"ТЭМЭЭ-МӨС-ЗАГАСЧЛАЛ 2019" АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ТЭМЭЭ -МӨС –ЗАГАСЧЛАЛ 2019 наадмын 2 дахь өдөр буюу 3 дугаар сарын 10-нд Хяргас нууранд мөсний баяр, загаслалын тэмцээн уралдаанууд зохион байгуулагдлаа. Тэмцээнийг нээж аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Завхан сумын Засаг дарга Б.Пүрэвгончиг нар нээж үг хэллээ.
ЗАГАСЧЛАЛЫН ТЭМЦЭЭНД: 21 баг 3 цагийн турш өрсөлдсөнөөс
1-р байранд Завхан сумын “Мөс” баг
2-р байранд “Улаангом” баг 
3-р байранд Завхан сумын “30 төгсөлт” баг тус тус шалгарлаа. 
Уг арга хэмжээнд ОХУ-ын Караосноярск хотоос 15, Тува улсын 5 жуулчин ирж тэмцээн уралдаанд оролцлоо. Наадмыг үзэж сонирхохоор ирсэн иргэд, ААН-үүдийн дунд элсний сумо, олс таталт, мөсний шагайн тэмцээнийг тус тус зохион байгуулж шагнаж урамшууллаа.

ОЛС ТАТАЛТЫН ТЭМЦЭЭНД:
1-р байанд Хармагт баг
2-р байранд Улаангом дахь нутгийн зөвлөлийн баг
3-р байранд Хас банкны баг

МӨСНИЙ ШАГАЙ ТЭМЦЭЭНД:
1-р байранд ОХУ-ын ICE баг
2-р байранд Соёлын төвийн баг
3-р байранд Ховд аймгийн Дөргөн сумын баг

МӨСНИЙ СУМО ТЭМЦЭЭНД: 
1-р байрыг аймгийн заан Ц.Анхбаяр
2-р байрыг Рагчаабазар
3-р байрыг Ойрад ХДТ-ын Гантөмөр тус тус эзэллээ.

Тэмээ-Мөс-Загасчлалын арга хэмжээг Улаанбаатар хотоос болон Увс аймгийн Улаангом сумын Төр захиргааны байгууллага, ААН, иргэд, гадаадын 20 гаруй аялагч жуулчид нийт 2000 гаруй хүмүүс оролцон үзэж сонирхлоо. 
2019 онд Завхан сум Түмэн тэмээний баярыг зохион байгуулах бөгөөд цаашид тэмээний баяр, мөсний баяр, загасчлалын тэмцээнийг аймгийн өвлийн улиралын томоохон эвент болохоор зорин ажиллаж байна.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Бага зэргийн бороо
16
Өдрийн салхины хурд 7 м/с
Шөнийн темпратур 9 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 18 ℃
Шөнө: 6 ℃
2019-05-28
Өдөр: 22 ℃
Шөнө: 5 ℃
2019-05-29
Өдөр: 25 ℃
Шөнө: 8 ℃
2019-05-30
Өдөр: 25 ℃
Шөнө: 12 ℃
2019-05-31

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос