ЗАВХАН АЙМГИЙН ТЭС СУМЫН 0277-Р АНГИД АЛБА ХААЖ БУЙ ХИЛЧИН ДАЙЧДАА ЭРГЭЛЭЭ.

ЗАВХАН АЙМГИЙН ТЭС СУМЫН 0277-Р АНГИД АЛБА ХААЖ БУЙ ХИЛЧИН ДАЙЧДАА ЭРГЭЛЭЭ.

Увс аймгийн Засаг дарга, Хил хамгаалахад туслах хүчний зөвлөлийн дарга Д.Батсайхан, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа Т.Тогтохбаяр, Ойрад ХЖТ-ын уран бүтээлчид Завхан аймгийн Тэс сумын хилийн 0277-р ангид Увс аймгаас татагдан хугацаат цэргийн алба хааж байгаа цэргүүдээ эргэлээ.

Энэхүү ажлыг 2 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд цэргийн анги салбарын үйл ажиллагаатай танилцан заставт байгаа цэргүүдээ эргэж гарын бэлэг гардуулан, урлагийн тоглолтоо сонирхуулж,  дурсгалын зураг татууллаа. Мөн ар гэрийн төлөөлөлтэй уулзуулан гэр бүлээс нь явуулсан илгээмжийг хүргэж  цэргүүдийнхээ санал хүсэлтийг сонсон  албаа нэр төртэй,  vлгэр жишээ хаагаад ирэхийг хүслээ.

Завхан аймгийн Тэс сумын 0277-р анги 1996 оноос хойш 23 дахь жилдээ зөвхөн Увс аймгаас цэрэг татаж байгаа ба энэ хугацаанд манай аймгаас цэргийн алба хаасан нийт залуусын 20 шахам хувь нь тус ангид алба хаасан гэдгийг 0277-р ангийн захирагч, хурандаа Г.Баярхүү хэлж байна. Мөн нутгийн хүүхдүүд нь албаа нэр төртэй сайн хааж байгааг ар гэр, нутаг орныхонд нь уламжиллаа. Тус цэргийн ангийн ахлагч, офицерууд Увс аймгаас татагдан алба хаасан болон алба хааж буй цэргүүд тэсвэр тэвчээртэй, дасан зохицох чадвар сайтай, зуны аагим халуун, өвлийн тэсгим хүйтнийг үл ажран цэргийн албаа нэр төртэй хааж ирснийг онцолж байсан юм.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
24
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 9 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 27 ℃
Шөнө: 11 ℃
2019-06-28
Өдөр: 27 ℃
Шөнө: 12 ℃
2019-06-29
Өдөр: 28 ℃
Шөнө: 13 ℃
2019-06-30
Өдөр: 28 ℃
Шөнө: 14 ℃
2019-07-01

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос