ШОРООН "ГАХАЙ" ЖИЛИЙН САР ШИНИЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ХҮЧИТ БӨХИЙН БАРИЛДААН БОЛЛОО.

ШОРООН

        Билгийн тооллын 17 дугаар жарны тийн "Урвуулагч" хэмээх шороон “Гахай" жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаанууд өнөөдөр Спортын ордонд болж өндөрлөлөө.

        Улсын начин Ө.Сумъяа аймгийн арслан Т.Баярмагнай, Т.Сүрэнжав, Ю.Баттогтох, Б.Бадарч, Х.Мөнхжаргал Ж.Бат-Оргил нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 64 бөхийн барилдаанд Тэс сумын харъяат Аймгийн биеийн тамир спортын газрын бөх аймгийн арслан Б.Бадарч зургаа даван түрүүлж, Малчин сумын харъяат "Хилчин" СХ, Хилийн цэргийн 0208-р тусгай салбар, "Увс нуур” дэвжээний бөх аймгийн арслан Т.Сүрэнжав тав даван үзүүрлэлээ. Их шөвөгт Тэс сумын харъяат Чөлөөт бөхийн ОУХМ, аймгийн арслан Х.Мөнхжаргал, Давст сумын харъяат аймгийн харцага Э. Мөнх-Эрдэнэ нар шалгарлаа.

        Сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд 48 бөх хүч сорьж Сагил сумын заан Я.Мижиддорж түрүүлж Ховд сумын заан Б.Эрдэнэтогтох үзүүрлэлээ.

        Тэс сумын харьяат аймгийн арслан Я.Төгсжаргал агсны нэрэмжит уран барилдааны тусгай шагналыг Түргэн сумын харъяат аймгийн начин Г.Цоггэрэлд олгосон бол Тэс сумын харъяат гавъяат тамирчин, Улсын өсөх идэр начин Т.Артаг агсны нэрэмжит уран барилдааны тусгай шагналыг аймгийн харцага Э.Мөнх-Эрдэнэ хүртлээ.

        Тус барилдааны үеэр Биеийн тамир спортын газраас спортын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
25
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 13 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 26 ℃
Шөнө: 13 ℃
2019-07-23
Өдөр: 26 ℃
Шөнө: 15 ℃
2019-07-24
Өдөр: 24 ℃
Шөнө: 14 ℃
2019-07-25
Өдөр: 22 ℃
Шөнө: 12 ℃
2019-07-26

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ХОККАЙДО МУЖИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ

  • 90
  • 0
  • 2019-07-09

МУ-ЫН ЭРЧИМЖСЭН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ХОККАЙДО МУЖИД ТУРШЛАГА СУДАЛЖ БАЙНА

  • 94
  • 0
  • 2019-07-08

“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО”-Г ЗОХИОН БАЙГУУЛАХ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

  • 116
  • 0
  • 2019-07-06

ГАБРИЕЛЛА СПИРЛИГ ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДГЭЭР ШАГНАЛАА

  • 115
  • 0
  • 2019-07-06

ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН БАСИЛ ВАСИЛИКА КОНСТАНТИНЕСКУГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

  • 122
  • 0
  • 2019-07-06

"Татварын шинэчлэл-2019" Баруун бүсийн сургалт зөвлөгөөн боллоо

  • 104
  • 0
  • 2019-07-05

ӨРХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА

  • 103
  • 0
  • 2019-07-04

ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ШҮЛХИЙН ХЯНАЛТ ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ НАРЫН XXII УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

  • 96
  • 0
  • 2019-07-04

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ХВАН КЮҮ СҮК ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

  • 105
  • 0
  • 2019-07-02

"ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН - ЭРҮҮЛ НАСЖИЛТ" цэнгүүн зохион байгууллаа

  • 111
  • 0
  • 2019-07-01

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос