УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН МАГИСТРЫН УЛИРЛЫН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ

УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН МАГИСТРЫН УЛИРЛЫН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ

Удирдлагын Академи нь 2019-2020 оны хичээлийн жилийн магистрын “улирал”-ын сургалтын элсэлтээ авч байна. Уг элсэлтээр өөрийн зардлаар суралцах хүсэлтэй иргэдийг элсүүлэх юм.

Элсэгчдэд тавигдах шаардлага:

  • Бакалаврын зэрэгтэй
  • Голч дүн 2.7-оос доошгүй

Суралцах нийт хугацаа: 1.5 жил

Сургалтын төлбөр: 6.720.000 төгрөг /сургалтын төлбөрийг 3.828.000,  2.892.000 төгрөгөөр тус тус хувааж төлнө/

Бүрдүүлэх материал:

  • Магистрын сургалтад элсэхийг хүссэн өргөдөл /өргөдлийн маягтыг Академийн цахим хуудаснаас татаж авах/
  • Иргэний үнэмлэх хуулбарын хамт
  • Бакалаврын зэргийн диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт /Гадаадад сургууль төгссөн бол баталгаат орчуулгатай байх/
  • Магистрын судалгааны ажлын санал /зөвлөмжийг Академийн цахим хуудаснаас татаж авах/
  • 3*4 хэмжээтэй 2 хувь цээж зураг
  • Бүртгэлийн хураамж 25000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 406091259 тоот дансанд тушааж баримтыг хавсаргана.

Бүртгүүлэх хүмүүс аймгийн ЗДТГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн С.Оюунбилэгтэй /302 тоот/уулзна уу.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
24
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур 11 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 23 ℃
Шөнө: 11 ℃
2020-08-09
Өдөр: 24 ℃
Шөнө: 12 ℃
2020-08-10
Өдөр: 26 ℃
Шөнө: 12 ℃
2020-08-11
Өдөр: 26 ℃
Шөнө: 13 ℃
2020-08-12

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос