НИЙГМИЙН ХӨГЖИЛД - ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

НИЙГМИЙН ХӨГЖИЛД - ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ОРОЛЦОО” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“Жендерийн эрх тэгш байдлыг хангах” аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдэл, хорт зуршлын хэрэглээ, осол гэмтэл,гэмт хэрэг зөрчилд өртөж байгаа байдал, хүүхдийн хүмүүжил төлөвшилд аавуудын үүрэг оролцоо зэрэг сэдвийн хүрээнд тулгамдаж байгаа асуудлуудыг тодорхойлж, саналыг нэгтгэж ажлын төлөвлөгөө гарган, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэд, олон нийтийн дэмжлэгтэйгээр үе шаттайгаар шийдвэрлэж, эрэгтэйчүүдийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Нийгмийн хөгжилд - Эрэгтэйчүүдийн оролцоо” хэлэлцүүлгийг аймгийн жендэрийн салбар хороо, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Боловсрол соёл урлагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Цагдаагийн газар, Увсын Хийморьлог эрчүүд ТББ хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт 250 гаруй эрэгтэйчүүд оролцож, эрэгтэйчүүдийн ТББ-ын үйл ажиллагааг өргөжүүлж, сум бүрт салбар байгуулж ажлыг эрчимжүүлэх, архи, тамхи зэрэг хорт зуршлаас татгалзахад чиглэсэн тодорхой арга хэмжээ зохион байгуулах, хөвгүүд, залуучууд, нийт эрчүүдийг соён гэгээрүүлэх, эрэгтэйчүүдийн кабинет байгуулах, бага насны эрэгтэй хүүхдийн үзлэг, оношилгоо, эрт илрүүлгийг хийх, эрчүүдийн эрүүл мэндийн үйлчилгээ эрэлхийлэх хандлагыг нэмэгдүүлэх, өсвөр насны эрэгтэй хүүхдийн сургууль завсардалтыг бууруулах, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зэрэг саналууд гаргаж, саналуудыг аймгийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөрийн төлөвлөгөөнд тусгаж, олон талын оролцоотойгоор хамтарч зохион байгуулж ажиллахаар зөвшилцлөө.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Бага зэргийн бороо
23
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур 14 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 23 ℃
Шөнө: 13 ℃
2020-07-15
Өдөр: 25 ℃
Шөнө: 14 ℃
2020-07-16
Өдөр: 26 ℃
Шөнө: 14 ℃
2020-07-17
Өдөр: 28 ℃
Шөнө: 15 ℃
2020-07-18

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос