АЙМАГ, СУМ ХӨГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БАРИМТ БИЧИГ/Environmental and Social Safeguard Documents /

АЙМАГ, СУМ ХӨГЖҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БАРИМТ БИЧИГ/Environmental and Social Safeguard Documents /

Азийн хөгжлийн банк (АХБ) 2017 онд Монгол Улсын хотуудын үнэлгээг гүйцэтгэсэн ба тус үнэлгээгээр эдийн засгийн хөгжлийн бодит боломжтой гэж тодорхойлсон 13 бүлэг суурингийн кластерээс баруун (Улаангом-Өлгий-Ховд) болон зүүн (Чойбалсан) бүсийн бүлэг суурингийн кластерийг (ББСК) сонгон авч, хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулахаар шийдвэрлэж, TRTA-MON 4930 дугаарт техникийн туслалцааны (ТТ) төслийг хэрэгжүүлж байна.

 

Аймаг, сумын төвийн бүсчилсэн хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр (АСТБХХОХ)-ийн зорилтыг товч танилцуулбал:

  • Хот ба улсын төлөвлөлтөд дэмжлэг үзүүлэх: Хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг хангахын тулд газарзүйн хувьд тодорхой бүс нутагт төвлөрөн, нэгдмэл арга барилаар ажиллаж, эдийн засгийг илүү дархлаатай, төрөлжүүлэн хөгжүүлэх боломжтой бүсийн бүлэг суурингийн эдийн засгийн  тэргүүлэх ББСК-үүдийг сонгох.
  • Хотын үндсэн үйлчилгээ ба дэд бүтэц, Эдийн засгийн дэд бүтэц ба байгууламж, Тэргүүлэх аймаг, сумын төв хүртэлх авто замыг сайжруулах замаар орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хүртээмжийг нэмэгдүүлэх:

 

Хөтөлбөрийг олон шатлалт санхүүгийн зээлийн шугам (ОШСЗШ)-аар санхүүжүүлэхээр сонгож авсан бөгөөд бодлогын шинэчлэлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн стратеги боловсруулах, биет ба биет бус хөрөнгө оруулалтын цар хүрээг тогтоох болон төр, хандивлагчид ба хувийн хэвшлийн хамтын үйл ажиллагааг оновчтой болгох боломжтой болно. Тус хөтөлбөрийг 3 шатлалаар 10 жилийн хугацаанд, эхний шатлалыг (3 жилийн хугацаанд) баруун бүс нутагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. 

 



Сэтгэгдэл бичих


Улаангом

Бага зэргийн бороо
23
Өдрийн салхины хурд 5 м/с
Шөнийн темпратур 14 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 23 ℃
Шөнө: 13 ℃
2020-07-15
Өдөр: 25 ℃
Шөнө: 14 ℃
2020-07-16
Өдөр: 26 ℃
Шөнө: 14 ℃
2020-07-17
Өдөр: 28 ℃
Шөнө: 15 ℃
2020-07-18

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос