МУ-ЫН МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛ АГСНЫ ТУХАЙ ӨГҮҮЛЭХ ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОНЫ ЗУРАГ АВАЛТ ЭХЭЛЛЭЭ

МУ-ЫН МАРШАЛ Ю.ЦЭДЭНБАЛ АГСНЫ ТУХАЙ ӨГҮҮЛЭХ ТҮҮХЭН БАРИМТАТ КИНОНЫ ЗУРАГ АВАЛТ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын маршал, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбалын тухай өгүүлэх баримтат, түүхэн “Түүх мартахгүй” уран сайхны киног “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдэл бүтээж байгаа билээ. “Түүх мартахгүй” баримтат, түүхэн уран сайхны киноны зураг авалт Увс аймагт үргэлжилж байна. Зураг авалт түүний төрсөн нутаг Давст сумаас эхэлж байгаа бөгөөд “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн уран бүтээлчид болон Увс аймгийн ЗДТГ-ын ажлын хэсэг, "Ойрад" хөгжимт драмын театрын жүжигчид, инженер техникийн ажилчдаас бүрдсэн 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.

Уг киноны зохиолч, ерөнхий продюсераар “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” киноны зохиолыг бичиж, ерөнхий продюсераар ажилласан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, ерөнхий найруулагчаар “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн ерөнхий найруулагч А.Мөнхсүх, киноны түүхийн зөвлөхөөр Төрийн шагналт, түүхийн ухааны доктор, түүхч Л.Өлзийбаатар, Ю.Цэдэнбал академийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Даваасүрэн, Зөвлөх продюсераар Монгол Улсын гавьяат зүтгэлтэн УДЭТеатрын захирал Д.Цэрэнсамбуу, ерөнхий зураглаачаар Г.Баттулга, Э.Доржсүрэн нар ажиллаж байгаа бөгөөд уг киног энэ ондоо багтаан үзэгчдэд хүргэн хэмээн төлөвлөж байгаа ажээ.

Ю.Цэдэнбал агсны бага залуугийн дүрийг залуу жүжигчин Э.Саруул, идэр насны дүрийг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар, ахимаг үеийн дүрийг Төрийн шагналт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар нар амилуулахаар болжээ.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
0
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -9 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 2 ℃
Шөнө: -11 ℃
2019-10-23
Өдөр: 3 ℃
Шөнө: -9 ℃
2019-10-24
Өдөр: 5 ℃
Шөнө: -7 ℃
2019-10-25
Өдөр: 4 ℃
Шөнө: -6 ℃
2019-10-26

ХҮҮХДИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГЫН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО.

  • 36
  • 0
  • 2019-10-16

УЛСЫН ТЭРГҮҮНИЙ БӨХМӨРӨН СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ-СОЁЛЫН ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

  • 42
  • 0
  • 2019-10-17

УЛААНГОМ СУМЫН УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СОЛОНГО 4-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА.

  • 407
  • 0
  • 2019-10-18

ЗҮҮНХАНГАЙ СУМАНД НУТГИЙН УДИРДЛАГЫН ОРДОН АШИГЛАЛТАД ОРЛОО

  • 35
  • 0
  • 2019-10-18

ТЭС СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 44
  • 0
  • 2019-10-12

ХОВД СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛ ЗАСВАРЫН АЖЛЫГ “ГУРВАН ТЭРМИС” ХХК УЛСЫН ТӨСВИЙН 198,909,909 ТӨГРӨГӨӨР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭН УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

  • 28
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД НЭХИЙ БОЛОВСРУУЛАХ ЦЕХИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

  • 47
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

  • 30
  • 0
  • 2019-10-16

ЦЭРГИЙН АЛБАА ХААСАН ЭРЧҮҮД ХАЛАГДАН ИРЛЭЭ

  • 34
  • 0
  • 2019-10-15

УВС АЙМГААС ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН ХОШОЙ АВАРГА ТӨРЛӨӨ.

  • 112
  • 0
  • 2019-10-14

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос