ТАНИЛЦУУЛГА

ЗҮҮНГОВЬ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ

1940 онд Одоогийн Зүүнговь сумын нутаг дэвсгэрт Нуурын хоолойн урд хөвөөнд анхны бага сургууль үүдээ нээснээр Зүүнговь сумынхны зэргэлдээ Тэс, Хяргас зэрэг сумын бага сургуульд хүүхдээ явуулж сургадаг байсан бэрхшээлээс ангижруулж өгсөн.

Шинэ сургуууль 2 багш, 3 ажилчин, 60 гаруй сурагч, 5 гэртэйгээр гал голомтоо бадраав. Анхны захирал багш нь Бямбаагийн Баатар, анхны багш нь Самбуу, анхны ажилчид нь Жумдаан, Б.Чойдон, Цүлтэм нар тус тус ажиллаж байсан.

1941 онд сумын захиргаа шинэ газар суурьшихад сургууль маань ч хамтдаа Баян нуурын эргээс нүүдэллэн Зэлийн голын хөвөөнөө Жасын тойны буйрт /одоогийн байрандаа/ төвхнөжээ.

1967-1968 оны хичээлийн жилээс 8 жилийн дунд сургууль болон өргөжиж захирлаар нь Ж.Готовсүрэн ажиллаж байлаа. 1970 онд анхны 8-р ангийн төгсөлт болов. 1991-1992 оны хичээлийн жилээс 10 жилийн дунд сургууль болж бүрэн дунд боловсрол олгож эхэлсэн байна. Харин 1997 онд бүтцийн аргачлалын дагуу 8-н жилийн дунд сургууль болж 6 жилийн нүүр үзсэний эцэст 2004 оноос дахин ахлах сургууль болсон ба Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2011 оны 05 сарын 03-ны өдрийн А/58 дугаар тогтоолоор Монгол улсын төрийн шагналт, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Мятавын Төмөржавын нэрэмжит болж 2017 оноос Увс аймгийн засаг даргын 2017.11.22 А/542 тоот захирамжаар Увс аймгийн Зүүнговь сумын ерөнхий боловсролын сургууль гэсэн нэршилтэй болсон түүхтэй.

2017-2018 оны хичээлийн жилд 32 багш, 4 удирдах ажилтан, 31 ажилтан нийт 67 ажилтан албан хаагч, Бүрэн дунд боловсролын 80, Суурь боловсролын 184, бага боловсролын 289 нийт 553, НТБ төвөөр буюу дүйцсэн хөтөлбөрийн 63 сурагч, дотуур байранд нийт 194 сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж

2018-2019 оны хичээлийн жилд 35 багш, 4 удирдах ажилтан, 19 ажилтан нийт 57 ажилтан албан хаагч, Бүрэн дунд боловсролын 90, Суурь боловсролын 159, Бага боловсролын 311 нийт 560, НТБ төвөөр буюу дүйцсэн хөтөлбөрийн 63 сурагч дотуур байранд 154 сурагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай сургууль нь хичээлийн 22 бүлэг, хичээлийн 14 анги танхимтай үүнээс

  • Математики
  • Хими биологи
  • Физик
  • Гадаад хэл/Англи хэл/
  • Монгол хэл
  • Түүх
  • Мэдээлэл зүй
  • Дуу хөнжим дараах 8 кабинеттай үйл ажиллагаагаа явууллаж байна.

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
24
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 9 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 27 ℃
Шөнө: 11 ℃
2019-06-28
Өдөр: 27 ℃
Шөнө: 12 ℃
2019-06-29
Өдөр: 28 ℃
Шөнө: 13 ℃
2019-06-30
Өдөр: 28 ℃
Шөнө: 14 ℃
2019-07-01

Цахим холбоос