ЦЭРЭГ ДАЙЧИД ЭР ЦЭРГИЙН АЛБАА ХААГААД ХАЛАГДАН ИРЛЭЭ

ЦЭРЭГ ДАЙЧИД ЭР ЦЭРГИЙН АЛБАА ХААГААД ХАЛАГДАН ИРЛЭЭ

2017 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагаар Увс аймаг дахь Хилийн 0245-р анги, Завхан аймгийн Тэс сум дахь Хилийн 0277-р анги, Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид алба хаасан цэрэг дайчид хугацаат цэргийн албаа хаагаад халагдан ирлээ. Халагдаж ирсэн цэргүүдийг аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ЗДТГ-ын дарга С.Батжаргал, ЗДТГ-ын Цэргийн штабын бүрэлдэхүүн хүлээн авч уулзан цэргийн албаа нэр төртэй хаасан явдалд баяр хүргэж мэндчилгээ дэвшүүлэн цаашдынх нь ажил, амьдралд сайн сайхныг хүсэн ерөөлөө.
Энэ үеэр Завхан аймгийн Тэс сум дахь Хилийн 0277-р ангид хугацаат цэргийн алба хааж байх үедээ хилийн зөрчлийг илрүүлэн саатуулсан ахлах түрүүч Г.Дэлгэрдалай, түрүүч О.Баярсайхан, түрүүч Л.Баяржавхлан болон цэргийн албандаа бие сэтгэлээ дайчлан ажилласан Хилийн 0245-р ангид алба хаасан ахлах түрүүч Ц.Ганхүрэл, ЗХ-ний 340 дүгээр ангид алба хаасан түрүүч Б.Алтангэрэл нарыг Увс аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнаж урамшууллаа.
2018 оны 5 дугаар сард Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан Завхан аймгийн Тэс сум дахь Хилийн 0277-р ангийн хилчин дайчдаа эргэх үеэр авахуулсан зургаар дурсгалын цомог гаргасныг мөн гардуулан өглөө.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлээд ирсэн нийт эрчүүддээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Увс аймгийн Засаг даргын Тамгын газар



Сэтгэгдэл бичих


Улаангом

Багавтар үүлтэй
-24
Өдрийн салхины хурд 4 м/с
Шөнийн темпратур -36 ℃
Шөнийн салхины хурд 3 м/с
Өдөр: -24 ℃
Шөнө: -34 ℃
2019-01-21
Өдөр: -24 ℃
Шөнө: -32 ℃
2019-01-22
Өдөр: -25 ℃
Шөнө: -33 ℃
2019-01-23
Өдөр: -24 ℃
Шөнө: -31 ℃
2019-01-24

2019 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

  • 14
  • 0
  • 2019-01-18

УВС АЙМГИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

  • 1136
  • 0
  • 2019-01-17

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ СУРТАЛЧИЛГАА, АРХИВ АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ ХАРИУЦСАН АЖИЛТНУУД СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА

  • 30
  • 0
  • 2019-01-16

2019 ОНЫ ЦЭРГИЙН БҮРТГЭЛИЙГ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ЗОХИОН БАЙГУУЛЖ, МЭДЭЭ ТАЙЛАНГ НЭГТГЭЖ ДУУСЛАА

  • 28
  • 0
  • 2019-01-16

"БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ НЬ" ТӨСЛИЙН 2-Р ШАТ УВС АЙМАГТ ХЭРЭГЖИХЭЭР БОЛЛОО

  • 28
  • 0
  • 2019-01-15

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДААС ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНД ТӨЛӨӨЛӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

  • 161
  • 0
  • 2019-01-14

“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНЫ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 48
  • 0
  • 2019-01-14

“ЦАГААН САР-2019” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА 1-Р САРЫН 24-27-НЫ ӨДРҮҮДЭД БОЛНО

  • 105
  • 0
  • 2019-01-14

ѲНДѲРХАНГАЙ СУМЫН ѲВѲЛЖИЛТ:

  • 50
  • 0
  • 2019-01-11

АЙМГИЙН ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН 2019 ОНЫ АНХДУГААР ХУРАЛ ХУРАЛДЛАА.

  • 66
  • 0
  • 2019-01-11

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос