Аймгийн Засаг даргын тамгын газрын ХОХБТХ-ийн дарга Б.Бат-Ерөөлтөөр ахлуулсан ажлын хэсэг Бөхмөрөн суманд ажиллаж орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцан, хяналт шалгалт хийж барилга угсралтын ажлыг цаг хугацаанд нь чанартайгаар хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч ажиллалаа.
Бөхмөрөн суманд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны барилгын ажил хийгдэж байгаа бөгөөд ажлын явц 15-20 хувьтай үргэлжилж байна.