Сумын танилцуулга

Сумын танилцуулга

Сумын танилцуулга

Өндөрхангай нь Увс аймгийн сум юм. Ханхөхийн нурууг дамжсан 422.4 мянган га нутаг дэвсгэртэй. Улаанбаатараас 1180 км, Улаангомоос 268 км зайтай, төв нь Цэцэрлэг. 2018 оны байдлаар хүн ам 3260, үүнээс эрэгтэй 1625, эмэгтэй 1635 оршин суугчтай.

Хуучнаар Халхын Засагт хан аймгийн Ачит вангийн хошууны нутаг. 1924 оноос Хантайшир уулын аймгийн Ханхөхий уулын хошуу гэж байгаад 1931 онд Ханхөхий сум тасарч даргаар нь Пунцагнамжил (улсын начин Цэдэнбалжирын аав) сонгогдон, сум дотроо арав хүртэл дугаартай хорингуудад хуваагдаж байснаа 1932 онд Өндөрхангай сум гэж нэрлэгдэх болж, хорингууд татан буугдаж 11 багтай болжээ. 1934 онд мал эмнэлэг, 1937 онд хүн эмнэлэг, 1938 онд гар үйлдвэрийн артель байгуулагдаж, 1939-1940 онд хүн, малын бага эмчийн салбар, 1940 онд бага сургууль өмнөх сургуулийн суурин дээр байгуулагдаж барилга байшинтай болж, орон тоо төсөв нэмэн өргөжжээ.

1939 онд улаанбулан, 1947 онд сүү тосны завод, 1949-1952 онд “Улаан энгэр”, “Бадрал”, 1958 онд “Ханхөхий” нэгдлүүд байгуулагдаж, 1959 он гэхэд цөм нэгдэж “Шинэ зам” нэгдэл болжээ. 1955 онд малын их эмчийн салбар, 1957 онд хүний их эмчийн салбар, 1960 онд 7 жилийн дунд сургууль, ХАА-н цаг уурыг ажиглах цэг, 1963 онд цэцэрлэг, 1963 онд ҮЗХ-ийн станц, банкны тооцооны касс, 1964 онд радио узель, 1965 онд ясли, онгоцны буудал, 1967 онд 8 жилийн дунд сургуультай болжээ. 1958-1966 он хүртэл 30 ортой эмнэлэг, 320 хүүхдийн хичээлийн байр, сумын клуб, артелийн үйлдвэрлэлийн байр, бригадын улаан булангууд, нэгдлийн 4 айлын сууц, халуун ус, гуанз зочид буудал, контор, номын сан, орон нутгийг судлах кабинет, авто гараж, барааны агуулах зэрэг барилгууд нэмж баригджээ.

Өндөрхангай сумаас соён гэгээрүүлэгч, нэрт яруу найрагч С.Лувсандондов, төрийн сайд Л.Гончигдамба гүн, төрийн сайд П.Дамдин, генерал Ч.Түмэндэмбэрэл, хөдөлмөрийн баатар Л.Гангиа, Х.Дэлэг, Ө.Санхувраг, З.Шархүү, Монгол Улсын гавьяат хуульч Даниагийн Алтангэрэл, ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл, Ж.Лхамхүү, төрийн соёрхолт Л.Шаравдорж, улсын заан М.Яринпил, Ж.Ганболд, начин П.Цэдэнбалжир, В.Малиа, Д.Даваасамбуу, С.Дангаасүрэн зэрэг бөхчүүд, академич М.Даш, эрдэмтэн Б.Ганболд, Б.Бат-Очир, Ж.Бат-Очир, Ц.Гүндсамбуу, Д.Дамдин, Д.Лханаг, М.Отгон, Р.Рагчаа, М.Тайван, М.Баатархүү, Т.Мэндсайхан, Б.Нямгэрэл, Д.Мянганбаяр, яруу найрагч Г.Санжжав, Зураач яруу найрагч Б.Пүрэвсүрэн, Гэгээн Муза наадмын гранпри шагналт зохиолч, яруу найрагч Б.Цогнэмэх, МУ-ын алдарт уяач Д.Цэнд-Аюуш, Сүхээ, Ж.Дамдин зэрэг хүмүүс төрөн гаржээ.

Эдийн засаг[засварлах | edit source]

Сумын эдийн засагт мал аж ахуй голлоно.  2017 оны жилийн эцсийн байдлаар 215201 толгой малаас Адуу 11572, Тэмээ 444, Үхэр 12743, Хонь 99886, Ямаа 90556 тоологдсон байна.

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Багавтар үүлтэй
25
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 10 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 30 ℃
Шөнө: 12 ℃
2019-06-19
Өдөр: 29 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-20
Өдөр: 27 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-21
Өдөр: 27 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-22

“ХӨДӨӨ АЖ АХУЙ ҮЙЛДВЭРЛЭЛД ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТ НЭВТРҮҮЛЭХ ТӨВИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛ”-ИЙГ ХЭЛЭЛЦЭВ

  • 5
  • 0
  • 2019-06-17

ОРГАНИК ХҮНСИЙГ БАТАЛГААЖУУЛАХ ХАМТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ СЭЛЭНГЭ АЙМАГТ БАЙГУУЛЛАА

  • 12
  • 0
  • 2019-06-17

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРХОН СУМАНД АЖИЛЛАВ

  • 42
  • 0
  • 2019-06-14

АЙМГИЙН ХХААГ-т ХХААХҮЯ-НЫ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗРААС ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА.

  • 37
  • 0
  • 2019-06-14

“АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА, ХӨГЖИЛ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

  • 47
  • 0
  • 2019-06-14

“НАРИЙН, НАРИЙВТАР НООСТ ХОНЬ ҮРЖҮҮЛЭГЧДИЙН УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН” БОЛЖ БАЙНА

  • 35
  • 0
  • 2019-06-14

ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • 30
  • 0
  • 2019-06-14

“ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТҮНШЛЭЛИЙН УУЛЗАЛТ-2019” БОЛЛОО

  • 32
  • 0
  • 2019-06-14

“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО” ИРЭХ 9 САРД ЗОХИОН БАЙГУУЛНА

  • 36
  • 0
  • 2019-06-14

“МОНГОЛ УЛСАД БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ НООЛУУР ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

  • 44
  • 0
  • 2019-06-12

Цахим холбоос