Футзалны U16, U14, насны ангиллын "Хөвгүүдийн цом"-2020 баруун бүсийн тэмцээн 2020 оны 1 сарын 6-аас 8-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. 16 насны ангиллын "Хөвгүүдийн цом"-2020 баруун бүсийн тэмцээний:
1-р байранд Ховд аймгийн шигшээ баг
2-р байранд Увс аймгийн шигшээ баг
3-р байранд Баян-Өлгий аймгийн шигшээ багууд шалгарсан бол 14 насны ангилалд
1-р байранд Увс аймгийн шигшээ баг
2-р байранд Ховд аймгийн шигшээ баг
3-р байранд Баян-Өлгий аймгийн шигшээ багууд тус тус байр эзэллээ.
14 насны ангиллын "Хөвгүүдийн цом"-2020 баруун бүсийн тэмцээнд шилдэг тоглогчоор Увс аймгийн шигшээ багийн ахлагч Н.Өлзийсүрэн, 16 насны ангиллын "Хөвгүүдийн цом"-2020 баруун бүсийн тэмцээнд шилдэг тоглогчоор Ховд аймгийн шигшээ багийн ахлагч Л.Сүхболд нар тус тус шалгарлаа.
Нас насныхаа ангилалд эхний байр эзэлсэн баг тамирчид энэ сарын 21-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах шигшээ тэмцээнд оролцох эрх авсан бөгөөд шигшээ тэмцээндээ эхний наймд шалгарсан баг хотод шигшээгийн бэлтгэлд хамрагдаж лигийн тэмцээнд оролцох юм.