Төрийн үйлчилгээ

Нийгмийн даатгалын хэлтэс

Хариуцсан мэргэжилтэн: О.Ганбат

Утас: 94111881

Е-Mail хаяг: Ganbat.o@ndaatgal.mn

Ажилгүйдлийн даатгалын сангаас даатгуулагчид дор дурдсан тэтгэмж, зардлыг олгоно Үүнд:
  • Ажилгүйдлийн тэтгэмж
  • Мэргэжил олгох, давтан сургалтад хамруулахтай холбогдсон зардал
ДААТГУУЛАГЧИЙН АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВАХ ЭРХ
Даатгуулагч нь дараахь болзлыг хангасан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анх үүснэ.
  • Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гарахаас өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн байх
  • Үүнээс сүүлийн 9 сард нь шимтгэлийг тасралтгүй төлсөн байх.
Энэ 2 болзлыг зэрэг хангаж ажилласан даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.
Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 12 сараас доошгүй хугацаагаар төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх нь дахин үүснэ.
ДААТГУУЛАГЧИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАХ ЭРХ
Ажилгүйдлийн тэтгэмж авах болзол хангасан даатгуулагч ажилгүй болсноос хойш 6 сарын дотор мэргэжил олгох болон давтан сургалтад хамрагдвал сургалтын зардлыг нь ажилгүйдлийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.
АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ
Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 3 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дараах хувь, хэмжээгээр бодож олгоно:
Шимтгэл төлсөн хугацаа Тэтгэмж бодох хувь
5 хүртэл жил 45%
5-10 хүртэл жил 50%
10-15 хүртэл жил 60%
15 ба түүнээс дээш жил 70%
АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУГАЦАА
Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно.
АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ
  • Тэтгэмж авах тухай өргөдөл /бэлэн загварыг ашиглана
  • Иргэний үнэмлэх, түүний хуулбар
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Ажлаас халсан тухай шийдвэр
  • Ажилгүй болсноо хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн тухай мэдэгдэх хуудас
АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙГ БУЦААН ТӨЛҮҮЛЭХ
Даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж, тооцоо хийнэ.
Бүрдүүлэх материал
Ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээ 0.2%
Даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээ 0.2%
Бүрдүүлэх материал

Хариуцсан мэргэжилтэн: О.Батхүү

Утас: 80098559

Е-Mail хаяг: bathuu.o@ndaatgal.mn

Цэргийн тэтгэвэр дор дурдсан төрөлтэй байна
  • Цэргийн алба хаасны тэтгэвэр
  • Тахир дутуугийн тэтгэвэр
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр
Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх
Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагад 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй, 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй, байлдааны нисдэг тэрэгний нисгэгчээр 23-аас доошгүй жил, байлдааны тийрэлтэт сөнөөгч онгоцны жинхэнэ нисгэгчээр 20-оос доошгүй жил алба хаасан генерал, офицер, ахлагч, байлдагч нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
Цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцуулэн тогтоолгон авах эрх

Зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагад 
1/ 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй, 
2/ 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй, 
3/ байлдааны нисдэг тэрэгний нисгэгчээр 23-аас доошгүй жил,
4/ байлдааны тийрэлтэт сөнөөгч онгоцны жинхэнэ нисгэгчээр 20-оос доошгүй жил алба хаасан генерал, офицер, ахлагч, байлдагч нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

  • Орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр
  • Биеийн эрүүл мэндээр
  • Цэргийн алба хаах нас хэтэрч
Цэргийн алба хаах насны дээд хязгаар
  • Ахлагчийн албыг 47 нас хуртэл
  • Дунд офицер 47 нас хуртэл
  • Ахлах офицер 52 нас хуртэл
  • Дээд офицер 57 нас хуртэл тус тус хааж болно
  • Эмэгтэйчүүд ахлагч, офицерын албыг цэргийн цол харгалзахгүй 47 нас хүртэл хааж болно.
Цэргийн алба хаасны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл
Цэргийн алба хаасны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгогчийн сарын дундаж цалин, хөлсний 80 хувиар тогтооно. Хуульд заасан хугацаанаас илүү алба хаасан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин, хөлснөөс 1.5, сар тутамд 0.125 хувиар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон цалин хөлснөөс тооцож нэмэгдэл олгоно
Цэргийн албан хаагчийн ажилласан хугацааг тооцох баримт бичиг
  • Цэргийн албан хаагчийн хөдөлмөрийн дэвтэр
  • Цэргийн алба хаасан тухай цэргийн архивын лавлагаа
  • Хугацаат цэргийн алба хаасан бол цэргийн батлах
  • Цэргийн албанаас чөлөөлсөн тухай тушаал
Цэргийн албан хаагчийн тахир дутуугийн тэтгэвэр авах эрх
Дор дурдсан шалтгаанаар тахир дутуу болсон цэргийн албан хаагч тахир дутуугийн тэтгэвэр авах эрхтэй.
  • Байлдааны болон энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх, байлдааны онгоцоор нислэг үйлдэх, байлдааны галт хэрэгслэлээр буудлага хийх, тэсэрч, дэлбэрэх хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах үед гарсан ослын, түүнчлэн улсын хил хамгаалах, тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагын албан үүрэг гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртсөний болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас
  • Бусад албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон ослын улмаас
  • Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдолгүй осол. ердийн өвчний улмаас
  • Цэргийн үүрэгтэн дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байхдаа, мөн цэргийн жинхэнэ албанаас халагдсан байлдагч, түрүүч орон нутагтаа хүргэгдэх үед тахир дутуу болсон бол энэ хуульд заасны дагуу тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Цэргийн үүрэгтэн дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байхдаа, мөн цэргийн жинхэнэ албанаас халагдсан байлдагч, түрүүч орон нутагтаа хүргэгдэх үед тахир дутуу болсон бол энэ хуульд заасны дагуу тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Цэргийн албан хаагчийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх

Цэргийн албан хаагч, мөн түүнчлэн дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн, цэргийн алба хаасны болон хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагч нас барахад түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй.

1. Цэргийн алба хаагч /байлдагч, түрүүчээс бусад/ энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,2-т заасан шалтгаанаар нас барсан бол түүний авч байсан сарын дундаж цалин хөлснөөс дор дурдсан хувиар бодож тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтооно.

1/Хөдөлмөрийн чадваргүй 3,түүнээс дээш хүнтэй бол 100 хувь
2/хөдөлмөрийн чадваргүй 2 хүнтэй бол 75 хувь
3/хөдөлмөрийн чадваргүй 1 хүнтэй бол 50 хувь

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоосон тэжээгчээ алдсаны тэтгэвэр дээр энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар нас барсан бол тэтгэвэр тогтоолгосон цалин хөлсний 15 хувиар, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан шалтгаанаар нас барсан бол 10 хувиар тус тус нэмэгдэл олгоно

3. Цэргийн алба хаагч /байлдагч, түрүүчээс бусад/ энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасан шалтгаанаар нас барсан бол түүний авч байсан сарын дундаж цалин хөлсний 60 хувьд ногдох хэсгээс энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр бодож тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтооно.

4.Цэргийн жинхэнэ албаны байлдагч, түрүүч, дайчилгаатай сургууль цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн нас барсан бол цэргийн албанд татагдахын өмнө авч байсан сарын дундаж цалин хөлснөөс, хэрэв ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй бол Засгийн газраас тогтоосон тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс энэ зүйлийн 1-3 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр бодож тэтгэвэр тогтооно.

5. Тэжээгчээ алдсаны тэтгэврийн доод хэмжээ нь Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувиас багагүй байна.

6. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүний хоёр тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан хоёр цэргийн алба хаагчийн авч байсан цалин хөлсний нийлбэрээс Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хувь хэмжээгээр бодож тогтооно.

Бүрдүүлэх материал:

  • Цэргийн байгууллагад ажилласан хугацааны цэргийн архивын лавлагаа
  • Цэргийн албан хаагчийн 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр
  • Цэргийн алба хаасан тухай цэргийн архивын лавлагаа
  • 1995 оноос өмнө ажилласан  хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт
  • Гэрлэлтийн баталгааны эх хувь буюу шүүхийн шийдвэр,
  •  Иргэний бүртгэлийн албанаас олгосон тэжээгчийн нас барсан тухай гэрчилгээ,
  • 19 нас хүрээгүй хүүхдийн төрсний гэрчилгээ
  • Тэжээгчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд нь төрөлхийн буюу 16 насанд хүрээгүй байхдаа тахир дутуу болсон бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон тухай Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын акт / шаардлагатай тохиолдолд
Бүрдүүлэх материал

Хариуцсан мэргэжилтэн: Р.Батмөнх

Утас: 95860022

Е-Mail хаяг: batmonh.r@ndaatgal.mn

“Тэжээгчээ алдсаны тэтгэвэр” гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад нас барсан даатгуулагчийн асрамжинд байж, тэжээлгэж байсан хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нас барсан тэжээгчийн авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хамааралтайгаар тэтгэврийн даатгалын сангаас олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Даатгуулагчийн гэр бүлийн гишүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх

Шимтгэл төлвөл зохих хугацаа:
  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн байх
  • Эсхүл нас барахын өмнөх 5 жилийн 3 жилд шимтгэл төлсөн даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.
Нийтдээ 5-аас доошгүй жил, үүнээс 1 жилд нь тасралтгүй тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.
Тэжээгчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд хамрагдах хүмүүс
  • Төрүүлсэн буюу үрчлэн авсан 19 нас хүрээгүй хүүхэд
  • Эцгээ нас барснаас хойш 280 хоногийн дотор мэндэлсэн, төрсөн хүүхэд
  • Хууль ёсоор тэжээх өөр хүнгүй 19 нас хүрээгүй ач, зээ, төрсөн дүү
  • Тэжээгчийн асрамжид байсан төрөлхийн тахир дутуу буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон хүүхэд, ач, зээ, төрсөн ах, эгч, дүү
  • Эрэгтэй нь 60, эмэгтэй нь 55 нас хүрсэн буюу эсхүл тахир дутуу болсон эцэг, эх, эхнэр,нөхөр, хууль ёсоор тэжээх өөр хүнгүй өвөг эцэг,эмэг эх, төрсөн ах, эгч, дүү
  • Найман нас хүрээгүй хүүхэд, хууль ёсоор асрах хүнгүй төрсөн дүү, ач, зээг нь асарч ажил хийгээгүй байгаа эцэг, эх буюу нөхөр, эхнэрийн аль нэг /нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр/
  • Өндөр насны, эсхүл тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад нас барсан, түүнчлэн нас барахын өмнөх саруудад хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд
  • Дагавар хүүхэд нь тэжээгч байгаад нас барсан бол хойт эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил
  • Төрсөн эцэг, эхээс шүүхийн шийдвэрээр тэтгэлэг авдаггүй хүүхэд хойт эцэг буюу эхийгээ нас барахад төрсөн хүүхдийн адил
Тэжээгчээ алдсаны тэтгэвэр бодох хувь хэмжээ
Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нас барсан даатгуулагчийн авч байсан хөдөлмөрийн хөлсний дунджаас өндөр насны бүрэн тэтгэвэр бодох хувь хэмжээнд ногдох хэсгээс дор дурдсан хувь хэмжээгээр бодож тогтооно:
Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн тоо Тэтгэвэр бодох хувь хэмжээ /хувиар/
3, түүнээс дээш 100
2 75
1 50
Бүрдүүлэх материал:
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Хөдөлмөрийн дэвтэр
  • Хугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан бол цэргийн батлах
  • 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт эсхүл архивын лавлагаа
  • Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдийн төрсний гэрчилгээ, ам бүлийн тодорхойлолт
  • Гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүн нь төрөлхийн буюу 16 нас хүрээгүй байхдаа тахир дутуу болсон бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон тухай Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын акт
  • Гэрлэлтийн баталгааны эх хувь буюу шүүхийн шийдвэр
  • Иргэний бүртгэлийн албанаас олгосон тэжээгчийн нас барсан тухай гэрчилгээ
  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх
  • 2 хувь цээж зураг /3x4/
Бүрдүүлэх материал

Хариуцсан мэргэжилтэн: О.Батхүү

Утас: 80098559

Е-Mail хаяг: bathuu.o@ndaatgal.mn

“Тахир дутуугийн тэтгэвэр” гэдэг нь ажил хөдөлмөр эрхлэн шимтгэл төлж, ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэл төлж ажилласан хугацааны хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хамааралтайгаар тэтгэврийн даатгалын сангаас түүний хөдөлмөрийн чадваргүй байх хугацаанд буюу хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Даатгуулагчийн тахир дутуугийн тэтгэвэр авах эрх

Шимтгэл төлвөл зохих хугацаа:
  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн байх
  • Эсхүл тахир дутуу болохын өмнөх 5 жилийн 3 жилд шимтгэл төлсөн байх
  • Хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдсан даатгуулагч тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгох эрхтэй.
Нийтдээ 3-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, хөдөлмөрийн чадвараа 50-иас доошгүй хувиар алдсан даатгуулагч тахир дутуугийн тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.
Хөдөлмөрийн чадвар алдсаныг тогтоолгох
Аймаг, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, шалтгаан, хугацааг тогтооно.
Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг:
  • 70 ба түүнээс дээш хувиар тогтоосон бол хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсанд
  • 50-69 хувиар тогтоосон бол хөдөлмөрийн чадвараа хагас (хэсэгчилсэн) алдсанд тус тус тооцно.
Тахир дутуугийн тэтгэврийг яаж тооцох вэ?
Тахир дутуугийн бүрэн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан даатгуулагчийн хувьд сарын дундаж хөдөлмөрийн хөлс орлогын 45 хувиар тогтоож, 20-иос илүү ажилласан жил тутамд 1.5 хувиар бодож нэмэгдэл олгоно.
Харин даатгуулагч нь хөдөлмөрийн чадвараа хагас алдсан тохиолдолд тэтгэврийг дээр дурдсан хэмжээнээс хөдөлмөрийн чадвар алдсан хувь хэмжээгээр бодож тогтооно.
Жишээ:
Даатгуулагч “Б” тэтгэврийн даатгалын шимтгэлийг 22 жил төлж, ажиллаж байхдаа ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдаж тахир дутуу болсон. Түүний сарын дундаж цалин хөлс нь 600 000 төгрөг байсан гэвэл тэтгэврийг дараах аргачлалын дагуу тогтооно.
  • 600 000 төгрөг х 48% (45% +(1.5% х(22 жил-20 жил))= 288 000 төгрөг нь бүрэн тэтгэвэрт ноогдох хэмжээ болно
  • Тахир дутуугийн тэтгэврийг дээрх ноогдох хэмжээнээс хөдөлмөрийн чадвар алдалтын хувиар бодно
288 000 төгрөг х 60% = 172 800 төгрөг нь тахир дутуугийн тэтгэвэр болно Дээрх жишээгээр уг даатгуулагчид олгох тахир дутуугийн тэтгэврийн бодит дүн 172800 төгрөг болж байгаа хэдий ч Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 292 дугаар тогтоолоор баталсан тахир дутуугийн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 251 000 төгрөг тул тэтгэврийг 251 000 төгрөгөөр тогтоож олгоно.
Тахир дутуугийн тэтгэвэр авах хугацаа хэдийд эхэлж, хэзээ дуусах вэ?
Тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа алдсан өдрөөс эхлэн хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл, хэрэв тэтгэвэр авагч нь нас барвал нас барсны дараагийн сарыг дуусах хүртэлх хугацаанд олгоно.
Бүрдүүлэх материал:
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Хөдөлмөрийн дэвтэр
  • Хугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан бол цэргийн батлах
  • 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт эсхүл архивын лавлагаа
  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх
  • 2 хувь цээж зураг /3x4/
Бүрдүүлэх материал

Хариуцсан мэргэжилтэн: Р.Батмөнх

Утас: 95860022

Е-Mail хаяг: batmonh.r@ndaatgal.mn

“Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

БҮРЭН ТЭТГЭВЭР:

1. Энгийн өндөр насны тэтгэвэр: 
-Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 2019 онд-20 жил 6 сар ба түүнээс дээш
-Нас: эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл

Эсхүл:
-Шимтгэл төлсөн байвал зохиххугацаа:2019 онд 20 жил-20 жил 5 сар 
-Нас2019 онд эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар өөрөө хүсвэл 
2. 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн тэтгэвэр:
- Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 20 жил 
- Нас:эмэгтэй 50 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл

3.Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тэтгэвэр:
Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс дор дурьдсан хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн тохиолдолд өөрөө хүсвэл харгалзах насанд хүрээд тэтгэврээ тогтоолгох боломжтой. Үүнд:

Хөдөлмөрийн нөхцөл Хүйс Нас Тухайн хөдөлмөрийн нөхцөлд ажилласан байх хугацаа
Газар дор Эр 50 10 жил
Хортой халуун Эр 50 10 жил
Эм 45 7 жил 6 сар
Хүнд Эр 55 12 жил 6 сар
Эм 50 10 жил
4.Ажил мэргэжлийн нөхцөлийн тэтгэвэр
Даатгуулагч доорхи ажил мэргэжлээр 20-иос доошгүй жил эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил үүнээс 15-аас доошгүй жил тухайн ажил мэргэжлээр ажилласан бол өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. Үүнд:
Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад:
  •  Гоцлол дуучин
  • Бүжигчин
  • Найрал хөгжмийн үлээвэр хөгжимчин
  • Агаарын болон хэрэглэлийн гимнастик
  • Акробат
  • Тэнцвэр, уран нугаралт
  • Хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин
  • Зэрлэг араатан, ан амьтан сургаж  тоглуулагч
  • Хөөмийчин
  • Найрал хөгжмийн үлээвэр хөгжимчин
5.Бусад нөхцөлийн тэтгэвэр:
Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд 25-аас доошгүй жил ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. 

ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН ТЭТГЭВЭР:

-Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 2018 онд 10-20 жил 
-Нас:2019 онд эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл

Өндөр насны тэтгэвэр бодох хувь хэмжээ:
2019 онд өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 6 жилийн буюу 72 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар тогтооно. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар тус тус бодож нэмэгдэл олгоно.
Бүрдүүлэх материал:
  • Өргөдөл
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Хөдөлмөрийн дэвтэр
  • Хугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан бол цэргийн батлах
  • 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагын дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт эсхүл архивын лавлагаа
  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх
  • 2 хувь цээж зураг /3x4/

МАЛЧИН ДААТГУУЛАГЧИЙН ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР:

Малчин гэж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд зааснаар мал аж ахуй эрхэлж үндсэн орлогоо олдог иргэнийг ойлгоно. Түүнчлэн аж ахуй нэгж, байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр мал маллаж байсан малчин, саальчин, тугалчин, тууварчин /1990 оноос өмнөх тууварчинг хамааруулна/,цаа буга маллан тайгад амьдарч байгаа цаатан Монгол Улсын иргэнийг малчинд хамааруулна.

Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 
- Нийтдээ 20-оос доошгүй, үүнээс 15 жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн 
- Нийтдээ 20-оос доошгүй, үүнээс 12 жил 6 сар малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн малчин өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй.

Малчнаар ажилласанд хамаарахгүй хугацаа:

  • Ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургууль, коллежийн өдрийн ангид суралцсан хугацаа
  • Цэргийн алба хаасан хугацаа
  • Малчнаас өөр ажил, хөдөлмөр эрхэлсэн хугацаа
  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаны улмаас нийгмийн даатгалын сангаас тахир дутуугийн тэтгэвэр, нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байсан хугацаа

Малчин өндөр насны тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг:

  • Өргөдөл;
  • Нийгмийн даатгалын дэвтэр;
  • Даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр, хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр;
  • Даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт;
  • Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагаа;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл лавлагаа;
  • Тухайн үед оршин сууж байсан тухай баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • Малчнаар ажилд томилсон, чөлөөлсөн тухай тушаал, эсхүл хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, эсхүл тэдгээртэй адилтгах гэрээ;
  • 1995 оноос хойш малчнаар ажилласныг нотлох “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого”-ын бүртгэл, лавлагаа;
  • 2 хувь цээж зураг /3x4/

Үндэсний статистикийн хорооноос баталсан “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн ... оны тооллого”-ын жил бүрийн бүртгэл буюу “А” дансны лавлагаа:

  • Даатгуулагч 1995 оноос өмнөх хугацаанд мал маллаж байсан тохиолдолд “А”дансны лавлагаа шаардлагагүй;
  • Даатгуулагч 1995 оноос хойш мал маллаж байгаа нь “А” дансаар нотлогдохгүй тохиолдолд түүний малчнаар ажиллаж байсан хугацааг тухайн сум, дүүргийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөл” тодорхойлно.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИД ОРСОН 2019 ОНООС МӨРДӨХ ӨӨРЧЛӨЛТҮҮД

Улсын Их Хурлаас 2018.02.02-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж даатгуулагчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг жил бүр 3 сараар дор дурдсанаар нэмэгдүүлсэн. Үүнд: 

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ НАС

Эрэгтэй даатгуулагчийн төрсөн он Өндөр насны тэтгэвэр тогтоох 
нас
Эмэгтэй даатгуулагчийн төрсөн он 1Өндөр насны тэтгэвэр тогтоох 
нас
1957 ба түүнээс өмнө 60 нас 1962 ба түүнээс өмнө 55 нас
1958 60 нас 3 сар 1963 55 нас 3 сар
1959 60 нас 6 сар 1964 55 нас 6 сар
1960 60 нас 9 сар 1965 55 нас 9 сар
1961 61 нас 1966 56 нас
1962 61 нас 3 сар 1967 56 нас 3 сар
1963 61 нас 6 сар 1968 56 нас 6 сар
1964 61 нас 9 сар 1969 56 нас 9 сар
1965 62 нас 1970 57 нас
1966 62 нас 3 сар 1971 57 нас 3 сар
1967 62 нас 6 сар 1972 57 нас 6 сар
1968 62 нас 9 сар 1973 57 нас 9 сар
1969 63 1974 58 нас
1970 63 нас 3 сар 1975 58 нас 3 сар
1971 63 нас 6 сар 1976 58 нас 6 сар
1972 63 нас 9 сар 1977 58 нас 9 сар
1973 64 нас 1978 59 нас
1974 64 нас 3 сар 1979 59 нас 3 сар
1975 64 нас 6 сар 1980 59 нас 6 сар
1976 64 нас 9 сар 1981 59 нас 9 сар
1977 ба түүнээс хойш 65 нас 1982 60 нас
    1983 60 нас 3 сар
    1984 60 нас 6 сар
    1985 60 нас 9 сар
    1986 61 нас
    1987 61 нас 3 сар
    1988 61 нас 6 сар
    1989 61 нас 9 сар
    1990 62 нас
    1991 62 нас 3 сар
    1992 62 нас 6 сар
    1993 62 нас 9 сар
    1994 63 нас
    1995 63 нас 3 сар
    1996 63 нас 6 сар
    1997 63 нас 9 сар
    1998 64 нас
    1999 64 нас 3 сар
    2000 64 нас 6 сар
    2001 64 нас 9 сар
    2002 ба түүнээс хойш 65 нас

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХОД ШИМТГЭЛ ТӨЛСӨН БАЙВАЛ ЗОХИХ ДООД ХУГАЦАА 
Улсын Их Хурлаас 2018.02.02-ны өдөр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлэхээр өөрчилсөн.

Өндөр насны тэтгэврийг өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа тогтоолгох даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааны шатлал

Он Даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа
2018 20 жил 3 сар
2019 20 жил 6 сар
2020 20 жил 9 сар
2021 21 жил
2022 21 жил 3 сар
2023 21 жил 6 сар
2024 21 жил 9 сар
2025 22 жил
2026 22 жил 3 сар
2027 22 жил 6 сар
2028 22 жил 9 сар
2029 23 жил
2030 23 жил 3 сар
2031 23 жил 6 сар
2032 23 жил 9 сар
2033 24 жил
2034 24 жил 3 сар
2035 24 жил 6 сар
2036 24 жил 9 сар
2037 25 жил
2038

ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООЛГОХ ДУНДАЖ ЦАЛИН 
Улсын Их Хурлаас 2018.02.02-ны өдөр баталсаны дагуу Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар тэтгэврийг дараалсан 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн. Энэхүү зохицуулалт нь дор дурьдсанаар үе шаттайгаар хэрэгжинэ. Үүнд:

  • 2019 онд 6 жилийн буюу 72 сарын дундаж цалин
  • 2020 онд 7 жилийн буюу 84 сарын дундаж цалин
    Жич: Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу цэргийн алба хаасны тэтгэврийг 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтооно.
Бүрдүүлэх материал

Хариуцсан мэргэжилтэн: Р.Батмөнх

Утас: 95860022

Е-Mail хаяг: batmonh.r@ndaatgal.mn

Улсын Их Хурлаас 2017.04.14-ний өдөр баталсаны дагуу Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 15.3 дах хэсэгт заасан ажил олгогч, албан журмын болон сайн дурын даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттайгаар дор дурьдсанаар өөрчилсөн. Үүнд:

Он Ажил олгогч Албан журмын даатгуулагч Сайн дурын даатгуулагч
2019 8.5% 8.5% 11.5%
2020 оноос 9.5% 9.5% 12.5%
Бүрдүүлэх материал
Ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээ 1.0%
Албан журмын даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээ 0.8%
Сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээ 1.0%
Бүрдүүлэх материал

Хариуцсан мэргэжилтэн: О.Ганбат

Утас: 94111881

Е-Mail хаяг: Ganbat.o@ndaatgal.mn

Даатгуулагч нас барвал түүний оршуулгад зориулан оршуулгын тэтгэмж олгоно
Шимтгэл төлсөн байх хугацаа: Нийтдээ 36 сараас доошгүй /Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр /
Оршуулгын тэтгэмжийн хэмжээ: Нийгмийн даатгалын байгууллага нь нас барсан даатгуулагчийн оршуулгад зориулан түүний ар гэрт 1 000 000 төгрөгийн тэтгэмжийг (НДҮЗ-2016 оны 16 дугаар тогтоол) нэг удаа олгоно.

Бүрдүүлэх баримт бичиг

Нас барсан даатгуулагчийн хөдөлмөрийн дэвтэр
Нас барсан даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэр
Нас барсны гэрчилгээ
Өргөдөл

 

Бүрдүүлэх материал
1

Хариуцсан мэргэжилтэн: О.Ганбат

Утас: 94111881

Е-Mail хаяг: Ganbat.o@ndaatgal.mn

 

Шимтгэл төлсөн байх хугацаа:
Нийтдээ 12 сараас доошгүйсүүлийн 6 сар тасралтгүй төлсөн байх /жирэмсний чөлөө авахаас өмнө/
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно
Хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй
Жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг дараах хувиар тооцож 4 сарын хугацаанд өгнө
Нийгмийн даатгалын хэлбэр Тэтгэмж бодох хувь
Албан журмын даатгуулагч 100 %
Сайн дурын даатгуулагч 70 %
Бүрдүүлэх баримт бичиг
Нийгмийн даатгалын дэвтэр
Эмнэлгийн хуудас
Албан журмаар даатгуулагч эх нь эмнэлгийн хуудсыг ажиллаж байгаа байгууллагынхаа хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтанд авчирч өгөх бөгөөд уг ажилтан нь тухайн даатгуулагч эхийн шимтгэл төлж ажилласан хугацааг тодорхойлон бичиж удирдах албан тушаалтнаар гарын үсэг зуруулан, баталгаажуулж нягтлан бодогчид өгнө. Нягтлан бодогч тухайн даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсыг нягтлан шалгаж дараах аргачлалын дагуу тэтгэмжийг бодож олгоно.

Сайн дурын даатгуулагч эхийн хувьд эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын дэвтрээ оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн байцаагчид өгөн шимтгэл төлсөн хугацааг тодорхойлон бичүүлж, тэтгэмжээ бодуулна.

 

Бүрдүүлэх материал

хариуцсан мэргэжилтэн: О.Ганбат

Утас: 94111881

Е-Mail хаяг: Ganbat.o@ndaatgal.mn

Шимтгэл төлсөн хугацаа:
Хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3 ба түүнээс дээш сар
Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг дор дурдсан хувь хэмжээгээр бодно:
Шимтгэл төлсөн хугацаа Тэтгэмж бодох хувь
5 хүртэл жил 50 %
5-14 жил 55 %
15 ба түүнээс дээш жил 75 %
Бүрдүүлэх материал
1Хөдөлмөрийн чадвар түр алдсан акт Татаж авах

Цахим холбоос