ЦАГААНХАЙРХАН СУМЫН ӨВӨЛЖИЛТ: 2019.01.10

Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Д.Дагвасүрэн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

Увс аймгийн Цагаанхайрхан сумын Засаг дарга Д.Дагвасүрэн өвөлжилтийн  талаар мэдээлэл хийлээ.

Тус сумын хувьд 2018 оны жилийн эцсийн хүн амын тооллогоор 596 өрхийн 2088 хүн, мал тооллогын дүнгээр нийт 169080 толгой мал тоологдсон. Үүнээс:
Тэмээ – 418
Адуу – 6187
Үхэр – 5231
Хонь -75720
Ямаа-81524 тоологдсон байна.
2019 оны 1 дүгээр сарын байдлаар тус суманд жирэмсэн эх -24 үүнээс хөдөө -13, 0-5 насны хүүхэд 272, 0-1 насны 43 хүүхдийг эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулж ажиллаж байна.
Хөдөөгийн 3 багийн 303 өрхийн 169080 толгой мал өвөлжиж байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд:
Малчид болон мал бүхий иргэд 374.4тн хадлан, 39,86тн гар тэжээл, 102,3 тн хужир шүү бэлтгэж, сумын дүнгээр сумын аюулгүй нөөцөд 30тн өвс, 10тн тэжээл нөөцөлсөн байна. 2018 оны 12 дугаар сарын 24-нѳѳс хүйтний эрч эрс чангарч шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 33-39 хэм хүйтэн байна. Бүх нутгаар цасан бүрхүүл тогтож хяр, ар хэсгээрээ цас хатууран цаашдаа мал бэлчээрлэхэд хүндрэх төлөвтэй байна.
Тус сум нь 2018 онд нэгдсэн халаалтанд холбогдсоноор модны хэрэглээ багассан. Байгууллагуудын халаалт хэвийн явагдаж байна.

Сумдын ѳвѳлжилтийн байдалтай танилцах, нэгдсэн халаалт, дулаан хангамжийг шалгах ажлын хэсэг Цагаанхайрхан суманд ажиллаж модны хэрэглээг багасгах, утааг бууруулах зорилгоор сумдад хэрэгжсэн нэгдсэн халаалтын ач холбогдол, дулаан алдагдлыг хэрхэн бууруулж ажиллах, 2019 онд хэрэгжүүлэх хѳрѳнгѳ оруулалт, бүтээн байгуулалтын талаар тодорхой мэдээллүүдийг хийлээ.

Тус сумын цэцэрлэг, ЗДТГ-ын байр дулаан алдалттай, 8-15 хэм буюу хэвийн хэмжээнээс доогуур байгаа. Цэцэрлэгийн хүүхдүүдийн ирц цѳѳрсѳн, эмнэлэг, сургуулийн дулаан хангамж хэвийн, Соёлын тѳв нам даралтын зуухаар халдаг гэсэн мэдээллийг байгууллагын удирдлагууд ѳглѳѳ. Дулааны улиралд цэцэрлэгийн байранд цонх, сантехникийн засвар, шинэчлэл хийх нэн шаардлагатай байгаа тул 2019 онд ОНХС-гийн 10 сая тѳгрѳгѳѳр цэцэрлэгийн сантехникийн засвар хийхээр сумын ИТХ-аар батлан хэрэгжүүлэхээр болжээ.
 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
28
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 14 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 30 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-29
Өдөр: 32 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-30
Өдөр: 30 ℃
Шөнө: 16 ℃
2019-07-01
Өдөр: 30 ℃
Шөнө: 16 ℃
2019-07-02

“ХҮНСНИЙ НОГООНЫ ҮЙЛДВЭРЛЭЛ БА УСАЛГААТАЙ ГАЗАР ТАРИАЛАН” ТӨСЛИЙН БАГ АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАРТ АЖИЛЛАВ.

  • 2
  • 0
  • 2019-06-27

534 ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖИЙН ТӨСӨЛ ДАРААГИЙН 2-Р ШАТ БУЮУ ТӨСЛИЙН УРЬДЧИЛСАН СУДАЛГААНЫ ШАТАНД ШИЛЖЛЭЭ

  • 6
  • 0
  • 2019-06-27

“ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАНГАМЖ” СЭДЭВТ ХҮНСЧДИЙН ОНЦ ЧУУЛГАН БОЛОВ

  • 18
  • 0
  • 2019-06-26

“ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ЗӨВЛӨЛ” ХУРАЛДЛАА

  • 18
  • 0
  • 2019-06-26

ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ШҮЛХИЙН ХЯНАЛТ ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ НАРЫН 22 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЖ БАЙНА

  • 27
  • 0
  • 2019-06-26

ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ УНГАР УЛСТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

  • 71
  • 0
  • 2019-06-21

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН МАЛ ЭМНЭЛЭГ, МАЛ АЖ АХУЙН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

  • 65
  • 0
  • 2019-06-21

ТӨЛ БОЙЖИЛТ 95.9 ХУВЬТАЙ БАЙНА

  • 66
  • 0
  • 2019-06-21

НОРВЕГ УЛСТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

  • 67
  • 0
  • 2019-06-21

ОЙН БАЯРЫН НЭРЭМЖИТ ШАТРЫН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

  • 83
  • 0
  • 2019-06-20

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос