МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Б.РАГЧАА ГУАЙД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Б.РАГЧАА ГУАЙД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртсэн Монгол улсын Гавьяат барилгачин, уулын спортын мастер Увс аймгийн Цагаанхайрхан сумын харьяат Баатарын Рагчааг аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу болон агентлагийн удирдлагууд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Монгол улсын Хөдөлмөрийн баатар Б.Рагчаа нь улсад 51 жил ажиллахдаа Геодези, зураг зүй, газар зохион байгуулалтын салбарын хөгжил болон Монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахаар 8252 км бүхий улсын хилийг тогтоох, монгол орны нутаг дэвсгэрийг зурагжуулах, анхны үндэсний атласыг зохиож, хэвлүүлэх ажлыг гардан зохион байгуулан ажилласан байна.

Тэрээр 1951 онд ажлын гараагаа Ингэттолгойн сангийн аж ахуй одоогийн Булган аймгийн Сэлэнгэ сум, Борнуурын сангийн аж ахуйн ногооны талбайн, Батсүмбэрийн сангийн аж ахуйн нутаг Сөгнөгөр, Үлдэгийн амны 1:1000-1:5000-ны масштабтай байр зүйн зураг зохиох ажлаар эхэлж байгаад Москва хотын Газар зохион байгуулалтын дээд сургуулийг 1959 онд төгсөж ирээд Монгол орныг зурагжуулах, геодези, зураг зүйн салбарыг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тэрээр Монгол улсын баруун, зүүн, хойд, урд захын цэгүүд Хүйтэн уул болон зарим томоохон уул болох Мөнххайрхан уул, Хүйтний оргил, Малчин уул, Түргэн уул, Хархираа, Сута уул, Цаст уул, Цамбагарав зэрэг 9 уулын өндрийг геодезийн аргаар тодорхойлж 1982 онд “Уулын спортын мастер” болсон байна.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
12
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур -2 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 8 ℃
Шөнө: -1 ℃
2019-10-18
Өдөр: 7 ℃
Шөнө: -6 ℃
2019-10-19
Өдөр: 9 ℃
Шөнө: -4 ℃
2019-10-20
Өдөр: 0 ℃
Шөнө: -8 ℃
2019-10-21

ТЭС СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 14
  • 0
  • 2019-10-12

ХОВД СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛ ЗАСВАРЫН АЖЛЫГ “ГУРВАН ТЭРМИС” ХХК УЛСЫН ТӨСВИЙН 198,909,909 ТӨГРӨГӨӨР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭН УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

  • 12
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД НЭХИЙ БОЛОВСРУУЛАХ ЦЕХИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

  • 12
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

  • 8
  • 0
  • 2019-10-16

ЦЭРГИЙН АЛБАА ХААСАН ЭРЧҮҮД ХАЛАГДАН ИРЛЭЭ

  • 12
  • 0
  • 2019-10-15

УВС АЙМГААС ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН ХОШОЙ АВАРГА ТӨРЛӨӨ.

  • 48
  • 0
  • 2019-10-14

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ АШИГЛАЛТАНД ОРЛОО

  • 24
  • 0
  • 2019-09-30

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ” ЯВАГДАЖ БАЙНА.

  • 136
  • 0
  • 2019-10-11

ЦАГААНХАЙРХАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ СҮҮЛИЙН ҮЕИЙН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАГДЛАА.

  • 35
  • 0
  • 2019-10-08

6-Р СУРГУУЛЬД 250 САЯ ТӨГРӨГИЙН ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

  • 41
  • 0
  • 2019-10-09

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос