Малчин сум

Малчин сумын ЗДТГ-ын бүтэц зохион байгуулат

Малчин сумын ЗДТГ-ын бүтэц зохион байгуулат

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Нэр: Малчин сумын ЗДТГазар

Үйл ажиллагааны чиглэл

МУ-ын Үндсэн хуулийн 61-р зүйлийн 61.4 зааснаар аймаг нийслэл,сум дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар юм.

Засаг даргын Тамгын газар нь дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  1. Харьяалах нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн стратегийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл зохиох, зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлж дүгнэх, бодлогын удирдамжаар хангах;
  2. Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах;
  3. Хурал, Засаг дарга, доод шатны нутгийн захиргааны байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангах;
  4. Хууль тогтоомж, Засгийн газар, Хурал, Засаг даргын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавьж үр дүнг тооцох;
  5. Тамгын газрын бичиг хэргийг хөтлөх, байгууллага, иргэдээс ирүүлсэн өргөдөл, санал, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах;
  6. Төрийн захиргааны ажилтныг бэлтгэх, давтан сургах, мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;
  7. Тухайн шатны Хурлын хэвийн үйл ажиллагааг хангаж аж ахуйн талаар үйлчлэх.

Бүтэц, зохион байгуулалт

Захиргааны алба-10,

  1. Засаг дарга-1
  2. Засаг даргын орлогч-1
  3. Тамгын газрын дарга-1
  4. Байгаль орчны хяналтын улсын байцаагч-1
  5. Хууль эрх зүйн сургалт сурталчилгаа, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн-1
  6. Нийгмийн бодлогын мэргэжилтэн-1
  7. Бичиг хэрэг, архивын эрхлэгч-1
  8. Нярав-1
  9. Жолооч-1
  10. Үйлчлэгч-1

Санхүүгийн алба-3

  1. Санхүүгийн албаны дарга-1
  2. Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн-1
  3. Нягтлан бодогч-1

Хөдөө аж ахуйн тасаг-4

  1. МАА-н төлөвлөлт менежмент малын үржил, бүртгэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн-1
  2. Хүнс ЖДҮ хоршооны хариуцсан мэргэжилтэн-1
  3. Бэлчээр, тэжээл, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн-1
  4. Тархуур зүйч-1

Баг-4

  1. Цалгар багийн Засаг дарга-1
  2. Баянмандал багийн Засаг дарга-1
  3. Баянхайрхан багийн Засаг дарга-1
  4. Баян-эрдэнэ  багийн Засаг дарга - 1

Гэрээт ажилтан-4

  1.  сахиул - 3
  2. Олон нийтийн цагдаа-1

Босоо удирдлагатай албан хаагчид-7

  1. Татварын Улсын байцаагч-1
  2. Хөдөлмөр эрхлэлт , халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн-1
  3. Газрын бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн - 1
  4. Нийгмийн даатгалын байцаагч-1
  5. Улсын бүртгэгч-1
  6. Байгаль хамгаалагч-1

Үзүүлэх төрийн үйлчилгээ

Засаг даргын Тамгын газар:

      Сумын хэмжээнд төрийн удирдлагын манлайллыг хэрэгжүүлэн төсөвт байгууллагуудын үйлажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр бодлогын зөвлөгөө өгөх, дэмжиж ажиллах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх ажлыг аргазүйгээр хангаж ажиллах, төрийн албан хаагчдыг сургах, төрийн албанд сонгон шалгаруулалтанд оруулж ажилд авах, түүний захиалгыг хүргүүлэх, иргэд, байгууллагын санаа бодлыг сонсож ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, төр засгийн бодлого шийдвэрийг сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжилтийг тооцон дүгнэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Санхүүгийн алба:

        Сумын санхүү, эдийн засаг, төсвийн бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулж, түүнд хяналт тавих, санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайланг нэгтгэн боловсруулах, орон нутгийн хөгжлийн сан, тусгай зориулалтын шилжүүлэг, сумын нэгдсэн төсвийн төлөвлөлт, хуваарилалтыг хийх, төсвийн сар, улирлын хуваарийг үндэслэн төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд санхүүжилтийн болон зарцуулалтын эрх олгох, төрийн сангийн гүйлгээг хянан баталгаажуулах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг холбогдох журмын дагуу санхүүжүүлэх, орон нутгийн өмчийн хяналт, бүртгэлийг хэрэгжүүлэх, зээл, тусламжийн хэрэгжитийг зохион байгуулж, түүнд хяналт тавих, төсвийн орлого бүрдүүлэхтэй холбоотойгоор сумын татварын байцаагчийг шуурхай удирдлагаар хангаж ажиллана.

Хөдөө аж ахуйн тасаг:

       Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэгдсэн төрийн бодлого, шийдвэр, хууль, тогтоомжийн биелэлтийг орон нутагт зохион байгуулж зохицуулах, сурталчлан таниулах, хяналт тавих, гүйцэтгэлийг дээд шатны байгууллагад мэдээлэх, хэрэгжиж буй хөтөлбөр, төсөл, дүрэм, журам, заавар, стандартыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, орон нутгийн засаг захиргааны байгууллагын удирдлага, мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээний анхан шатны нэгж, малчид, тариаланчид, бизнес эрхлэгчдийг мэргэжил арга зүй, зөвлөмжөөр хангах, дэмжлэг үзүүлэх.

Хууль тогтоомжийг сурталчилах, хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэлээр:
-Статистик мэдээ мэдээлэл гаргаж, иргэдэд хүргэх
-Байгаль орчны талаарх мэдээлэлийг ард иргэдэд хүргэх, байгаль хамгаалах
-Газрын харилцааны чиглэлээр ард иргэдэд үйлчилгээ үзүүлэх
-Нийгмийн халамжийн үйлчилгээ
-Иргэний бүртгэлийн үйлчилгээ
-Нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмжийн үйлчилгээ
-Татвар төлөлт, татварын орлого бүрдүүлэлт, татвар тухай хууль тогтоомжийг сурталчилах

Хаяг: Увс аймгийн Малчин сумын Засаг даргын Тамгын газар

Утас: 95456904

Цахим хаяг:malchin1925@gmail.com

Ажиллах цагийн хуваарь:

Даваа-Баасан 08.00-17.00

 Бичиг хэрэг, архив, мэдээлэл хариуцсан ажилтан

ЗДТГ-ын бичиг хэрэг, архивын эрхлэгч Ц.Оюунцэцэг

Холбоо барих утас: 89918284

Өргөдөл, гомдол  хариуцсан ажилтан 

ЗДТГ-ын Хууль эрх зүйн сургалт сурталчилгаа, дотоод ажил хариуцсан ажилтан Ц.Туул

Холбоо барих утас: 94138684



Сэтгэгдэл бичих


Улаангом

Өдрийн салхины хурд м/с
Шөнийн темпратур ℃
Шөнийн салхины хурд м/с
Өдөр: ℃
Шөнө: ℃
Өдөр: ℃
Шөнө: ℃
Өдөр: ℃
Шөнө: ℃
Өдөр: ℃
Шөнө: ℃

Цахим холбоос