Аймгийн Засаг даргын орлогч Т.Нямсамбуу Цагаанхайрхан сумын хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Цагаанхайрхан суманд:
- Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын ажил /1 тэрбум /
- 250 хүний суудалтай Соёлын төвийн барилгын ажил /2 тэрбум/
-Сумын төвийн тохижилтын ажил /Гэрэлтүүлэг, явган хүний зам бүхий 1.2 км авто зам, төрийн байгууллагуудын гадна авто зогсоол, сумын төвийн айл өрх, албан байгууллагын хаягжуулалт/ он дамжин хийгдэж байгаа бөгөөд ажлын авц 70-90 хувийн гүйцэтгэлтэй байна
2016-2020 онд тус суманд:
- Сургуулийн хичээлийн байрны барилгын засварын ажил /220 сая/
- Сургуулийн дотуур байрны барилгын засварын ажил /125 сая/
- Ус цэвэршүүлэх төхөөрөмж суурлиулах ажил /100 сая/ хийгдсэн.
Мөн 2020 онд: - Хүүхэд залуучуудын парк /200 сая/
- Сургуулийн гал тогооны барилгын засвар /100 сая/
- Цэцэрлэгийн барилгын их засварын ажил /100 сая/ тус тус хийгдхээр төсөвт тусгагдаад байна.