МОНГОЛ УЛСЫН 23 ДАХЬ АВАРГА Н.БАТСУУРИЙН АВАРГА ЦОЛНЫ МЯЛААЛГА НААДАМ УВС АЙМГИЙН УЛААНГОМ ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монголын тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой Үндэсний их баяр наадмар зодоглосон Улс аймгийн алдар цолтой 512 бөхөөс ес даван түрүүлж

Монголын тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой Үндэсний их баяр наадмар зодоглосон Улс аймгийн алдар цолтой 512 бөхөөс ес даван түрүүлж "Улсын аварга" цол хүртсэн Увс аймгийн Ховд сумын харъяат ОБЕГ-ын "Аврагч" СХ, Сүхбаатар аймгийн ОБГ, "Увс нуур" дэвжээ, ТЭЦ-3 ТӨХК, "Химон констракшн" ХХК-ийн бөх МУ-ын аварга Намсрайжавын БАТСУУРИЙН аварга цолны мялаалга наадам 2018 оны 08-дугаар сарын 19 нд Увс аймгийн төв Улаангом хотод болж өндөрлөлөө 
Баяр наадмын үеэр өнөө жилийн Улсын баяр наадмаар Увс нутгийн нэрийг өндөрт өргөж одтой сайхан наадсан хүмүүс болон Увс нутгаас төрөн гарсан үндэсний бөхийн аваргууддаа хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ 
1. Төрийн их баяр наадамд ес даван түрүүлж "Аварга" цол хүртсэн Н.Батсуурь 
2. МУ-ын хөдөлмөрийн баатар дархан аварга Х.Баянмөнх 
3. МУ-ын хөдөлмөрийн баатар гавъяат тамирчин улсын заан Н.Түвшинбаяр 
4. Төрийн их баяр наадмын их шөвөгт үлдэж "Үлэмж бадрах" чимэг хүртсэн Улсын аварга С.Мөнхбат 
5. Төрийн их баяр наадамд их шөвөгт үлдэж Улсын заан цолоо батлан "Өсөн нэмэх" чимэг хүртсэн Улсын заан Н.Жаргалбаяр 
6. Үндэсний их баяр наадмын үндэсний сурын эмэгтэй төрөлд хоёр дахь удаагаа түрүүлж Монгол Улсын "Даян мэргэн" цол хүртсэн Д.Норжмоо 
7. Төрийн их баяр наадамд халиун үрээ аман хүзүүдүүлсэн Б.Норовсамбуу
8. Төрийн их баяр наадамд цоохор хязаалан айргийн гуравт хурдлуулсан Ц.Дамдин-Ядам 
9. Үндэсний сурын өсвөрийн ангилалд хүрэл медаль хүртсэн Д.Оюунжаргал 
10. Өнөө жил түүхт 20 жилийн ойн тохиож байгаа Монгол үндэсний бөхийн ууган галуудын нэг "Увс нуур"бөхийн галын удирдлагуудад хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ

Баяр наадмын хүчит бөхийн барилдаанд
Улсын арслан П.Бүрэнтөгс улсын гарьд Ө.Бат-Орших улсын заан Н.Жаргалбаяр Улсын харцага Т.Баасанхүү Б.Бат-Өлзий нараар магнайлуулсан Улс аймгийн алдар цолтой 128 хүч сориход

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат ШШГЕГ-ын " Сүлд" СХ, "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ "Увс нуур" дэвжээ "Блю драгон" ХХК-ийн бөх МУ-ын заан Н.Жаргалбаяр долоо даван түрүүлж

Увс аймгийн Давст сумын харъяат БХЯ-ны "Алдар" СХ, ЗХ-ний 350-р анги ТЭЦ-4 ТӨХК, "Увс нуур" дэвжээ "Гацуурт" группийн бөх МУ-ын арслан П.Бүрэнтөгс зургаа даван үзүүрлэж

Их шөвөгт 
Увс аймгийн Улаангом сумын харъяат Үндэсний батлан хамгаалахын их сургууль Увс нуур галын бөх МУ-ын гарьд Ө.Бат-Орших

Увс аймгийн Тэс сумын харъяат ШШГЕГ-ын "Сүлд" СХ, Үндэсний батлан хамгаалахын их сургууль "Увс нуур" галын бөх МУ-ын харцага Т.Баасанхүү нар шалгарлаа

Түрүү бөхийг "Дэл буйр" ХХК-ийн дэд захирал Б.Төртогтох лам Батсуурь нар 5 сая төгрөгөөр шагналаа 
Үзүүр бөхийг "Үүрэг нуурын богоч" ХХК мотоциклоор шагналаа

Өсвөрийн бөхийн барилдаанд 32 бөх хүч сориход 
Цогцолбор 2-р сургуулийн бөх М.Гантогтох түрүүлж 
Цогцолбор 2-р сургуулийн бөх Б.Энхманлай үзүүрлэлээ 
Их шөвөгт 
Цогцолбор 2-р сургуулийн бөх Ц.Билгүүн 
Цогцолбор 2-р сургуулийн бөх Азжаргал нар шалгарлаа



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
-25
Өдрийн салхины хурд 4 м/с
Шөнийн темпратур -33 ℃
Шөнийн салхины хурд 4 м/с
Өдөр: -26 ℃
Шөнө: -36 ℃
2020-01-20
Өдөр: -25 ℃
Шөнө: -36 ℃
2020-01-21
Өдөр: -25 ℃
Шөнө: -35 ℃
2020-01-22
Өдөр: -25 ℃
Шөнө: -35 ℃
2020-01-23

БӨХМӨРӨН СУМЫН ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА

  • 71
  • 0
  • 2020-01-13

ОЛОН УЛСЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГА УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

  • 66
  • 0
  • 2020-01-15

УВС АЙМАГТ БАЙТ ХАРВААНЫ ХОЛБОО БАЙГУУЛАГДАН ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

  • 115
  • 0
  • 2020-01-13

ФУТЗАЛНЫ БАРУУН БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЛОО.

  • 115
  • 0
  • 2020-01-09

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ЭЭЛЖИТ ТООЛЛОГО 2020.01.09-НЫ ӨГЛӨӨ ЭХЭЛЛЭЭ.

  • 154
  • 0
  • 2020-01-10

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ХЯЗГААРЛАЛАА.

  • 768
  • 0
  • 2020-01-08

Бөхмөрөн сумын Ерөнхий боловсролын сургууль Эцэг эхийн өрөөтэй боллоо.

  • 60
  • 0
  • 2019-12-25

УВС АЙМГИЙН ӨНДӨРХАНГАЙ СУМЫН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГЫН ӨРГӨТГӨЛИЙН АЖЛЫГ УЛСЫН ТӨСВИЙН 736 САЯ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР “ФАМИЛИ ПАРТНЕРС” ХХК ХИЙЖ ГҮЙЦЭТГЭН 2019.12.27-НИЙ ӨДӨР УЛСЫН КОМИСС АЖИЛЛАЛАА.

  • 56
  • 0
  • 2019-12-27

"ЦЭНХЭР ХЯЗГААРЫН МӨНГӨН ШӨНӨ 2020" ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ

  • 86
  • 0
  • 2019-12-31

"ЦЭНХЭР ХЯЗГААРЫН МӨНГӨН ШӨНӨ 2020" ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ

  • 84
  • 0
  • 2019-12-31

“ЭЭЖИЙН СОНГОЛТ – ЭРҮҮЛ ХҮНС” БОЛОН “ӨГЛӨӨНИЙ ЦАЙ” ХӨДӨЛГӨӨНИЙГ ӨРНҮҮЛЭХ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

  • 97
  • 0
  • 2020-01-14

Татварын багц хуулийн шинэчлэл 2020 оноос хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан дагалдан батлагдах журмын төслийг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулж, санал авах ажлыг зохион байгуулав.

  • 355
  • 0
  • 2019-12-04

2020 оноос хэрэгжиж эхлэх Татварын багц хуулийн дагалдан батлагдах журмын төслийг олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулах, санал авах ажил явагдаж байна.

  • 250
  • 0
  • 2019-10-25

Төрийн өмчтэй холбоотой журам, эрх зүйн акт тэдгээрт орсон шинэчлэлт өөрчлөлтийн талаар сургалт зохион байгууллаа.

  • 392
  • 0
  • 2019-11-18

"НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР" зохион байгуулав.

  • 635
  • 0
  • 2019-10-21

НҮБ-ЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН МОД ТАРИЛАА

  • 616
  • 0
  • 2019-10-21

АРЬС ШИРНИЙ САЛБАРЫНХАН ТУЛГАМДСАН АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

  • 552
  • 0
  • 2019-10-21

УВС ТҮНШЛЭЛ-2019 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

  • 492
  • 0
  • 2019-10-18

УВС АЙМГИЙН МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН

  • 903
  • 0
  • 2019-10-18

ЯВУУЛЫН АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ СУМДАД АЖИЛЛАЖ БАЙНА.

  • 389
  • 0
  • 2019-10-18

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос