“УВС ТҮНШЛЭЛ-2019” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

“УВС ТҮНШЛЭЛ-2019” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Эхлэх хугацаа: 2019-10-11

Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу иргэн, аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөлийн  үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжин урамшуулах, сурталчлах, бизнес эрхлэгчдийн бизнесийг дэмжих, орлогоо нэмэгдүүлэх, байгууллагуудад бизнесийн шинэ харилцаа, зах зээлийн холбоо тогтооход нь туслах зорилго бүхий “УВС ТҮНШЛЭЛ-2019” үзэсгэлэн худалдаа, “Чацарганы баяр” арга хэмжээ 10 дугаар сарын 11-13-ний өдрүүдэд  Б. Гиваан баатрын талбайд болон "Бөхийн өргөө"-нд  зохион байгуулагдана. 

Үзэсгэлэн худалдаанд сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, үр тариа, хадлан тэжээл, жимс, жимсгэнэ, үр суулгац, барилгын материал, модон бүтээгдэхүүн, хувцас, гутал, зөөлөн эдлэл, бэлэг дурсгал зэрэг төрлөөр оролцох боломжтой юм байна. Үзэсгэлэнгийн үеэр иргэдэд ургамал хамгаалал, чацарганы сорт, ач холбогдол зэргээр мэдээлэл өгөхөөс гадна сэтгэлд нийцсэн борлуулалт сайтай бүтээгдэхүүн, импорт орлох бүтээгдэхүүн, хамгийн идэвхтэй оролцсон сум, чацарганы шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулж шагнаж урамшуулах тул иргэд, аж ахуй нэгж, тариаланчид та бүхэн идэвхтэй оролцоно уу.

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
-12
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -20 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: -10 ℃
Шөнө: -18 ℃
2019-11-20
Өдөр: -10 ℃
Шөнө: -18 ℃
2019-11-21
Өдөр: -12 ℃
Шөнө: -21 ℃
2019-11-22
Өдөр: -14 ℃
Шөнө: -23 ℃
2019-11-23

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос