БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
Малчин сумын Хүүхдийн цэцэрлэгийн барилгын их засварын ажлыг "Түгээмэл цамхаг констракшн" ХХК Улсын төсвийн 198 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн бөгөөд барилгын ажлыг 2019 оны 07-р сарын 26-аас эхэлж 2019 оны 09-р сарын 30-нд улсын комисст хүлээлгэн өгсөн. Уг барилга нь сумын өнгө төрхийг тодорхойлох хэмжээний орчин үеийн шийдлээр их засвар хийгдсэн.