УВСЫН ХӨГЖИЛД ЭРДЭМТДИЙН ОРОЛЦОО

УВСЫН ХӨГЖИЛД ЭРДЭМТДИЙН ОРОЛЦОО

АРДЧИЛАЛ ТАЙМС СОНИН - СЭТГҮҮЛЧ П. БАТЗАЯА

Аймаг орон нутгаа хөгжүүлэхэд эрдэмтэн мэргэдийн санал, оролцоог нэмэгдүүлэх, ашиглах зорилгоор Увс аймгийн ЗДТГ “Увс аймгийн хөгжилд эрдэмтдийн оролцоо” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа. Тус эрдэм шинжилгээний хуралд Монголын эрдэмтдийн үндэсний зөвлөлийн тэргүүн Ж.Оюунбилэг, ШУТИС-ийн Механик техникийн сургуулийн зөвлөх, академич ШУ-ны доктор профессор, гавьяат багш Ч.Авдай, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх, академич ШУ-ны доктор профессор Н.Сайжаа, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга доктор Х.Баянмөнх, ШУТИС-ийн бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал, доктор Г.Баттүвшин тэргүүтэй эрдэмтэн судлаачид оролцож илтгэл тавилаа. Тэд хөдөө аж ахуй, хүнс, тэжээлийн үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжил, өв соёл, эко ногоон хөгжил, байгаль хамгаалал, аялал жуулчлал, эдийн засаг, бизнес хөгжил, шинэ технологи инновац гэсэн чиглэлээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Нийт 30 гаруй илтгэл ирүүлснээс 15 илтгэл хэлэлцүүллээ.

ЭДИЙН ЗАСАГ - 1000 КИЛОМЕТРЭЭС АЛСЛАГДСАН АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫГ 90 ХУВИАР ХӨНГӨЛӨХ БОЛОМЖ БҮРДСЭН
УИХ-ын гишүүн, Монгол Улсын сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “Төрийн гаргасан бодлого амьдрал дээр хэрэгждэг, бодлогын үр дүнг ард иргэд хүртдэг байх ёстой. Ард иргэдээсээ тасарсан, хэрэгжих боломжгүй бодлого цаасан дээр үлддэг. Тийм учраас олуулаа хэлэлцэж зөв зүйтэй санал санаачилга гаргах зарчмыг баримталж энэ хурлыг зохион байгуулж байгаа Увс аймгийн удирдлагуудад талархаж байгаагаа илэрхийлье. Эрдэмтэд та бүхнийг аймгийнхаа хөгжлийг олон талаас нь харж ярина гэдэгт итгэж байна. Манай аймаг дэлхийн болоод хөрш зэргэлдээ улс, аймгуудын хөгжлийн бодлогыг дагах ёстой. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор, ямар ямар боломжууд бий болгох талаар хэдэн санал хэлье. Нэгдүгээрт, 2012 онд Монгол Улсын Засгийн газраас Увс аймаг руу чиглэсэн бодлогыг дэмжсэн хөтөлбөр гаргасан. Үүнд Улаанбаатар, Хяргас нуур, Үзүүрийн булаг, Улаангом чиглэсэн авто замыг барих шийдвэр гаргасан. Энэ зам 2020 онд ашиглалтад орохоор санхүүжилтийг нь шийдсэн. Үүний үр дүнд Улаанбаатар хотоос 1400 километр орчим алслагдсан Увс аймаг нийслэл хоттойгоо, бусад аймгуудтай харилцаа холбоогоо сайжруулах боломж нээгдэнэ. Мөн Улаангом хотын “Дэглий цагаан” нисэх буудлыг олон улсын статустай онгоцны буудал болгох асуудлыг Засгийн газарт оруулахаар төлөвлөж байна. Ингэснээр агаарын тээврээр олон улсын авиа компаниуд шууд нислэг үйлдэж аялал жуулчлал хөгжих боломж бүрдэнэ. Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Боршоогийн боомтыг шинэчлэх бэлтгэл ажлууд хийж байна. Энэ бол гадаад, дотоод худалдаа, аялал жуулчлал нэмэгдэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл дээр дурдсан ажлууд аялал жуулчлал хөгжих дэд бүтэц бий болгож байна гэсэн үг. Хоёрдугаарт, УИХ-аар баталсан Татварын хуулиудын хүрээнд жижиг, дунд бизнесийг татварын бодлогоор дэмжих асуудал тусгасан. Үүнд, Улаанбаатар хотоос 1000 километрээс цааш алслагдсан бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлөх боломж бүрдсэн. Энэ бол хөдөө орон нутагт жижиг, дунд бизнес хөгжих боломж бүрэн нээгдсэн гэсэн үг. Увс аймгийн хөгжил дэвшил, ард иргэдийн амьдрал Монгол Улсын хөгжил дэвшилтэй нягт холбоотой явж байгаа. Хэрэв Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бодлого нь алдаатай байгаа бол, монголын нийт ард иргэд, түүний дотор Увс аймгийн иргэд хор хохирлыг нь хүртэх зайлшгүй. Тиймээс эдийн засгийн бодлогоо зөв тодорхойлж, тулгамдаад байгаа олон асуудлыг шийдвэрлэх нь ард иргэдийн амьдрал ахуй дээшилж, бизнес нь хөгжихөд чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байна. Тиймээс төрийн эдийн засгийн бодлого нь зөв байж, үр дүн гарч байх ёстой гэсэн зарчим баримталж байна. Ингэснээр аймаг орон нутгийг хөгжих боломжийг бүрдүүлнэ” гэв.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ - УВС АЙМГИЙН ХӨГЖИЛД ШИНЭ ЭРИН ЭХЭЛНЭ
УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Монгол Улсын алслагдсан бүс нутаг Увс аймаг хэрхэн хөгжих талаар санал санаачилга, эрдэм ухаанаа эрдэмтэд хэлэлцүүлж байгаад баяртай байна. Эрдэмтэн та бүхнийхээ үгийг сонсож, цаашид аймгийнхаа хөгжлийн бодлогын нэг хэсэг болгох гэж байгаа нь Увс аймгийн хөгжилд “шинэ эрин” эхэлнэ гэж дүгнэхэд хүргэж байна. Бидний ярьж, хийхийг зорьж байгаа ажлууд бол хөгжил юм. Хөгжил гэдэг нь тав тух, боломж. Энэ боломжийг нээхэд шинжлэх ухаан хэрэгтэй. Тиймээс ч энэ бага хурлыг зохион байгуулж байна. Бид байгаа нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийж, боломж бололцоогоо тооцох ёстой. Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлогод тусгагдсан зорилтуудыг хамгийн сайн хэрэгжүүлж байгаа нь Увс аймаг. Бид нөхөн сэргээгдэх баялгаа үр хойчдоо өвлүүлж байгаа. Тиймээс ч 2012 онд Засгийн газрын шийдвэр гарч манай аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх тогтвортой бодлого үргэлжилж, энэ хугацаанд олон ажил хийсэн. Монгол Улсын Засгийн газраас Увс нутгийн ард иргэдийн орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажил хийж байна. БОАЖ яамнаас гэхэд аялал жуулчлалын салбарт ажиллах сонирхолтой иргэдэд зориулсан, үнэ төлбөргүй сургалтыг орон даяар явуулна. Энэ сургалт зөвхөн аялал жуулчлал төдийгүй, өөр бусад салбараас энэ салбарт орж ажиллахыг сонирхож байгаа хэн бүхэнд нээлттэй байх юм. Үүний үр дүнд бид аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, эдийн засгаа хөгжүүлэх боломж бүрдэнэ. Увс аймагтай хил залгаа ОХУ-ын Тува, Алтайн хязгаараас Монгол Улсад аялахыг хүссэн 400 мянган жуулчин бий. Красноярскаас гэхэд л 800 мянган жуулчин манайхыг сонирхож байгаа тоо бидэнд байна. Иймээс ирэх жилүүдэд Увс аймагт боломж нээсэн, хөгжлийг түргэтгэсэн, тухайн бүс нутгийн ард иргэдийн сэтгэл ханамж дээшилсэн, ажлын байр нэмэгдсэн, орлого нь өссөн шинэ эрин эхэлж байгааг дахин цохон тэмдэглэе” гэв
НОГООН ХӨГЖИЛ - 400-500 САЯ ТӨГРӨГӨӨР НОГООН ХӨГЖИЛД ХҮРЭХ БОЛОМЖ БИЙ
Доктор, профессор Д.Басандорж хэлэхдээ “Байгальд ээлтэй технологийн асуудал бол хөгжлийн тулгуур асуулын нэг. Бид байгалиа хамгаалж хөгжихгүй байгалиа сөнөөсний дараа, байгалиа сэргээхийн тулд асар их мөнгө зардаг. Тиймээс манай аймаг хөгжлийн тухай ярихдаа эхлээд байгалиа хамгаалах технологи суурилуулах хэрэгтэй. Ингэснээр ирээдүйд тогтвортой хөгжлийн гарц нээгдэж, байгалиа хамаалж үлдсэнийхээ үр шимийг хүртэнэ. Байгалиа онгон дагшнаар нь хамгаалж үлдсэнээс олмол хөрөнгөө боловсрол, соёл гэх мэт бусад салбарынхаа хөгжилд зарцуулдаг байх нь Увс нутгийн стратегийн чиг хандлага юм. Тиймээс би эко технологийн асуудлыг ярьж байгаа. Нэгдүгээрт, Манай нутгийнхан хужир, давс их байгалийн тогтоцтой газар амьдардгаас үүдэн хужир, давс ихтэй ус хэрэглэдэг. Эрдэс, давс ихтэй ус хэрэглээд байвал цусны даралт, ходоод, элэг, бөөрний өвчлөл ихэсдэг. Тиймээс ард иргэдээ цэвэр усаар хангах асуудал тулгарч байна. Хөдөө малынхаа бэлчээрт яваа малчин хүртэл усаа цэвэршүүлээд уучих, жижиг технологи бий. Ойролцоогоор 60 мянга орчим төгрөгийн үнэтэй. Хүний биеийн 70 хувь нь уснаас бүрддэг учраас, эрүүл ахуйн шаардлага хангасан усыг иргэнээс эхлээд сум, аймгийн төвийнхөн бүгд хэрэглэдэг дадал бий болгох ёстой. Ард түмнийхээ эрүүл мэндэд анхаарахын тулд ус цэвэршүүлэх технологийг илүү өргөн хүрээнд нэвтрүүлье. Мөн усны нөөц шавхагддаг учраас усаа хэмнэдэг байя.Тиймээс ус хэмнэдэг технологи нэвтрүүлж байгальд ээлтэй байдлаар хөгжье. “Увс аймгийн онцлог юу юм бэ” гэхэд л “усаа хэмнэдэг систем өрх бүрт нэвтэрсэн, хүн бүр цэвэршүүлсэн ус уудаг шүү дээ” гэхэд л энэ өөрөө хөгжлийн брэнд болно. Хоёрдугаарт, хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн асуудал. Увс аймгийн аль ч суманд очиход ариун цэврийн байгууламждаа эко систем бүрэн нэвтрүүлсэн шүү дээ гэхэд л эко, ногоон аймаг болж хөгжих алхам руу ойртоно гэсэн үг. Манай аймгийн удирдлагууд аялал жуулчлалын салбараа хөгжүүлж, газар шороогоо ухахгүй гэж ярьж байна. Тэгэхээр хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбар эрчимтэй хөгжинө. Тиймээс хадлан тэжээлийг хүртэл биед амар, байгальд хоргүй байдлаар авах ногоон технологийг дэмжиж хүнсний хангамжийн асуудлаа сайжруулах хэрэгтэй. Ногоон айл өрхүүдийг бий болгож айл бүр хашаандаа хүнсний ногоо, мод тариалдаг, ариун цэврийн байгууламж нь эко, хог хаягдлынхаа системийг сайжруулж амьдралын орчинг ногооруулах боломж бий.
ТҮҮХИЙ ЭД - БИО-ОРГАНИК БОДИС АРЬС ШИР БОЛОВСРУУЛАХАД ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ
ШУТИС-ийн механик техникийн сургуулийн зөвлөх, академич ШУ-ны доктор профессор, гавьяат багш Ч.Авдай хэлэхдээ “Улсын хэмжээнд арьс шир, үслэг боловсруулах 60 орчим үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас 38 үйлдвэр нь арьс, ширийг гүн боловсруулж байна. Манай улс жилдээ 650-800 мянган шир, үүнээс үхрийн шир 400-450 мянга, адууны шир 250-350 мянган ширхэг, богийн арьс 12,5 сая, үүнээс хонины арьс 6 сая, ямааны арьс 6,5 сая тус тус бэлтгэдэг. Боловсруулалтад натрийн сульфат, шохой, хромын идээ, давс, хүчил хэрэглэдэг учраас их хэмжээний хорт бодис ялгаруулж байна. Европын Герман, Голланд, Турк болон Хятад зэрэг оронд хромын идээг био-органик идээгээр солих үйл ажиллагаа сүүлийн үед эрчимжиж дэлхийн хэмжээнд хромын идээнээс татгалзаж, хромын идээгээр идээлж боловсруулсан арьс ширэн эдлэлийг хэрэглэхгүй болж байна. Малын арьс ширний үсийг хүхэрт натри, шохой ашиглан авдаг уламжлалт аргыг шүлтлэг (NaOH) орчинд H2O2, энзим, амин хүчлүүд ашиглан авдаг аргаар солих технологи бий болж улам боловсронгуй үр дүн сайтай болгох туршилт хийгдэж байна. Био-Органик идээлгийн бодисоор арьс ширийг идээлснээр технологи ажиллагааны үргэлжлэх хугацаа 14,6 цаг байсан нь 8 болж, өмнө хэрэглэж байсан химийн бодисын тоо 8 байсан нь 2 болж, давсны хэрэглээ 80%, усны хэрэглээ 50 хувь, эрчим хүч 35 хувиар буурч, үйлдвэрээс гарч байгаа бохир ус байгаль орчинд хор нөлөөгүй, дахин ашиглах бололцоотойг тогтоосон. Био-органик идээлгийн бодисыг хэрэглэн 1000 ширхэг буюу 17000 кг үхрийн шир боловсруулахад ус, химийн материал, эрчим хүчний хэмнэлтээс 12,6 сая төгрөг буюу жилд бэлтгэгдэж байгаа 450 мянган шир боловсруулахад 5 тэрбум гаруй төгрөгийн хэмнэлт гарах тооцоо байна. Байгаль орчинд халгүй, олон талын хэмнэлт, бүтээгдэхүүний сайн талын үзүүлэлттэй энэхүү аргыг эх орны үйлдвэрүүдэд төр, засгийн бодлогоор нэвтрүүлэх ажлыг яаралтай зохион байгуулах хэрэгтэй болжээ. Био-органик аргаар ширийг боловсруулахад арьс, ширний үйлдвэрүүдэд одоо хэрэглэж байгаа тоног төхөөрөмжүүдийг бүрэн ашиглаж болох бөгөөд харин идээлгийн барабаныг үйлдвэрийнхээ хүчин чадалд тохируулан шинэчилж сайжруулах шаардлагатай.
БОЛОВСРОЛ
Увс аймагт дэлхийн зах зээлд нийцсэн орон нутгийн дээд боловсролын цомхон тогтолцоог бий болгох шаардлагатай БСШУСЯ-ны Олон улсын төсөл хөтөлбөр гадаад хамтын ажиллагааны газрын дарга, доктор Т.Ууганбаяр хэлэхдээ “Дэлхийн бүхий л улс орны эдийн засаг дэлхийн зах зээлээс хамаардаг болсон. Өнөөдөр дэлхий нийт даяаршиж, дэлхийн өрсөлдөөн тухайн улс, орон нутагт явагддаг болсон. Тэгэхээр дэлхийн хэмжээнд сэтгэдэг хүнийг бэлтгэх зайлшгүй шаардлага гарч байна. Дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ур чадварыг эзэмшсэн хүнийг бэлтгэх хэрэгтэй. Үүний тулд дэлхийн хэмжээний боловсрол, мэдлэг, ур чадварыг олгох асуудал боловсролын салбарт тулгамдсан асуудал болж байна. Өнгөрсөн зуунаасаа шинэ эрин рүү шилжихийн тулд багшийн ур чадвар өөрчлөгдөх ёстой. Багш орчин үеийн болж, дэлхийтэйгээ хөл нийлүүлэн шинэчлэгдэх ёстой.Хөдөлмөрийн зах зээлд боловсон хүчин бэлтгэдэг багш нар дэлхийн хөдөлмөрийн зах зээлийн баримжаатай байж, эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, шинжлэх ухааны үндэстэйгээр хичээлийн хөтөлбөрөө боловсруулдаг байх ёстой. Үүнд бүх шатны боловсрол хамаарна.Бага наснаас нь дэлхийн өөрчлөлтөд дасан зохицох чадвартай уян боловсрол шаардлага гарч байна. Хамгийн нэгдүгээрт, багш хичээлийн явцад яаж, идэвхтэй, бүтээлч байдлаар оролцуулахаа бодох хэрэгтэй. Орчин үеийн мэдээллийн технологийг ашиглаж хичээлээ зааж сурах хэрэгтэй. Мөн дэлхийн багш нарын арга зүйгээс суралцах хэрэгтэй. Дэлхийн дижитал өөрчлөлтөөс үүдэн дижитал суралцагчид бий болсон. Тэгэхээр дижитал суралцагч болсон шинэ эринд, сурагчаа бүтээлч болгох шаардлагатай болсон өнөө үед хэрхэн хичээлийн үйл явцыг өөрчилж, удирдан явуулах нь чухлаар тавигдаж байна. Тиймээс багш нарын заах арга зүйн ур чадварыг сайжруулж, идэвхтэй сургалтын аргыг эзэмшүүлэх хэрэгтэй. Цаашид багш нарын хоцрогдлыг арилгахын тулд насан туршийн боловсролын тогтолцоог бий болгох хэрэгтэй. Боловсрол бол бүх хүний асуудал. Их, сургууль төгсөөд ажил, мэргэжилтэй боллоо гээд боловсрол нь зогсож байгаа хэрэг биш.Тухайн хүний ажиллаж буй салбарын мэдлэг, технологи ,ур чадвар нь өөрчлөгдөж байдаг. Тиймээс цаг үеэсээ хоцрохгүйн тулд тухайн хүнийг хөгжүүлэх боловсролын тогтолцоо нь орон нутагтаа байх ёстой. Тэгж байж орон нутагт хүн капитал үүсэх боломж бүрдэнэ. Увс аймагт дэлхийн зах зээлд нийцсэн орон нутгийн дээд боловсролын цомхон тогтолцоог бий болгох шаардлагатай. Үүний үр дүнд тухайн бүс нутагт хэрэгтэй хүнийг бэлдэж, нийгмийн болон технологийн инновацыг хийх боловсрол, судалгааны байгуулга бий болно. Ингэж л Увс аймгийн онцлогт тохирсон брэнд бий болно. Одоогоор манай боловсролын тогтолцоо турбо системээр явж байна. Өөрөөр хэлбэл та төгсөөд үйлдвэрийн ажилчин гуталчин, үсчин, тогооч болно гэсэн сэтгэлгээгээр бэлтгэж нэг л ур чадвар эзэмшүүлдэг. Тэгэхээр тухайн хүн хувирч чаддаггүй. Магадгүй тухайн хүн өөрөө бүтээлч байгаад салбартаа бизнес эрхэлж болно. Өөрөөр хэлбэл уян боловсрол олгооч ээ л гэсэн үг. Үсчин мэргэжлээр төгссөн хүн үсчний салон ажиллуулж болно. Үүний тулд хэрэглэгчээ хэрхэн татах вэ, ажилчнаа хэрхэн удирдах вэ гэх мэт тухайн хүнд иновацлаг чадвар олгох ёстой. Өөрийгөө хөгжүүлж аливаа асуудлыг олон талаас нь хардаг идэвхтэй иргэнийг бий болгох ёстой” гэв.


Сэтгэгдэл бичих


Дуусах хугацаа
00
00 сар
Тендэрийн урилга

Увс аймгийн Өндөрхангай сумын сургуулийн дотуур байрны их засвар болон ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн засвар, суурилуулалтын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулах тендэр зарлагдлаа. Тендерын материал хүлээн авах эцсийн хугацаа 2018 оны 06-р сарын 20-ны өдрийн 11:00 цаг/Улаанбаатарын цагаар/.

Дуусах хугацаа
00
00 сар
Тендэрийн урилга

Увс аймгийн Өндөрхангай сумын сургуулийн дотуур байрны их засвар болон ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн засвар, суурилуулалтын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулах тендэр зарлагдлаа. Тендерын материал хүлээн авах эцсийн хугацаа 2018 оны 05-р сарын 04-ны өдрийн 11:00 цаг/Улаанбаатарын цагаар/.

Дуусах хугацаа
00
00 сар
Тендэрийн урилга

Увс аймгийн Бөхмөрөн, Өлгий, Сагил, Тариалан, Тэс сумын сургуулийн дотуур байрны их засвар болон ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламжийн засвар, суурилуулалтын ажил гүйцэтгэх сонгон шалгаруулах тендэр зарлагдлаа. Тендерын материал хүлээн авах эцсийн хугацаа 2018 оны 04-р сарын 30-ны өдрийн 11:00 цаг/Улаанбаатарын цагаар/.

Улаангом

Үүлшинэ
15
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 0 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 16 ℃
Шөнө: 3 ℃
2019-04-26
Өдөр: 17 ℃
Шөнө: 3 ℃
2019-04-27
Өдөр: 14 ℃
Шөнө: 2 ℃
2019-04-28
Өдөр: 15 ℃
Шөнө: 0 ℃
2019-04-29

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.

  • 9
  • 0
  • 2019-04-22

БАРУУНТУРУУН СУМЫН УСЛАЛТЫН СИСТЕМИЙГ ШИНЭЧЛЭН ӨРГӨТГӨХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ.

  • 5
  • 0
  • 2019-04-24

ТА ХҮҮХДЭЭ ХАРЬЯАЛЛЫН ДАГУУ ДАРААХ ШҮДНИЙ ЭМНЭЛГҮҮДЭД ҮЗЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРУУЛНА УУ.

  • 9
  • 0
  • 2019-04-24

ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙН ШАВ ТАВИГДЛАА.

  • 5
  • 0
  • 2019-04-24

МОНГОЛ ДАХЬ ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ОРОН ХАРИУЦСАН ЗАХИРАЛ КИМ МАНСАРЭЙ УВС АЙМАГТ АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ.

  • 6
  • 0
  • 2019-04-22

САМБО БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС УВС АЙМГИЙН БАГ ТАМИРЧИД 1, АЛТ 1 МӨНГӨ, 6 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

  • 254
  • 0
  • 2019-04-22

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

  • 47
  • 0
  • 2019-04-19

СУМДЫН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛУУД ХИЙГДЭЖ ЭХЭЛЛЭЭ

  • 99
  • 0
  • 2019-04-16

"УВС АЙМГИЙН БАРИЛГАЧДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

  • 53
  • 0
  • 2019-04-19

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 7 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ IX ХУРАЛДААН 2019 ОНЫ 05 ДУГААР САРЫН 28, 29-НИЙ ӨДРҮҮДЭД ХУРАЛДАНА.

  • 37
  • 0
  • 2019-04-19

СУМЫН ТӨСӨВТ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨВ.

  • 11
  • 0
  • 2019-04-24

Өмнөговь сумын 2018 оны төсвийн танилцуулга

  • 20
  • 0
  • 2019-04-22

БӨХМӨРӨН СУМЫН ХАР АЛТАТ БАГТ 96 САЯ 933 МЯНГАН ТӨГРӨГИЙН ӨРТӨГ БҮХИЙ МАЛЫН ЧАНАР САЙЖРУУЛАХ “ЦӨМ СҮРЭГ БҮРДҮҮЛЭХ” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ.

  • 14
  • 0
  • 2019-04-22

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН IX ХУРАЛДААН 2019 ОНЫ 04 САРЫН 19-НИЙ ӨДӨР БОЛОВ.

  • 20
  • 0
  • 2019-04-22

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ИРГЭДЭД СУРТАЛЧИЛАН ТАНИУЛАХ “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР" ЗОХИОН БАЙГУУЛЛАА

  • 38
  • 0
  • 2019-04-18

БҮХ НИЙТИЙН ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖЛЫГ ЗДТГ-ААС ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

  • 62
  • 0
  • 2019-04-17

“Биотехник”-ийн арга хэмжээ авч хэрэгжүүлснээр зэрлэг ан амьтдын амьдрах орчин сайжирч байна

  • 27
  • 0
  • 2019-03-25

ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ХӨРӨНГӨӨР ЗДТГ-ЫН БОТХТ-ИЙН БАЙЦААГЧ, БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ, ЦАГДААГИЙН ХЭСЭГТ 4 НЬ ШИНЭ МОТОЦИКЛЬ ОЛГОЛОО.

  • 61
  • 0
  • 2019-04-15

СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН IX ХУРАЛДААН 2019 ОНЫ 04 САРЫН 19-НИЙ ӨДӨР БОЛНО

  • 129
  • 0
  • 2019-04-08

Иргэдийн анхааралд

  • 149
  • 0
  • 2019-04-05

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос