"БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ" УВС АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах ажлын хүрээнд 21 аймагт зохион байгуулагдаж буй “Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг-зөвлөлдөх уулзалт” 2019 оны 6 дүгээр сарын 17-ний өдөр Увс аймагт боллоо. Хэлэлцүүлгийг Үндэсний хөгжлийн газар, Увс аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, сум, байгууллагын удирдлага, хувийн хэвшил, ИНБ-ын 180 гаруй хүмүүс хамрагдлаа. Хэлэлцүүлэгт Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Японы “ЖАЙКА”  байгууллагын Үндэсний цогц төлөвлөгөө боловсруулах төслийн баг дэмжигчээр оролцлоо.

Үндэсний хөгжлийн газрын мэргэжилтнүүд Монгол Улсын эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн төлөвлөлтийн асуудал, хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл, Төрөөс нийгмийн үйлчилгээний талаар баримтлах жишиг норматив болон Байгаль орчин, аялал жуулчлалын хөгжил байршлын төлөвлөлтийн талаар мөн “ЖАЙКА”-ийн төслийн баг Үндэсний цогц төлөвлөгөө боловсруулах төсөл болон тус аймгийн хөгжлийн асуудлуудын талаар илтгэл танилцуулж, тухай бүр хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцлоо.

Орон нутгийн зүгээс аймгийнхаа газар нутгийн байршил, хүн амын бүтэц, боловсрол, дэд бүтцийн байдал гэх мэт онцлог давуу талаа ашиглан, шинжлэх ухаан, технологи, инновацид тулгуурласан өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх бодлого баримталж ажиллах саналыг дэвшүүлсэн. Тэр дундаа жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлийн үйлдвэрлэл байгуулахыг дэмжих, усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлогыг баримтлах нь зүйтэй гэж үзсэн.

Мөн Монгол Улсад төдийгүй дэлхийн зах зээлд гарах бүтээгдэхүүнтэй болоход төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах чиглэлээр ажиллах шаардлагатай гэж орон нутгийн зүгээс онцолсон. Тиймээс аймгийн цаашдын хөгжил, бүтээн байгуулалтад бизнес эрхлэгчдийн үүрэг оролцоо, үлгэрлэл манлайлал маш чухал байгааг Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан хэлэлцүүлгийг хааж дүгнэн хэлэхдээ онцлов.

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
27
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 13 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 29 ℃
Шөнө: 14 ℃
2019-07-18
Өдөр: 27 ℃
Шөнө: 14 ℃
2019-07-19
Өдөр: 28 ℃
Шөнө: 15 ℃
2019-07-20
Өдөр: 26 ℃
Шөнө: 15 ℃
2019-07-21

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ХОККАЙДО МУЖИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАВ

  • 56
  • 0
  • 2019-07-09

МУ-ЫН ЭРЧИМЖСЭН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ХОККАЙДО МУЖИД ТУРШЛАГА СУДАЛЖ БАЙНА

  • 61
  • 0
  • 2019-07-08

“МОНГОЛ-ХЯТАДЫН ЭКСПО”-Г ЗОХИОН БАЙГУУЛАХ ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

  • 85
  • 0
  • 2019-07-06

ГАБРИЕЛЛА СПИРЛИГ ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХҮНСНИЙ ҮЙЛДВЭРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДГЭЭР ШАГНАЛАА

  • 80
  • 0
  • 2019-07-06

ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН БАСИЛ ВАСИЛИКА КОНСТАНТИНЕСКУГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

  • 89
  • 0
  • 2019-07-06

"Татварын шинэчлэл-2019" Баруун бүсийн сургалт зөвлөгөөн боллоо

  • 80
  • 0
  • 2019-07-05

ӨРХИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨВ БАЙГУУЛАГДЛАА

  • 74
  • 0
  • 2019-07-04

ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН ШҮЛХИЙН ХЯНАЛТ ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСНИЙ ЗОХИЦУУЛАГЧ НАРЫН XXII УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

  • 72
  • 0
  • 2019-07-04

ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ХВАН КЮҮ СҮК ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

  • 78
  • 0
  • 2019-07-02

"ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН - ЭРҮҮЛ НАСЖИЛТ" цэнгүүн зохион байгууллаа

  • 86
  • 0
  • 2019-07-01

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос