“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН-2019” УВС АЙМГААС ЭХЭЛЛЭЭ

“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН ЭСРЭГ АЯН-2019” УВС АЙМГААС ЭХЭЛЛЭЭ

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг Увс, Ховд, Баян-Өлгий аймагт тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс өнөөдөр Улаангомд аяны нээлт боллоо. Нээлтэнд Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ХААН Банкны Увс салбарын захирал Х.Батнасан, П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир болон эрүүл мэндийн багууллагын удирдлага, албан хаагчид, ХААН банкны хамт олон, үзлэг оношилгоонд хамрагдахаар ирсэн иргэд оролцлоо.
П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлгийн санаачилга, ХААН Банк Сангийн санхүүжилт дэмжлэгтэйгээр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран Цусны даралт ихсэх өвчний эсрэг аяныг хэрэгжүүлж эхэлснээс хойш өдгөө гурав дахь жилтэйгээ золгоод байна. 
Аяны үеэр уламжлал ёсоор цусны даралт ихсэлт, түүний эрсдэлт хүчин зүйлийн тухай эрүүл мэндийн мэдлэг олгох сургалт явуулж, зорилтот бүлгийн иргэдэд цусны даралт ихсэлтийн эрт илрүүлгийн үзлэг оношилгоо хийж, зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэгийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулах юм. Мөн орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадавхижуулах сургалт зохион байгуулж, цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх, оношлох, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хүн амын дундах даралт ихсэлтийн шалтгаан, нөхцөлийн талаар судалгаа хийх юм. 
Зүрх судасны тогтолцооны өвчний улмаас Монголд гурван хүн тутмын нэг нь нас барж, хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байна. Цусны даралт ихсэх өвчин бусад олон өвчний суурь болдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Өөрөөр хэлбэл, зүрхний дутагдалд орох, тархимд цус харвах, зүрхний шигдээс болох магадлал өндөр ажээ. Түүнчлэн энэ өвчин сүүлийн үед эрс залуужиж, хот суурин газрын төдийгүй орон нутгийн хүн амын дунд хурдтай тархаж буй нь хөдөлгөөний хомсдол, хүн амын дундах таргалалт, зохисгүй хооллолт, амьдралын хэ маяг өөрчлөгдсөн, стресс зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж буй тухай эмч мэргэжилтнүүд хэлдэг. Тиймээс иргэд та бүхэн урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах нь өөрийгөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсээ эрсдэлт хүчин зүйлсээс хамгаалах чухал алхам юм.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
17
Өдрийн салхины хурд 8 м/с
Шөнийн темпратур 5 ℃
Шөнийн салхины хурд 11 м/с
Өдөр: 19 ℃
Шөнө: 6 ℃
2020-06-07
Өдөр: 21 ℃
Шөнө: 8 ℃
2020-06-08
Өдөр: 21 ℃
Шөнө: 8 ℃
2020-06-09
Өдөр: 21 ℃
Шөнө: 8 ℃
2020-06-10

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС ТОМИЛОГДСОН АЖЛЫН ХЭСЭГ УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

  • 183
  • 0
  • 2020-06-01

УВС АЙМАГТ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ЖИЖИГ ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙ БАРИГДАЖ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

  • 280
  • 0
  • 2020-06-01

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ АХЛАХ ТҮШМЭЛИЙН МЭРГЭШҮҮЛЭХ БАГЦ СУРГАЛТАД УВС АЙМГААС 69 АЛБАН ХААГЧ ХАМРАГДАН АМЖИЛТТАЙ ТӨГСӨЖ АХЛАХ ТҮШМЭЛИЙН СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА.

  • 176
  • 0
  • 2020-05-28

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧДАД ЗЭРЭГ ДЭВ ОЛГОЖ, ҮНЭМЛЭХИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

  • 162
  • 0
  • 2020-05-27

ӨМНӨГОВЬ СУМ "МОНГОЛ УЛСЫН БАРУУН БҮСИЙН ШИЛДЭГ СУМ"-ААР ШАЛГАРЛАА

  • 138
  • 0
  • 2020-05-28

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

  • 166
  • 0
  • 2020-05-28

УСАН БАССЕЙН, СПОРТ ФИТНЕСИЙН  БАРИЛГЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

  • 125
  • 0
  • 2020-05-27

“МӨНХИЙН ХӨРШДӨӨ ТУСАЛЪЯ” ХҮМҮҮНЛЭГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ

  • 120
  • 0
  • 2020-05-22

АЙМГИЙН ТӨВД ТАВИГДАЖ БАЙГАА АВТО ЗАМЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

  • 97
  • 0
  • 2020-05-21

УВС АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ШИНЭ БАЙРНЫ ШАВ ТАВИГДЛАА

  • 244
  • 0
  • 2020-05-22

Төслийн мэдээлэл

  • 53
  • 0
  • 2020-06-03

Албан татвар төлөх хугацаа

  • 180
  • 0
  • 2020-05-28

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

  • 193
  • 0
  • 2020-05-28

Өндөрхангай сумын төвийн ундны усыг ундны ус, эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээнд хамрууллаа.

  • 337
  • 0
  • 2020-05-20

Лавлагаа мэдээллийн үйлчилгээний төлбөрийн тухай

  • 342
  • 0
  • 2020-05-20

Нэг шатлалт 54 үйлчилгээг цахимжууллаа.

  • 320
  • 0
  • 2020-05-20

ХОТ СУУРИН ГАЗРЫН УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ, УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН ХАМТАРСАН УНДНЫ УСНЫ ЧАНАРЫН СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН САН БАЙГУУЛАХ, ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ СОНГОХ АЖЛЫН ХЭСЭГ ӨМНӨГОВЬ СУМАНД ИРЖ АЖИЛЛАА.

  • 299
  • 0
  • 2020-05-20

Мал төлөлтийн мэдээ

  • 198
  • 0
  • 2020-05-20

Мал амьтны сэг зэмийг цуглуулж устган ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.

  • 200
  • 0
  • 2020-05-20

Нийт нутгаар түймрийн эрсдэл НЭН АЮУЛТАЙ зэрэглэлд байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

  • 114
  • 0
  • 2020-05-18

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос