5 шугамтай, дэлхийн 193 хот руу олон улсын галт тэрэгний шугамтай, агаарын тээврийн хувьд 5 тив рүү нислэг үйлддэг, аж үйлдвэр хөгжүүлэх, худалдаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын ашигтай таатай нөхцөл бүрдсэн хот юм. 
Үүнээс гадна дэвшилтэт технологи өндөр хөгжсөн, орчин үеийн мэдээллийн технологи, харилцаа холбооны салбар сайн хөгжсөн, цахилгаан бараа болон хүнд машин механизмын салбар өндөр хөгжсөнөөс гадна соёлын аялал жуулчлалын салбар хөгжсөн юм.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах

10 сарын 16-ны өдөр Монголын төлөөлөгчид Жинан хотын 30 гаруй компанийн төлөөллүүдтэй бизнес уулзалт хийж эдийн засаг, худалдаа, барилга, ХАА, органик хүнсний үйлдвэрлэл, соёл, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцов. Үүнд Увс аймгийг төлөөлж ИТХ-ын төлөөлөгч А. Хилэнбаатар, “Увс Хүнс” ХК-ийн ерөнхий захирал Л.Мөнхнаран нар танилцуулга хийж ХАА-н боловсруулах үйлдвэр, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах талаар санал тавьлаа. Үдээс хойш Жинан хотын хүүхэд, эмэгтэйчүүдийн төвд зочлож үйл ажиллагаатай нь танилцав. Энд ажилгүй, тэтгэвэрт гарсан эхчүүд, эмэгтэйчүүдийг ажилд зуучлах төв байдаг бөгөөд гэрийн үйлчлэгч, хүүхэд асрах, хоол хийх, өвчтөн болн настанг асрах сургалтуудыг үнэ төлбөргүй явуулж батлагдсан ном, хөтөлбөрийн дагуу гэрчилгээ олгодог. Мөн хүүхдийг хөгжүүлэх болон таниулах төрөл бүрийн дугуйлангууд , сургалтын орчинг бүрдүүлсэн төвүүд ажилладаг юм байна. 
Улмаар Жинан хотын хүнд машин механизмын Sinotruck үйлдвэр, нарны эрчим хүчний Шаньдун Sangle групп, 210,000тн мах хадгалах хөргүүр бүхий склад, хөргөлтийн савтай мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. 
10 сарын 17-ны өдөр Жинан хотын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны дарга Жан Жипин болон Жинан хотын гадаад харилцааны газрын орлогч дарга Жан Зипин, циркийн урлаг, их сургуулийн захирал, тээвэр ложистикийн, газар тариалангийн, барилгын компанийн төлөөллүүд болох бусад гишүүдтэй уулзалт хийв. 
Жинан хотод 3,5 сая эмэгтэйчүүд амьдардаг. Жинан хотын Эмэгтэйчүүдийн холбоо нь 30 жилийн түүхтэй бөгөөд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо нь 2006 онд байгуулагдсан, бүх салбарын төлөөлөл болсон 200 идэвхтэн гишүүнтэй, 4 дэд тэргүүн, 20 ТУЗ-ийн гишүүдтэй, тус холбоо нь сургалт, судалгаа, халамж, ажлын албаны 4 багтай. Сургалтын баг нь олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтанд оролцож байсан судалгааны багаас зохион байгуулснаар олон улсын эдийн засгийн чуулганд тогтмол оролцдог талаар өгүүлж, өөрийн салбарт амжилттай бизнес эрхэлж буй эмэгтэйчүүд, ААН-ийг дэмжиж хүүгүй зээл олгодог талаар өгүүлэв. Монголын БЭЭХ-той хамтран ажиллахдаа таатай байна гэв. Уулзалтанд оролцож буй компанийн захирал, төлөөлөл эмэгтэйчүүд компанийн үйл ажиллагааны талаар танилцуулж Монгол улстай хамтран ажиллах сонирхолоо илэрхийлэв. 
МБЭЭХ-ны дэд тэргүүн М.Түвшинбаяр Монголын БЭЭХ-ны 25 жилийн ойд оролцох урилгыг Жинан хотын БЭЭХ-ны дарга, төлөөөллүүдэд дамжуулж тус холбооны дэргэдэх “Хатан ухаан корпораци” ХХК-аар дамжуулан Жинан хотод 99 монгол гэр бүхий “Монголын соёлын төв”-ийг байгуулах хүсэлтэй байгааг илэрхийлж энэ талаар хамтран ажиллахыг уриаллаа. 
Увс аймгийн төлөөлж аймгийн ЗДТГ-ын гадаад харилцааны мэргэжилтэн О.Саруул аймгийн нийт эмэгтэйчүүд болон БЭЭХ-ны Увс дахь салбар, аймгийн Засаг даргын мэндчилгээг дамжуулж Увс аймагтай хамтран ажиллахыг санал болгов.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах

Манай аймаг энэ жил төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний шат дамжлага, хүнд суртал чирэгдэлийг арилгах зорилгоор 10-р сарын 20-оос 11-р сарын 20-ыг хүртэлх хугацааг “иргэдээ сонсох, иргэндээ үйлчлэх” аян болгон зарлаж байна. 
Энэхүү аяны хүрээнд өнөөдөр төрийн байгууллагууд чиглэл чиглэлээрээ хамтарч хүмүүс олноор төвлөрсөн газрууд болох “Шинэ Улаангом зах”, Төрийн үйлчилгээний нэгдсэн төв, гудамж талбайд төрийн үйлчилгээг хүргэж ажиллаж байна. 
Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр Аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал, АЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга У.Ганзориг нар байгууллагуудын иргэдэд хүргэж байгаа үйлчилгээ, чанар хүртээмж, зохион байгуулалт зэрэгтэй танилцлаа. 
Мөн аяны хүрээнд төрийн үйлчилгээний нэгдсэн төвд агентлаг, албан байгууллагууд нэг нэг өдрөөр ээлжлэн байгууллагаа сурталчлах, иргэдэд үйлчилгээгээ хүргэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх арга хэмжээ зохион байгуулна. Мөн Аймгийн ЗДТГ-ын 70452222 нээлттэй утсаар иргэдэд мэдээлэл хүргэх, санал хүсэлтийг хүлээн авах ажлыг ЗДТГ-ын хэлтсийн дарга нар хуваарийн дагуу хийх, Аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд төрийн байгууллагуудаар орж хяналт, шалгалт хийх зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах

Увс аймгийн ЗДТГ, Дэлхийн байгаль хамгаалах сан, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Боловсрол соёл урлагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Увс нуур ай савын захиргаа хамтран “ЦООХОР ИРВЭСИЙН ЭХ НУТАГ – 2017” баруун бүсийн арга хэмжээг өнөөдөр Улаангом хотноо зохион байгууллаа. 
Тус арга хэмжээнд Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймаг, ОХУ-ын Тыва хотуудын 210 гаруй хүүхэд, 21 багш, 16 мэргэжилтэн оролцож, гар зургийн үзэсгэлэн, цоохор ирвэсийн багт наадам, жүжигчилсэн тоглолт зэргээр мэндчилгээ дэвшүүллээ. 
2013 оны 10-р сарын 22-23-нд Киргиз улсын нийслэл Бишкек хотноо “Дэлхийн цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-ийг хэлэлцэн батлах олон улсын чуулга уулзалт зохион байгуулагдаж, цоохор ирвэс бүхий 12 улс, донор байгууллагуудын төлөөлөгчид оролцон “цоохор ирвэс хамгаалах Бишкекийн тунхаглал”-ыг хэлэлцэн баталж, жил бүрийн 10-р сарын 23-ны өдрийг “дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр” болгон тэмдэглэж байхаар шийджээ. 
Улаангом хот бүхий л өдрийн турш цоохор ирвэсээр амьсгалсан өдөр болж өнгөрлөө. Арга хэмжээнд оролцохоор ирсэн хүүхэд, багачуудын хувцас жигдрэлт, цоохор ирвэсийн дүрд хувилсан байдал, үзүүлж байгаа тоглолт, гар зургийн үзэсгэлэн зэрэг нь үнэхээр гайхалтай байж, арга хэмжээг сонирхохоор ирсэн үзэгчдийн нүдийг баясгаж байлаа.

Увс аймгийн Улаангом сумын улсын тэргүүний Солонго 4-р цэцэрлэг 10-р сарын 16-19 ны өдрүүдэд цэцэрлэгийн эцэг эхчүүдийн дунд багшийн ажлыг хөнгөвчлөх, хүүхэдтэйгээ хамт цагийг зугаатай өнгөрүүлэх зорилготой “Хишиг өдөр”-ийг зохион байгуулжээ. 
Энэхүү өдөрт нийт 372 хүүхдийн эцэг эхээс 108 ээж, аавууд 3 өдрийн турш багш, туслах багшийн үүрэг гүйцэтгэж ажиллажээ. Мөн хүүхдийн сэтгэл зүйн мэргэшсэн зөвлөх Ш.Алтанцэцэг нэг бүлгээс 12 эцэг эхийн төлөөлөлд “Хүүхэд насыг хайрлаарай” сэдэвт лекцийг уншиж танилцуулжээ. 
Солонго 4-р цэцэрлэг нь Сагил сумын цэцэрлэгтэй шефийн холбоотой ажилладаг. Энэ хүрээнд Сагил сумын цэцэрлэг 11 хүний бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирж тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаагаа сайжруулсан байна.

Бүрдүүлэх материал
1 Татаж авах

Увс аймаг дахь Америкийн соёл мэдээллийн төв нь тогтмол үйл ажиллагаа явуулж, аймгийн хүүхэд залуучууд, иргэдэд хэлний боловсрол эзэмшүүлэх, танин мэдэх, чиглэлээр олон арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, Цогцолбор 1-р сургуулийн Англи хэлний н.Солонго багшийг урьж сурагчдад Англи хэл-мөрөөдөлдөө хүрэх гүүр сэдэвт лекцийг уншуулж. Мөн Байгууллагын сургалтыг төлөвлөн Онош эмнэлгийн ажилчдад Цогцолбор 1-р сургуулийн багш н.Батцэцэгээр 7 хоног бүрийн нэг дэх өдөр хичээл заалгах, 1-р цэцэрлэгийн бэлтгэл 1,2 Ахлах 1,2 ангийн нийт 163 сурагчдад Англи дуу зааж,сонсгож Америкийн соёл мэдээллийн төвийг танилцуулах зэрэг ажлуудыг зохион байгуулсан байна.

Бүрдүүлэх материал

2013 оны 10-р сарын 22-23-нд Киргиз улсын нийслэл Бишкек хотноо “Дэлхийн цоохор ирвэс, түүний амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр”-ийг хэлэлцэн батлах олон улсын чуулга уулзалт зохион байгуулагдаж, цоохор ирвэс бүхий 12 улс, донор байгууллагуудын төлөөлөгчид оролцон ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ БИШКЕКИЙН ТУНХАГЛАЛ-ыг хэлэлцэн баталж, жил бүрийн 10-р сарын 23-ны өдрийг ДЭЛХИЙН ЦООХОР ИРВЭС ХАМГААЛАХ ӨДӨР” болгон тэмдэглэж байхаар шийдсэн. 
Манай улсад дэлхийд нэн ховор цоохор ирвэсийг таньж, мэдэх байгаль экологийн ач холбогдлыг нь олон нийтэд ойлгуулж мэдрүүлэх, хайрлан хамгаалах үйл хэргийг уриалах зорилготой “ Цоохор ирвэсийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэж байна. 
Энэ удаагийн арга хэмжээ Улаангом хотод зохион байгуулагдаж Ховд, Увс, Говь алтай, Баян өлгий аймгийн 21 сумын 210 хүүхэд оролцоно. 
Тэд ирвэс дүрд хувирч карнавал, мюзикл тоглолт, зураг, бэлэг дурсгалын уралдаан, багш нарын дунд цахим хичээл, ирвэсийн тухай реклам, шторкны уралдаан зохион байгуулагдаж дараа жил Өлгий хотод зохион байгуулагдах хүртэл ямар ажил хийх талаарх амлалтыг авах юм байна.

Бүрдүүлэх материал

Удирдлагын академийн төрийн захиргааны менежмент, нийтийн удирдлага8 бизнесийн удирдлагаар мэргэшүүлэх дипломын сургалтад элсэлт авна.

Бүрдүүлэх материал

Мерси Кор нь шаардагдах цаг агаарын мэдээллийг түгээж орон нутагт гамшгийн төлөвлөлт болон эрсдлийг бууруулах чадавхийг сайжруулснаар малчид болон хөдөөгийн эдийн засагт тохиох зудын эрсдэл, зудаас үүссэн сөрөг нөлөөг бууруулахад орон нутгийн иргэдэд туслах замаар мал маллагааны тогтолцоог урт хугацаанд тогтвортой байлгах, мал сүрэгтэй холбоотой нөхөн сэргээх үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Гамшгийн Эрсдлийг Бууруулахад Уламжлалт болон Шинжлэх Ухааны Аргыг Ашиглах нь 2 (LTS 2)” төслийг хэрэгжүүлж байна. LTS2 төслийн хүрээнд 2015/16 оны зуд болон одоогийн зудад өртөж байгаа иргэдийн амьжиргааг хамгаалах, нөхөн сэргээхэд туслах зорилгоор тэтгэлэг олгох төслийн уралдаан зарлаж байна. 

Хамрах хүрээ: 
АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн Гамшигт Нэрвэгдсэн Гадаад Орнуудад Тусламж Үзүүлэх Газар (OFDA)- ын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Мерси Кор ОУБ-ын LTS2 төслийн зорилтот Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий зэрэг 15 аймаг. 

Төслийн саналын үндсэн чиглэл: 
Онцгой байдлын үед мал сүрэгт чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартууд (LEGS)-ын дагуу малчдын амьжиргаа болсон мал сүргийг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн малын тоо толгойг бууруулах, мал эмнэлгийн үйлчилгээг дэмжих, тэжээл, хашаа хороо болон худаг усаар хангах, бэлчээрийн даацад тохируулан зохистой хэлбэрээр малжуулах чиглэлийн үйл ажиллагааг хамруулна. 

Төслийн саналд тавигдах шаардлага: 
ü Төслийн санал нь дээр дурдсан үндсэн чиглэлүүдтэй нийцсэн байх 
ü Төслийн саналын хэд хэдэн чиглэлийг хамтруулан “багцалсан” санал ирүүлэх боломжтой 
ü Тэтгэлгийн үр шимийг хамгийн багадаа төслийн зорилтот 5-аас доошгүй сумын малчид, иргэд хүртэх боломжтой байх 
ü Төслийн хэрэгцээ нь зудад нэрвэгдсэн нутгийн иргэдийн бодит хэрэгцээнд үндэслэгдсэн байх 
ü Төслийн санал нь орон нутгийн иргэд, засаг захиргаа, онцгой байдлын газарт танилцуулагдаж, дэмжигдсэн байх 
ü Төслийн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны үр ашиг нь төсөл дууссанаас хойш хамгийн багадаа 3 жил тогтвортой байх 
ü Төслийн саналын зорилго, зорилт, үр дүн нь тодорхой, хэмжигдэхүйц, хэрэгжих боломжтой, уялдаа холбоотой, тодорхой цаг хугацаатай байх, явцын мониторинг (хяналт), үнэлгээ хийх төлөвлөгөөг тусгасан байх 
ü Тухайн байгууллага энэ төслийн хүрээнд тэтгэлгийн нийт санхүүжилтийн 10%-тай тэнцэхүйц санхүүжилтийг өөрийн эх үүсвэрээс гаргах ба санхүүжилтээ НББ -ийн дагуу баримтжуулсан байх 
ü Уг тэтгэлгийн үйл ажиллагааг 80 хоногийн хугацаанд бүрэн хэрэгжүүлж дуусахаар төлөвлөх 
ü Хүйсийн ба нийгмийн тэгш байдал, эмзэг байдал, хүрээлэн байгаа орчин, уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх байдлыг харгалзсан байх 

Санал ирүүлэх эрх: 
ü Албан ёсоор бүртгүүлж гурваас доошгүй жил үйл ажиллагаа эрхэлсэн хуулийн этгээд (орон нутгийн малчдын бүлэг, хоршоо, төрийн бус байгууллага, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага) санал ирүүлэх 
ü Нэг болон хэд хэдэн байгууллагууд хамтран санал ирүүлэх боломжтой 
ü Тухайн өргөдөл гаргагч байгууллага нь сүүлийн 3 жилийн турш санхүү, ТАТВАР, НД -т тайлангаа өгч хэвшсэн байх 

Төслийн санхүүжилтээр худалдан авч болохгүй зүйлсийн жагсаалт: 
ü ХАА-н бараа бүтээгдэхүүн 
ü Бордоо 
ü Хортон шавьжны хор, түүнийг агуулсан материал 
ü Хүний болон мал эмнэлгийн зориулалттай эм 
ü АНУ-д үйлдвэрлэгдээгүй тээврийн хэрэгслийг худалдан авах болон 180 өдрөөс дээш хугацаагаар түрээслэх 
ü Хэрэглэсэн тоног төхөөрөмж 
ü АНУ-ын Засгийн газрын илүүдэл өмч 

Төсөлд үзүүлэх дэмжлэг: Төсөл бүрт 50 хүртэл сая төгрөг 

Төсөл хэрэгжүүлэх хугацаа: 2017 оны 3 сарын 13-наас 5 сарын 31 (80 хоног) 

Төслийг үнэлж шалгаруулах үйл явц: 
1. Төслийн саналын анхдагч шалгаруулалт: Шалгуур үзүүлэлтэд нийцэж байгаа өргөдлийг үнэлгээнд хамруулах ба төслийн анхдагч үнэлгээг аймагт хийнэ. Нэг аймгаас хамгийн сайн гэж үнэлэгдсэн 2 төслийг дараагийн шалгаруулалтад илгээнэ. 
2. Эцсийн шалгаруулалт: Анхан шатны шалгаруулалтад тэнцсэн төслийн саналаас хамгийн сайн гэж үнэлэгдсэн 10 төслийг Үнэлгээний баг шалгаруулна. 

Төсөл шалгаруулах уралдааны удирдамж, өргөдлийн маягт, бусад холбогдох материалыг орон нутгийн МК байгууллагаас авна. 

Төслийн санал ирүүлэх эцсийн хугацаа: 2017 оны 01-р сарын 31-ны 17.00 цаг 
Төслийн санал хүлээн авах хаяг: Увс аймаг, Улаангом сум, Central office, 3 давхар 
Нэмэлт мэдээлэл: Лавлах утасны дугаар: 70454898, 96049559, 99098143 
Имайл хаяг: otgon@mercycorps.org, batsukh@mercycorps.org

Бүрдүүлэх материал

Элсүүлэх мэргэшлийн чиглэл, суралцах хэлбэр: 
o Төрийн захиргааны менежмент /өдөр, гараг, улирал/ 
o Бизнесийн удирдлага /өдөр, гараг, улирал/ 
o Нийтийн удирдлага /гараг / 

Суралцах хэлбэр, хугацаа 
o Өдрийн сургалт – 1 жил 
o Гарагийн сургалт – 1,3 жил 
o Улирлын сургалт – 1 жил 
 “Өдөр”, “Гараг”-ийн сургалтад Улаанбаатар хотоос, 
 “Улирал”-ын сургалтад орон нутгаас сонсогч элсүүлнэ. 
Сургалтын төлбөр 
o Мэргэшүүлэх дипломын сургалтын “Өдөр”-ийн хэлбэр: 
 2’247’000 төгрөг. 
o Мэргэшүүлэх дипломын сургалтын “Гараг”-ийн хэлбэр: 
 2’499’000 төгрөг. 
o Мэргэшүүлэх дипломын сургалтын “Улирал”-ын хэлбэр: 
 2’373’000 төгрөг. 
Элсэгчдэд тавигдах шаардлага, бүрдүүлэх материал 
1. Их, дээд сургуулийг бакалаврын зэрэгтэй төгссөн диплом, хавсралтын хамт (эх хувь) 
2. Иргэний үнэмлэх (эх хувь) 
3. Шалгалтын хураамж: - 15000 төгрөг 
Элсэлтийн шалгалтын бүртгэлийн хугацаа 
- Улаанбаатар хотод 2016 оны 10 дугаар сарын 10-21-ний өдрүүдэд 09:00-12:00, 13:00-17:00 цагт Удирдлагын Академийн хичээлийн төв байрны 104 тоотод 
- Орон нутагт 2016 оны 10 дугаар сарын 10-22-ны өдрүүдэд Аймгийн Засаг даргын Тамгын газрын 216 тоот өрөөнд тус тус бүртгэнэ. 
Элсэлтийн шалгалт 2016.10.23-ны Ням гарагт болно. 
Холбоо барих утас: 70132094, 70453620, 99452227 
Веб хаяг: www.naog.gov.mn

Бүрдүүлэх материал

“БАРУУН БҮСИЙН СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ДОТУУР БАЙРНЫ НӨХЦӨЛИЙГ САЙЖРУУЛАХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН УВС АЙМГИЙН БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗАРТ АЖИЛЛАХ ОРОН НУТГИЙН ТӨСЛИЙН ЗОХИЦУУЛАГЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ ЧИГ ҮҮРЭГ, ШААРДЛАГА 
АЖЛЫН БАЙРНЫ ЧИГ ҮҮРЭГ, ШААРДЛАГА ТАТАХ

Бүрдүүлэх материал

“Бэлчээр маш их доройтож байна. Бэлчээрээ ямар ч ээлжгүй талхиснаас болоод малчид бид байгалийн үзэгдэл, цаг агаарын бэрхшээлийн өмнө хүчин мөхөсдөж байна. Одоо мал аж ахуйгаа цаг үетэйгээ уялдуулан эрхлэх шаардлагатай” Увс аймгийн Улаангом сумын 1-р багийн малчид Ц.Гантулга



Улаангомоос зүүн тийш орших Долоодой нэртэй газар 40 гаруй малчин өвөлждөг. Бог малын бэлчээр байхгүй ихэвчлэн бод малтай айлууд байх ба бог малаа түргэн, сагилын айлуудад тавьж өвөлжүүлдэг. Дээрх айлуудын малчдын хадлангийн талбай, өвөлжөөний бэлчээрийг сагил, түргэн, Улаангомын 8-р багийн айлууд зун намарт идчихдэг байна. Тус багийн малчин А.Жаргал хэлэхдээ “...малчин бид малын бэлчээрт сэргэх боломж гаргахгүйгээр ашиглаж байна. Бид энд өвөлжиж, хаваржаад Улаангомын урд талд зусахаар нүүдэг. Биднийг нүүмэгц өөр баг, сумын айлууд ирээд зунжин, намаржин байдаг. Сум багаас тэднийг хөөж байгаа зүйл байхгүй. Малчид хоорондоо бэлчээрээ булаацалдаж муудалцсаар бэлчээр ус ч үгүй, тарга, тэвээрэг авсан мал үгүйгээр өвөлтэй нүүр тулдаг. Үүнийг л зохицуулмаар байна.Ядаж бэлчээрээ хуваарьтай хэрэглэдэг уламжлалт мал маллах арга ухаанаа сэргээмээр байна.” 
Улаангомын ойролцоо Нүцгэний эх нэртэй газарт өвөлждөг Улаангом сумын 1-р багийн малчин Ц.Гантулга ярихдээ “Бэлчээр маш их доройтож байна. Бэлчээрээ ямар ч ээлжгүй талхиснаас болоод малчид бид байгалийн үзэгдэл, цаг агаарын бэрхшээлийн өмнө хүчин мөхөсдөж байна. Одоо мал аж ахуйгаа цаг үетэйгээ уялдуулан эрхлэх шаардлагатай болж байгааг дөнгөж л ойлгож эхэлж байна.” 
Өвсний сайн, бэлчээрийн соргогийн хайн хаяа багтахаараа бууж, хошуу багтахаараа идэж, жилийн дөрвөн улиралд нүүдэллэн амьдардаг малчдын амьдрал жилээс жилд суурьшмал болсоор. Суурьшмал болохын хэрээр бэлчээрээ хуваарьтай ашиглах уламжлал алдагдсаар. Эндээс харвал мал аж ахуйн салбараа эрсдлээс хамгаалах, тогтвортой хөгжлийг бий болгохын тулд байгаль, цаг уурын өөрчлөлттэй дасан зохицсан аж ахуй эрхлэх цаг болсон нь харагдаж байна. 
Нөгөө талаас мал аж ахуйн салбарын эдийн засгийн үр өгөөжийг нийт ажиллах хүч, зарцуулж буй хөдөлмөр зэрэгтэй харьцуулвал сайн биш үзүүлэлт гарна. Өнөөдрийн байдлаар Увс аймгийн хөдөө аж ахуйн салбарын бүтээж буй дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 102 тэрбум төгрөг. Үүний 90 хувийг мал аж ахуйгаас, дөнгөж аравхан хувийг газар тариалангаас олж байгааг “Их наяд-Увс” хөтөлбөрийн судалгааны ажлын хүрээнд гаргаж ирсэн. Аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувийг дангаараа бүрдүүлж буй хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдлыг авч үзвэл тийм ч сайнгүй дүр зураг харагдана. Тухайлбал таван хошуу мал өссөөр бэлчээрийн даац байж болох хамгийн өндөр хэмжээндээ тулаад байгаа юм. Ашиглах боломжит бэлчээрийн талбай 4,9 сая га бөгөөд эрдэмтэдийн судалгаагаар энэ нь 2.5 орчим сая толгой малын бэлчээр юм байна. Өнөөдрийн байдлаар Увс аймаг 3 сая гаруй толгой малтай болсон. Мэргэжилтнүүдийн гаргасан судалгаагаар Увс аймгийн бэлчээрийн 50 хувь нь байгалийн унаган төрхөө алдаж, доройтсон болох нь тогтоогдсон. Доройтсон бэлчээрийн 50 гаруй хувь нь 10 жилийн хугацаанд сэргэх боломжтой. Гэхдээ ямар ч сэлгээгүй ашиглавал сэргэх нь битгий хэл доройтол улам гүнзгийрнэ. Тэгэхээр одоо хэрхэн вэ. 

Улаангом сумын 8-р багийн малчин Д.Зугдар: “Манайх 300 орчим бог, 70-аад үхэр, цөөн тооны адуутай. Би зуданд зутарч, малынхаа боол болж үзээгүй. Ямар малын ашиг шимийг хэзээ, хэрхэн авах вэ гэдгээ маш сайн төлөвлөдөг. Үнээгээ 1-р сард тугаллуулахаар тооцож бухаа үржилд орохын өмнө царгасаар борддог. 12 сард зарах үхрээ мөн л тэжээдэг. Ингээд үхрүүдээ 12 сард зарахад бэлчээрт явсан үхрээс илүү жин татаж, үнэ хүрдэг. 1-р сард тугалласан үнээнүүдийнхээ сүүг нь сүү үнэтэй байх агаар зардаг. Энэ мэтээр аль болох цөөн тооны малаас арвин ашиг шим авахыг хичээдэг.”


Байгалийг нийгмийн хуулинд захируулж, өөдөөс нь сөрж, байгальд зохиомлоор нөлөөллөө гээд ямар ч үр дүн гарахгүй, Үр дагавар улам ихсэнэ. Харин уур амьсгалыг өөрчлөлтөд дасан зохицсон хөгжлийн бодлогоо тодорхойлох шаардлага тулгарч байна. Нэгдүгээрт байгаль хамгаалах малчдын бүлэг байгуулж тодорхой зохион байгуулалтад орж ажиллах. Хоёрдугаарт мал аж ахуйн салбараа газар тариалангийн салбартай уялдуулан хөгжүүлэх. Энэ бол байгаль орчноо хамгаалахаас гадна эдийн засгийн үр өгөөж арвин бодлого юм. Малын толгой тооноос чанарт шилжиж, малчид малынхаа боол биш жинхэнэ эзэн нь байх шинэ цагийн малчид төрөн гарна. 
Увс аймаг 2015 онд баталсан “Их наяд-Увс” гэсэн хөгжлийн хөтөлбөртөө газар тариалангийн эргэлтийн талбайн ашиглалтыг нэмэгдүүлэх, нөгөө талаас мал аж ахуйн салбарыг илүү төрөлжүүлэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх “МАХ ТАРЬЯ” гэсэн төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. 

Мах яаж тарьдаг юм. Тариа шиг газар булаад намар нь хураах уу? Гэхчилэн үг мухарлах нэгэн гарч магадгүй. Төслийн гол санаа нь үр тарианы тариалалтаа тогтворжуулж, малын тэжээл тарьж, малаа чанартай тэжээлээр хангах замаар стандарт хангасан мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах явдал юм. Малаа байгалийн чанартай ургамлаар тэжээхийн тулд малын тэжээлийн ургамал түлхүү тариална. 
Одоогийн байдлаар Увс аймаг газар тариалангийн эргэлтийн талбайнхаа дөнгөж дөрөвний нэгийг ашиглаж байна. Нийт талбайн ихэнх хэсгийг улаанбуудайн тариалалт эзэлдэг. Улсын дунджтай харьцуулахад ургацын хэмжээгээр Баруун аймгуудаас 50%-иар өндөр боловч төвийн бүсийн улаан буудайтай өрсөлдөх чадвар сул. 

Өнөөгийн хөдөө аж ахуйгаас бүтээж буй 102 тэрбум төгрөгийг өнөөгийн үнэ цэнээр нь 400 тэрбум болгох малын тэжээлийн үйлдвэрлэл ба мах бэлтгэлийн үйл ажиллагааг явуулах нөөц, боломжууд бидэнд бий. Тариалалтын үйл ажиллагааг эрчимжүүлэн өндөр ашигт таримал болон малын тэжээл тариалахад 10,0 орчим тэрбум төгрөгийн, харин малын тэжээлийн үйлдвэрийг байгуулахад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдана. /”Их наяд Увс” хөтөлбөрөөс/ 

Төсөл хэрэгжсэнээр мэдээж ашиг орлого нэмэгдэнэ. Хөтөлбөрийн судалгаанаас харахад салбарын орлого дөрөв дахин, малчдын орлого хамгийн багадаа тав дахин, тариаланчдын орлого зургаа дахин нэмэгдэнэ гэсэн урьдчилсан төлвийг гаргажээ. 


П.Энхмаа 

Бүрдүүлэх материал

Аймгийн Онцгой байдлын газар нээлттэй хаалганы өдөр зохион байгуулсан. Энэ үеэр ОБГазрын дарга, хурандаа Б.Баттулгатай ярилцлаа. 
- Өнөөдрийн нээлттэй хаалганы өдрөөр ямар арга хэмжээ зохион байгуулж байна? 
- Галын аюулгүй байдлын тухай хууль, гамшгаас хамгаалах талаар гарсан хууль тогтоомжийг танилцуулах, гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар зөвлөгөө өгөх, иргэдээс санал хүсэлт хүлээн авах, онцгой байдлын албаа сурталчлах зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. Аймгийн Улаан загалмайн хороо, Одон орон Геофизикийн хүрээлэнгийн Увс аймаг дахь салбар станц бидэнтэй хамтран ажилласан. Осол аваар, гал түймрийн аюулыг арилгах болон өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ гэсэн гурван чиглэлээр үзүүлэх сургууль зохион байгууллаа. 

Бүрдүүлэх материал
1Парк шинэчлэл хийгдэж байна уу? Татаж авах
2 Татаж авах

Аймаг, нийслэлийн Засаг дарга түүний Тамгын газрын 2014 оны ажлыг дүгнэж бүс бүсдээ өндөр үнэлгээ авсан аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шагнал гардуулах арга хэмжээ Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр боллоо. 
Аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын 2014 оны үйл ажиллагааг Засгийн газраас (2013 оны 322 дугаар тогтоолоор) баталсан журмын дагуу УИХ, Засгийн газраас батлан мөрдүүлсэн бодлогын баримт бичгүүд, Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлт, байгууллагын чиг үүрэг, ил тод, нээлттэй байдал зэргийг харуулсан 8 бүлэг үзүүлэлтээр үнэлж дүгнэсэн байна. 
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, 
2014 оны үнэлгээний дүнгээр Өвөрхангай аймаг 4.13 оноо, нийслэл Улаанбаатар 4.06 оноо, Орхон аймаг 4.04 оноо, Сүхбаатар аймаг 4.03 оноо, Увс, Дархан-Уул аймгууд тус бүр 4.01 оноотой байгаа нь бусад аймгаас өндөр байна. Засгийн газраас тогтоосон журмын дагуу аймаг, нийслэлийг 5 бүс болгон бүс бүсээс нэг аймгийн Засаг даргын Тамгын газрыг шалгаруулдаг учраас Өвөрхангай аймаг 4.13 оноо, нийслэл Улаанбаатар 4.06 оноо, Сүхбаатар аймаг 4.03 оноо, Увс аймаг 4.01 оноо, Сэлэнгэ аймаг 3.94 оноо авч тус тусын бүсдээ тэргүүллээ гэж хэллээ. 
Бүс бүсдээ өндөр оноо авсан нийслэл Улаанбаатар хот болон Өвөрхангай, Сүхбаатар, Сэлэнгэ, Увс аймгийн ЗДТГ-ыг тус бүр 10.0 сая төгрөгөөр, эдгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргыг тус бүр нэг сарын цалингаар шагнаж урамшуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод зөвшөөрлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Бүрдүүлэх материал

Увс аймаг 2014 оны ажлын амжилтаараа Улсын шилдэг аймгаар шалгарсан. Аймгийнхаа Түүх 90 жилийн ойн өмнө тохиосон энэ баярт үйл явдлыг иргэд, хувийн хэвшлийнхэнтэйгээ хуваалцаж, Засгийн газрын шилдэг аймаг гэсэн соёрхлыг хүртээх арга хэмжээг зохион байгуулсан байна. 
Энэхүү ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг Улаангомынхоо төв талбайд зохион байгуулж, шилдэг аймгийн шилдэг иргэн, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн төлөөлөлд Засгийн газрын соёрхлын хувийг аймгийн засаг даргын талархлын хамт гардуулсан. Монгол улсын шилдэг аймаг болсон нь Увсчууд бид бүхний амжилт, хичээл зүтгэл гэдгийг тодотгосон, иргэн, аж ахуйн нэгж, төрийн албан хаагчдад цаашид хичээнгүйлэн ажиллах урам, дэм өгсөн арга хэмжээ боллоо хэмээн оролцогчид онцолж байлаа. 

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2 Татаж авах
3 Татаж авах

Төрөлх аймгийнаа 90 жилийн ойг тохиолдуулан айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчноо тохижуулж байгаа билээ. “Миний гэрээс манай аймгийн хөгжил эхэлнэ” гэснийг аянд идэвхтэй оролцож буй байгууллагуудны тохижилтын ажилтай аймгийн Засаг дарга болон хэлтсийн дарга нар танилцлаа. 
Улаангом сумын 4-р цэцэрлэг: Байгаль орчин аялал жуулчлалын газраас тараасан гарын авлагаас санаа авч, гарын доорх материал ашиглан орчны тохижилтоо хийжээ. 

Бүрдүүлэх материал
1Төрийн банк: Байгууллагынхаа гадна машины зогсоол барьж, урдах талбайгаа тохижуулсан байна. Татаж авах
2 Татаж авах
3 Татаж авах
4 Татаж авах
5Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газар болон Хөдөлмөрийн хэлтсийн гадна тохижилт: Гадна орчны тохижилтоо богино хугацаанд тохижуулсан газрууд. Татаж авах
6 Татаж авах
7Цагдаагийн газар: Урд талдаа машин зогсоол барьж, байгууллагынхаа хашааг авч, оронд нь цэцгийн мандал байгуулжээ. Татаж авах
8 Татаж авах
9 Татаж авах
10Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар: Орчноо зүлэгжүүлж, цэцэг тарьсан байлаа. Мөн хайргаар орчныхоо шороог даржээ. Татаж авах
11 Татаж авах
12 Татаж авах
13 Татаж авах
14 Татаж авах
15 Татаж авах

Аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн өнөөдөр Улаангомд хийгдэж буй зарим бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Гудамж төслийн ажил үргэлжилж байна. Энэ онд Гудамж төслийн хүрээнд 5.1 км зам тавигдах юм. Гудамж төслийн хүрээнд баригдах зам, бусад ажлууд нэгэн зэрэг хийгдэж байгаагаараа онцлогтой байна. Сургуулийн хорооны гудамж буюу Ойрад театрын уулзвараас наадмын талбай хүртэлх 0.89 км зам тавьж байна. Ингэж уулзварын өргөтгөснөөр Улаангомын гэрлэн дохио бүхий хамгийн том уулзвар болох юм. Хотын доторх дэд бүтцийг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлж буй Гудамж төслийн ажлыг иргэд дэмжиж байлаа. Хамгийн гол нь наадмын өмнө ажлаа дуусгах хэрэгтэйг онцолж байсан юм. Ийнхүү зам харгуй тавигдсанаар тэр орчмын айл өрхүүдийн орчин нөхцөл сайжирч, үл хөдлөх хөрөнгийн үнэ ханш нэмэгдэх эдийн засгийн үр ашгийг Гудамж төсөл бий болгож байна. 

Бүрдүүлэх материал
1Ийнхүү түүхт 90 ой, Монгол бөхийн их баяр, баруун бүсийн хурдан морины “Увс хурд-2015” уралдаан, баяр наадмаа цэвэр, цэмцгэр орчинд зохион байгуулахаар төрийн байгууллага, иргэд, аж ахуйн нэгжүүд хичээн ажиллаж байна. Төрсөн нутгийнхаа ойд ирсэн хүндэт зочиддаа барих бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй явагдаж байна. Татаж авах
2 Татаж авах
3Айлуудын хуучин грашийн чөлөөлж хэлтэй амтай эхэлсэн 64 айлын өмнөх доороо машины дулаан граш бүхий хүүхдийн тоглоомын талбайн ажил эрчимтэй явагдаж байна. Гадна тохижилтын ажил эхэлсэн хэмээн гүйцэтгэгч компани танилцууллаа. Татаж авах
4 Татаж авах
5 Татаж авах
6Улаангомд баригдаж буй Төрийн орон сууц корпорацийн ажил амжилттай явагдаж байна. Татаж авах
7Өнгөрсөн оноос эхлэн төв гудамжны цэцэг зүлэг тарих ажлыг тодорхой чиглэлд хийж эхэлсэн. Татаж авах
8 Татаж авах
9 Татаж авах
10Наадмын талбайн барилгын ажил 95 хувийн гүйцэтгэлтэй дуусах шатандаа орсон байна. Татаж авах
11 Татаж авах
12 Татаж авах
13 Татаж авах
14 Татаж авах
15 Татаж авах
16 Татаж авах
17 Татаж авах

1. Газрын тос гэж юу вэ? 
Газрын тос болон байгалийн хий нь газрын давхарга дунд хадгалагдан байрлаж байгаа бодис юм. Шинжлэх ухаанд газрын тосыг амьтан, ургамлын ялзмагийн задралаас үүссэн гэж тайлбарладаг. Олон жилийн өмнө устаж мөхсөн амьтан ургамлын үлдэгдэл зузааран хуримтлагдан аажмаар булагдаж, олон жилийн дараа тодорхой хэмжээний даралт, хэмийн дор өөрчлөгдөн хувирсаар өнөөдрийн хүн төрөлхтний нээж илрүүлээд байгаа газрын тос болон хувирдаг. Газрын тосыг түүхий тос ч гэж нэрлэдэг. Газрын тос нь наалдамхай чанартай, өтгөн бор, хааяадаа ногоондуу өнгөтэй ч тааралддаг шингэн зүйл билээ. Газрын тосыг голдуу шатахуун болон бензин болгохоос гадна олон тооны химийн үйлдвэрийн бүтээгдэхүүний, жишээлбэл уусгагч бодис, химийн бордоо, шавьж устгагч хор болон хуванцар зэргийн түүхий эд болгон ашигладаг. Өнөө үед олборлож гаргасан газрын тосны 88% -ийг түлш, бусад 12%-ийг химийн үйлдвэрийн түүхий эд болгон ашиглаж байна. 
2. Газрын тосны хайгуул гэж юу вэ? 
Газрын тосны хайгуулын үндсэн арга нь агаараас хүндийн хүчний болон соронзон хүчний мэдээллийг авч, 2 болон 3 хэмжээст чичирхийлийн мэдээллийг цуглуулах зэрэг хайгуулын аргаар газрын тос, байгалийн хийн хуримтлагдан оршиж байгаа байрлал, хадгалагдаж байгаа хэлбэр хэмжээг шалган танддаг. Хайгуулын уламжлалт арга нь хиймэлээр үүсгэсэн чичирхийллийн долгионыг ашиглан газрын гүнд байгаа чулуулгийн шинж чанарт судалгаа, дүгнэлт хийж газрын тос болон байгалийн хийг хайдаг. 
Харин газрын тосны хайгуулын шинэ технологи нь газрын давхаргад компьютерийн аргаар сканнер хийж газрын тос ба байгалийн хийг илрүүлдэг. 
3. Монголиа гладвилл увс петролиум компаний хайгуулын шинэ технологи Увс аймаг, Увс нуурын бүсийн байгаль орчныг хамгаалахад яагаад илүү үр дүнтэй вэ? 

Хэрвээ 2 ба 3 хэмжээст чичирхийллээр хайгуул хийвэл түүнтэй холбоотойгоор барилгажилтын ажил их хийгдэх болно. Их хэмжээний барилгажилт нь эмзэг хөрстэй хээр тал болон элсэрхэг газрыг эвдэх ба хожмоо хэвийн байдалд нь эргүүлэн оруулахад хүндрэл үүсдэг. Энэ уламжлалт аргыг зайлшгүй халах хэрэгтэй. Манай компани газрын чичирхийллэл үүсгэхгүйгээр хайгуул хийх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг судлан гаргасан. Одоогийн хэрэглэж байгаа агаарын соронзон болоод хүндийн хүч, геологи, байр зүйн зураглалыг ашиглан тусгай аргаар эмхэтгэн боловсруулснаар газрын давхрагад орших газрын тос, байгалийн хийг оновчтойгоор хайж болох ба энэ нь байгаль орчныг эвдэхгүй сайн талтай. 
Энэ технологийг “Хүндийн ба соронзон хүчний хэсэгчилсэн голограмм” гэж нэрлэдэг. Уг технологийг амжилттай хэрэгжүүлсэн олон жишээ бий. Энэхүү технологи нь хэдийгээр зардал ихтэй боловч уг төсөлд ашиглах шаардлагатай бөгөөд тухайн хайгуулын талбайгаас хээрийн мэдээлэл цуглуулах гэх мэт хайгуулын ажлын цар хүрээ, ажлын хэмжээг эрс багасгаснаар ажлын тоног төхөөрөмжийн улмаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлийг үлэмж хэмжээгээр бууруулж чадах юм. 
4. Монголиа гладвилл увс петролиум компаний хувьд ямар төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь Увсын байгаль орчныг хамгаалахад ашигтай вэ? 
Энэхүү төслийн талбай Монгол Улсын баруун бүсэд оршдог, эргэн тойрон Хангайн нурууд болон Баруун Тагнийн нуруудаар хүрээлэгдсэн, дунд нь Увс нуур оршдог. Уулс болон нуурынхаа хооронд ихээхэн тэгш гадаргуу бүхий элсэн болоод хээр тал оршдог. Далайн түвшнээс дээш дунджаар 900 метр өргөгдсөн байдаг. Нийт 19720 кв/км талбайд хайгуул хийхээр гарын үсэг зурагдсан ба үүн дээр Увс, Хяргас нууруудын талбайн хэмжээг нэмбэл Увс аймгийн нийт газар нутгийн хагастай тэнцэнэ. 
Энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд бид үе шаттай судалгаа хийсэн бөгөөд байгалийн төрхийг хэвээр хадгалах, хамгаалах, сайжруулахтай холбоотой бэлтгэл ажлуудыг хийсний дараа хайгуул, олборлолтын ажлын ерөнхий төлөвлөгөөг тодорхойлж, хэрэгжүүлэх бодолтой байна. 
Байгаль орчныг хамгаалах зарчим: 
Монгол Улсын энэхүү газар нутгийн түүх, физик газар зүй, одоогийн хэрэгжүүлж байгаа бодлого, уламжлал, ёс заншил, боловсрол, эдийн засгийн байдал, соёлын өв, хуулийн орчин, философи болон шашин, хэл, хоол хүнс, аж төрөх хэлбэр, ажиллах хүчин, эрүүл мэнд, эмнэлгийн үйлчилгээний түвшин, эдийн засаг, хүн амын байдал, орлогын түвшин, мал аж ахуй болон үйлдвэржилтийн түвшин, технологийн хөгжил, зам тээвэр, байгалийн баялаг, мэдээлэл харилцаа, орчны цаг агаар, бараа бүтээгдэхүүний үнийн түвшин, валют болон ханш, олон улсын аялал жуулчлалын маршрут, нисэх буудал болоод цахилгаан эрчим хүчний стандарт зэрэг олон тооны судалгаанд үндэслэн байгаль орчныг хамгаалах зарчмыг боловсруулаад байна. 
Төслийн дараа дараагийн шатанд шаардагдах хөрөнгийг шатлалтайгаар урьдчилан бэлтгэх: 
Энэхүү төсөл нь хайгуулын шатанд төдийгүй тос илрүүлсний дараа байгаль орчныг хамгаалахад болон олборлолтондихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардана. Иймд хангалттай хөрөнгө бэлтгэх ньтөлөвлөгөөний хамгийн чухал хэсгүүдийн нэг юм. 
Экологи, байгаль орчныг хамгаалах нэгдсэн бодлого, урьдчилан сэргийлэхтэй холбоотой үе шаттайгаар хэрэгжүүлэх ажил: 
Нутгийн экологийн орчин харьцангуй эмзэг. Тиймээс юуны өмнө байгаль хамгаалах төлөвлөгөөг урьдчилан сайтар хэрэгжүүлж, төслийн дараагийн шатны ажлын байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг багасгах хэрэгтэй. Иймд экологи орчныг хамгаалах төлөвлөгөө болон арга хэмжээг урьдчилж зайлшгүй авах хэрэгтэй. 
Олборлолтын шинэ арга хэрэглэж, аль болох бага газрыг хамруулах, тос болоод хий нь шууд хоолойгоор дамжин тос хадгалах газар болон тос боловсруулах үйлдвэрт хүргэгдэж, тос ба хийг газрын гадаргад хүргэхгүй байж тэдгээрийг хөрс бохирдуулахаас сэргийлнэ. 
Дэд бүтцийн байгуулалтын тухайд орчин үеийн хот байгуулалтанд тавигдах шаардлагын дагуу төлөвлөлт хийж боловсрол, сургалт, амралтын газрыг хамарсан дэд бүтцийг зохимжтойгоор байршуулж Увс аймаг болоод Улаангом сумыг бүх талаар нь хөгжүүлэхэд нутгийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулсан дэмжлэг үзүүлж, бүх талаар хамтран ажиллана. 
Иргэдийн аюулгүй байдал, бэлчээрийн болон малын аюулгүй байдал, гадаргын болон газрын доорх усны аюулгүй байдал, дэд бүтэц, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг сайтар бодолцож төлөвлөсөн. 

Бэлтгэсэн: “Монголиа Гладвилл Увс Петролиум” компани

Бүрдүүлэх материал
1“Монголиа Гладвилл Увс Петролиум” компанийн “Увс-1” талбайд хэрэгжүүлэх төслийн танилцуулга Татаж авах

 

Сайн байна уу ? Өөрийгөө танилцуулна уу? 
Намайг Пүрэвбаатарын Батзориг гэдэг. Баруунтуруун сумын Ч.Авдайгийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн 11а ангид сурдаг 
Аймгийн Засаг даргын нэрэмжит Авьяас -2015 уралдаанд ямар төрөлөөр оролцсон вэ? Оролцоод ямар амжилт гаргасан вэ? 
Авьяас -2015 уралдааны Б ангилалд макетийн төрлөөр оролцож 2-р байр эзэлж, мөнгөн медалийн эзэн болсондоо баяртай байна. Бидний хийсэн макет бол хувийн орон сууцны загвартай хийгдсэн бүтээл байгаа. Гадна орчныг нь бид зураг гарган ландшаптын программ дээр хийж бэлтгэсэн байгаа. 
 

Бүрдүүлэх материал
1 Татаж авах

Сайн байна уу ? Өөрийгөө танилцуулна уу? 
Намайг Намайг Отгонбилэг гэдэг. Би Баруунтуруун сумын Ч. Авдайгийн нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулийн 11а ангид сурдаг. 

 

“Авьяас -2015” уралдааны Б төрөлд ямар бүтээлтэй оролцсон вэ? 
Сийлбэрийн төрлөөр ахлах ангийн 10-12 дугаар ангийн хүүхдүүдтэй өрсөлдсөн. Сийлбэр маань үхэр тэрэг, түүнийг мод ачаалан хөтлөөд явж байгаа малчин Монгол хүний дүрийг бүтээсэн болно. 
Энэхүү сийлбэрийг хийхэд хэн хэн дэмжлэг үзүүлсэн бэ? 
Энэхүү сийлбэрийг хийхэд багшийн зөвлөгөөг их авсан. Мод байхаас нь бүтээл гарах хүртэл багшаасаа зөвлөгөө, зөвлөмж аваад бүтээлээ дуусгасан байгаа. Сийлбэрийг бүтээхэд 20000 гаруй мянган төгрөгөөр модоо худалдан авсан. 
Сийлбэрээ зарж хүмүүст хүргэх бодол байдаг уу? 
Хүүхэд насны минь хамгийн үнэ цэнтэй бүтээл болохоор зарж мөнгө болгох сонирхолгүй байна. 
Сургуулийн захирал, багш нар та нарыг хэрхэн дэмжиж ажиллаж байна вэ? 
БСШУЯ-ны хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх гэдэг хөтөлбөр бидэнд их таалагдаж байгаа. Манай сургууль бол хүүхдүүдийг хөгжүүлэх талаар маш их зүйл хийж байгаа. Сургуулийн орчин засвар хийгдэж гоё болсон. Хүүхэд бүр өөрийгөө хөгжүүлэх талаар анхаарч дугуйлан секцэд явж байгаа. 
Манай сургууль аймгийн төвийн сургуулиас ялгаатай нь цахилгаан тоног төхөөрөмж дутмаг байдаг. Тоног төхөөрөмжийг шийдвэрлээд өгвөл төвийн сургуулиудтай адилхан хөгжих нөхцөл бүрдэнэ. 
Баярлалаа. 

 

Бүрдүүлэх материал

Увс аймагт ирэх 6-р сарын 25,26-нд зохион байгуулах олон улсын хөрөнгө оруулалтын чуулгантай холбогдуулан аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд, Засаг даргын орлогч Б.Цэцээ , ХБХ-ийн дарга З.Ганболд нар хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзлаа. 90 гаруй аж ахуйн нэгжийн дарга эрхлэгч нартай утсаар холбогдож, нэг бүрчлэн зар түгээсэн ч уулзалтад 20 орчим аж ахуйн нэгжлийн төлөөлөл ирлээ. 

Бүрдүүлэх материал
1“Тэмүүлэл Увс” ТББ, Л.Чулуухай: Мал аж ахуйн гаралтай, тэр дундаа сүү цагаан идээ боловсруулах жижиг оврын үйлдвэрүүдтэй холбогдох хэрэгтэй байна. Сүү, цагаан идээ боловсруулах жижиг үйлдвэрүүд хятад их байдаг. Нөгөө талаас энэ чуулганд малчдын бүлэг хоршоо, нөхөрлөлийн төлөөллийг оролцуулах хэрэгтэй гэж бодож байна. Татаж авах
2“Сайн тус” ТББ, Д.Тогтох: Татаж авах
3“Баруун загвар” компани, Б.Нямсамбуу: Татаж авах
4“Барилгын инженерүүд” компани Л.Рагчаадорж: Татаж авах
5Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд хэлэхдээ “Та бүхэнтэй уулзах гол зорилго нь хөрөнгө оруулалтын чуулганд төрийн ямар байгууллагын төлөөллийг урих, та бүхний харилцдаг, харилцаа тогтоох гэж буй гадаад дотоод түншүүдээс хэнийг нь урих талаар саналыг тань сонсож байна. Татаж авах
6Аймгийн ИТХ-ын дарга Ч.Чимэд хэлэхдээ “Та бүхэнтэй уулзах гол зорилго нь хөрөнгө оруулалтын чуулганд төрийн ямар байгууллагын төлөөллийг урих, та бүхний харилцдаг, харилцаа тогтоох гэж буй гадаад дотоод түншүүдээс хэнийг нь урих талаар саналыг тань сонсож байна. Татаж авах

- Өсвөрийн жүдогийн аварга шалгаруулах тэмцээнд хаанаас ирж оролцож байна бэ? 
Эх орны өмнөд хил болох Дорноговь аймгаас ирж оролцож байна. 27, 30 кг-ийн 2 тамирчинтай ирсэн. Хүнд жинд 1 охин ирэх байсан ч чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээн давхцаад ирж чадсангүй. 
- Тэмцээний зохион байгуулалт хэр болж байна? Хаана байрлаж байна бэ? 
Манайх цогцолбор 1-р сургуулийн дотуур байранд байрлаж байна. Зохион байгуулалт үнэхээр сайхан байна. Байр, хоол цаанаасаа өдрийн 4 хоолтой ая тухтай сайхан байна. 
Тэмцээнд ирсэн багш, сурагчид сэтгэл хангалуун байна. Тэр холоос ирээд Увс аймгийн хөгжлийг хараад биширч байна. Зам, талбай сайтай бүтээн байгуулалттай сайхан аймаг байна. Тэмцээний зохион байгуулалт маш сайн байна. Увсынхан аймгаараа, байгууллага иргэдээрээ хөдөлсөн сайхан тэмцээн болж байна. 
Энэхүү улсын аварга шалгаруулах тэмцээнийг сайхан зохион байгуулж байгаа танай аймгийн удирдлага, БТС-ын газарт, нийт иргэдэд нь баярлаж байгаагаа илэрхийлж байна.

Бүрдүүлэх материал

- Өсвөрийн жүдогийн улсын аварга шалгаруулах тэмцээний үйл явц хэрхэн явагдаж байна? зохион байгуулалт нь хэр болж байна? 
Манай аймагт 2013 онд Увс аймгийн Зүүнговь суманд анхны жүдо бөхийн дэвжээ байгуулагдсан. 2014 онд Увс аймгийн 18 суманд нийт 19 дэвжээ байгуулагдаад 2015 онд жүдо бөхийн өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг аймагтаа зохион байгуулах эрх аваад өчигдөр нээлтээ хийж эхэлсэн өнөөдөр тэмцээн амжилттай үргэлжилж байна. 
Увс аймгийн “Увс нуур” дэвжээний тэргүүн Дорлигжав, аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, сумуудын Засаг дарга нартай хамтран ажилласан ажлынхаа үр дүнг үзэхээр өсвөрийн жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Увс аймагтаа зохион байгуулж байгаа. Улсийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй, эмэгтэй шигшээ багийг дасгалжуулсан. Шигшээ баг маань баруун бүсийн тэмцээнд маш сайн барилдаж амжилт гаргасан. Эрэгтэй баг онцгой сайн барилдсан. Эмэгтэй баг маань 2-р байранд орсон. Шинэ охидууд гэхэд чамлахааргүй амжилт үзүүлсэн. Улсын аваргад охидууд маань хоосонгүй байх байхаа, 
Тэмцээний зохион байгуулалтын хувьд би 2007 оноос хойш улсын аварга шалгаруулах тэмцээнд тасралтгүй оролцож байна. Бусад аймгуудад улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоход иймэрхүү байдалд тэмцээнийг зохион байгуулж ирж байгаа тамирчид, багш дасгалжлуулагч нарыг хооллож ундалж хүлээж авч байрлуулдаг ийм аймагтай хараахан учраагүй явж байна. Багш дасгалжуулагч, тамирчдын өмнө үнэхээр нүүр бардам байна. 
Ирж байгаа тамирчдыг байрлуулаад нэгдсэн журмаар хоол хийж өгч байгаа нь хамгийн давуу тал болж байна. Тэмцээний зохион байгуулалт маш сайн болж байна. 
Бөхийн өлгий нутгийг очиж үзэх юм сан, Увс аймгийн хүүхдүүд юугаараа илүү юм бол, юугаараа давуу юм бол амьдарч байгаа нутаг ус, ахуй амьдрал нь хэр юм бол гэж үзэж сонирхохоор маш олон тамирчид, багш нар ирсэн байна. 
- Тамирчин хүүхдүүд нэгнээсээ хэр туршлага судлаж байна бэ. 
Улсын аварга шалгаруулах тэмцээн гэдэг чинь тэр болгон хүн гарч барилдаад медаль хүртчихдэггүй амаргүй даваа, энэ тэмцээнээс асар олон хүүхдүүд харж байгаа, би ийм хэмжээнд явж байгаа юм байна гэж өөрсдийгөө харьцуулж үзэж байгаа тэр бол хамгийн том давуу тал мөн нутаг дэвсгэр дээрээ улсын аваргад оролцож үзнэ гэдэг давуу тал болж байна.

Бүрдүүлэх материал

Өсвөрийн жүдогийн аварга шалгаруулах тэмцээнд хаанаас ирж оролцож байна бэ. Ямар жинд барилдаж байна? 
- Улаанбаатар хотоос ирж оролцож байна. Бид 20-уулаа ирсэн. Би 30 кг жинд барилдаж байна. Эхний 16 тойргийн барилдаанд давчихаад орж ирж байна. 8-д үлдэх барилдаанд орно. 
Тэмцээний зохион байгуулалт хэр болж байна? 
- Зохион байгуулалт маш сайхан болж байна. Ямар ч маргаангүй шүүгч нар нь маш сайн шүүж байна. 
Хаана байрлаж байна? Тамирчид хэр тухтай байна? 
- Бид цогцолбор 2-р сургуулийн дотуур байранд байрлаж байна. Тамирчид хүүхдүүд амжилт үзүүлэх бүх боломжоор хангаж өгсөн байна. Өдөрт 3 хоолтой ая тухтай сайхан байна.

Бүрдүүлэх материал

Жудо бөхийн өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг ардын багш, гавьяат тамирчин, Монгол улсын аварга, жудо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Одвогийн Балжиннямыг нэрэмжит болгон зохион байгуулж байна. Тэмцээнд 40 байгууллагын 72 багийн 600 гаруй тамирчид оролцож байгаа юм. Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах комиссын дарга, аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн тэмцээнийг нээж үг хэлэн оролцогчдод амжилт хүслээ. 

Бүрдүүлэх материал
1 Татаж авах
2“Боржин төв” дэвжээний дасгалжуулагч Д.Алтантуяа: Татаж авах
3Орхон аймгийн дасгалжуулагч Б.Чулуунбаатар Татаж авах
4Дорнод аймгйин дасгалжуулагч: Татаж авах
5Хөвсгөл аймгийн дасгалжуулагч Д.Очирбат: Татаж авах
6Баянхонгор аймгийн дасгалжуулагч Л.Лувсандэмбэрэл: Татаж авах
7Жудо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат Жудо бөхийг хөгжүүлэх, хүүхэд залуусыг их спортоор хичээллүүлэх зорилгоор Сум бүрт жудо бөхийн клуб ажиллуулж байгаа Увс аймгийн бодлогыг онцлон сайшаалаа Татаж авах
8 Татаж авах

Сүүлийн 5 жилийн дүнгээс харахад хилийн нийт зөрчлийн 62 хувийг хил дамнасан малын хулгай эзэлж байна. Хил орчмын иргэд малаа хариулгагүй бэлчээх нь ашиг хонжоо хайсан Монгол, Тува хүмүүсийн өгөөш болсоор байгаа юм. Малаа хулгайд алдчихаад эсвэл мал нь хөлөөрөө хил давсан тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандахгүйгээр өөрсдөө эрэл хайгуул хийж, улсын хил зөрчдөг. Энэ нь хилийн зөрчлийн 13 хувийг эзэлж байна. Тиймээс ОХУ-ын Тува, Монгол улсын хилийн байгууллагуудын хамтарсан “Хууль бус үйлдэл, хил дамнасан малын хулгайтай тэмцэх нь” сэдэвт зөвлөгөөнийг Улаангом хотноо зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр хил дамнасан хууль бус үйлдэл, малын хулгайн зөрчил түүнтэй тэмцэх, нөлөөлж буй асуудлын талаар талууд хэлэлцлээ. 
“Хууль бус үйлдэл, хил дамнасан малын хулгайтай тэмцэх нь” сэдэвт хоёр улсын хилийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн өргөн цар хүрээтэй болж байна. Зөвлөгөөнд Монголын талаас ХЗЯ, ХХЕГазар-ын төлөөлөл, Увс, Баян-Өлгий, Зөвхөн, Хөвсгөл зэрэг хилийн дөрвөн аймаг, сумдын удирдлага, хууль хяналтын байгууллагын төлөөлөл, ОХУ-аас Тувагийн гадаад харилцаа болон хилийн байгууллагын төлөөлөл оролцож төлөөлөл оролцож байна. Зөвлөгөөнөөр хил дамнасан хууль бус үйлдэл, малын хулгайн зөрчил түүнтэй тэмцэх, нөлөөлж буй асуудлын талаар талууд ярилцаж, цаашид хамтран ажиллах талаар зөвлөмж гаргалаа. 
ХХЕГ-ын Штабын дарга, Хурандаа Ц.Гансүх: Хил дамнасан малын хулгай жилээс жилд буурч байна 
- Хил дамнасан малын хулгайтай тэмцэхэд ОХУ-тай хэрхэн хамтарч ажиллаж байна? 
- Хил дамнасан малын хулгай гарсан үед хоёр улсын хил хамгаалах байгууллагууд эрэн хайх ажлыг хамтран зохион байгуулах эрх зүйн орчин бий. Монгол Улс, ОХУ хоорондын харилцаа, хамтын ажиллагаа улам нягтарч байгаа нь хилийн зөрчлийг арилгахад өргөн боломж бүрдүүлж байна. Хоёр Улсын хилийн байгууллагууд цаашдаа хамтын улам нягтруулж, шуурхай ажиллах талаар хоёр талаас санаачилга гаргаж ажиллах талаар өнөөдрийн зөвлөгөөнөөр ажил хэрэг болгох саналуудыг оролцогчид гарч байна. 
- Хил дамнасан малын хулгайг арилгахын тулд цаашдаа ямар арга хэмжээ авах вэ? 
- Хил дамнасан малын хулгайтай тэмцэж, зөрчлийг арилгах нь дан ганц хилийн байгууллагын ажил биш. Иргэд, орон нутгийн удирдлагыг хамруулсан олон талт хамтын ажиллагаа байдаг. Хил орчмын бүсэд оршин сууж байгаа иргэдэд хилийн хууль тогтоомжийг сурталчилж, танин мэдүүлэх нь эн тэргүүний асуудал. Малын хулгай гарсан үед эрлийг үр дүнтэй шуурхай зохион байгуулах ёстой. 2010 оноос хойш хилийн дөрвөн аймгийн Увс, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл нутагт 360 удаагийн 704 хүн хилийн зөрчил гарсан бөгөөд жилээс жилд зөрчлийн тоо буурч байгаа нь Монгол-Оросын хилчдийн хамтын хүчин чармайлт, хууль хяналтын байгууллагын ажлын үр дүн. 2014 онд Увс аймгийн хэсгээр улсын хилийг зургаан удаа зөрчиж, 115 мал хулгайлсан байдаг. Хулгайд алдагдсан малын 52 нь хоёр улсын хилийн хамтын ажиллагааны үр дүнд олдож, үлдсэнийг эрэн хайх ажил үргэлжилж байгаа. 
ОХУ-ын Кызылийн хэсгийн Хилийн бүрэн эрхт төлөөлөгч, хурандаа В.Н.Фисечко: Хамтарсан зөвлөгөөний үр дүнтэй зохион байгуулсанд баярлалаа 
Монгол Улсын Хил хамгаалах байгууллага ОХУ-ын Тувагийн хилийн төлөөлөгчид цугларан хил дамнасан малын хулгайн асуудлаар хэлэлцлээ. Юуны өмнө энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулсан Монголын тал,Увс аймгийн удирдлага, хууль, хяналт, хилийн байгууллагынханд баярлалаа. Зөвлөгөөний үеэр талууд малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх арга замыг илүү нарийвчлах тал дээр зөвшилцөж, харилцан ярилцаж эцэст нь зөвлөмж гаргасан. Хамгийн гол нь манай талаас хил орчимд нутаглаж буй ард иргэдийг малаа хариулгатай байх асуудлыг онцгой анхаарахыг энэ үеэр хүсч байна. Ингээд та бидний хамтдаа бүтээсэн түүхт ялалтын 70 жилийн ой тун удахгүй тохиох гэж буй учир та бүхэндээ энэ баярын мэндийг уламжилж хоёр орны найрамдалт харилцаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа энэ дашрамд илэрхийлье. 
Завхан аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Эрдэнэбаатар: Малын хулгай бүс нутаг болох зорилготой ажиллаж байна 
Цагдаагийн байгууллагын ажил бүсийн хэмжээнд зохион байгуулагддаг гэдгээрээ онцлогтой. Саяхан баруун бүсийн цагдаагийн байгууллагын дарга нар зөвлөгөөнөө хийж бид малын хулгайгүй бүс нутаг болох зорилт тавин ажиллаж байна. Манай аймгийн хувьд сүүлийн гурван жилд гэмт хэргийн чанартай малын хулгайн нэг хэрэг гарсан. Энэ нь цагдаагийн байгууллага орон нутгийн хилчид, хууль хяналтын байгууллагуудтай хамтарч сайн ажиллаж буйн илэрхийлэл гэж үзэж байна. 
Давст сумын Засаг дарга Ж.Батсүх: Хил дамнасан малын хулгай гарсан үед эрэн хайх ажлыг шуурхай зохион байгуулах шаардлагатай 
Сүүлийн жилүүдэд малын хулгай эрс буурч байна. Монгол талаас хил зөрчин мал хулгайлах нь зогссон гэж хэлж болно. Тувагийн талаас нэвтэрч мал хулгайлах зөрчил мэр сэр гарсаар байгаа. Ялангуяа хилийн яармаг худалдаа зэрэг нэгдсэн арга хэмжээний үеэр иргэдийн анхаарал сулрах үед малын хулгай гардаг. Хамгийн сүүлд Хатуугийн уулын орчмоор хил нэвтэрч 15 адуу хулгайлсан. Хил, цагдаагийн эрлийн баг шуурхай ажиллаж найман адууг буцаан авсан. Үлдсэн адууг ОХУ-ын хилчид эрэн хайж, бидэнд олж өгсөн. 

ОНХТасаг

Бүрдүүлэх материал

Өөрийгөө төрөхөөс өмнөх үйл явдлуудыг мэдэж авахгүй бол насан туршдаа гэнэхэн байх болно хэмээн нэгэн гүн ухаантан айлдсан нь бий. “Эх нутаг, Үндэс угсаагаа эрхэмлэх, төрсөн нутаг усаа хайрлах чанар бол Монгол хүн бүрийн эрхэмлэх зүйл юм “хэмээн Академч М.Төмөржав дурьдатгалдаа бичжээ. 
Баядууд нүүдэллэн ирсэн эхэн үедээ “Туулайн зоо” хэмээн нэрлэгдэж байсан одоогийн Тогтохын шилээс Улаангомын газар хүртэл нутаглаж байсан гэдэг. Цаашид тогтон сууриших нутгаа асууж тодруулахаар одоогийн Зүүнговь сумын харьяат Дагжидийнхны дээд удмын хүн Шаравжимбэ хэмээх ламыг явуулж Түвдийн далай ламтай уулзуулахад Далай лам: 
- Та нарын зүүн хойт зүгт уул, говь, ус билчээр тэгширсэн уудам сайхан нутаг байгаа юм байна түүнийг эзлэн сууж жаргатугай. Тэр нутгийнхаа дөрвөн өндөрлөг дээр бие биенээ харсан дөрвөн овоо босгож тахивал зохилтой хэмээн айлдаж 4 бумба өгч буцаасан гэдэг. Эдгээр бумбыг Зүүнговийн Өгөөмөр, Хяргасын Цагаанхайрхан, Малчины Баянхайрхан, Тэсийн Цагаан эрэг хэмээх алсаас бие биенээ харж байх боломжтой газарт залж овоо босгон одоо ч тахисаар байна. Овоо тахиж шүтэх нь ядаж байгаль орчин, өв соёлоо унаган төрхөөр нь хадгалах онцгой ач холбогдолтой байдгий бид яахан андах билээ. Баядын ноён Цэрэнмөнх нутаг хуваахынхаа өмнө хошуу ноёдыг урьдчилан явуулж газар нутгийн байдалтай танилцуулжээ. Одоогийн Тэс, Зүүнговийн нутагт суурьшсан ноёд газар орны байдалтай урьдчилан танилцаад Тэсийн гол, Алтан элсний нутаг сайн нутаг байна хэмээн шинжиж, ухаан зарахаар шийджээ. Хоёр ноён бусдыгаа ирэхэд унтагчаан болж хэвтэж байгаад Тэсийн өвөг ноён:- бор бургаснаас өөр түлээгүй , бор туулайнаас өөр хүнсгүй тэр Тэсд аль хошуу оногдох бол гэхэд Зүүнговийн өвөг ноён:- шаваг голдуу түлээтэй, шаргачин голдуу хүнстэй тэр элсэн бөөрөгт аль хошуу оногдох бол хэмээн зүүдлэн хэлж байгаа дүр үзүүлжээ. Үүүнийг сонссон ноёд муулсан нутгийг үлдээж бусдыг нь түрүүлэн хувааж авсан гэдэг. 
Өндөр хүрэн Өгөөмөр нь 
Өлзий буяны нутаг 
Өмнө нь мэлтийх Баяннуур нь 
Өсгөн аривжуулах рашаан 
Түүхэн товчоо. 1750 –иад оны үед Алтайн нурууны өвөр, Эрчис мөрний эхээр нутаглаж байсан Дөрвөдийн ноён Цэрэн, Цэрэнуваши, Цэрэнмөнх нар харъяат ардуудаа авч Чингэл ,Цагаанголоор нутаглаж байсан баядуудын хамт одоогийн Ховд аймгийн Үенч, Бодончийн хавцлаар дамжин Алтайн нурууг давж, Төв халхын нутагт нүүдэллэн ирсэн гэдэг. Манжууд тэднийг Заг, Байдраг, Түйн голын эхээр нутаг заан суурьшуулж, 1754 онд Сайн заяатын Зүүнгарын чуулганд 11 хошуу болгон зохион байгуулж захируулжээ. Дөрвөд далай хааны Баян мандал хошууны харъяа Жарт- Эрдэнэ гүн, Дөчит- Түшээ гүн, Хорьт- Ра гүн болон Дэжээлэнгийн хийдийн жасын 30 орчим албат нар цагаагчууд, Бурдууд, Тайжууд, Хотон, Зөөд, Шангас, Хасгууд, Борлууд, Шарнууд, зэрэг овгийн 200 орчим өрхийн 800 гаруй хүн одоогийн Зүүнговийн уугуулууд гэгддэг. 
Дөрвөд далай хан аймгийн Зүүнгарын Мэргэн, Цэцэн, Хурц, Эрдэнэ гүний хошуудын нутагт Зүүнговь сум оршино. Ардын засгийн Догсом тэргүүтэй төлөөлөгчид Увс аймагт засан тохинуулахаар ажиллаж, засаг захиргааны шинэ зохион байгуулалт хийж байснаас Баян мандал уулын хошуунд ажиллах төлөөлөгч Баяртжав гэдэг хүн 1927 онд хойт бөөргийн Нүүдэлт гэдэг газарт зохион байгуулсан ардын хурлаас Зүүнговь сумыг Чандмань уулын аймгийн харъяанд анх байгуулжээ. 1931 он хүртэл Баян-Эрдэнэ сум гэж нэрлэж байгаад 1931 оноос Зүүнговь хэмээх болсон байна. Тэр үед сумын төв “Хар усанд” зусаж Нарав хэмээх газар (Мукаадаанхны дээд удмын бууц) өвөлждөг байгаад 1941 оноос “зэл”-д шилжин суурьшсан юм. 1934 оны 8-р сарын 26-нд БНМАУ-ын СнЗ-ын орлогч бөгөөд Сангийн яамны сайд Догсом, Тагнан Тува улсын ерөнхий сайд Жүрмэддаш нар хилийн хэлэлцээ хийгээд асуудал шийдэгдээгүй тул энэ үеэс хоёр тал хилийн харуул томилон ажиллуулсан байна. Зүүнговийн чиглэлээр Ш.Чуучай, М.Бинтэн, С.Мятав нарыг тухайн үедээ бичиг ном сайтай хүмүүс, Тувагийн талаас Дугар-Оол гэгчийг томилжээ. Тэр үед хилийн харуулууд нь хилийн зөрчлийг таслан зогсоох, хоёр талын иргэд харилцан зорчиж ажил хэргээ амжуулах зэргийг зохицуулдаг байсан аж. Энэ нь одоогийнхаар бол Хилийн цэрэг, Гаалийн албаны үүргийг гүйцэтгэж байсан гэсэн үг юм. 
Нутгийн тухай товчхон. Зүүнговь сум Малчин, Тэс, Хяргас, Баруунтуруун сум болон хойт талаараа ОХУ-ын Тува улстай хиллэнэ. Сумын төв нь Зэл. Бадаа, Олон нуураас, Хар бураагийн эх Давхарын царин , Гурмасны голоос Дөрөө нуур, Ар хөдөө хүртэл 402,2 Мянган хавтгай дөрвөлжин км нутгийг эзлэн оршино. Улаангомоос 134 км, Улаанбаатар хотоос 1300 км зайтай орших бөгөөд хамгийн өндөр цэг нь Өгөөмөр уул далайн төвшинээс 1343,1 м өргөгдсөн байдаг . Бас Өгөөмөр хайрхан уулан дээрээс Зүүнговь сумын нутаг бүхэлдээ харагддаг онцлогтой. Зүүнговь сумын даргаар 1927 оноос (анхны дарга нь) Бэлгийн Цэвээн, Г.Цэдэв, Б.Лхамсүрэн, Г.Чулуун, Ө.Чойдон, Ч.Цэдэв, Ц.Бүрнээ, Ц.Цэдэв, Т.Хүрэлхүү, С.Намсрайжав, М.Дашзэвэг, Б.Ядамсүрэн, Ч.Чулуунбаатар, Ц.Батэрдэнэ, М.Туяа, С.Нэргүй нар ажиллаж, тэд ажилласан хугацаандаа нутаг орноо хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж иржээ. 
Зүүнговь сум 2014 оны жилийн эцсээр 678 өрхийн 2640 хүн амтай, 104653 толгой малтай, Шилжин ирэгсэд нь шилжин явагдагсдаасаа нэмэгдсэн Хөдөлмөрийн насны 1386 хүнтэй, Сумын төвдөө 204 өрх айл амьдардаг, хөдөөдөө 474 өрхтэй , бүртгэлтэй ажилгүйчүүд 13 болжээ. 2014 онд мал сүрэг нь бараг нэг дахин нэмэгджээ.Түүний дотор 1981 онд Тэмээн сүргийг өсгөх улсын уралдаанд шилгарч ГАЗ- 53 машинаар шагнуулж байсан сум 684 тэмээтэй болжээ. Энэ нь Баянхонгор мэтийн аймгийн нэг тэмээчний тэмээнээс ч цөөн боловч урьд онуудаасаа өссөн дүн юм . 
Энэ нутагт 13,5 км урт, 4,5 км өргөн, 32 мянган метр кавдрат талбайтай Баяннуур болон Багануур, Шаварт нуур, Олон нуур, Рашааны нуурууд Баян гол, Дэлгэр, Хойт гол, Нарийны гол, Хустын гол, Гурамсан, Урт булаг зэрэг голууд тэдгэрийн сав дагуу рашаанбулгууд, говийн гайхамшигтай баян бүрдүүдтэй. Нутгийн дийлэнх хэсгийг Дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойт хэсэгт оршдог бөөрөг дэлийн” алтан элс” эзэлдэг, говийн бүсийн сум юм. Байгалын баялгийн хувьд Цагаан алт, нефтийн болон Хужир марааны арвин их нөөцтэй, Хар уулын орчимд зос ашиглах боломжтой, Зэсийн илэрц бүхий газар ч байдаг, Тахилтын ууланд шороон будгийн ордтой, Элсний дээжийн шинжилгээгээр шил хийх боломжтой нь тогтоогдсон элсний хязгааргүй их нөөцтэй билээ. Энэ нутаг тэр бүр нарийн судлагдаагүй үндсэндээ онгон дагшин хэвээрээ байна. 
Зүүнговьд Бор гөрөөс, Тарвага, Туулай, Чандага, Үнэг, Чоно, Хярс, Мануул, Дорго, Өмхий хүрэн, Цагаан үен, Заарт харх нутагладгийн дээр зарим жилд нохой зээх, зэрлэг гахай, буга нүүдэллэн ирэх нь бий. Нуур цөөрөм баян бүрдүүд арвинтай, шувуудын нутаг юм. Ховч шаазгай, Зөнч хэрээ, Эртэч болжмор, Алтан хараацай, Амгалан тагтаа, Ногтруу, Явлаг сар, Идлэг шонхор, Начин шонхор, Улаанхошуут, Халбаган хошуут, Хар алагтуу, Бялзуухаа, Дагуурын ятуу, Хар тодос, Адууч, Уран шувуу, Ангир, Зэрлэг нугаснууд, Гангар, Хун,Хулан жороо, Тоодог, Өрөвтас, Тас, Бүргэд, Элээ, Цахлай , Бор хар галуу, Тогоруу, Уль, Шар шувуу, Цагаан дэглий, Өвөөлж, Хөхөө зэрэг шувуудтай. Алаг даага, Шар сүүл, Чичүүлүүд болон Сарьсан багваахай, Зараа, Могой, Гүрвэл зэрэг нь энэ нутгийн амьтны ертөнцөд багтана . Мөн төрөл бүрийн загастай нуур голуудтай. 
Зүүнговийнхны гол онцлог бол өвөлдөө – 56 хэм хүртэл хүйтэрч зундаа нэмэх 43,2 градус хүртэл халдаг эрс тэрс уур амьсгалтай боловч мал сүргээ тогтмол өсгөж ирсэн тэсвэр хатуужилтай, хөдөлмөрч уламжлалтай малчид олонтой, Урт булгийн рашаан, Нарийний баруун, зүүн эх,Буурал тохой, Дөрөө нуур, Баян нуурын хоол зэрэг гайхамшигт баян бүрдүүд, Чацаргана, Долоогон, Улаалзгана, Зээргэнэ зэрэг жимс, Жууцай, Чихэр өвс, Таван салаа зэрэг эмийн ургамалаар баялаг хараад ханашгүй үзэсгэлэнт газрууд олонтой нутаг юм. Зуд болох магадлал, 2-3 жил, ган болох магадлал 5-6 жилд тохиолддог гэдгийг судлаачид тогтоосон байдаг. 
Зүүнговь их хурдны өлгий. Увс аймгийн алдарт хурдан хүлгүүдийн түүхийг Зүүнговийн хурдгүйгээр төсөөлөхийн аргагүй. Түшээ гүний дээд удам, баядын алдарт бөх Батмөнх ноён урсгал сөрөн ундаалж байсан дөнөн хөх морио Ойрадын баатар Амарсанаад зүслэн барихад “Танай нутгийнхан үеийн үед шандаст хурдан адуутай болтугай” хэмээн ерөөсөн гэдэг. Эх орон нутгаа хамгаалан тэмцэж явсан баатар эрийн унаа залгасан Зүүнговьчууд өдийг хүртэл хурдан шандаст хүлгээрээ алдартай хэвээрээ байна. 
Түүхийг сөхөн харвал 1928-1938 оны хооронд аймгийн наадамд Жумарган Чүлтэмийн хээр завсаргүй 11 удаа түрүүлж байхад Хүнхлээн Балжины Хул, хязаалан, соёолондоо буюу 1936,1938 онуудад, Дондогийн хээр 1939,1940 онд, Гүрдаянгийн хээр 1945 онд, Жамъяангийн Гомбосүрэнгийн халиун 1946,1947 онд, Сүрэнгийн Цэгмэдийн хээр 1952 онд,Түдэвийн Гөлгөний их, бага шарга, хар морь нь 1954,1955,1956,1959 онуудад, Балжирын Хийрэвийн хээр1958,1960 онуудад , Ганган Зундуйн зээрд, Мягмарын Хасаагийн саарал, Царнаа Бандийн хээр, Аазайн Басангийн сартай хээр тус бүр нэг удаа аймагт түрүүлж байсан ба 1961 онд Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор Гатавын Сорогжавын зээрд, 50 жилийн ойгоор Чарчины Гочоогийн алаг, Намжаан Цэдэнгийн хул 1963 онд, Дандиан Батаагийн их хээр 1971 онд, Даваагийн ЦэндАюушийн шарга,шар хээр 2001 ,2003, 2004 онуудад, Зундуйн зээрд морь 1993 онд аймгийн наадамд тус тус түрүүлж байжээ. Зүүнговийн Тохой багийн “Тахиа” хэмээх Дамирангийн алдарт жороо хүрэн аймгийн 40,50 жилийн жороо морины уралдаанд түрүүлж байжээ. Жороо хүрэн морь, орой морь барих, их насны түрүү морины пайзийг жороо явдлаараа төвөггүй өгдөг алдартай хүлэг байсан юм. 
1998 оны баруун бүсийн их хурд даншиг наадам Увс аймагт зохион байгуулахад Зүүнговийн Хоохдойн Ганбаатарын их улаан айрагдаж байсан бол Жутандаан Баттулгын хул 2001 онд аймгийн наадмын аман хүзүү, 2002 онд Зүүнговь, Хяргасын наадмын түрүү, 2005 онд Зүүнговийн наадмын түрүү, Баруун бүсийн их хурд наадмын их насны уралдааны аман хүзүү авч байв. Түдэвийн Чулуунбаатарын хаймар хээр 2001 онд аймгийн наадмын аман хүзүү 2002 онд түрүү авч байлаа. Энэ бол эрт урьдаас эдүгээ хүртэл дөнөн хөхийн удам тасралгүй, Ойрдын баатар Амарсанаагийн ергөсөн ерөөл билгийн эрчим биеллээ олсоор байгаагийн баталгаа буй заа. 
Аргамаг хурдан хүлгүүд нь 
Амар вангийн аравнайтай 
Ажилсаг олон уяачид нь 
Аймаг улсдаа алдартай 
Хустын гол нутаг нь 
Хурдны удмаа ундаалдаг 
Хүйтний оргил нутаг нь 
Хөрслөг түмнээ чийрэгжүүлдэг 
Алдарт малчид. Зүүнговьчууд бэлчээрийг хуваарьтай ашигладгаараа Улс даяар туршлага нь түгсэн. Түүнчлэн байгаль, цаг ууртайгаа гаргуун сайн зохицон амьдарч сурсан малчидтай билээ. Мод ховортой говь нутаг. Өвөлд онцгой хүйтэрнэ. Малдаа цасаар хашаа барьж дулаахан өвөлжүүлнэ. Энэ нь бас хаварт буурь бууцандаа өвс ургах усны нөөц болно. Өвөл цас их орж өвөлжилт хүндэрсэн үед “дальпуу” чирч цас хусаад ядарч дориотсон малаа идээшлүүлнэ гээд бусад нутагт тэр болгон байдагггүй арга ажиллагааг онцгой сайн эзэмшсэн хөдөлмөрч ард түмэн юм. Улсын сайн малчдын анхдугаар зөвлөгөөнд Осор, Х.Лувсан, Б.Баж, Т.Живзээ, Т.Гөлгөн, Д.Пужуу, Д.Аръяа, Б.Баатар, нарын малчид шалгаран оролцож байв. Хөдөлмөрийн баатар цолыг Ц.Сундуйжав, Д.Цэрэн, Малчин Б.Цэвээн нар Улсын аврага малчин цолыг Гавъяат нэгдэлчин Дамдины Тайсаа, Н.Нямаа,Хөдөлмөрийн баатар Б.Цэвээн болон малчин Түүвээн Дүүдээ, А.Гөлгөн, Б.Данзан, М.Мишиг, Д.Моголдой, Б.Намдаг, Б.Дорж нар Басангийн Насанбат, Пужуугийн Олонбат нар залуу аврага малчин цол тус тус хүртсэн юм. Мянгат малчин Зодовын Дамдинсүрэн, Даваагийн Цэнд-Аюуш, Пүрэвийн Гүрцоо, Дандиагийн Батаа, Хоохдойн Ганбаатар, Дарамын Сундуй, Ленинградад жуулчилж байсан малчин Ч.Сорогжоо, ихэр ботго бойжуулж байсан аймгийн аврага тэмээчин Д.Пагважав, ихэр тугал байжуулж байсан сумын аварга үхэрчин Ш.Жамбаа гэх мэтээр тоочвол тэргүүний олон арван малчдыг нэрлэж болно. Зүүнговьд 1956 онд “Говийн хөгжил” нэгдэл байгуулагдаж 1992 онд татан буугдаж хувьчлагдсан юм. Малыг шууд хувьчлахгүйгээр эзэд дээр нь данслаад шинэ маягийн Хоршооны хэлбэрт шилжүүлэн хөгжүүлэх гэж тэр үеийн сум, нэгдлийн дарга, АИХ-ын депутат агсан С. Намсрайжав ихээхэн чармайлт гаргаж бүх багт хурал цуглаан зохион байгуулж, ухуулга яриа хийж намайг дагуулан хамт явж байлаа. Уг санаа нь бүтсэн бол нэгдлийг Олон улсын жишигт нийцсэн , тодорхой эзэнтэй өмч бүхий ХАА-н хоршоо болгоод нэгдлийн нэртэй байсан өмч хөрөнгө, хашаа худагаа устгалгүй, хамтын хөдөлмөрийг нь боловсронгуй болон үргэлжлүүлэх саналтай байсан юм. Харамсалтай нь Улс орон даяар мал шууд хувьчлах шийдвэр гарсан болохоор цаг үеийн ханшийг дагахаас аргагүй болсон байх. 
Бадаа, бага бөөрөг нутаг нь 
Байгалаас шимтэй газраа 
Баатар, Гавъяат малчдын 
Багшрах сүргийн билчээрээ 
Ар бөөрөг, хөдөө нь 
Асар тансаг билчээртэй 
Адгуулж өсгөсөн сүрэг нь 
Ашдын их буянтай 
Зэл,Бураа,Гурамсан нь 
Зусаж намаржихад өнтэй 
Зүүдний зэрэглээт говь нь 
Зүрхэндээ хадгалмаар шүтээн 
Зүүнговь Эрдэмтэн мэргэд, эх орончид урлаг спортын алдартнууд, төр нийгмийн зүтгэлтнүүдийн нутаг. Тус сумаас Шинжлэх ухааны Доктор Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавъяат ажилтан, Академич Мятавын Төмөржав, шинжлэх ухааны доктор професор Гэндэнгийн Очирбат, Сайхүүгийн Цэрэндаш, Чойдонгийн Зэгиймаа, Аюудайн Очир, Жамбалын Цэцэгмаа болон доктор Цэрэвийн Дагвасүрэн, Гүнтэвийн Цагаанхүү, Биньяагийн Лааган, Банздайн Сайнжаргал, Лхагваагийн Жаргал, Тайсаан Даваажав, Гүнтэвийн Өлзий, Даваан Цэгээнжав, Даржаан Галбадрах, Лэгшидийн Төвхөө, Тогмидийн Эрдэнэдэлгэр, Нямдоогийн Дамдинжав, Чойдонгийн Зээнямбуу, Даваан Өлзий, Сорогжоон Очирбат, Дамдинсүрэнгийн Болдбаатар, Равжирийн Батсүх, Бат-Очирын Цогтгэрэл, Бямбажавын Төвшинтөгс, Тайсаан Нэмэхжаргал нарын чадварлаг олон эрдэмтэн мэргэд Улсын арслан Хайдав, Улсын начин Солан, Төрмөнх, Алтансүх, Чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер М.Цэнгэнбаяр, Самбо, Жүдо бөхийн спортын мастер Л.Чинбаяр, Л.Чинтогтох, Чөлөөт бөхийн спортын мастер Сорогжоон Дугармаа, Дорлигийн Ганхуяг, Далайн Энхболд, Батаан Аминдаваа, Аймаг сумын цолтой Т.Хайдав, Д.Дашдаваа, Г.Далай, Готовсүрэн, Лхайс, Лхагваа, П.Гүрцоо нарын олон хүчит бөхчүүд төрөн гарсан. Энэ нутгаас Монгол улсын баатар Түүвээн Дүүдээ, Ахмад дайчин Бинъеэн Аюурзана, Бандийн Баж, Аазаан Гөлгөн, Намсрайн Гэлгээ, Тамжидийн Гэндэн, Бинъеэн Лааган, Шавдайн Жамбаа, Цагаачийн Найдан, Ожилдойн Намсрай, Түмэнгийн Сайнхүү, Бүргэдийн Сүрэнхор, Нямын Сүрэн, Жамъяангийн Тавхи, Тужваан Цэвээн, Түдэвийн Цээлэй, Өсөхийн Чойдон, Доньдуугийн Аръяа, Батын Аюудай, Дүндээн Баагдай, Бизъяан Баатар, Барын Баатар, Аазайн Басан, Хулцайн Бямбасүрэн, Басангийн Гэлэнхүү, Түдэвийн Гөлгөн, Баатаррын Дорж, Тужваан Дорж, Дамдингийн Даваа, Энхбаярын Дарамсид, Түүвээн Дамдинжав, Сүрэнгийн Дүүдээ, Түвшрүүлэхийн Жалцан, Зундуйн Намчин, Шонтлойн Норов, Чойрогийн Орших, Чинсээгийн Орших, Энхбаярын Осор, Дүнхэрийн Сайнхүү, Даваагийн Түдэв, Жигжидийн Тая, Очоогийн Тарав, Түүвээн Түдэв, Луглааны Төмөртэй, Дамирангийн Цогзол, Аюушийн Цэнгээ, Жумдааны Ядамжав, Сэргэлэнгийн Шарав нарын 48 хүн албан ёсоор үнэмлэхээ авсан ба үнэмлэх аваагүй ахмад дайчид олон байжээ. 
БНМАУ-ын Улсын бага хурлын депутатаар Гээвээн Цэрэндорж, Бунзаан Жавзан, Өөгийн Жүржээ, Түвшингийн Жавзаа нар Ардын их хурлын депутатаар Дамбийн Дорлигжав, Лэгцэгийн Дүүдээ, Бандийн Жаргал, Сэмжидийн Намсрайжав, Цэрэнгийн Сундуйжав, Бүргэдийн Сүрэнхор, Дамдины Тайсаа, Бажийн Цэвээн, Гатавын.Чингэл нар Улсын Бага хурлын гишүүнээр Дамбийн Дорлигжав, Лувсангийн Цог- Очир нар, Улсын их хурлын гишүүнээр Дүрзээгийн Одхүү тус тус сонгогдон ажиллаж байлаа. 
Тус сумаас төрийн шагналыг М.Төмөржав, Б.Лааган, Б.Сүрэнхор нар “Монгол улсын гавъяат” цолыг Дамдины Тайсаа, Намчины Нямаа, Мятавын Төмөржав, Тужваан Цэвээн, Баатарын Жүгдэр, Эжээн Тойвгоо, Гүнтэвийн Цагаанхүү, Жинсүрэнгийн Жавзмаа, Дарамсидийн Цэрэнсамбуу нар хүртээд байна. Зүүнговьчууд буурал Сэсрэн, Цэдэв, Хүрхрээ Харцага, Зулын Осор, Ганган Зундуй, Замбал, Дүүдэй, Жумдаан нарын нэртэй туульчид Чавганцын Торгууд, Эжээн Тойвгой зэрэг хөөмийчид, Сэсрэнгийн Түнжээ, М.Тогтох, Хулзана нарын хуурчид , ах дүү Бүргэд, Агваан, Т.Пүрэв, А.Удвал нарын бийчид, Дуучин Ж.Жавзмаа, Р.Дэлгэрмаа, Ж. Долгорсүрэн, Соёлын төвийн эрхлэгч Т.Цэрэнханд зэрэг олон арван авъяастныг нэрлэж болно. Зүүнговь цас их унадаг хүйтний туйл болсон нутаг болохоор энэ нутгаас цанын спортын мастерууд олноор төрөн гарсан юм. Тухайлбал: Улсын аврагаар 19 удаа, Хотын аврагаар 20 удаа шалгарч байсан цаначин спортын мастер Н. Пүрэвжав, Цанын спортын мастер Д.Өлзийсайхан, Б.Дамиран, Ц.Эрдэнэ Очир, Н.Энхбат, Н.Оюунчимэг, Л.Цогтхүү, С.Дорждэрэм, Б.Болдбаатар, Ц.Отгонбаатар, Х.Амартүвшин, Д, Мөнхжав нар, Даамын спортын мастер Дүүгээн Дагдан, Цэрэннадмидын Сэржмядаг, Зунгаравын Янжмаа, Одон бөмбөгийн спортын мастер Жаргалын Балжинням, Уулын спортын мастер Лхамаагийн Тогтохсүрэн, Шатарын спортын мастер Амарбаянгийн Даваадорж, Гар бөмбөгийн спортын мастер Дарамын Батаа, Эмнэг сургалтын спортын мастер Бүрэнтөгсийн Басан, Алтангэрэлийн Нямсамбуу, Сааюугийн Батсуурь нарыг нэрлэж болно. Энэ бүхэн нь оюун ухаан, эр зориг, бие бялдар, тэвчээр хатуужил хөдөлмөрч ажилсаг чанараараа хэний хэнтэй ч адил хүн зоны шавхагдашгүй арвин нөөцтэйг илтгэнэ. 
Тост улаан бөөрөг нь 
Торгон сүргийн нутаг 
Тодорч гарсан суутнууд нь 
Тэнгэрлэг язгуурын удам 
Их нүүдэлд өртсөн нь. Зүүнговь сумын хувьд Тува улстай хиллэдэг хэсэг нь Тохой баг юм. Эрт дээр үеэс хана багтахаараа бууж, хазаар багтхаараа идэж эвтэй найртай аж төрж ирсэн ард түмэн өөрчлөн байгуулалт, зах зээлийн шилжилтийн шуурганд автаж лангуун дээр давснаас өөр бүтээгдэхүүнгүй болж байх үед амь зуухад хүндэрч байсан билээ. Энэ явдал зөвхөн Зүүнговийн Тохой багт биш бусад нутгууд тэр дотроо ОХУ-ын Тува улсад ч илүү хүндрэлтэй байсан. Нийгэм эдийн засгийн энэхүү өөрчлөлт нь хил залгаа улсуудад янз бүрээр илэрч байв. Урд өмнө нь хааяа ганц нэг малын хулгай гарч түүнийг таньж мэдэх хүмүүст сайн захивал сураг ажиг нь гардаг олддог байлаа. Шилжилтийн хүндхэн үед хилийн малын хулгай газар авч бүр сүүлдээ зэвсэгтэй дээрмийн хэлбэрт шилжсэн . Энэ нь эхлээд энэ нутгийн адуу мал цөөрч, үхэр, тэмээ, бог мал хулгайлах , дээрэмдэх хэлбэрт шилжиж харилцан буудалцдаг болж ирсэн юм. Хулгайд алдагдсан малынхаа хойноос явж заримыг олж буцаж яваад амандаа буудуулан дахин дээрэмдүүлсэн ч амьд үлдсэн тэр үеийн “амьд” гэрч Онь хэмээх Ж. Амарбаян одоо нутагтаа аж төрж байна. Иймэрхүү байдалтай амь зуух нь ихээхэн эрсдэл, хүндрэлтэй болж тайван газар бараадан зах зээлд ойртохоос өөр аргагүйд хүргэсэн. Эхлээд Булганы Баяннуур, дараа нь Сэлэнгэ аймгийг чиглэн ах, дүү төрөл садан, найз нөхдөөрөө нэгдэн нүүдэллэсэн юм. Нарийны голд үндсэндээ 5-6 хот айл үлдэж бусад нь бүгдээрээ хамрагдсан юм. Угийн хөдөлмөрч хүмүүс болохоор очсон газраа аж төрөх аргаа дорхноо олж, идээшин дасаж, хөдөлмөрч чанараа гайхуулан цөөнгүй нь мянгат малчид болцгоож тав тохитой амьдарцгааж байна. Энэ нь нэг талаас харахад нутаг сэлгэн зах зээл бараадсан мэт байсан ч нөгөө өнцгөөс нь харвал баядууд эрт цагт амьдарч байсан нутаг усандаа эргэн очсон үйл явдал болсон мэт. Тохой баг ийнхүү нутаг нь түр эзгүйрсэн ч зэргэлдээ Тэс сумаас олон айл шилжин суурьшиж баг татан буугдалгүй үлдсэн нь олзуурхууштай. Төрж өссөн нутаг усаа орхин нүүх тийм ч амар байгаагүй нь мэдээж бөгөөд тэд нутаг усандаа ирж очин хүйн холбоотойгоо мэдрэн аж төрцгөөж байна. 
Буурал Тохой нутаг нь 
Буяны их даллагатай 
Сар хайрхан шүтээн нь 
Сайжруулан илааршуулдаг рашаантай 
Нарийны голын ундарга нь 
Найдвартай шүүгдсэн рашаан 
Намайг цөглүүлсэн нутаг нь 
Маанийн бичээстэй дэнж 
Хэлмэгдүүлэлтийн сүүдэр. 1930-1940 оны хооронд 110 орчим хүнийг хилс хэргээр хоморголон баривчилж, 84 хүнд цаазаар авах ял оноон амь насыг нь бүрэлгэсэн байна. Үүний дээр10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн хүмүүсч эргэж ирэлгүй зүйл дууссан байдаг юм. Тэдгээр хүмүүсийн дотор 70-аас дээш настай хүмүүс 6, 32-аас доош настай залуус 5 байжээ. Тэрч бүү хэл хараагүй болоод 20 орчим жил болсон 50 гаруй настай хүн ч байсан байна. Хэлмэгдэгсэд нь дээд, дунд лам, маарамба, жирийн малчин ардууд, нэн ялангуяа олон малтай сайн малчид олноор хэлмэгджээ. Эдгээр хүмүүс нь хэлмэгдэгсдийн цагаан номонд бичигдэж хожимдсонч гэсэн цагаадсан билээ. Тэднийхээ гэгээн дурсгалд зориулж тухайн үеийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөл, Д.Батаа нарын ивээн тэтгэлгээр Сумын төв дээр босгосон хаш цагаан гантиг чулуун дээр алтан үсгээр нэрийг нь бичиж мөнхжүүлсэн 106 хүний нэртэй хөшөө гэрэлтэн байдаг нь үр ач, ах дүүсийнх нь сэтгэлийг зөөллөн байдаг . 
Түүх, домог, хууч яриа. Тод бичгээр бичигдсэн Дөрвөн ойрдын түүхийн сурвалж бичигт: “Баядын ноён Цэрэнмөнхийн хүү цэцэн сайн эр Чимэг харваач Даваач хааны хорионд нас барж, хоёр ач хүү нь амьд байгаа сураг сонсоод Цэрэнмөнх ноён, бөх Батмөнх ноёныг дагуулж Хааныд очсонд Чингэсийн архадтай”хоёр шарын арьс нийлүүлж хийсэн” архи хайрласанд Батмөнх бөх дөрвөн найтаг залгаж хийсэн уньтай өргөөнөөс өргөн гарсанд шинэ булигар гутлын ул байрандаа мултран үлдсэнд их нутгаар гайхав” хэмээн өгүүлсэн байдаг. Тэнд Ойрдын баатар Амарсанаа баядын алдарт бөх Батмөнх ноён нар анх танилцсан гэдэг. 
Түшээ гүн эрдэм оюунаараа Дамбийжанцанг номхотгосон нь. Дамбийжанцан Түшээ гүн Түдэвийг олон удаа дуудуулсан боловч очихгүй байсаар идэр гурван ес эхэлсэн тэсгэм хүйтэн өдөр ороо буур хөлөглөн, Хулцаан жороо хар морь унасан залуу хөтөч дагуулан очсон гэдэг. Түшээ гүн Амарсанаа баатраас дамжин ирсэн цэцэн хавсрага буугаа шийрлэн тавиад Жа ламтны амар амгаланг айлтган мэндчилэхэд: 
Жа ламтан мэндийн хариугүй ихэмсгээр таныг олон удаа дуудаад байхад яагаад хожимдов гэхэд хариуд нь Түшээ гүн Хууль зүйд үл нийцэм хуудасхан цаасанд бичсэн зарлан дуудах бичгийг чинь аваад яваг ядуу, ховог хоосон өвгөн ноён би бээр буураа унаад будан мананд төөрөөд хөх өвлийн хүйтэн, хүйтэн сарын жаварт хөр цас малтсаар хүрэлцэн ирлээ хэмээсэнд: 
Жа лам: - Өвгөн ноёнд идээ ундаа барь гэжээ зарц нар нь Хурган лүүтэй архинаас жингийн ногоон вааранд амсар дүүрэн мэлтэлзүүлэн барихад Түшээ гүн өврөөсөө нэг лааз дарь, нилээд хэдэн багц зүү гарган ирж зүүгээ хугачин дарийн хамт архинд хийж савхаа сугалан хутгаж байгаад манай ёсонд” идээ эзнээ таньдаггүй” гэдэг юм багштан эхлээд нэг тогтоочих гэсэнд Жа лам ихэд сандарч та тогтоо та тогтоо гэжээ. Түшээ гүн хариуд нь ваартай архийг ууж үлдсэн зүүг нь тачигнатал зажлан залгиж хэсэг сууснаа: - Одоо хоёюулаа цэц мэргэнээ сорье эхлээд та өвөртэй байгаа” ахар хараараа” намайг бууд дараа нь би “урт шараараа” таныг буудъе гэхэд Жа лам инээгчээн аядан чичирч – Өвгөн ноён ингээд эрхлээд байдаг юм хэмээн хэлээд ямарч гэм зэмгүйгээр буцааж байсан гэдэг. Энэ явдлыг тэр үед түшээ гүнийд ажиллаж байсан Жоордонгийн Гатав, Орших нар ярилцаж байхад Орос хэлний хэмээх Ч.Сундуй тааралдан сонсож тэмдэглэн үлдээжээ. Түшээ гүн Түдэв 1885-1923 онд Зүүнговь сумын одоогийн суврага баг орчим нутгийн хошуу ноён, Батмөнх ноёны 6 дахь удмын хүн юм. 
Дөнөн хөх. морь одоогийн Зүүнговь сумын суврага багийн Хулцаагийн дээд удмын адууных байсан гэх.” Дөнөн хөх-”ийн хүрэл хөшөөг Хулцаагийн зээ хүү Г. Батсүх хариуцан Зүүнговь сумын төвд босгосон нь нутгийн сүр сүлд болон гэрэлтэх боллоо. Дөнөн хөхийн хариу талархал болгон өгсөн Цэцэн хавсарга буу анх бүтээгдэхдээ буман амьтнийг хороох чадалтай гэж буман цэргийн буруу дөрөөнөөс авч буруу мушгиж хийсэн хонин цахиур буюу цэцэн хавсарга гэх буу аж. Уг буу Түшээ гүний ноёны удам Жур тайжийн хүү Чойполынд байсныг Улсын төв музейд шилжүүлжээ. Хөө хуяг нь Аймгийн музьяад бий. 
Тоомсог Шагж. Хасгуудын Баянцагааны Баянзулын Шагж нь Дөрвөд Далай хааны Арван баядын Эрдэнэ гүний хошуунд 1902 онд төржээ. Түүний төрсөн ах том Жимбэ, үеэл ах Шаламгай Равдан, Шуудаг Балбар нар нь түүнийг өндөр амжилт гаргахад эрс нөлөөлсөн бөхчүүд байсан гэдэг. Тоомсог Шагж дэндүү том биетэй асар их бяр чадалтай гайхалтай сайхан бөх байсан тухай одоо ч яригдсаар байдаг. Даншигийн заан цагаан шүдэн Моломтой Дэжээлэнгийн наадамд үзүүр түрүүнд барилдаж түрүүлж байсан гэх. Шагж морь унаад явж байхыг харахад хоёр морь уначихсан юм шиг харагддаг байсан хэмээн хууччуул ярьдаг юм. Тэр нас бие гүйцсэн эмнэг хангал адууг хурга ишиг шиг сугавчлан эр бяраа гайхуулдаг байсан аж. Тэсийн алдарт бөх улаан гуя Жамбал 6 удаа таарч барилдаад олонхид нь унаж байсан тухайгаагаа хүмүүст хуучилж тийм арал бяртай бөхтэй тэр болгон таарч барилдаггүй байлаа гэж байжээ. Шагжийн ач Д.Батаа Улаанбаатар хотод амьдарч байгаа ба түүний хүү Аминдаваа нь жү-до бөхийн спортын мастер, аймгийн начин цолтой барилдаж байна. Эрдэнэ гүн нь одоогийн Тохой баг орчмын нутгийг захирч байсан хошуу ноён юм. 
Бух ноцолдооны бөх Бадарчийн Сэмжид. Ра гүний хошуунд 1902 онд төрсөн аж. 1930-аад оны дундуур Ховд аймагт болсон Баруун бүсийн Даншиг наадамд явахад нь Ра гүний хошууны Чинбүрэн гэдэг баян хүн өөрийн адуунаас “Хулгана хөх “хэмээх сайн морио өгч 300-аад км газрыг ганцхан хоногт туулан очоод түрүүлж байсан гэх. Рааш гүн ноён одоогийн Баян нуурын өмнө хэсгийг захирч байсан хошуу ноён аж. Энд оюун ухаан, шандаст хүлэг, бяр чадлын гайхамшгийн төлөөлөлийн талаар цухасхан дурслаа. Энэ мэтчилэн олон арван үүх түүх, домог яриа, бодит хүмүүсээрээ бахархаад барахгүй гайхамшигт нутаг билээ. 
Орсын нэрт эрдэмтэн Л.Н. Гумилевын ” Улс үндэстэн газар дэлхийгээс эрч хүч авдаг” Манай дэлхийн хүн, мал, амьтан, ургамал нарнаас гэрэл, илч дулаан, био идэвхит эрчим хүчийг, од гаригаас сансарын эрчим хүчийг, газрын гүнээс атомын эрчим хүчийг авдаг” гэх онолын үүднээс үзвэл Зүүнговийн хүмүүс нь илүү ухаалаг, эрч хүчтэй, билэг оюун төгс, бяр чадал ихтэй, эр зоригтой, хүлэг морьд нь шандастай, мал сүрэг нь тэсвэр хатуужилтай, байгалийн эрс тэрс уур амьсгалд дасан зохицсон, ган зуд байгалийн бэрхшээлийг даван туулах чадвартай байхаас аргагүй байгаль экологийн бүх нөхцөл бүрэн бүрдсэн нутагт амьдарцгаадаг билээ. Нутгийн маань сүлд ард олноо улам бадрангуйгаар ивээх болтугай. 
Зүмбэрэл хайрхан Өгөөмөр нь 
Зүүнговьчуудын тахилгат шүтээн 
Зүйрлэшгүй дайчин баядуудын 
Зүүдэлж сонгосон нутаг 
Ойрын жилүүдэд Зүүнговь сумыг хөгжүүлэх хувийн санал 
1. Төрлөх нутгаа цөлжилт элсний нүүдлээс, бэлчээрээ оготноос хамгаалах хөтөлбөр гаргаж хэрэгжүүлэх 
2. Уламжлалт мал аж ахуйгаа хөгжүүлж, газар тариалантай ямар нэг хэмжээгээр хослуулах шаардлагатай. Харин нутгийн ашиг шим өндөртэй үүлдэр угсааг шилж сонгож үржүүлэх ажлыг малчдад ойлгуулж дэмжих. 
3. Хүнийхээ нөөцийг хийх гэж байгаа зүйлтэйгээ бодлоготойгоор уялдуулан бэлтгэж дэлхийн хэмжээнд мэдээлэлжиж, нутагтаа хийлгэх. 
4. Баруун бүсийн хэрэгцээг хангах хэмжээний цонхны шилийг нутагтаа хийх үйлдвэр, будгийн цех байгуулах. Сум хөгжүүлэх сангаа хэдэн жил зориулахад л хэрэгжинэ. 
5. Ямарч хүчиллэггүй цэвэр ус үндсэндээ энэ орчинд, Зүүнговиос өөр нутагт бараг байхгүй. Эрүүл мэндэд ээлтэй усаар бүсийнхээ зах зээлийг хангах . 
6. Монголын уламжлалт технологитай өрхийн үйлдвэрлэлээ дэмжээд сэргээхэд л өрх бүр үйлдвэрлэгч болчихмоор. Үүний тулд Японы ”баян нутаг” гэдэг ажлын туршлагыг бүтээлчээр хэрэгжүүлэх боломжтой. 
Мэдээж нутгийн зон олон хийж чадна харин түүнийг санаачилж, зохион байгуулж, хэрэгжүүлэх нь л менежерүүдээс хамаарна. Одоогийн болон ирээдүйн дарга нартаа найдаж, амжилт хүсье. 

Удирдахуйн болон эдийн засгийн ухааны магистр , нийтлэлч Ж.Доожав.

Бүрдүүлэх материал

“Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдааг “Улаангом” худалдааны төвд зохион байгууллаа. Тус үзэсгэлэн худалдаанд орон нутгийн 16 сумын 140 гаруй үйлдвэрлэгчид, малчдын бүлэг, хоршоо, фермерүүд, зэргэлдээ Ховд, Завхан, Хөвсгөл болон Улаанбаатар хотын бизнес эрхлэгчид оролцсон. Үйлдвэрлэгчид мах, махан бүтээгдэхүүн, сүү, цагаан идээ, мод, модон эдлэл, төмс, хүнсний ногоо, даршилсан ногоо, гар урлал, гурил, гурилан бүтээгдэхүүн, хатуу, зөөлөн оёдол гэсэн долоон төрлийн, 311 сая төгрөгийн бүтээгдэхүүнтэй оролцсон байна. Нэгдүгээр сарын 30, 31-ний өдрийн дүн мэдээгээр үйлдвэрлэгчид 70 гаруй сая төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулжээ. Өнгөрсөн жил “Цагаан сар-2014” үзэсгэлэн худалдаагаар үйлдвэрлэгчид 47 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулж байсан юм.

Бүрдүүлэх материал
1Чацаргана, цагаан ултай гутал, гүрмэл боорцог, цагаан идээ гээд орон нутгийн брэндүүд үргэлж эрэлттэй байдаг. Саран хэлбэрт оруулан хэвлэж хатаасан сар шинийн тавгийн ааруул хамгийн эрэлттэй бүтээгдэхүүнүүдийн нэг байлаа. Улсын тэргүүний “Ногоон худаг” хоршооны гишүүн Баймэдэх Цагаан сарыг угтан зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцсоор байнгын үйлчлүүлэгчидтэй болжээ. Үзэсгэлэн худалдаанд оролцох нь малчдад зун намрын турш хөдөлмөрлөн хийсэн бүтээгдэхүүнээ борлуулах боломж олгодог. Малчид хоршоо, нөхөрлөлүүд энэ боломжийг ашиглаж хэрэгтэй хэмээн тэрбээр ярьж байлаа. Өндөрхангай, Зүүнхангай, Цагаанхайрхан сумынхны хувьд гүрмэл боорцгоороо алдартай. Гурилаар бүтэн дугуй сүлжиж, тосонд чанасан тус боорцгоор сар шинийн тавгаа засах нь үзэмжтэй, өвөрмөц байдаг. Татаж авах

Увс аймгийн мал сүрэг морин жилд таван төрөлдөө өсөж 2.5 сая толгойд хүрсэн. Сүүлийн таван жилийн дундажтай харьцуулахад 27.7 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй жил болж байгаа юм. Энэ онд Увс аймгаас Улсын сайн малчин гурав тодорсон. 
Улсын сайн малчин Санжийн Гомбынх энэ онд 1400-аад толгой мал тоолуулжээ. Сайн малчин Санжийн Гомбо 40-өөд жил тасралтгүй мал маллаж, сүүлийн 15 жилд нэг ч малын хорогдолгүй ажиллаж байгаа юм байна. 
Наранбулаг сумын Хужирт багийн малчин Гомбо сүүлийн жилүүдэд мал сүргээ тогтмол өсгөж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, зургаан туслах малчны ажлын байр бий болгож, долоон өрхийг малжуулж,төр засгийн аливаа бодлого шийдвэрийг дэмжин хэрэгжүүлж ажилласнаар ийнхүү Улсын сайн малчин хэмээх эрхэм цолыг хүртэж байна. 

Бүрдүүлэх материал
1Мал сүргээ өсгөн үржүүлэхээс гадна Галсанжамц нийгмийн ажилд идэвхийлэн оролцож бусдадаа үлгэр дууриалал үзүүлдэг нэгэн. Сургууль цэцэрлэгийн орчин нөхцлийг сайжруулахад хандив өргөж, байгаль орчин хамгаалах үйлсэд дэмжлэг үзүүлсээр ирсэн байна. Галсанжамцынх сумынхаа мал үржлийн тасагтай хамтран ажиллаж малаа эрүүлжүүлж “Энх сүрэгтэн” болсон байна. Тэрбээр 2011 онд аймгийн Сайн малчнаар шалгарч байжээ. Татаж авах
2Сүүлийн гурван жилд малаа төлөөр нь өсгөж 1300 гаруй толгойд хүргэжээ. Татаж авах

Цахим холбоос