ХАНДГАЙТ ТОСГОН ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА.

ХАНДГАЙТ ТОСГОН ҮҮСГЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА.

ОХУ-ын Тува улсын Өвөр хошууны малчдын баяр Наадам болон Хандгайт тосгон үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу, аймгийн ЗДТГ-ын гадаад харилцааны мэргэжилтэн О.Саруул нар оролцон хил орчмын бүс нутгийн харилцааг хөгжүүлэхэд хил залгаа Өвөр хошууны оролцоо, хамтын ажиллагаа чухлыг онцлон тэдэглээд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.

Уг арга хэмжээний үеэр Тува улсын Засгийн газрын Тэргүүний орлогч Аяс Норжукаевич Монге, Тува улсын Дээд хурлын гишүүн Юрий Валервьевич Кара-оол болон Өвөр хошууны хурлын дарга Андрей Ангырооловч Ооржак, Өвөр хошууны захиргааны дарга Аржаан Никифоорович Ооржак нартай уулзаж хоёр бүс нутгийн бүтээн байгуулалтын ажлын талаар мэдээлэл солилцож цаашдын хамтын ажиллагааны асуудлаар ярилцлаа.

Энэ өдрүүдэд Кызыл хотод ОХУ-ын Эдийн засгийн болон Сангийн сайд нар ажиллан Тува улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөнүүдийг хэлэлцэхийн зэрэгцээ Кызыл хотын нисэх онгоцны буудлыг олон улсын нисэх онгоцны буудал болгох бичиг баримтанд гарын үсэг зурсныг өгүүлсэн бол Увс аймгийн Дэглий Цагаан нисэх онгоцны буудлын явгалах замыг өргөтгөлийн ажлыг банйгын ашиглалтанд хүлээн авч уг нисэх онгоцны буудлын хүчин чадал илүү сайжирч олон улсын буудал болох зөвшөөрлийн бичгээ гардан авсан талаар харилцан мэдээлэл солилцов.

Ийнхүү бүс нутгуудын хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлууд хангагдаж гадаадын зорчигчдын урсгал нэмэгдэн аялал жуулчлал, эдийн засгийн харилцаа хөгжих боломж бүрдэж байгаа талаар харилцан санал солицлоо.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Ялимгүй цас
-4
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур -14 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: -7 ℃
Шөнө: -12 ℃
2019-11-15
Өдөр: -12 ℃
Шөнө: -17 ℃
2019-11-16
Өдөр: -13 ℃
Шөнө: -22 ℃
2019-11-17
Өдөр: -14 ℃
Шөнө: -23 ℃
2019-11-18

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос