ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС ТОМИЛОГДСОН АЖЛЫН ХЭСЭГ УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНААС ТОМИЛОГДСОН АЖЛЫН ХЭСЭГ УВС АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

“Шинэ короновирусын эмнэлзүйн менежмент”-ийн чиглэлээр орон нутгийн хэмжээнд сургагч багш бэлтгэх, халдварын сэргийлэлт, хяналт, олон нийтийн оролцоо, салбар дундын хамтын ажиллагааны чиглэлээр орон нутгийн төлөөлөлд сургалт мэдээлэл хүргэх зорилго бүхий Эрүүл мэндийн яамнаас томилогдсон ажлын хэсэг Увс аймагт ажиллаж байна. Энэхүү сургалтын хүрээнд аймгийн хэмжээнд 20 сургагч багш бэлтгэгдэх бөгөөд бэлтгэгч багш нар 19 суманд ажиллаж коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллах юм.

Тус ажлын хэсэг өнөөдөр аймгийн Онцгой комиссын бүрэлдэхүүнтэй уулзаж коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр аймгийн онцгой комиссоос болон тусгай чиг үүргийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хийгдэх үйл ажиллагааны талаар танилцан, халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр Монгол улсын хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, орон нутгийн хүрээнд анхаарах асуудлын талаар мэдээлэл солилцон, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Увс аймгийн хувьд эрсдэлт бүсэд тооцогдож байгаа тул халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг сулруулж болохгүйг ард иргэдэд анхааруулан, халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, бэлтгэл, бэлэн байдлыг ханган ажиллахыг зөвлөлөө.



Сэтгэгдэл бичих


Улаангом

25
Өдрийн салхины хурд 6 м/с
Шөнийн темпратур 14 ℃
Шөнийн салхины хурд 5 м/с
Өдөр: 24 ℃
Шөнө: 14 ℃
2020-07-14
Өдөр: 23 ℃
Шөнө: 13 ℃
2020-07-15
Өдөр: 25 ℃
Шөнө: 14 ℃
2020-07-16
Өдөр: 26 ℃
Шөнө: 14 ℃
2020-07-17

Хогны менежментийг сайжруулахад тулгарч буй саад бэрхшээл юу вэ?

Цахим холбоос