ХЯРГАС СУМЫН ѲВѲЛЖИЛТ: 2019.01.09

Увс аймгийн Хяргас сумын Засаг дарга Ц.Цэвээнравдан ѳвѳлжилт, цаг үеийн талаар мэдээлэл хийлээ.

Увс аймгийн Хяргас сумын Засаг дарга Ц.Цэвээнравдан ѳвѳлжилт, цаг үеийн талаар мэдээлэл хийлээ.

Тус сумын хэмжээнд 194000 толгой мал, хѳдѳѳгийн 3 багийн 420 малчин ѳрх ѳвѳлжиж байна. Баруун талдаа цас багатай, малын унд муутай байгаа. Малчид ѳѳрсдийн хүч бололцоогоор 1800 тонн ѳвс бэлтгэж хашаа саравчаа 100 хувь засварлаж ѳвлийн бэлтгэлийг бүрэн хангасан. Сумын хэмжээнд хүн амын ѳвчлѳл харьцангуй бага, халаалт дулаан хэвийн, иргэдэд хүрэх тѳрийн үйлчилгээний чанар хүртээмж сайн байна. Он гарсаар малчдыг эргэж тойрох, эрүүл мэндийн болон мал эмнэлгийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор сумын удирдлагууд хѳдѳѳгийн багт тогтмол ажиллаж байна гэсэн мэдээлэл ѳглѳѳ.

Тус суманд нэгдсэн халаалтын шугам холбох ажлыг "Мана Оюу Увс" ХХК гүйцэтгэж 2018 оны 1-р сард ашиглалтанд оруулжээ. Тусгай зѳвшѳѳрлийн дагуу албан байгууллагуудыг дулаанаар хангах үйлчилгээ үзүүлж халаалт дулааны асуудал хэвийн хэмжээнд явагдаж байгааг сум, байгууллагын удирдлагууд хэлж байна.

Дулаан хангамж нам даралтын зуухаар халдаг байх үеэс мэдэгдэхүйц сайжирсан ч цонх хаалгаар дулаан алдалт их байгаа учир засвар үйлчилгээг дулааны улиралд чанартай сайн хийх шаардлагатай байгааг ажлын хэсэг анхаарууллаа.

Уурын зуухны ажилчдын нийгмийн асуудалд анхаарал тавихгүй бол хүнд нѳхцѳлд ажилладаг, компаний удирдлагууд уулзаж санал солилцдоггүй, цэцэрлэгийн анги танхим хэвийн ч багш, эрхлэгчийн ѳрѳѳ хэвийн хэмжээнд халахгүй байгаа зэрэг асуудлууд байгааг хэллээ. Мөн Холбооны газар, цагдаагийн байр, банк зэрэг байгууллагууд нэгдсэн халаалтын шугаманд холбогдоогүй. Эдгээр газруудыг холбохгүй бол нам даралтаар халдаг гэсэн асуудлууд тус суманд тулгарч байна.

Ѳнѳѳдрийн байдлаар нүүрсний нѳѳц бүрдүүлэлт хэвийн хэмжээнд байгаа гэсэн мэдээллийг өгч байна.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
28
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 14 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 30 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-29
Өдөр: 32 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-30
Өдөр: 30 ℃
Шөнө: 16 ℃
2019-07-01
Өдөр: 30 ℃
Шөнө: 16 ℃
2019-07-02

“ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ БА УСАЛГААТАЙ ГАЗАР ТАРИАЛАН” ТӨСЛИЙН БАГ АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАРТ АЖИЛЛАВ.

  • 2
  • 0
  • 2019-06-27

534 ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН ТӨСӨЛ ДАРААГИЙН 2-Р ШАТ БУЮУ ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН СУДАЛГААНЫ ШАТАНД ШИЛЖЛЭЭ

  • 4
  • 0
  • 2019-06-27

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАНГАМЖ” СЭДЭВТ ХҮНСЧДИЙН ОНЦ ЧУУЛГАН БОЛОВ

  • 18
  • 0
  • 2019-06-26

“ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ЗӨВЛӨЛ” ХУРАЛДЛАА

  • 18
  • 0
  • 2019-06-26

ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ШҮЛХИЙН ХЯНАЛТ ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ НАРЫН 22 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

  • 27
  • 0
  • 2019-06-26

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ УНГАР УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

  • 71
  • 0
  • 2019-06-21

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН МАЛ ЭМНЭЛЭГ, МАЛ АЖ АХУЙН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

  • 65
  • 0
  • 2019-06-21

ТӨЛ БОЙЖИЛТ 95.9 ХУВЬТАЙ БАЙНА

  • 66
  • 0
  • 2019-06-21

НОРВЕГ УЛСТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

  • 67
  • 0
  • 2019-06-21

ОЙН БАЯРЫН НЭРЭМЖИТ ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

  • 83
  • 0
  • 2019-06-20

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос