СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

 СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

УВС АЙМГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН
ДЭС, ТУСЛАХ ТҮШМЭЛИЙН АНГИЛЛЫН ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ТУШААЛЫН АЖЛЫН БАЙРНЫ СУЛ ОРОН ТООГ НӨХӨХ ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ МЭРГЭШЛИЙН ШАЛГАЛТЫН ЗАР

2018.03.02                                                                                                                                 Улаангом сум

Нэг. Мэргэшлийн шалгалтын зорилго

Увс аймгийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог анх орох иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулж нөхөхөд төрийн албаны мэргэшлийн шалгалтын зорилго оршино.

“Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”, “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам”-ыг Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn гэсэн цахим хуудсанд байршуулсан бөгөөд бүртгүүлэх иргэд энэхүү журамтай заавал танилцсан байна.

Хоёр. Мэргэшлийн шалгалтын бүртгэл, зардал

Зарлагдаж буй сул орон тоонд тухайн албан тушаалд тавигдах боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, ур чадвар болон тусгай шаардлагыг хангасан энэ албан тушаалд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.

Тус аймгийн нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах мэргэшлийн шалгалтад орохыг хүссэн иргэдийг аймгийн Засаг даргын тамгын газрын Иргэний танхимд 2018 оны 03 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд 09.00-12.30, 14,00-18.00 цагийн хооронд бүртгэнэ.

Бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх газар, хуваарь, цахим шалгалт өгөх семинар /зааварчилга/-ыг Салбар комисс тус аймгийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарын хурлын зааланд 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16.00 цагт өгнө.

Мэргэшлийн шалгалтад орох иргэн шалгалттай холбогдох зардлыг өөрөө хариуцах бөгөөд мэргэшлийн шалгалт өгөх иргэний шалгалтын үйлчилгээний зардал 6000 /Зургаан мянган/ төгрөг байна.

Гурав. Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

1. Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

3. Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;

4. Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

5. “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;

6. Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт

7. Шалгалтын үйлчилгээний төлбөр

Жич: Цэргийн үүрэгтний үнэмлэх /Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх/

Дөрөв. Шалгалтын хуваарь

2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шалгалтыг доорх байдлаар зохион байгуулна.

1. Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

2. Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

3. Мэдлэг, хандлага, зан үйлийг тодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

 

Шалгалт авах газар, хуваарийг бүртгүүлсэн иргэдийн тооноос хамааруулан 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16.00 цагт Засаг даргын Тамгын газрын 2 давхарын хурлын зааланд мэдээлнэ.

Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэд Иргэний үнэмлэхтэйгээ ирнэ.

Тав. Мэдээлэл лавлагаа

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ, Фэйсбүүкийн Монгол Улсын Төрийн Албаны Зөвлөл фэйж хуудас, Твитерийн Төрийн Албаны Зөвлөл гэсэн хаягуудаас авах боломжтой.

Мэргэшлийн шалгалттай холбоотой асуудлаар тус аймгийн Засаг даргын Тамгын газрын 70453620 дугаарын утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.

 

 

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Ялимгүй цас
-11
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур -17 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: -11 ℃
Шөнө: -18 ℃
2019-12-08
Өдөр: -10 ℃
Шөнө: -18 ℃
2019-12-09
Өдөр: -11 ℃
Шөнө: -18 ℃
2019-12-10
Өдөр: -11 ℃
Шөнө: -18 ℃
2019-12-11

Увс аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт

  • 20
  • 0
  • 2019-12-06

УВС АЙМГААС ТАТАГДСАН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИД ХИЛИЙН ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЛЭЭ

  • 98
  • 0
  • 2019-12-03

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ УГТАЖ “ХҮРТЭЭМЖТЭЙ ИРЭЭДҮЙ- ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • 58
  • 0
  • 2019-12-29

“ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТ БОЛОН ХАРИЛЦАА” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 40
  • 0
  • 2019-11-21

УЛААНГОМ СУМЫН 12-Р БАГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ “УНДАРГА КОНСТРАКШН” ХХК УЛСЫН ТӨСВИЙН 349 САЯ ТӨГРӨГӨӨР ГҮЙЦЭТГЭН УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

  • 67
  • 0
  • 2019-11-29

УЛААНГОМ СУМЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 4-Р СУРГУУЛИЙН ӨВЛИЙН СПОРТЫН ТАЛБАЙН БАЙГУУЛАМЖИЙН АЖЛЫГ УЛСЫН ТӨСВИЙН 97 САЯ 195 МЯНГАН ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР “ЖАНГАР-ОД” ХХК ХИЙЖ ГҮЙЦЭТГЭН 2019 ОНЫ 11 САРЫН 19-НЫ ӨДӨР УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

  • 56
  • 0
  • 2019-11-19

ХЯРГАС СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ИХ ЗАСВАР, ӨРГӨТГӨЛИЙН АЖЛЫГ УЛСЫН ТӨСВИЙН 346 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР "ТҮГЭЭМЭЛ ЦАМХАГ КОНСТРАКШН" ХХК ГҮЙЦЭТГЭН 2019.11.18-НИЙ ӨДӨР УЛСЫН КОМИСС АЖИЛЛАЛАА.

  • 46
  • 0
  • 2019-11-19

УВС АЙМАГ УЛААНБААТАР ХОТТОЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ АВТО ЗАМААР БҮРЭН ХОЛБОГДЛОО.

  • 32
  • 0
  • 2019-11-14

“ОЙРАД ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТЕАТР”-ЫН 47 ДАХЬ ЖИЛИЙН ӨВӨЛ ЦАГИЙН ҮЗВЭРИЙН НЭЭЛТ БОЛЛОО

  • 36
  • 0
  • 2019-11-19

"ИРГЭНИЙ АНДГАЙ"-ӨРГӨХ ЁСЛОЛ БОЛЛОО.

  • 51
  • 0
  • 2019-11-26

Татварын багц хуулийн шинэчлэл 2020 оноос хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан дагалдан батлагдах журмын төслийг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авах ажлыг зохион байгуулав.

  • 30
  • 0
  • 2019-12-04

2020 оноос хэрэгжиж эхлэх Татварын багц хуулийн дагалдан батлагдах журмын төслийг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулах, санал авах ажил явагдаж байна.

  • 89
  • 0
  • 2019-10-25

Төрийн өмчтэй холбоотой журам, эрх зүйн акт тэдгээрт орсон шинэчлэлт өөрчлөлтийн талаар сургалт зохион байгууллаа.

  • 155
  • 0
  • 2019-11-18

"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР" зохион байгуулав.

  • 375
  • 0
  • 2019-10-21

НҮБ-ЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН МОД ТАРИЛАА

  • 394
  • 0
  • 2019-10-21

АРЬС ШИРНИЙ САЛБАРЫНХАН ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

  • 365
  • 0
  • 2019-10-21

УВС ТҮНШЛЭЛ-2019 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

  • 354
  • 0
  • 2019-10-18

УВС АЙМГИЙН МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН

  • 781
  • 0
  • 2019-10-18

ЯВУУЛЫН АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА.

  • 283
  • 0
  • 2019-10-18

“ШУВУУ ҮРГЭЭХ ТӨХӨӨРӨМЖ” БҮТЭЭЖЭЭ

  • 233
  • 0
  • 2019-10-18

ХБИ -ийн өдөр

  • 33
  • 0
  • 2019-12-04

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ БӨХМӨРӨН СУМЫН “СУМ СУРТАЛЧИЛАХ-СОЁЛЫН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 21
  • 0
  • 2019-10-17

Увс аймгийн малчдын зөвөлгөөн амжилттай зохион байгуулагдаж "Улсын аварга малчдын зөвлөл" байгуулагдлаа"

  • 33
  • 0
  • 2019-10-28

Хавчуу, Гануу, Хэвийн эхний гүүрний зам засаж сайжруулах ажил хийгдлээ.

  • 50
  • 0
  • 2019-11-18

Тэс сумын ЗДТГ-ын бүтэц зохион байгуулалт

  • 95
  • 0
  • 2019-11-21

Өмнөговь сумын УЗАШХороо нь аймгийн УЗХороотой хамтарч, МУЗН-ийн 80 жилийн ойг, суманд тэмдэглэх хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.

  • 203
  • 0
  • 2019-11-14

" Багш солилцоо " " Tуслах багш солилцоо" " Tогооч солилцоо " хөтөлбөр хэрэгжиж байна.

  • 178
  • 0
  • 2019-11-13

улсын төсвийн хөрөнгөөөр баригдсан шинэ соёлын төв ашиглалтанд ороход бэлэн боллоо.

  • 260
  • 0
  • 2019-11-07

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж ашиглалтанд орлоо

  • 291
  • 0
  • 2019-10-29

Өмнөговь сумын "Хүүхэд-бидний гэрэлт ирээдүй " хүүхдийн 5-р чуулганыг амжилттай зохион байгууллаа.

  • 314
  • 0
  • 2019-10-24

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос