МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ЭЭЛЖИТ ТООЛЛОГО 2020.01.09-НЫ ӨГЛӨӨ ЭХЭЛЛЭЭ.

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ЭЭЛЖИТ ТООЛЛОГО 2020.01.09-НЫ ӨГЛӨӨ ЭХЭЛЛЭЭ.

Монгол Улсын Их хурлын тогтоолоор Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын товыг 2020 оны 01 дүгээр сарын 08-наас 9-ний шилжих шөнийн 00 цагаар тогтоож, уламжлалт аргаар асуулгын хуудсаар тооллогын мэдээллийг цуглуулах ажил өнөөдрөөс эхлэн 7 хоног улс орон даяар эхэлж байна. Монгол Улсын 11 дэхь удаагийн Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг баг, сум, аймаг, улсын хэмжээнд нэгэн зэрэг зохион байгуулж байна. Иргэдийн хувьд тоологчийг гэртээ оруулах, үнэн зөв мэдээллээ өгөхөд л тооллогод оруулж буй хамгийн том хувь нэмэр болох бөгөөд Увс аймгийн хэмжээнд 96 тоологч, 26 шалгагч ажиллах юм. 

Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгоно. Статистик өнгөрснийг баримтжуулж, өнөөдрийг дүгнэж, ирээдүйг тодорхойлох түлхүүр мөн гэдгийн хамгийн том нотлох баримт нь Хүн амын тооллого юм.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Бага зэргийн бороо
23
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур 14 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 23 ℃
Шөнө: 13 ℃
2020-07-15
Өдөр: 25 ℃
Шөнө: 14 ℃
2020-07-16
Өдөр: 26 ℃
Шөнө: 14 ℃
2020-07-17
Өдөр: 28 ℃
Шөнө: 15 ℃
2020-07-18

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос