Увс аймгийн бэлгэдлийн далбааны тайлбар

Увс аймгийн бэлгэдлийн далбааны тайлбар

ТАЙЛБАР :

       Уг тугийн урт, өргөн нь 2:1 хэмжээтэй байна. 2. Ишний орой нь сумын зэв хэлбэртэй байна. 3. Тугийн суурь өнгө нь цэнхэр бөгөөд энэ нь Увс нуураараа нэрлэгдсэн аймаг учир нуурынхаа өнгийг илэрхийлж байгаа хийгээд нуур олонтой, усны эх орон гэдгийг илтгэнэ. 4. Цэнхэр суурийн доод хэсэгт 4 ширхэг цагаан давалгаа буй нь тус аймаг дөрвөд, баяд, хотон, халх гэсэн 4 ястантай гэдгийг гэрчилнэ. 5. Давалгаа бүр нь 19 ширхэг байгаа нь 19 засаг, захиргааны нэгж буюу сумтайг харуулна. 6. Тугийн зүүн дээд талд түүний уртын гуравны нэгтэй тэнцүү хэмжээний зайд Чандмань Улаан уулыг уран сайхны аргаар дүрслэн байрлуулсан. Энэ нь тус аймаг анх “Чандмань уулын аймаг” хэмээн нэрлэгдэж байгуулагдсан хийгээд Улаан уулаа биширч дээдэлж явдгийг илтгэнэ. 7. Чандмань Улаан уулын шовх оройд байгаа цас нь тус аймаг мөнх цастай уул олонтой, уулын орон болохыг өгүүлнэ. 8. Улаан уулын дээд талд нар, сар, галын дөлийг байрлуулсан нь уг туг нь аймгийн төрт ёсны бэлгэдэл гэдгийг илтгэнэ.

УВС АЙМГИЙН ЛОГО
ТАЙЛБАР : Увс аймгийн Сүлд тэмдэг нь 1999 оны 12-р сарын 21-нд Аймгийн ИТХ-ын IX-р хуралдаанаар батлагдсан. Сүлд тэмдэгийн тайлбар: Дэлхий өөрөө бөөрөнхий бөгөөд нарыг тойрон тасралтгүй хөдөлгөөнд оршдог тул амьдрал, ертөнцийн үйл түүний нэгэн адил байдгийг харгалзан Увс аймгийн бэлгэдэл, сүлд тэмдэгийг дугуй дүрстэй байхаар сонгож авсан байна. Доторх дүрс: Тойргийн дээд талын хагасыг цэнхэр өнгөтэй харуулсан нь Монголчуудын энх мэндийн бэлгэдэл болсон мэндийн цэнхэр хадгийг илэрхийлсэн юм. Улаан өнгөтэй гурван галын дөл нар, сараар өнгөрсөн, одоо, ирээдүй цагийг харуулахын хамт мандан бадарч явахын бэлгэдэл дүрсэлсэн. Улаан зураасан тойргоор тойргийн дотор хүрээг хийсэн нь аймгийн төв Улаангом гэдгийг харуулсан. Тойргийн доод хагасыг шар өнгийн суурь дээр хар хүрэн өнгийн дүрсээр зурсан. Үүнд: Мориор мал аж ахуйг арвай тарианы түрүүгээр газар тариалан, хүрдээр аж үйлдвэрийг дүрслэн харуулсан. Тойргийн дотор талд ногоон өнгийн суурин дээр Увс аймгийн нэрийг тод үсгээр бичсэн. Ногоон өнгөөр тал хээрийн бүсийг тод үсгээр баруун Монголын эртний уламжлалт соёлыг харуулж байгаа юм. Тойргийн төвд цайвар бор болон цагаан шар өнгөөр элсэн манхан зурж говь цөлийн бүсийг харуулахыг эрмэлзсэн. Манхны цаана өнгө ялгасан цагаан цэнхэр давалгаанаар Увс аймгийнхаа нууруудыг илэрхийлсэн. Нуурын цаана мөнх цасан дуулгатай Хархираа, Түргэний уулсаа зурсан. Уулын цагаан оргил нь нисэж байгаа цагаан шонхор шувуу, монгол гэрийн өрхийг давхар илэрхийлсэн. Сүлд тэмдэгийг Улаангом сумын 5-р багийн 12-ын 24 тоотод оршин суугч зураач Б.СОНИНБАЯР бүтээжээ


Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
17
Өдрийн салхины хурд 8 м/с
Шөнийн темпратур 5 ℃
Шөнийн салхины хурд 11 м/с
Өдөр: 19 ℃
Шөнө: 6 ℃
2020-06-07
Өдөр: 21 ℃
Шөнө: 8 ℃
2020-06-08
Өдөр: 21 ℃
Шөнө: 8 ℃
2020-06-09
Өдөр: 21 ℃
Шөнө: 8 ℃
2020-06-10

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС ТОМИЛОГДСОН АЖЛЫН ХЭСЭГ УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

  • 162
  • 0
  • 2020-06-01

УВС АЙМАГТ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ЖИЖИГ ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙ БАРИГДАЖ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

  • 262
  • 0
  • 2020-06-01

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ АХЛАХ ТҮШМЭЛИЙН МЭРГЭШҮҮЛЭХ БАГЦ СУРГАЛТАД УВС АЙМГААС 69 АЛБАН ХААГЧ ХАМРАГДАН АМЖИЛТТАЙ ТӨГСӨЖ АХЛАХ ТҮШМЭЛИЙН СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА.

  • 163
  • 0
  • 2020-05-28

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧДАД ЗЭРЭГ ДЭВ ОЛГОЖ, ҮНЭМЛЭХИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

  • 148
  • 0
  • 2020-05-27

ӨМНӨГОВЬ СУМ "МОНГОЛ УЛСЫН БАРУУН БҮСИЙН ШИЛДЭГ СУМ"-ААР ШАЛГАРЛАА

  • 126
  • 0
  • 2020-05-28

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

  • 153
  • 0
  • 2020-05-28

УСАН БАССЕЙН, СПОРТ ФИТНЕСИЙН  БАРИЛГЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

  • 125
  • 0
  • 2020-05-27

“МӨНХИЙН ХӨРШДӨӨ ТУСАЛЪЯ” ХҮМҮҮНЛЭГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ

  • 120
  • 0
  • 2020-05-22

АЙМГИЙН ТӨВД ТАВИГДАЖ БАЙГАА АВТО ЗАМЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

  • 95
  • 0
  • 2020-05-21

УВС АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ШИНЭ БАЙРНЫ ШАВ ТАВИГДЛАА

  • 244
  • 0
  • 2020-05-22

Төслийн мэдээлэл

  • 44
  • 0
  • 2020-06-03

Албан татвар төлөх хугацаа

  • 166
  • 0
  • 2020-05-28

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

  • 178
  • 0
  • 2020-05-28

Өндөрхангай сумын төвийн ундны усыг ундны ус, эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээнд хамрууллаа.

  • 322
  • 0
  • 2020-05-20

Лавлагаа мэдээллийн үйлчилгээний төлбөрийн тухай

  • 328
  • 0
  • 2020-05-20

Нэг шатлалт 54 үйлчилгээг цахимжууллаа.

  • 311
  • 0
  • 2020-05-20

ХОТ СУУРИН ГАЗРЫН УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ, УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН ХАМТАРСАН УНДНЫ УСНЫ ЧАНАРЫН СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН САН БАЙГУУЛАХ, ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ СОНГОХ АЖЛЫН ХЭСЭГ ӨМНӨГОВЬ СУМАНД ИРЖ АЖИЛЛАА.

  • 299
  • 0
  • 2020-05-20

Мал төлөлтийн мэдээ

  • 196
  • 0
  • 2020-05-20

Мал амьтны сэг зэмийг цуглуулж устган ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.

  • 198
  • 0
  • 2020-05-20

Нийт нутгаар түймрийн эрсдэл НЭН АЮУЛТАЙ зэрэглэлд байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

  • 113
  • 0
  • 2020-05-18

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос