Тогтвортой амжиргаа-3 төслөөс Өндөрхангай сумын иргэдэд "Орон нутгийн хөгжлийн сангийн хяналт, шинжилээ, үнэлгээний үйл ажиллагаан дахь олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, шинэлэг санаачлага" сэдвээр сургалт зохион байгуулж байна.
ОНХС-ийн хөрөнгөөр хийх ажлыг сонгоход иргэд оролцох, ОНХС-ийн хөрөнгийн хэмжээ, үйл ажиллагааны ил тод, нээлттэй байгаа эсэхэд иргэдийн оролцоотой хяналтыг сайжруулснаар ОНХС-ийн хөрөнгөөр хийж буй ажлуудын үр ашгийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой юм.