"УВС АЙМГИЙН БАРИЛГАЧДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Увс аймгийн “Сургалт зөвлөгөөний 2019 оны нэгдсэн төлөвлөгөө”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд “Аймгийн барилгачдын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг 4-р сарын 18,19-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ, ОНӨГазар, ГХБХБГазар, МХГазар зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, инженер техникийн ажилчдын төлөөлөл оролцож төрийн бодлого, төсөл, арга хэмжээ, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар харилцан мэдээлэл солилцох, тулгамдаж буй асуудлуудаар зөв гарц, шийдэл олох, хамтран шийдвэрлэхээр зөвлөлдөж байна.

Зөвлөгөөнийг аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, аймгийн засаг дарга Д.Батсайхан нар нээж: Увс аймгийн хувьд 2019 онд бүтээн байгуулалтын олон чухал ажлууд байгааг онцлон барилгын салбарын ажилтныг давтан сургах, чадавхижуулах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх,эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээнд шинэ арга технологийг нэвтрүүлэх, харилцан хамтран ажиллах , барилгын салбарт баримтлах бодлого, дагаж мөрдөх стандартыг олон улсын жишигт хүргэж сайжруулах тал дээр анхаарч ажиллахыг хүслээ.Мөн тус салбар дахь бүтээмжийг нэмэгдүүлэх, улс орны эдийн засагт үр өгөөжөө өгөх аливаа дэвшилтэт арга хэрэгсэл, техник, технологи, бүтээлч санал, санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлээ.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
24
Өдрийн салхины хурд 7 м/с
Шөнийн темпратур 6 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 17 ℃
Шөнө: 8 ℃
2019-05-27
Өдөр: 19 ℃
Шөнө: 5 ℃
2019-05-28
Өдөр: 21 ℃
Шөнө: 5 ℃
2019-05-29
Өдөр: 25 ℃
Шөнө: 8 ℃
2019-05-30

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос