ОХУ-ЫН ТОМСК МУЖААС УВС АЙМГИЙН ОРОС ХЭЛНИЙ ТӨВД 2300 ГАРУЙ НОМ ХАНДИВЛАЛАА

ОХУ-ЫН ТОМСК МУЖААС УВС АЙМГИЙН ОРОС ХЭЛНИЙ ТӨВД 2300 ГАРУЙ НОМ ХАНДИВЛАЛАА

Увс аймгийн удирдлагуудын санаачилгаар 2017 оны 3-р сард Увс аймагт Оросын Соёл шинжлэх ухаан, мэдээллийн төвийн харьяа “Орос хэлний төв” байгуулагдсан. Төв байгуулагдснаас хойш Увс аймаг болон ОХУ-ын харилцаатай муж улсуудын хамтын ажиллагааны хүрээнд тус төвийн материаллаг баазыг бэхжүүлэх талаас санал хүсэлт, албан бичгүүд явуулсны үр дүнд өнгөрсөн жил ОХУ-ын Тува улсын БШУЯ-аас 200 ширхэг орос хэлний сурах бичиг, номнууд,  Хакасс улсын их сургууль, багш нарын мэргэжил дээшлүүлэх институт, ОХУ-ын Алтайн хязгаарын Засгийн газраас ном, материалуудыг хандивласан. Харин энэ удаад ОХУ-ын Томск мужид өнгөрсөн оноос хойш Увс аймагт байгуулагдсан орос хэлний төвд ном материалын дэмжлэг үзүүлэх хөдөлгөөн өрнүүлсний үр дүнд 2300 гаруй ном сурах бичиг, уран зохиолын номнуудыг явуулж өнөөдөр аймгийн удирдлагууд, БСУГ, сургуулиудын орос хэлний багш нарын төлөөллүүд хүлээн авлаа. Ингэснээр Увс аймгийн хүүхэд багачууд, оршин суугчид орос хэлний мэдлэгээ дээшлүүлэх, улмаар жил бүр ОХУ-ын Засгийн газраас Монгол улсад олгодог 500 квот тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Оросын их дээд сургуульд суралцан мэргэжил эзэмших боломж бүрдэх юм. Томск мужаас зөвхөн орос хэлний ном, материалууд хандивлахаас гадна 2017-2018 онуудад 2 жил дараалан Томск мужийн улсын багшийн их сургууль, политехник их сургуулиас орос хэлний мэргэжилтэн багш нар ирж Увс аймгийн орос хэлний төвд хүүхэд багачууд, насанд хүрэгчид, орос хэлний багш нар, хил, гааль, мэргэжлийн хяналтын ажилтнуудад орос хэлний сургалтуудыг явуулсан билээ. Ийнхүү Увс аймаг дахь Орос хэлний төвийн үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллаж байгаа ОХУ-ын  Томск мужийн захиргаанд талархал илэрхийлье.   



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
12
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур -2 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 8 ℃
Шөнө: -1 ℃
2019-10-18
Өдөр: 7 ℃
Шөнө: -6 ℃
2019-10-19
Өдөр: 9 ℃
Шөнө: -4 ℃
2019-10-20
Өдөр: 0 ℃
Шөнө: -8 ℃
2019-10-21

ТЭС СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 7
  • 0
  • 2019-10-12

ХОВД СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛ ЗАСВАРЫН АЖЛЫГ “ГУРВАН ТЭРМИС” ХХК УЛСЫН ТӨСВИЙН 198,909,909 ТӨГРӨГӨӨР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭН УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

  • 10
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД НЭХИЙ БОЛОВСРУУЛАХ ЦЕХИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

  • 9
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

  • 6
  • 0
  • 2019-10-16

ЦЭРГИЙН АЛБАА ХААСАН ЭРЧҮҮД ХАЛАГДАН ИРЛЭЭ

  • 10
  • 0
  • 2019-10-15

УВС АЙМГААС ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН ХОШОЙ АВАРГА ТӨРЛӨӨ.

  • 48
  • 0
  • 2019-10-14

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ АШИГЛАЛТАНД ОРЛОО

  • 24
  • 0
  • 2019-09-30

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ” ЯВАГДАЖ БАЙНА.

  • 135
  • 0
  • 2019-10-11

ЦАГААНХАЙРХАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ СҮҮЛИЙН ҮЕИЙН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАГДЛАА.

  • 35
  • 0
  • 2019-10-08

6-Р СУРГУУЛЬД 250 САЯ ТӨГРӨГИЙН ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

  • 41
  • 0
  • 2019-10-09

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос