НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА

НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Эхлэх хугацаа: 2019-10-21

Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолын дагуу аймгийн бүх шатны төрийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах, иргэдэд хууль тогтоомжтой холбоотой мэдээлэл зөвлөгөө өгөх, тэдний санал, зөвлөмжийг судалж бодлого шийдвэртээ тусгах зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг 2019 оны 10 сарын 21 ний өдөр аймгийн хэмжээнд нэгдсэн удирдамжаар зохион байгуулна.

“Нээлттэй хаалганы өдөр”-ийг аймгийн төвд “Үйлчилгээний нэгдсэн төв” болон түүний урд талбайд, сумууд тус тусын иргэд хэрэглэгчид бүрэн хамрагдах боломжтой талбай байршлыг сонгож Монгол Улсын Засгийн Газраас болон аймгаас дэвшүүлсэн “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, “Иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах жил” зорилтуудыг хэрэгжүүлэхээр зохион байгуулсан ажил, Нутгийн захиргааны байгууллагуудын явуулж буй үйл ажиллагааг иргэддээ мэдээлж, тайлагнах, тэдний санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зэрэг үйлчилгээг үзүүлэх тул иргэд, хөдөлмөрчид өргөнөөр үйлчлүүлнэ үү.

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР



Сэтгэгдэл бичих


Улаангом

Ялимгүй цас
-10
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур -17 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: -12 ℃
Шөнө: -20 ℃
2019-11-22
Өдөр: -12 ℃
Шөнө: -21 ℃
2019-11-23
Өдөр: -14 ℃
Шөнө: -23 ℃
2019-11-24
Өдөр: -14 ℃
Шөнө: -23 ℃
2019-11-25

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос