УЛААНГОМ СУМЫН 5 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГЭЭР ШАЛГАРЛАА

УЛААНГОМ СУМЫН 5 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ЦЭЦЭРЛЭГЭЭР ШАЛГАРЛАА
Эхлэх хугацаа: 2019-06-18

Монгол Улсын БСШУС-ын сайдын 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн А/355 тоот тушаалаар Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар цэцэрлэг “Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр шалгарлаа.5 дугаар цэцэрлэг нь 1974-нд байгуулагдсан бөгөөд 45 дахь хичээлийн жилдээ сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Сүүлийн 3 жилд хамран сургах тойргийн хамрагдалтыг 90%-д хүргэж, 6 бүлэгт 27 багш, ажилчидтай 280 гаруй хүүхдийг хүлээн авч, сургуулийн өмнөх боловсрол олгож байна.

Хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалж, хүүхэд бүрийн идэвхтэй хөдөлгөөний хэрэгцээг ханган, тоглох явцдаа танин мэдэх хэрэгцээ, сонирхлоо хөгжүүлэх, таатай орчинг бүрдүүлэн, хүүхдийн бүтээлч үйлийг хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон эцэг эх, олон нийттэй хамтран ажиллаж байна.

ТЭРГҮҮН ТУРШЛАГУУД:
• 2016 онд “Зөвөөр үлгэрлэе” эцэг эхийн оролцооны хөтөлбөр “Батламж”
• 2018 онд “Сургуульд хүүхдийг бэлтгэгдсэн байдлыг үнэлэх арга зүй “ БАТЛАМЖ” 
• 2017 онд амны хөндийн эрүүл мэнд хөтөлбөрийн хэрэгжилтээр “100 эрүүл шүдтэй хамт олон” БАТЛАМЖ
АМЖИЛТ, АЖЛЫН ҮР ДҮН
• 2014 он аймгийн тэргүүний цэцэрлэгээр, шалгаран “Хүндэт өргөмжлөл, Эрүүл мэндийг дэмжигч байгууллага хамт олны 2-р зэргийн болзол хангасан
• 2015 онд Аймгийн Боловсролын газраас “Сургалтын таатай орчин бүрдүүлсэн цэцэрлэг “ Увс аймгийн “Төрийн үйлчилгээний тэргүүний байгууллага “
• 2016 оны ажлаараа аймагт 2-р байранд шалгарсан
• 2017 оны ажлаараа аймагт тэргүүн байр
• 2017 онд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага хамт олон” 1-р зэргийн болзол хангаж батламж авсан
• 2018 оны ажлаараа аймагт 2-р байранд шалгарч. “Шинэ арга зүй, сайн туршлага түгээгч” цэцэрлэгээр , 
• БСШУЯ-наас зарласан “Уран шувууны үүр” бүтээлч санааны чуулбарт улсад “Зөвөөр үлгэрлэе” арга зүй 4-р байранд тус тус шалгарсан.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
26
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 14 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 25 ℃
Шөнө: 13 ℃
2019-07-22
Өдөр: 26 ℃
Шөнө: 13 ℃
2019-07-23
Өдөр: 26 ℃
Шөнө: 14 ℃
2019-07-24
Өдөр: 24 ℃
Шөнө: 14 ℃
2019-07-25

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ХОККАЙДО МУЖИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ

  • 83
  • 0
  • 2019-07-09

МУ-ЫН ЭРЧИМЖСЭН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ХОККАЙДО МУЖИД ТУРШЛАГА СУДАЛЖ БАЙНА

  • 91
  • 0
  • 2019-07-08

“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО”-Г ЗОХИОН БАЙГУУЛАХ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

  • 113
  • 0
  • 2019-07-06

ГАБРИЕЛЛА СПИРЛИГ ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДГЭЭР ШАГНАЛАА

  • 111
  • 0
  • 2019-07-06

ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН БАСИЛ ВАСИЛИКА КОНСТАНТИНЕСКУГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

  • 118
  • 0
  • 2019-07-06

"Татварын шинэчлэл-2019" Баруун бүсийн сургалт зөвлөгөөн боллоо

  • 99
  • 0
  • 2019-07-05

ӨРХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА

  • 96
  • 0
  • 2019-07-04

ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ШҮЛХИЙН ХЯНАЛТ ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ НАРЫН XXII УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

  • 90
  • 0
  • 2019-07-04

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ХВАН КЮҮ СҮК ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

  • 96
  • 0
  • 2019-07-02

"ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН - ЭРҮҮЛ НАСЖИЛТ" цэнгүүн зохион байгууллаа

  • 105
  • 0
  • 2019-07-01

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос