ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДАЦГААЛАА.

ДЭНЖ ХОТОЙТОЛ САЙХАН НААДАЦГААЛАА.

Тулгар төрийн 2227, Их монгол улс байгууллагдсаны 812, ардын хувьсгалын 97, Увс аймгийн Зүүнговь сум байгууллагдсаны түүхт 91 жилийн ойн баяр наадам 2018 оны 07 дугаар сарын 06нд сайхан болж өндөрлөлөө. 

Хүчит 64 бөх барилдсанаас Хяргас сумын харьяат сумын заан Билгүүн түрүүлж, Зүүнговь сумын харьяат залуу бөх Энхбаяр үзүүрлэж, Хяргас сумын харьяат сумын заан Мөнхтулга, Улаангом сумын харьяат залуу бөх Дэлгэрдалай нар шөвгөрлөө.

 дааганы уралдаанд:

Тэс сумын Баттогтохын зээрд түрүүлж, Зүүнговь сумын Басандоржийн Зээрд аман хүзүүдэж, Баруунтуруун сумын Сэржээгийн хүрэн, Баруунтуруун сумын Бунзаан хээр, Зүүнговь сумын Начингийн хүрэн тус тус айрагдлаа.

Шүдлэнгийн уралдаанд:

1-р байр Зүүнговь сумын Балжиннямын хээр

2-р байр Зүүнговь Балдоржийн хонгор

3-р байр Малчин Батлаагийн хүрэн

4-р байр Зүүнговь Цэрэнсамбуугийн халиун 

5-р байр Зүүнговь Отгонхүүгийн халиун тус тус хурдаллаа.

Хязаалангийн уралдаанд:

1-р байр Тэс сум Намхайбаярын хээр

2-р байр Зүүнговь сум Даалхайн хүрэн

3-р байр Зүүнговь сум Баттөмөрийн хээр

4-р байр Тэс сум Намхайбаярын Шарга

5-р байр Зүүнговь сум Басандоржийн хул

Соёолонгийн уралдаанд :

1-р байр Зүүнговь Балдоржийн хул

2-р байр Зүүнговь сум Баттулгын халзан

3-р байр Зүүнговь сум Энхбаярын хул

4-р байр Зүүнговь сум Болдоо халзан

5-р байр Зүүнговь сум Ганболдын хүрэн

Азарганы уралдаанд:

1-р байр Зүүнговь Балжиннямын  халзан

2-р байр Баруунтуруун Буянтогтохын бор

3-р байр Зүүнговь сум Цэрэнсамыуугийн хүрэн

4-р байр Зүүнговь Баттөмөрийн хүрэн

5-р байр Зүүнговь Ганзоригийн шар халтар

Их насны уралдаанд:

 1-р байр Зүүнговь нэргүйн хээр

2-р байр Тэс сум Баяараагийн бор

3-р байр Зүүнговь сум Даалхайн шарга

4-р байр Зүүнговь сум Пүрэвжавын халзан

5-р байр  Зүүнговь сум Балжиннямын хээр тус тус хурдаллаа.

Амжилттай уралдаж айрагдсан морьдын шагналыг гардуулж өгч байна.
Хурдан морьдын уралдаанд түрүүлж, аман хүзүүдэж, айрагдсан хурдан хүлгүүдийн шагналыг сумын удирдлагууд гардуулж өгч байна.
шөвгийн 4 бөх
хүчит 64 бөх хүчээ үзсэнээс Хяргас сумын харьяат сумын заан түрүүлж, Зүүнговь сумын залуу бөх Энхбаяр үзүүрлэж , хяргас сумын харьяат сумын заан Мөнхтулга, Улаангом сумын залуу бөх Дэлгэрдалай нар шөвгөрлөө.


Сэтгэгдэл бичих


Улаангом

Ялимгүй цас
-22
Өдрийн салхины хурд 4 м/с
Шөнийн темпратур -33 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: -21 ℃
Шөнө: -31 ℃
2018-12-11
Өдөр: -21 ℃
Шөнө: -30 ℃
2018-12-12
Өдөр: -20 ℃
Шөнө: -30 ℃
2018-12-13
Өдөр: -20 ℃
Шөнө: -30 ℃
2018-12-14

Цахим холбоос