Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Улаангом сумын 3-р багийн ТОСК-ын орон сууцны хэсэгт сүлжээний сувагчлалын ажлыг 10.500.000 төгрөгөөр “Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК хийж гүйцэтгэлээ.
Тус ажлын гүйцэтгэлд 10-р сарын 31-ны өдөр улсын комисс ажиллаж хүлээн авлаа. Сүлжээний сувагчлалын ажил хийгдсэнээр ТОСК-ын 7 давхар барилгын 105 айл өрх шилэн кабелд холбогдох боломжтой болж байна.