Аймгийн ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас хамтран "УВС АЙМГИЙН МАЛЧДЫН ЗӨВЛӨГӨӨН"-ийг 10-р сарын 25-26-ны өдөр зохион байгуулагдан Увс аймгийн 12 мянган малчин өрхийн төлөөлөл болсон 300 гаруй малчид оролцлоо. Зөвлөгөөний хүрээнд малчдын Нийгмийн салбарын асуудлууд, Хөдөө аж ахуйн салбарын асуудлууд, ОНХС-д малчдын оролцоо, Малчин дэд хөтөлбөр, малчдын хууль эрх зүйн асуудлууд зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулагдан холбогдох агентлаг байгууллагуудын төлөөлөл оролцон төрөөс малчдын талаар авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийг танилцуулахын зэрэгцээ малчдын санал бодлыг сонсож, зөвлөмж боловсруулан төрийн бодлого шийдвэрт тусган хэрэгжүүлэхээ илэрхийллээ.
Мөн зөвлөгөөнд оролцогчид "Үйлчилгээни нэгдсэн төв" болон эрчимжсэн мал аж ахуй, "Дөрвөн булаг" арьс ширний үйлдвэртэй танилцан эрүүл мэндийн урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдлаа.