Увс аймгийн Засаг даргын Тамгын Газраас орон нутгийн бизнес эрхлэгчдэд зориулан хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл сонгон шалгаруулна.

Увс аймгийн Засаг даргын Тамгын Газраас орон нутгийн бизнес эрхлэгчдэд зориулан хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл сонгон шалгаруулна.

Орон Нутгийн Бизнес болон

Хөдөө Аж Ахуйг дэмжих сан

Орон Нутгийн Бизнес болон Хөдөө Аж Ахуйг дэмжих сан юу санал болгож байна вэ?

Увс аймгийн Засаг даргын Тамгын Газраас орон нутгийн бизнес эрхлэгчдэд зориулан хөдөө аж ахуйн чиглэлийн төсөл сонгон шалгаруулж,  20 хүртэлх сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэх Орон Нутгийн Бизнес болон Хөдөө Аж Ахуйн Сан танилцуулахад таатай байна. Төслийн саналуудыг Засаг Даргын Тамгын газар цуглуулж, сонгон шалгаруулах тусгай хороо нь хамгийн ирээдүйтэй төслүүдийг сонгон шалгаруулна.

Увс аймагт бүртгэлтэй бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэд уг санд төслөө ирүүлэх боломжтой. Сонирхсон байгууллага, нөхөрлөл, хувь хүмүүс нь бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын саналаа дэлгэрэнгүй тайлбарласан төсөл боловсруулан ирүүлж, энэхүү үйл ажиллагаанд оролцоно. Тухайн ирүүлсэн төслийн санал нь шалгарсан байгууллага, хувь хүн ямар бараа/үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгааг нарийн тодорхой тусгах бөгөөд Орон Нутгийн Бизнес болон Хөдөө Аж Ахуйн Сан нь төслийн бүх зардлыг бус зөвхөн хөрөнгө оруулалтын тодорхой хэсэгт хувь нэмэр оруулна (жишээ нь: шинэ хөрөнгө, үйлчилгээний гэрээ, зөвлөх үйлчилгээ гэх мэт).

Бид юуг хайж байна вэ?

Ажлын байр бий болгох, илүү сайн бүтээгдэхүүн/ үйлчилгээ санал болгох, илүү сайн үнэ санал болгох гэх мэт арга замаар орон нутгийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах орон нутгийн бизнесүүдийг хайж байна. Төслийн санааны хувьд хэрэгжих боломжит байдал сайтай, Увс аймагт ажлын байр нэмэгдүүлэх байдал, ногоон болон шинэлэг санаатай эсэх, орон нутгийн үнэ цэний сүлжээнд шинэ суваг нэмэх гэх мэт бүхий л төрлийн санаа бидэнд чухал юм.

Давуу тал олгох чиглэл: Малын тэжээлийн бизнес, эрчимжсэн фермерийн аж ахуй, газар тариалан, хүлэмжийн аж ахуй

Давуу тал олгох зорилтот бүлэг: Эмэгтэйчүүд, Бичил бизнес эрхлэгчид

Хэрхэн ажиллах вэ?

Алхам 1- Өөрийн саналаа ирүүлэх

              Бизнес төлөвлөгөө болон бүх шаардлагатай материалуудыг бүрдүүлж ирүүлэх (бэлэн загварыг www.uvs.gov.mn хаягаас татаж авна.

           Боловсруулсан төслөө, хавсралтуудын хамт “Орон Нутгийн Бизнес болон Хөдөө Аж Ахуйн Сан” гэж гарчиглан uvsprovince.mgl@gmail.com  хаяг руу файлаар, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын 215 тоотод хувийн хэвшлийн хөгжил, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэнд хэвлэсэн загварыг битүүмжлэн 2019 оны 10 сарын 28-ны дотор хүлээлгэн өгнө.

                Материал хүлээн авсныг мэдэгдэж, танд зохион байгуулалтын багаас цахим шуудангаар бүртгэлийн код илгээнэ.

Алхам 2- Шалгаруулалтын үйл явцад төслийн саналуудыг бэлтгэх

              Сангийн зохион байгуулалтын баг төслийн саналуудыг хүлээн авч, материал хүлээн авах сүүлийн хугацаа (Увс аймаг: 10-р сарын 28) дуусгавар болсноос 7 хоногийн дараа сонгон шалгаруулах комисст төслийн санааг төсөл ирүүлэгчийн хувийн мэдээллийг нууцалж танилцуулна,

Алхам 3 - Сонгон шалгаруулах комиссын шалгаруулалтын үйл явц

              Сонгон шалгаруулах комисс 5 гишүүнээс бүрдэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.uvs.gov.mn вебсайтаас авах боломжтой. Комисс хүлээн авсан төсөл бүрийг хэлэлцэж, эхний шатанд шалгарсан төслүүдийн жагсаалт гаргана.

Алхам 4 - Сонгох үе шат

              Шалгаруулах комисс төсөл хэлэлцэх үеэр нэмэлт мэдээлэл шаардлагатай бол тантай холбоо барина. Эхний шатанд шалгарсан төслүүд санхүүгийн дэмжлэг авна гэж ойлгож болохгүй гэдгийг анхаарна уу!

Алхам 5 - Сангаас дэмжлэг авахаар шалгарсан тохиолдолд хэрхэн мэдэгдэх вэ?

              Сангийн удирдлагын баг санхүүжилт авахаар шалгарсан төслийн хэрэгжүүлэх үйл явц, үе шатны талаар төсөл ирүүлэгчтэй уулзалт зохион байгуулна.

              Шалгарсан бүх төслүүдийн (бизнесийн нэр) болон санхүүжилт авч буй хүмүүстэй зөвшилцсөний дагуу зарим төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.uvs.gov.mn сайтанд байршуулна.

Алхам 6 - Бараа үйлчилгээ худалдан авах

              Төслийн санхүүжилтийг бэлэн мөнгөөр олгохгүй ба шаардлагатай бараа үйлчилгээг худалдан авч өгнө.

Бидэнд дэлгэрэнгүй юу хэрэгтэй вэ?

 Таны зүгээс бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтууд:

  • Санал болгож буй төслийн талаар дэлгэрэнгүй мэдээллээр хангах (бизнесийн төлөвлөгөөг хавсаргах). Төслийн саналын жишиг загварыг www.uvs.gov.mn -аас татан авч бөглөх.
  • Тухайн орон нутагт оршин сууж, үйл ажиллагаа эрхэлдэг болохыг нотлох баримтын хуулбар.
  • Бизнесийн үйл ажиллагаанд ашигладаг хөрөнгийг нотлох баримтын хуулбар.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70453928 утсаар, uvsprovince.mgl@gmail.com цахим хаягаар эсхүл www.uvs.gov.mn вэб сайтаас авч болно.

Хавсралт 4
Хавсралт 3
Хавсралт 2
Хавсралт 1


Сэтгэгдэл бичих


Улаангом

Ялимгүй хур тунадас
9
Өдрийн салхины хурд 7 м/с
Шөнийн темпратур 0 ℃
Шөнийн салхины хурд 7 м/с
Өдөр: 7 ℃
Шөнө: -5 ℃
2019-10-19
Өдөр: 8 ℃
Шөнө: -4 ℃
2019-10-20
Өдөр: 2 ℃
Шөнө: -5 ℃
2019-10-21
Өдөр: 3 ℃
Шөнө: -11 ℃
2019-10-22

ТЭС СУМЫН “СУМ СУРТАЛЧЛАХ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

  • 19
  • 0
  • 2019-10-12

ХОВД СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ӨРГӨТГӨЛ ЗАСВАРЫН АЖЛЫГ “ГУРВАН ТЭРМИС” ХХК УЛСЫН ТӨСВИЙН 198,909,909 ТӨГРӨГӨӨР ХИЙЖ ГҮЙЦЭТГЭН УЛСЫН КОМИССТ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

  • 14
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД НЭХИЙ БОЛОВСРУУЛАХ ЦЕХИЙН НЭЭЛТ БОЛЛОО.

  • 16
  • 0
  • 2019-10-16

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ БАЙРНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

  • 9
  • 0
  • 2019-10-16

ЦЭРГИЙН АЛБАА ХААСАН ЭРЧҮҮД ХАЛАГДАН ИРЛЭЭ

  • 14
  • 0
  • 2019-10-15

УВС АЙМГААС ҮНДЭСНИЙ БӨХИЙН ӨСВӨР ҮЕИЙН ХОШОЙ АВАРГА ТӨРЛӨӨ.

  • 48
  • 0
  • 2019-10-14

ТҮРГЭН СУМАНД 320 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ АШИГЛАЛТАНД ОРЛОО

  • 24
  • 0
  • 2019-09-30

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН УЛСЫН ҮЗЛЭГ” ЯВАГДАЖ БАЙНА.

  • 140
  • 0
  • 2019-10-11

ЦАГААНХАЙРХАН СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ СҮҮЛИЙН ҮЕИЙН ЭМНЭЛГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖӨӨР ХАНГАГДЛАА.

  • 35
  • 0
  • 2019-10-08

6-Р СУРГУУЛЬД 250 САЯ ТӨГРӨГИЙН ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЛЭЭ.

  • 42
  • 0
  • 2019-10-09

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос