ОЛОН УЛСЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГА УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

ОЛОН УЛСЫН ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ БАЙГУУЛЛАГА УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

НҮБ – ын байгууллагын төрөлжсөн байгууллага болох Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын төлөөллүүд өнөөдөр Увс аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Насанбат болон аймгийн засаг даргын орлогч Т.Нямсамбуу нартай уулзлаа. Уулзалтаар Увс аймгийн шилжилт хөдөлгөөн, үүнд нөлөөлж буй хүчин зүйлс, иргэдийг тэр дундаа залуу гэр бүлүүдийг уугуул нутагт нь үлдээх тухай санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны тухай ярилцлаа.

Мөн тус байгууллагын хэрэгжүүлж буй Монгол дахь Дотоодын Шилжилт Хөдөлгөөнийг Ойлгож, Удирдах нь төслийг Увс аймгийн төрийн байгууллагын ажилтан, албан хаагчдад танилцуулан, тэдний санал бодлыг сонслоо. Орон даяар хэрэгжиж буй уг төсөл нь Улаанбаатар хотод өнгөрсөн оны 10 сард нээлтээ хийсэн бөгөөд орон нутгийн хамтын ажиллагааны эхлэл нь ийнхүү Увс аймгаас эхэлж байна.

Төв суурин газрыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн 2000 оноос хойш улс даяар идэвхэжсэн ба дийлэнх нь нийслэл Улаанбаатар хотыг зорьсоор байна. Үүний дүнд нийт хүн амын 48 хувь нь нийслэл хотод амьдарч, энэ нь хотын хүн амын нягтаршлыг нэмэгдүүлэн, ус, хөрс, агаарын бохирдлыг ихэсгэж, замын түгжрэлийг нэмэгдүүлэх зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болгосоор байна.

Увс аймгийн хувьд нийт 14,300 гаруй хүн 2010-с 2016 оны хооронд шилжин явснаас цэвэр шилжилт нь 9,609 байна гэж Үндэсний Статистикийн Хороо мэдээлсэн юм. Харин сүүлийн жилүүдэд тус аймгаас хот суурийн газрыг зорих шилжилт хөдөлгөөн буурсан ба энэ нь орон нутгийн хөгжил дэвшил, дэд бүтцийн хүртээмж сайжиртай холбоотой хэмээн Увс аймгийн засаг даргын орлогч Т.Нямсамбуу хэлж байлаа.

“Шилжилт хөдөлгөөн зөвхөн сөрөг талтай биш, эерэг тал ч бий. Эерэг талыг иргэд төдийгүй нийгэмд нөлөөлөх хэмжээнд авчрахын тулд бид ажиллаж байна” хэмээн Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко хэлсэн юм.

Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага нь тус төслийн хүрээнд анх удаа үндэсний хэмжээний хоёр цогц судалгааг хийжээ. Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг төслийн гол зорилго нь дотоодын шилжин суурьшигчдын нийгэм, эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх юм.



Сэтгэгдэл бичих


Улаангом

Үүлшинэ
18
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 4 ℃
Шөнийн салхины хурд 6 м/с
Өдөр: 20 ℃
Шөнө: 6 ℃
2020-06-08
Өдөр: 21 ℃
Шөнө: 7 ℃
2020-06-09
Өдөр: 21 ℃
Шөнө: 8 ℃
2020-06-10
Өдөр: 22 ℃
Шөнө: 8 ℃
2020-06-11

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС ТОМИЛОГДСОН АЖЛЫН ХЭСЭГ УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

  • 211
  • 0
  • 2020-06-01

УВС АЙМАГТ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ЖИЖИГ ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙ БАРИГДАЖ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

  • 320
  • 0
  • 2020-06-01

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ДАГУУ АХЛАХ ТҮШМЭЛИЙН МЭРГЭШҮҮЛЭХ БАГЦ СУРГАЛТАД УВС АЙМГААС 69 АЛБАН ХААГЧ ХАМРАГДАН АМЖИЛТТАЙ ТӨГСӨЖ АХЛАХ ТҮШМЭЛИЙН СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА.

  • 202
  • 0
  • 2020-05-28

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ХААГЧДАД ЗЭРЭГ ДЭВ ОЛГОЖ, ҮНЭМЛЭХИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

  • 184
  • 0
  • 2020-05-27

ӨМНӨГОВЬ СУМ "МОНГОЛ УЛСЫН БАРУУН БҮСИЙН ШИЛДЭГ СУМ"-ААР ШАЛГАРЛАА

  • 157
  • 0
  • 2020-05-28

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

  • 190
  • 0
  • 2020-05-28

УСАН БАССЕЙН, СПОРТ ФИТНЕСИЙН  БАРИЛГЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

  • 126
  • 0
  • 2020-05-27

“МӨНХИЙН ХӨРШДӨӨ ТУСАЛЪЯ” ХҮМҮҮНЛЭГИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ

  • 122
  • 0
  • 2020-05-22

АЙМГИЙН ТӨВД ТАВИГДАЖ БАЙГАА АВТО ЗАМЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

  • 100
  • 0
  • 2020-05-21

УВС АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТСИЙН ШИНЭ БАЙРНЫ ШАВ ТАВИГДЛАА

  • 247
  • 0
  • 2020-05-22

Төслийн мэдээлэл

  • 86
  • 0
  • 2020-06-03

Албан татвар төлөх хугацаа

  • 203
  • 0
  • 2020-05-28

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УДИРДАХ АЛБАН ТУШААЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

  • 213
  • 0
  • 2020-05-28

Өндөрхангай сумын төвийн ундны усыг ундны ус, эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээнд хамрууллаа.

  • 355
  • 0
  • 2020-05-20

Лавлагаа мэдээллийн үйлчилгээний төлбөрийн тухай

  • 362
  • 0
  • 2020-05-20

Нэг шатлалт 54 үйлчилгээг цахимжууллаа.

  • 337
  • 0
  • 2020-05-20

ХОТ СУУРИН ГАЗРЫН УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛ, УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН ХАМТАРСАН УНДНЫ УСНЫ ЧАНАРЫН СУДАЛГАА, МЭДЭЭЛЛИЙН САН БАЙГУУЛАХ, ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ СОНГОХ АЖЛЫН ХЭСЭГ ӨМНӨГОВЬ СУМАНД ИРЖ АЖИЛЛАА.

  • 304
  • 0
  • 2020-05-20

Мал төлөлтийн мэдээ

  • 200
  • 0
  • 2020-05-20

Мал амьтны сэг зэмийг цуглуулж устган ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.

  • 203
  • 0
  • 2020-05-20

Нийт нутгаар түймрийн эрсдэл НЭН АЮУЛТАЙ зэрэглэлд байгаа тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

  • 118
  • 0
  • 2020-05-18

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос