ЗДТГ-ын танилцуулга зорилго зорилт

ЗДТГ-ын танилцуулга зорилго зорилт

Өндөрхангай сумын Засаг даргын тамгын газрын товч танилцуулга

Түүхэн хөгжил: Хантайшир уулын аймгийн Ханхөхий уулын хошуу 1931 онд татан буугдаж гурван сум болж задлан одоогийн Увс аймгийн харъяалалд шилжин Увс аймгийн Ханхөхий сум хэмээн нэрлэгдэж хойтон жилээс нь буюу 1932 оноос Өндөрхангай сум хэмээн нэрлэгдэснээс хойш 88 жилийн түүхэн замналыг туулжээ. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа хуучин сумын засаг захиргаа, сумын Ардын депутатын хурлын гүйцэтгэх захиргаа Үндсэн хуулийн дагуу татан буугдаж, оронд нь сумын засаг даргын тамгын газар 1992 оны 10-р сарын 22-ны өдөр байгуулагдсан.

Тамгын газар нь сумын засаг дарга, засаг даргын орлогч, тамгын газрын дарга, байгаль орчины байцаагч, байгаль хамгаалагч, нягтлан бодогч, ХХАА-н түшмэл гэсэн 7 орон тоотой (Дээд боловсролтой хүн 1, тусгай дунд боловсролтой 5, бүрэн дунд боловсролтой 1) Хуучин нэгдлийн захиргааны байранд 4 өрөөр контортой үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Анхны тамгын газрын даргаар Санжийн Ням-Осор1992-1999, Засаг дарга Раагаан Лувсаншарав 1992-1996 нар ажиллаж байжээ.

Засаг даргаар Р.Лувсаншарав 1992-1996, Ц.Сүхбаатар 1996-2000, Х.Дэмбэрэлсамбуу 2000-2004, Ц.Сүхбаатар 2004-2008, Ц.Сундуй 2008-2012, Ц.Сүхбаатар 2012-2016, Ц.Сундуй 2016 онд Засаг даргаар сонгогдож ажиллаж байна. Тамгын газрын даргаар ажилласан хүмүүс С.Ням-Осор 1992-1999, Х.Дэмбэрэлсамбуу 1999- 2000, Л.Дамба 2000-2008, Б.Гэрэлцэцэг 2008 оноос эхэлж засаг даргын тамгын газрын даргаар ажиллаж байна.

 2018 оны байдлаар: Засаг даргын Тамгын газар нь Удирдах ажилтан: Засаг дарга , Засаг даргын тамгын газрын дарга , Орлогч дарга  Тасаг-1,Алба-1 Үүнд: Санхүүгийн алба: Санхүүгийн албаны дарга , Төсөв төрийн сан хариуцсан мэргэжилтэн, Нягтлан бодогч- 2, МЭҮтасаг: Жижиг дуднд үйлдвэр үйлчилгээ бэлчээр газар тариалан хариуцсан мэргэжилтэн, Малын эрүүл мэнд хүсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн, Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологи, үржил, бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, Гүйцэтгэх ажилтан: Байгаль орчины бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн, Хууль эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, Нярав зарлага, Архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан, Жолооч Гэрээт ажилтан: Үйлчилэгч, Харуул, сантехникч нийт 17 нийт орон тоотой төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд хүргэж байна

Тамгын газрын үйл ажиллагааны эрхэм зорилго:

Төрийн захиргааны байгууллагын стандарт манлайллыг хангаж, судалгаанд суурилсан, үр дүнд чиглэсэн шуурхай, хүртээмжтэй үйлчилгээг иргэдэд хүргэдэг байгууллага болох.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
24
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 9 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 27 ℃
Шөнө: 11 ℃
2019-06-28
Өдөр: 27 ℃
Шөнө: 12 ℃
2019-06-29
Өдөр: 28 ℃
Шөнө: 13 ℃
2019-06-30
Өдөр: 28 ℃
Шөнө: 14 ℃
2019-07-01

Цахим холбоос