Үүрэн телефоны сүлжээний чанарыг сайжруулах талаар малчдаас удаа дараа тавьж байсан санал хүсэлтийн дагуу Увс аймгийн Мэдээлэл холбооны сүлжээ компанид хүсэлт тавьснаар Хөх модны овооны хажууд Юнителийн дахин дамжуулах станц тавигдахаар болж холбогдох хүмүүс нь зун ирж хэмжилт хийгээд явсан билээ. Харин одоо энэхүү ажил биелэлээ олоод байна. Ингэснээр Нарийны голын сав дагуух 30 км-ын тойрог доторх айл өрхүүдийн сум орон нутаг, аймаг хотуудтай харилцах утасны сүлжээ сайжирч, цаг хугацаа алдахгүй мэдээ мэдээллийг олж авах нөхцөл бүрдэх юм.
МАЛЧИД ГЭРЭЭСЭЭ, БЭЛЧЭЭРЭЭСЭЭ ХААНААС Ч ДЭЛХИЙТЭЙ ХОЛБОГДОХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ.