Нэгдсэн эмнэлэг

"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны нээлт боллоо

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе шатны нээлтийг 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдөр улс орон даяар нэгэн зэрэг хийлээ.  Уг хөтөлбөрийн хүрээнд хепатитийн В, С вирусийн халдварын талаархи иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхэнийгээ халдвараас хамгаалах мэдлэг дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал болон хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлуудыг хийх юм. Манай аймгийн хувьд 15-39 насны 33674 иргэнийг хепатитийн В, С вирүсийн эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулахаар болсон байна.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр иргэдийн цусны даралтыг хэмжих, биеийн жингийн индекс тодорхойлохоос гадна хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, шинжилгээг хийж гарын авлага тарааж зөвлөгөө мэдээллийг иргэдэд өглөө. Уг арга хэмжээнд АЗДТГ, Эрүүл Мэндийн Газар, Нэгдсэн Эмнэлэг, Эрүүл Мэнд Нийгмийн Даатгалын хэлтэс, ЕБС-иуд, хувийн хэвшлийн эмнэлэг, эмийн сан зэрэг аж ахуйн нэгж байгууллагууд оролцлоо.


Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
0
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -9 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 2 ℃
Шөнө: -11 ℃
2019-10-23
Өдөр: 3 ℃
Шөнө: -9 ℃
2019-10-24
Өдөр: 5 ℃
Шөнө: -7 ℃
2019-10-25
Өдөр: 4 ℃
Шөнө: -6 ℃
2019-10-26

ХҮҮХДИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

  • 36
  • 0
  • 2019-10-16

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ БӨХМӨРӨН СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ-СОЁЛЫН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 42
  • 0
  • 2019-10-17

УЛААНГОМ СУМЫН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СОЛОНГО 4-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА.

  • 407
  • 0
  • 2019-10-18

ЗҮҮНХАНГАЙ СУМАНД НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДОН АШИГЛАЛТАД ОРЛОО

  • 35
  • 0
  • 2019-10-18

ТЭС СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 44
  • 0
  • 2019-10-12

ХОВД СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛ ЗАСВАРЫН АЖЛЫГ “ГУРВАН ТЭРМИС” ХХК УЛСЫН ТӨСВИЙН 198,909,909 ТӨГРӨГӨӨР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭН УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

  • 28
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД НЭХИЙ БОЛОВСРУУЛАХ ЦЕХИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

  • 47
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

  • 30
  • 0
  • 2019-10-16

ЦЭРГИЙН АЛБАА ХААСАН ЭРЧҮҮД ХАЛАГДАН ИРЛЭЭ

  • 34
  • 0
  • 2019-10-15

УВС АЙМГААС ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН ХОШОЙ АВАРГА ТӨРЛӨӨ.

  • 112
  • 0
  • 2019-10-14

Цахим холбоос