Мэндчилгээ
Монгол Улс, тив дэлхийн өнцөг булан бүрт өссөн төрсөн нутгийнхаа нэрийг мандуулан яваа болон тал хээр, хангай говь хосолсон буурал дээдсийнхээ зуунаас зуунд өвлүүлэн үлдээсэн ариун дагшин газар шороондоо эзэн болон гал голомтоо бадраан суугаа Наранбулагаар овоглосон хүн бүхэн оюуны өндөр чадамжтай, бяр тэнхээтэй түүхэнд малч хичээнгүй хөдөлмөрч өв соёл уламжлалаа хадгалан дээдэлдгээрээ алдаршсан ард түмэн та бүхнийхээ амар амгаланг айлтган сумын ИТХ, Засаг дарга, Тамгын газар нийт иргэдийнхээ нэрийн өмнөөс чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхны ерөөл өргөе.
Манай сум энэ онд Ойрадын соёлын өв “Тод” үсгийн баруун бүсийн төв болсон төдийгүй Монгол Улсын ардын багш гавьяат тамирчин Үндэсний бөхийн улсын аварга О.Балжинням Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, М.Цэрэндорж, Н.Жамсран нар Монгол Улсын аварга малчин Ч.Цэрэнчимэд Монгол Улсын аварга барилгачин хэмээх эрхэм алдарыг хүртсэн явдал бид бүхний бахархал итгэл сэтгэлийг хүлээлээ.
Иргэд олон нийт зон олныхоо итгэлийг хүлээсэн сумын удирдлага бид МУ-ын засгийн газар аймаг орон нутагтайгаа хамтран Аймгийн төлөөлөгчид УИХ-ын гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт ард түмнийхээ сайн сайхны төлөө хамтран ажиллах болно.
Бид мэдээллийн хөгжлийн эрин зуунд дэлхийтэйгээ хөл нийлүүлэн зууны хөгжлийн хурдыг орон нутагтайгаа холбох их зорилгыг өмнөө тавьж энэхүү ВЕБ САЙТ-ыг та бүхэндээ нээн толилуулж байна.
Энэ вэб сайтаар бидний болон дэлхийн өнцөг буланд бий болсон мэдээ мэдээллийг солилцох бүрэн боломж бий болох тул бид бахархалтай байна.
Та бүхнийг өссөн төрсөн нутгийн минь уул ус лус савдаг мөнхөд ивээж, зон олон маань суусан газартаа жаргалтай бүлээрээ бүтэн, сүргээрээ мэнд, санаа амар самсаа тэнэгэр, дүүрэн билэгтэй явах болтугай. Та бүхэндээ шинэ жилийн мэндийг хүргэе.
ИТХ-ЫН ДАРГА ЗАСАГ ДАРГА
Ч.СУНДУЙЖАВ Ц.ЗАГДСАМБАР