ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА, ЧИГ ҮҮРЭГ

Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн танилцуулга, чиг үүрэг

Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн танилцуулга: Увс аймгийн ЗДТГ-т бодлого шийдвэр, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх ажил 2004 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Засгийн газрын 2008 оны 67 дугаар тогтоолоор аймгуудын ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтэс нь Хяналт-шинжилгээ, үнэлгээний тасагтай байна гэсэн шийдвэрийн дагуу 2009 оны 4 дүгээр сард 2 хүний бүрэлдэхүүнтэй тасаг байгуулагдсан.

Засгийн газрын 2010 оны 296 дугаар тогтоолоор Хяналт-шинжилгээ, үнэлгээний бие даасан тасаг мөн 2016 оны 09 дүгээр тогтоолоор Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс болж, 3 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Хэлтсийн чиг үүрэг: Засгийн газрын тогтоол шийдвэрийн хэрэгжилт, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн баримт бичиг, бодлого, шийдвэр, төсөл хөтөлбөр, арга хэмжээний хэрэгжилтийн үе шат бүрт хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, төрийн үйлчилгээг сайжруулахад зөвлөмжөөр ханган ажиллана.

Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Б.Баяртайханцэцэг

Ажлын байрны чиг үүрэг: Засгийн газрын болон аймгийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын хөгжлийн бодлого боловсруулах, зохицуулах, хэрэгжүүлэх, үйл ажиллагааны үе шат бүрт хяналт-шинжилгээ, үнэлгээг үр дүнтэй зохион байгуулах, төрийн үйлчилгээг сайжруулахад шаардлагатай мэдээлэл, бодлогын зөвлөмж, удирдлагаар хангах чиг үүрэгтэй.

Утас: 70453939 Мэйл хаяг: bayartaikhantsetseg.b@uvs.gov.mn

Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Адилбиш

Ажлын байрны чиг үүрэг: Гурван тулгуурт бодлого, Засгийн газар, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр бусад бодлогын баримт бичиг болон сумдын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж зөвлөмжөөр ханган, төрийн үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, дотоод аудитын журмын хэрэгжилт хангуулах чиг үүрэгтэй.

Утас: 70453024 Мэйл хаяг: adilbish.d@uvs.gov.mn

Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн А.Золзаяа

Ажлын байрны чиг үүрэг: Хууль тогтоомж, тогтоол шийдвэр аймгийн хөгжлийн бодлого шийдвэр, үндэсний хөтөлбөр, орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилт, агентлагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийж, төрийн үйлчилгээг сайжруулахад зөвлөмжөөр хангах чиг үүрэгтэй.

Утас: 70453024 Мэйл хаяг: zolzaya.a@uvs.gov.mn



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
12
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур -2 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 8 ℃
Шөнө: -1 ℃
2019-10-18
Өдөр: 7 ℃
Шөнө: -6 ℃
2019-10-19
Өдөр: 9 ℃
Шөнө: -4 ℃
2019-10-20
Өдөр: 0 ℃
Шөнө: -8 ℃
2019-10-21

ТЭС СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 13
  • 0
  • 2019-10-12

ХОВД СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛ ЗАСВАРЫН АЖЛЫГ “ГУРВАН ТЭРМИС” ХХК УЛСЫН ТӨСВИЙН 198,909,909 ТӨГРӨГӨӨР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭН УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

  • 10
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД НЭХИЙ БОЛОВСРУУЛАХ ЦЕХИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

  • 10
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

  • 6
  • 0
  • 2019-10-16

ЦЭРГИЙН АЛБАА ХААСАН ЭРЧҮҮД ХАЛАГДАН ИРЛЭЭ

  • 10
  • 0
  • 2019-10-15

УВС АЙМГААС ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН ХОШОЙ АВАРГА ТӨРЛӨӨ.

  • 48
  • 0
  • 2019-10-14

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ АШИГЛАЛТАНД ОРЛОО

  • 24
  • 0
  • 2019-09-30

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ” ЯВАГДАЖ БАЙНА.

  • 136
  • 0
  • 2019-10-11

ЦАГААНХАЙРХАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ СҮҮЛИЙН ҮЕИЙН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАГДЛАА.

  • 35
  • 0
  • 2019-10-08

6-Р СУРГУУЛЬД 250 САЯ ТӨГРӨГИЙН ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

  • 41
  • 0
  • 2019-10-09

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос