ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ "ЗУДЫН ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТӨСӨЛ" УВС АЙМАГТ ХЭРЭГЖЛЭЭ

ДЭЛХИЙН ЗӨН МОНГОЛ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГААС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ

Англи улсад төвтэй, хүмүүнлэгийн чиглэлийн олон улсын 24 төрийн бус байгууллагын гишүүнчлэлээс бүрдсэн "Старт Сан"-гийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа энэхүү төсөл нь зудын хүндрэлд өртөх өндөр эрсдэлтэй малчин өрхүүдийн амьжиргааг хамгаалах зорилготой бөгөөд Увс аймгийн 5 сумдаас нийтдээ 633 өрх хамрагджээ.

Уг төсөлд Малчин сумаас 93 өрх, Наранбулаг сумаас 120 өрх, Өмнөговь сумаас 184 өрх, Тариалан сумаас 143 өрх, Түргэн сумаас 89 өрхийг хамруулсан бөгөөд өрх тус бүрт 145 мянган төгрөгийн мөнгөн тусламж, 150 кг малын тэжээлийг олгож нийт 130 гаруй сая төгрөгийн тусламжийг үзүүллээ.

Энэхүү төсөлд хонин толгойд шилжүүлснээр 200-аас доош толгой малтай малчин өрхүүдийг хамруулсан бөгөөд өрхийн орлого багатай, насанд хүрээгүй болон их дээд сургуульд суралцаж байгаа оюутны тоо, өрх толгойлсон малчин өрх, өрхөд жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эмэгтэй байгаа эсэх, Хөгжлийн бэрхшээлтэй болон эмнэлгийн байнгын хяналтад байдаг хүнд өвчтэй хүн байгаа эсэх зэрэг үзүүлэлтүүдийг тус тус харгалзан үзсэн байна.

Аймгийн Засаг дарга Д.Батсайхан болон холбогдох байгууллагын удирдлагууд төслийн зохицуулагч нартай уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцож малчин өрхийн амьжиргааг хамгаалах төсөл хэрэгжүүлэн тусламж үзүүлж байгаа явдалд талархаж байгаагаа илэрхийллээ.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
30
Өдрийн салхины хурд 7 м/с
Шөнийн темпратур 12 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 29 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-20
Өдөр: 26 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-21
Өдөр: 25 ℃
Шөнө: 14 ℃
2019-06-22
Өдөр: 26 ℃
Шөнө: 13 ℃
2019-06-23

“ХӨДӨӨ АЖ АХУЙ ҮЙЛДВЭРЛЭЛД ШИНЖЛЭХ УХААНЫ ОЛОЛТ НЭВТРҮҮЛЭХ ТӨВИЙН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТӨСӨЛ”-ИЙГ ХЭЛЭЛЦЭВ

  • 15
  • 0
  • 2019-06-17

ОРГАНИК ХҮНСИЙГ БАТАЛГААЖУУЛАХ ХАМТЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ СЭЛЭНГЭ АЙМАГТ БАЙГУУЛЛАА

  • 17
  • 0
  • 2019-06-17

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРХОН СУМАНД АЖИЛЛАВ

  • 51
  • 0
  • 2019-06-14

АЙМГИЙН ХХААГ-т ХХААХҮЯ-НЫ ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗРААС ШАЛГАХ АЖЛЫН ХЭСЭГ АЖИЛЛАЖ БАЙНА.

  • 41
  • 0
  • 2019-06-14

“АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГАА, ХӨГЖИЛ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО

  • 51
  • 0
  • 2019-06-14

“НАРИЙН, НАРИЙВТАР НООСТ ХОНЬ ҮРЖҮҮЛЭГЧДИЙН УЛСЫН ЗӨВӨЛГӨӨН” БОЛЖ БАЙНА

  • 36
  • 0
  • 2019-06-14

ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • 32
  • 0
  • 2019-06-14

“ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ТҮНШЛЭЛИЙН УУЛЗАЛТ-2019” БОЛЛОО

  • 32
  • 0
  • 2019-06-14

“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО” ИРЭХ 9 САРД ЗОХИОН БАЙГУУЛНА

  • 44
  • 0
  • 2019-06-14

“МОНГОЛ УЛСАД БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ НООЛУУР ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТОГТОЛЦООНЫ ӨӨРЧЛӨЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛОВ

  • 47
  • 0
  • 2019-06-12

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос