ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧИД ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

Монгол Улсын Үндсэн хуулийн 46 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх заалт, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-ын дагуу Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаа Галдан Бошигтын өргөөнд боллоо.

Албан хаагчид Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, өргөсөн тангарагтаа үнэнч байх, эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэж, эх орон ард түмнийхээ төлөө, эрдэм чадлаа зориулж ажиллана гэдгээ тангараглаж, Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээхээ амлав.

АЗДТГ-ын дарга С.Батжаргал тангараг өргөж буй албан хаагчдад баяр хүргэж, ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ хуулийн хүрээнд ажиллаж аймаг орон нутгийн хөгжил дэвшилд өөрийн оюун ухааныг дайчилж ажиллан гэдэгт итгэлтэй байгаа илэрхийллээ.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
-5
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -15 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: -4 ℃
Шөнө: -15 ℃
2019-11-14
Өдөр: -4 ℃
Шөнө: -12 ℃
2019-11-15
Өдөр: -12 ℃
Шөнө: -17 ℃
2019-11-16
Өдөр: -12 ℃
Шөнө: -17 ℃
2019-11-17

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос