ТА ХҮҮХДЭЭ ХАРЬЯАЛЛЫН ДАГУУ ДАРААХ ШҮДНИЙ ЭМНЭЛГҮҮДЭД ҮЗЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРУУЛНА УУ.

ТА ХҮҮХДЭЭ ХАРЬЯАЛЛЫН ДАГУУ ДАРААХ ШҮДНИЙ ЭМНЭЛГҮҮДЭД ҮЗЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРУУЛНА УУ.

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд 2-6 насны хүүхдэд нэг удаа, зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд үйлчлэх шүдний эмнэлгүүдийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас сонгон шалгаруулан үзлэг үйлчилгээг үзүүлж эхэллээ.

Манай аймгийн хэмжээнд 2-12 настай 34586 хүүхэд байгаа бөгөөд энэ онд 2-6 настай 10482 хүүхэд үзлэг шинжилгээнд хамрагдах юм. Үзлэг үйлчилгээ үзүүлэхээр сонгогдсон шүдний эмнэлгүүдийн ажилчдын орон тоо ажиллах орчноос шалтгаалан дараах хувиарлалтыг хийсэн тул та хүүхдээ харьяаллын дагуу үзлэг үйлчилгээнд хамруулна уу.

#БОЛОР_ЦАХИУР
• Баруунтуруун
• Бөхмөрөн
• Өндөрхангай
• Өлгий
• Тэс
• Ховд
• Улаангом сум 3, 8, 9-р баг
#ИНГҮҮМЭЛ_БУЛГА
• Давст
• Завхан
• Малчин
• Наранбулаг
• Түргэн
• Сагил
• Цагаанхайрхан
• Улаангом сумын 4, 5, 10-р баг
#ЭЛИТ
• Тариалан
• Хяргас
• Улаангом сумын 1, 6, 11-р баг
#ЭНХ_САРУУЛ
• Зүүнговь
• Зүүнхангай
• Өмнөговь
• Улаангом сумын 2, 7, 12-р баг

Хөтөлбөрийг цахим хяналтаар явуулах бөгөөд үзлэгт хамрагдаж буй хүүхдийн эцэг эхийн хурууны хээгээр бүртгэл хийн мэдээллийн сан бүрдүүлэх тул төрсөн эцэг эх нь хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн ягаан дэвтрийг авч ирсэн байх шаардлагатай.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийн зүгээс үзлэг эмчилгээнд хамрагдсан хүүхдийн шүдийг бүрэн эрүүлжүүлэх бөгөөд харин эцэг эх асран хамгаалагчийн зүгээс эрүүлжүүлэлтийн дараах амны хөндийн эрүүл ахуйг сайтар сахих, зөв дадалд хүүхдээ сургахад анхаарах үүргийг хүлээж хамтын оролцоотойгоор “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжих юм.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүл багаснa
7
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур -5 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 8 ℃
Шөнө: -4 ℃
2019-10-20
Өдөр: 3 ℃
Шөнө: -5 ℃
2019-10-21
Өдөр: 3 ℃
Шөнө: -11 ℃
2019-10-22
Өдөр: 4 ℃
Шөнө: -11 ℃
2019-10-23

ХҮҮХДИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

  • 8
  • 0
  • 2019-10-16

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ БӨХМӨРӨН СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ-СОЁЛЫН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 9
  • 0
  • 2019-10-17

УЛААНГОМ СУМЫН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СОЛОНГО 4-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА.

  • 176
  • 0
  • 2019-10-18

ЗҮҮНХАНГАЙ СУМАНД НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДОН АШИГЛАЛТАД ОРЛОО

  • 11
  • 0
  • 2019-10-18

ТЭС СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 26
  • 0
  • 2019-10-12

ХОВД СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛ ЗАСВАРЫН АЖЛЫГ “ГУРВАН ТЭРМИС” ХХК УЛСЫН ТӨСВИЙН 198,909,909 ТӨГРӨГӨӨР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭН УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

  • 19
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД НЭХИЙ БОЛОВСРУУЛАХ ЦЕХИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

  • 25
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

  • 15
  • 0
  • 2019-10-16

ЦЭРГИЙН АЛБАА ХААСАН ЭРЧҮҮД ХАЛАГДАН ИРЛЭЭ

  • 21
  • 0
  • 2019-10-15

УВС АЙМГААС ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН ХОШОЙ АВАРГА ТӨРЛӨӨ.

  • 65
  • 0
  • 2019-10-14

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос