"УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ"-ИЙН ЦОМ, БАТЛАМЖ, ДУРСГАЛЫН ТУГИЙГ ХҮНДЭТГЭЛТЭЙГЭЭР УГТАН АВЛАА.

Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/595 дугаар тушаалын үндэслэн Увс аймгийн Улаангом сумын ЕБ-ын 2-р цогцолбор сургууль байгуулагдсан цагаасаа хойш 41 дэх хичээлийн жилдээ “УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУРГУУЛЬ” хэмээх хүндтэй шагнал хүртсэнийг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тус сургуулийн удирдлагуудад 10 дугаар сарын 5-ны багш нарын баярын өдөр гардуулан өгсөн бол өнөөдөр тус шагнал Улаангом хотноо хүрэлцэн ирлээ. Дэглийн цагаан нисэх буудлын угталтын талбайд аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан, тус сургуулийн үе үеийн захирал, багш ажиллагсад, төгсөгчдийн төлөөлөл энэхүү нэр хүндтэй шагналыг угтан авсан бол боловсролын салбарын төлөөллүүд, 2-р сургуульд ажиллаж байсан ахмад буурлууд нийт багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагчид, ажилтан ажиллагсад Маршал Ю.Цэдэнбалын талбайд баярын жагсаалтай, ёслол хүндэтгэлтэйгээр хүлээн авлаа.
Увс аймгийн ЗДТГ-ын дарга С.Батжаргал, НБХ-ийн дарга С.Амраа тэргүүтэй аймгийн удирдлагууд, ахмад, дунд, залуу үеийн багш нар Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Ялимгүй хур тунадас
8
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -1 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 9 ℃
Шөнө: -2 ℃
2018-10-21
Өдөр: 9 ℃
Шөнө: -2 ℃
2018-10-22
Өдөр: 10 ℃
Шөнө: -2 ℃
2018-10-23
Өдөр: 6 ℃
Шөнө: -5 ℃
2018-10-24

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос