Соёлын төвийн танилцуулга

Соёлын төвийн танилцуулга

Увс аймгийн Өндөрхангай сумын соёлын төвийн танилцуулага

Ханхөхий нутаг урлаг соёлын эртний өв сантай билээ.С.Лувсандондов ноён ихээхэн хэмжээний  ном , цуглуулагатай бөгөөд олон дуу ,шүлэг зохиож ард иргэдээр дуулуулан өргөөндөө жүжиг тоглож ард олонд үзүүлдэг байжээ. Мөн баядын алдарт  туульч М. Парчинг урьж ирүүлэн тууль хайлуулж байснаас гадна “Өвгөн Шувуу хоёр “ жүжгийг тоглуулан цамын бүжгийг 98 хүний бүрэлдэхүүнтэй хоёр  найруулагч сар гаруй орчим сургуулилан байж тоглосон байна.

1939 онд Дарам эрхлэгчтэй “улаан гэр “ байгуулагдаж 18 уран сайханчидтай дуганы хуучин байранд ажлаа эхэлжээ.1940  онд Ч. Дарамын санаачилгаар дуганы хуучин модоор “Улаан булан”гийн шинэ барилга барьж сүм хийд , лам  ноёд нарын хураагдсан хөрөнгөнөөс хэд хэдэн хөгжмийн зэмсэг ,ноёд хатад лам нарын дээл хувцас , цамын бүжгийн 100 гаруй дээл гутал ,өмд зэргийг шилжүүлэн авчээ.Энэ үед эрхлэгч Ч. Дарам , найруулагч Д. Ондог нар байжээ.1947 онд кино үзвэртэй болж,1996 онд татан буугдсан.1960 онд номын сантай болж. Наомын санчаар нь Бавуухүү ажиллаж  ард иргэдэд ном уншуулах бичиг үсэгт сургах ажлыг хийж байсан байна.

Шигтгээ : Кино механикч 1961 онд  Д.Пүрвээ  1991 онд Ц. Алтангэрэл нар МУСТА  цол тэмдэгээр шагнуулж, Өндөрхангай сумын кино үзвэр аймагт үзэгч орлогын төвөлөгөөгөө 100% биелүүлсэн үзүүлэлтээр удаа дараа тэргүүн байр эзлэж байжээ.Д.Пүрвээ 1975 онд Соёлын Тэргүүний ажилтны Улсын зөвөлгөөнд  төлөөлөгчөөр, Ц.Алтангэрэл 1992 онд Байгаль Орчны Улсын 5-р их хуралд төлөөлөгчөөр сонгогдож байжээ.

 1962 онд намын сантай болон өргөжсөн.

Шигтгээ: Номын санч Бавуухүү , .Энэбиш  А.Чимэг нар, аймгийн системийн аварга, Ё.Энэбиш 1975 онд Соёлын тэргүүний ажилтны улсын зөвөлгөөннд оролцсон

1960-аад онд 100 гаруй суудалтай клубын барилга ,1999 онд 150 хүний суудалтай соёлын төвийн барилга ,2010 онд 245 хүний суудалтай соёлын төвийн барилгыг ашиглалтанд оруулж үйл ажиллагаагаа тогтмол явуулж   байна .

Шигтгээ: Клуб нь1970-аад оны үед аймгийн тэргүүний клубаар 3 удаа шалгарч байжээ

 Манай соёлын төвөөс олон авьяастнууд төрөн гарч  улсдаа нэрээ гаргасан  МУАЖ. Г.Түмэндэмбэрэл, Ж.Лхамхүү ,МУГЖ . хөгжмийн зохиолч Жамъян ,Сүххуяг,Харанга хамтлагийн дуучин  МУСТА ,ах дүү Ш.Даваасамбуу, М.Баяртай ,эгч дүү  Н.Цэнгэнбаяр,Н.Цэндсүрэн, Н.Цэрмаа “Улаан сарнай “ хамтлагийн багш Д.Төмөрхүү,Хөгжмийн зохиолч Д.Залуухүү ,Зураач яруу найрагч Б.Пүрэвсүрэн, Зүүнговь сумын соёлын төвийн эрхлэгч МУСТА .Т. Цэрэнханд,МУСТА жүжигчин Я. Эрдэнэбал, Улсын тэргүүний ардын авьяастан Б.Жимс зэрэг алдартнуудаараа бахархадаг .Мөн тус байгууллагын хамт олноос  тэргүүний хүмүүс олон төрсөн юм .Клубын эрхлэгч  Б.Алтангэрэл,Д.Долгорсүрэн  кино механикч Ц.Алтангэрэл,Д.Пүрвээ нар Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр, Номын санч М.Баясгалан, Хөгжмийн багш Д.Жаргалсайхан нар МҮЭ-ийн соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр,Соёлын төвийн эрлэгч Д.Долгорсүрэн   Монгол Улсын Соёл урлагийн  ажилтны анхдугаар чуулганы төлөөлөгчөөр , Кино механикч Д.Пүрвээ Номын санч Ё.Энэбиш нар Соёлын тэргүүний ажилтны улсын зөвөлгөөний төлөөлөгчөөр,Кино механикч Ц.Алтангэрэл Байгаль Орчны 5-р их хурлын төлөөлөгч,бүгд хурлын гишүүнээр Клубын эрлэгч  Б.Алтангэрэл ,Соёлын төвийн эрхлэгч,Д.Долгорсүрэн Кино механикч Ц.Алтангэрэл,Д.Пүрвээ Номын санч А.Чимэг нар Аймгийн Соёлын Салбарын тэргүүний ажилтанаар тус тус шалгарч байсан байна.  Соёлын төвийн эрхлэгч МУСТА  Д. Долгорсүрэн тус соёлын төвийг МУАЖ. нэрт дуучин Гомбын Түмэндэмбэрэлийн нэрэмжит болгох санаачлага  гаргаж     Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчидийн 2010 оны 09-р сарын 15-ны өдрийн 116-р тогтоолоор Г. Түмэндэмбэрэлийн нэрэмжит соёлын төв болгожээ .Одоо тус соёлын төв нь Эрхлэгч, Хөгжмийн багш, Бүжгийн багш, Номын санч , Үйлчлэгч,  Сантехникч гэсэн 6-н орон тоотойгоор ажиллаж байна.

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүл багаснa
7
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур -5 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 8 ℃
Шөнө: -4 ℃
2019-10-20
Өдөр: 3 ℃
Шөнө: -5 ℃
2019-10-21
Өдөр: 3 ℃
Шөнө: -11 ℃
2019-10-22
Өдөр: 4 ℃
Шөнө: -11 ℃
2019-10-23

ХҮҮХДИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

  • 9
  • 0
  • 2019-10-16

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ БӨХМӨРӨН СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ-СОЁЛЫН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 9
  • 0
  • 2019-10-17

УЛААНГОМ СУМЫН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СОЛОНГО 4-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА.

  • 177
  • 0
  • 2019-10-18

ЗҮҮНХАНГАЙ СУМАНД НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДОН АШИГЛАЛТАД ОРЛОО

  • 11
  • 0
  • 2019-10-18

ТЭС СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 26
  • 0
  • 2019-10-12

ХОВД СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛ ЗАСВАРЫН АЖЛЫГ “ГУРВАН ТЭРМИС” ХХК УЛСЫН ТӨСВИЙН 198,909,909 ТӨГРӨГӨӨР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭН УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

  • 19
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД НЭХИЙ БОЛОВСРУУЛАХ ЦЕХИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

  • 25
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

  • 15
  • 0
  • 2019-10-16

ЦЭРГИЙН АЛБАА ХААСАН ЭРЧҮҮД ХАЛАГДАН ИРЛЭЭ

  • 21
  • 0
  • 2019-10-15

УВС АЙМГААС ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН ХОШОЙ АВАРГА ТӨРЛӨӨ.

  • 65
  • 0
  • 2019-10-14

Цахим холбоос